Нэг ийм пост оруулмаар санагдав. Солонгын өнгөтэй бугуйвчтай гарны эзэн бол стрейт жаалын гарны зураг. Би өөрөө таньдаг. Тэр зүгээр л надаа эгдүүтэй харагдсан юм. Гар нь хөөрхөн үсэрхэг байгаа биз. Харин хоёр дахь зураг нь нүд. Энэ нүдний эзэнтэй би 2013 оны зун танилцсан юм. Тэгээд анхны үнэсэлтээ надаа өгсөн юм даа. Хөөрхөн булбайрай зөөлөн уруулыг одоо ч би мартаагүй байгаа. Үнэсэлтээс цаашаа юм өрнөөгүй юм оо
2014-11-29
Гар, нүд хоёр
Нэг ийм пост оруулмаар санагдав. Солонгын өнгөтэй бугуйвчтай гарны эзэн бол стрейт жаалын гарны зураг. Би өөрөө таньдаг. Тэр зүгээр л надаа эгдүүтэй харагдсан юм. Гар нь хөөрхөн үсэрхэг байгаа биз. Харин хоёр дахь зураг нь нүд. Энэ нүдний эзэнтэй би 2013 оны зун танилцсан юм. Тэгээд анхны үнэсэлтээ надаа өгсөн юм даа. Хөөрхөн булбайрай зөөлөн уруулыг одоо ч би мартаагүй байгаа. Үнэсэлтээс цаашаа юм өрнөөгүй юм оо
30 нас хүртэлээ амжиж хийх ёстой 30 зүйл
Ингээд 30 нас хүрчихдэг юм байжээ. Хэзээ ч 30 нас хүрэхгүй юм шиг аяглаж
байсан өдрүүдээ эргээд нэг бодоод үзээрэй. Нэг өглөө сэрээд л амьдралынхаа
дөрөв дэхь арван жилийн босго давсанаа мэдэрнэ шүү дээ. 30 нас гэдэг бол сайхан
нас. 30 настан гэдэг бол жинхэнэ насанд хүрсэн хүн гэсэн үг. Эргэн тойрныхон нь
30 настай хүнд хандах хандлага ч өөрчлөгдөнө. 30 нас хүрсэн хүн өөрийнхөө сул
талыг, бас давуу талыг ч ухамсарласан байдаг. Ингэхэд 30 нас хүрэхээсээ өмнө
хийж амжсан байх ёстой 30 зүйл байдаг.
30. Дотно харьцаа үүсгээгүй
гей найзтай болох
Танил эрчүүдийнхээ хэнийг ч нь сонжиж байгаагүй гэж хэлж байгаа гей залуу
бол нэг бол худлаа хэлж байгаа, аль эсвэл өөрийгөө маш сайн барьж чаддаг хүн.
Гей эрчүүдийн нөхөрсөг, найзын харилцаа нь ганц хоёр удаагийн тохиолдолын
сексээс үүдэлтэй байдаг нь нууц биш. Гэхдээ 30 нас хүрэхээс чинь өмнө
бүсэлхийнээс нь доош оролдож байгаагүй ядаж ганц гей найзтай байх ёстой.
29. Чамайг гомдоож байсан экс-найз залуугаа мартах
Өөрийг чинь араар нь тавьж, хуурч, улмаар амьдралын эрхээр тус тусынхаа зам
мөрийг хөөсөн экс-найз залуугаа мартаад өмнөх замаа хөөх хэрэгтэй.
28. "Шоугелз" киног үзэх
1995 онд бүтээгдсэн гол дүрд нь Элизабет Берклигийн тоглосон “Шоугелз” кино
нь өнөө үеийн гей залуучуудын үзсэн байх ёстой дэлгэцийн бүтээлийн нэг юм.
27. Хувцасны шүүгээнээсээ илүү зүйлээ гаргаж хаях
30 нас гэдэг бол хувцасны шүүгээгээ эмхлэж цэгцлэх тун сайхан завшаан.
Оюутан байх үеэсээ л өмсөж эхлэсэн жинстэй бүр мөсөн салах ёслол хийх хэрэгтэй.
