
2009-06-29
Монгол кино ба бэлгийн боловсрол

2009-06-26
Амьдралаа гэж...
2009-06-23
Без названия
2009-06-22
ЗАРЛАЛ
Adоbe Phоtоshоp программ дээр шүү
2009-06-16
2009-06-11
Хусуулцаан
Толгойн дээр байсан үс алга болчихсон чинь одоо нэг юм дутуу ч юм шиг сонин санагдаад байх чинь keke... Үсээ хусуулчихаад толинд харлаа. Миний хуйх дэндүү цагаан. Дэргэд нь дух бор харагдаж байна лээ. үсэн доор нуугдаж байсан хуйхандаа нар салхи үзүүлэхээс. Үсээ хусуулсан оройдоо таньдаг хүүхдэд камераа өгсөн чинь намайг Тансан ламтай адилхан байнаа гэнээ. Эхний реакц нь бол "uuuuu yaaaaaaaa", "aaaaiiiiiiimar" гэсэн. Намайг халзан болчихно гэж төсөөлөөгүй л байх л даа. Өнөөдөр толгойн дээрээ тавих саравчтай малгай худалдаж авлаа. Ер нь би саравчтай малгай бараг өмсдөггүй юм. Маргааш ажлынхан намайг яаж хүлээж авах бол гэдэг сонин байна. Хаха. Маргааш ажилдаа кет, шорт, подволктай очноо. Зангиа цамц, костюмнаас түр зуур салахаар шийдсэн. (^^
2009-06-07
ШАНХАЙН СОЛОНГО
БНХАУ-ын Шанхай хотод гей фестиваль болж байна. 7 хоног үргэлжилэх энэ арга хэмжээний хүрээнд гей лесби сэдэвтэй уран сайхны болон баримтат кино үзүүлж, гэрэл зургийн болон дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлүүлэг зохион байгуулна. Бас үдэшлэг болно. Сүүлийн хэдэн жилийн турш Шанхай хотод амьдарч байгаа АНУ ын хоёр эмэгтэй гей фестиваль зохион байгуулж байна. Хятадын засаг захиргааны зүгээс хориг ирж магадгүй гэж үзсэн тул тэд гей парад хийх бодолоо орхиж, гей фестиваль зохион байгуулах болжээ. Гей фестивалийн үйл ажиллаагаанд ойролцоогоор 2000 хүн хамрагдах болно гэж зохион байгуулагчид нь урьдчилан тооцоолжээ. Олон нийтийг хамарсан цуглаан, парад хийхэд хятадын засаг захиргаа маш болгоомжтой ханддаг байна.Цуглаан жагсаалын үеэр эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөх вий гэж маш сэрэмжилдэг. Ханна Миллер Шанхайн гей фестивалийн бүх зарлал, сурталчилгааг зөвхөн англи хэлээр бичиж тараасан байна. Гей фестивальд ихэвчилэн гадаадын иргэдийг хамруулах гэж байгаа ч хятадууд ч бас сонирхох байх гэж найдаж байна. 1997 оноос өмнө Хятад улсад гомосекс бэлгийн харьцааг гэмт хэрэг гэж тооцдог байлаа. Тэгвэл 2001 оноос хойш ижил хүйсийн хүндээ татагдаж, хайр сэтгэлийн холбоотой болох нь сэтгэцийн өвчин биш гэж Хятадын эрүүл мэндийн салбарынхан зарласан байна. China Daily сонинд бичсэнээр БНХАУ-д ойролцоогоор 30 сая гей, лесби амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 3 хүрэхгүй хувь юм.