Янз бүрийн эрээн мяраан бичигтэй футболк бас 30 нас хүрэх гэж байгаа хүнд
тохиромжтой биш. Жишээ нь Abercrombie & Fitch эсвэл American Eagle гэсэн
бичигтэй эд зүйл байвал бичээсийг нь нямбай арилгачих. Мэдээж иймэрхүү брэндийн
зүйлүүдийг эдлэж, хэрэглэж болно л доо. Гэхдээ тодорхой хэмжээний “хошигнол”
агуулж өмсөж байна гэдгээ тодотгох нь зүйтэй.
26. Аюулгүй сексийн талаар
бодох
30 000 км зам туулсаны дараа машиныхаа тос, тосолыг нь сольдог л биз дээ.
Тэгвэл 30 нас хүрч байгаа хүний хувьд аюулгүй сексийн талаар бодолцож үзэхэд
тохиромжтой үе. Чи хамгийн сүүлд хэзээ ДОХ-ын шинжилгээ өгсөн бэ? (ХДХВ-ийн
халдвартай хүмүүсийн дийлэнх нь өөрийгөө ДОХ-ын мэрээсийн халдвар авсан гэдгээ
мэдэхгүй явж байдаг.) Бас бэлгийн замаар халдварладаг бусад өвчнүүдийн
шинжилгээг хийлгэхэд ч илүүдэхгүй.
25. Жинхэнээсээ тамхи
татахаа болих
Хэрвээ чи тамхи хэмээх хорыг сордог
бол 30 нас хүрэхээсээ ч өмнө түүнээс салчихсан байх ёстой. Тамх нь хүний
нүүрний арьсийг хөгширүүлнэ. Уушигны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тамхи
татаж эхлэсэн эхний өдөр чинь уушигны хорт хавдараар үхэх он тоололын чинь
эхлэл ч байжээ гэдгийг чи амьсгал хураахынхаа өмнө нь ухаарах юм билүү?
24. Согтууруулах ундааг
тохируулж хэрэглэх
30 нас хүрч байгаа хүн согтууруулах ундаа хэрэглэхдээ өөрийнхөө хэр
хэмжээнд тохируулж чаддаг байх ёстой. Ухаан мэдрэлээ алдтал согтож, бөөлжиж,
хаана яваагаа ч мэдэх чадваргүй байна гэдэг бол хэнийг ч сайхан харагдуулахгүй.
Нэг үдшийн турш 3 жүнз усан үзмийн дарс
уухад л хангалттай. Эсвэл 2 лонх шар айраг. Цагаан архи, виски, конъякийн хувьд
бол 100 граммаас хэтрүүлээд хэрэггүй. Харин усан үзмийн дарс, шар айраг, цагаан
архи, виски, конъяк зэргийг нэг дор хольж уугаад хэрэггүй.
23. Халамцуу үедээ Facebook дээр пост бичиж, танилууд руугаа утасдаж, мессэж илгээхгүй
байх
Шөнө дунд гэнэт гар утасны дуудлага, мессэж авахыг хэн ч таашаадаггүй.
Гэнэтийн золгүй явдал тохиолдоогүй л бол шөнийн цагаар хүмүүс рүү утасдаж,
мессэж бичиж хэрэггүй. Бас халамцуу
байхдаа Facebook дээр юу бодож санасанаа илэрхийлж постлох хэрэггүй. Согтуудаа
бичсэн пост нь жорлонд хүндэрээд усаа таатаагүй юм шиг л бусад хүмүүст санагдах
болно.
22. Камин-аут хийх.
Хэрвээ камин-аут хийгээгүй бол.... 30
насны босгон дээр ирчихээд эхнэр, хүүхэдгүй байгаад чинь стрейт хүмүүсийн
гайхаж эхлэнэ. Аав ээж, ах, эгч, найзууд, ажлын газрынхан чинь “Хэзээ эхнэр
авах гэж байна даа?” гэдэг асуултаар чамайг зовоож байна уу? Зарим нэг нь
гартаа санаачлага авч “сайхан бүсгүйтэй танилцуулаад өгье” гэж ч мэднэ. Хэрвээ
чи ямар үр дагавар гарахыг нь сайтар урьдчилж тооцоолсон бол итгэл даах цөөн
хэдэн хүнд өөрийгөө гей гэдгээ хэлж болох юм. Энэ нь “хэзээ эхнэртэй болох гэж
байна даа?” гэсэн улиг болсон асуултанд хариулах шаардлагагүй болгоно.
21. Амьдралд нухацтай хандах
Амьдрал гэдэг бол бүхэлдээ “утга уянгын олон ангит кино” шиг л байдаг.
Амьдралын хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ялих шалихгүй зүйлд
гомдож, хэн нэгэн хүний талаар бусадтай нийлж хов жим яриад хэрэггүй. Хамт
суугаад хов ярьж байгаа хүмүүс чинь эргээд чиний нуруу руу хутга зоож мэдэх юм.
20. Өөрөөсөө насаар ах
хүнтэй болзох
Өөрөөсөө насаар ах гэдэг ойлголтонд 10-15 насаар ах хүнийг хэлж байна.
Чамаас илүү олон оймс элээсэн ахаар оройн хоолоо даалгах нь чухал биш.
Туршлагатай хүнээс чи олон шинэ зүйлийг мэдэж авч болох юм. Харин чи түүний
насан дээр ирээд өөрөөсөө дүү залууст чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг болох ч юм
билүү.
19. Сонгуульд санал өгөх
Улстөрийн идэвхитэй байж сонгуульд санал өгч байсан гэж найдая. Хэрвээ чи
сонгуульд саналаа өгч байгаагүй бол энэ иргэний эрх, үүргээ эдлэх хэрэгтэй.
Дэлхийн дахинд биш юмаа гэхэд, амьдарч байгаа нийгэмдээ юу болж байгааг
анзаарч, ажиглаж, өөрийн дүгнэлтээ хийж байх хэрэгтэй.
18. Санхүүгийн байдлаа хянах
30 насны босгон дээр байгаа хүн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой
хэмжээний орлогын эх үүсвэртэй болсон байдаг. 20 настай оюутан байсан шигээ
мөнгийг үр ашиггүй үрдэг цаг одоо өнгөрсөн. Санхүүгийнхаа байдалд үнэлэлт өгч, мөнгөө хэрхэн үр дүнтэй
зөв зүйлд зарцуулах вэ? гэдгээ сайтар бодоорой. Банкны зээлтэй бол эргэн
төлөлтөө цаг тухайд нь хийдэг биз дээ?
17. Хоол хийж сурах
Ресторан, нийтийн хоолны газар хооллоно гэдэг эрүүл мэндэд тийм ч сайн биш.
Бас рестораны хоол үргэлж сайн байдаггүй. Хүн бүр өөрөө өөртөө тогоч байх
ёстой. Сайхан хоол хийгээд сурчих юм бол ресторанд зарцуулах мөнгөө хэмнэхээс
гадна чи найз залуу өөртөө улам ч татах болно.
16. Аялалд явах
Хүн болж төрсөн л бол хүний зэрэгтэй амьдарч, эх дэлхийгээрээ тойрон аялах
хэрэгтэй. Төрсөн нутгаасаа гадна хүний нутгаар ч яваад үз. Амьдралын өдөр
тутмын хэмнэлээ өөрчилж, сэтгэл зүйн хувьд таашаал авах, бусад улс, үндэстнүүдийн
соёл, амьдралын хэвшилийн зах зухаас нь ч гэсэн мэдрэх хэрэгтэй. 30 насныхаа төрсөн өдрийг gay nudist beach дээр
тэмдэглэж байна гээд төсөөлөөд үз л дээ.
15. Цалингаасаа хуримтлал
үүсгэх
Чи өөрийнхөө 20 насны төрсөн өдрийг санаж байна уу? 30 нас хүртэл зай ч
байна. Лай ч байна гэж бодож байна уу? Гэтэл 30 насны босгон дээрээс чи
өөрийгөө тэтгэвэрт гартал хаа байхав дээ гэж бодож байж болох л юм. Дэлхийн
ихэнхи оронд эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нам нь 65 байдаг. Одоо 30 настай
залуу 35 жилийн дараа тэтгэвэрт гарна гэсэн үг. Гэвч тэтгэвэрийн хэдэн мөнгөнд
найдалгүйгээр одооноос цалингийхаа тодорхой хэсийг хуримтлуулаарай. Найдвартай
гэж үзсэн банкаа сонгоод хадгаламжийн данс нээлгээрэй. Сар бүр цалингийнхаа
10-15 хувьтай тэнцэх мөнгийг л хадгаламжиндаа хийгээд байхад л хангалттай. Хөгширсөн
хойно чинь энэ мөнгө чамд хэрэг болно. Мөнгө хэзээ ч илүүддэггүй. Ирээдүйд хуримтлалтай
болохын тулд өнөөдрийнх идэх хоол, уух шар айрагаа жаахан багасгачихад л болно.
14. IKEA-ийн хямд тавилгаас татгалзах
ДСП-ээр хийсэн хямд гэрийн тавилгууд бол оюутны дотуур байранд, эсвэл их
сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууд л тохирно. Танай гэрт IKEA-ийн хямд
тавилга байгаа бол тавилгаа шинэчлэх талаар нэг бодоод үзээрэй.
13. Өөрийнхөө сонирхдоггүй
хүнтэй болзож үзэх.
Чамд зөвхөн өндөр, цагаан царайтай эрчүүд таалагддаг уу? Эсвэл чи зөвхөн
бодибилдингээр хичээллэдэг цэх нуруутай булчин нь зангирсан залууг сонирхдог
уу? Сохор болзоо хийтэл огт таалагдахгүй хүнтэйгээ учирсан уу? Иймэрхүү
байдлаар асуудалд хандаад байвал чи олон зүйлийг алдаж байна. Дэлхий дээр
тачаангуй, сонирхол татахуйц хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн дахин давтагдашгүй
өвөрмөц хэвшил, зан ааштай залуус бий. Өөрийн чинь сонирхдоггүй типийн залуу
байлаа ч гэлээ зүгээр л уулзаад ярилцаад үз. Болзсон болгонтойгоо нэг хөнжилд
ороод үз гэсэн үг биш шүү.
12. Зохиолч Гор Видалын "Хот ба
багана" романыг унших.
Хэрвээ чи энэ романыг уншиж байгаагүй бол уншаад үзээрэй. Энэ роман 1948
онд анх уншигчдын хүртээл болж байсан юм. Нэгэн залуугийн хайр дурлалын
гайхалтай түүх шүү. Одоо ч энэ романы үйл явдал нь өнөө үеийн гей залуусын өмнө
тулгардаг мөнхийн асуултанд хариулт өгнө. Энэ бол гей-уран зохиолын сор болсон classic
бүтээл
юм.
11. Зарим хүмүүс засрашгүй
мулгуу бөгөөд тэднийг өөрчлөх гэж оролдоод хэрэггүй гэж бодох
Хүн бүрийг өөртэйгээ ижилхэн бодолтой болгох гэж оролдох хэрэггүй. Энгийн
гэмээр зүйлийг ойлгодоггүй өөрийнхөөрөө зөрүүдлэдэг хүмүүстэй маргалдаж цагаа
үрэх хэрэггүй. Мулгуу хүнийг засаж өөрчлөх гэж бүү оролд. Гей хүнийг хэзээ ч
стрейт болгож чадахгүйтэй л адил гэдгийг сана.
10. Өөрийнхөө хүслээс бүү ич
Хүн бүрт өөрийн гэсэн уран сэтгэмж, хүсэл байдаг. Ялангуяа сексийн фантааз,
хүслээ бусдад тэр бүр илэн далангүй яриад байх нь зохимжгүй. Гэхдээ өөрийнхөө
хүслээ бүү ич. Сексийн уран сэтгэмжээ дотно хүнтэйгээ хэрэгжүүлээд үз.
9. Хүүхдэд дургүй гэж
хэлдэгээ болих
Хэрвээ чи хүүхэд асарч чадахгүй бол хүүхэдтэй болоод хэрэггүй. Гэхдээ хэний
ч хүүхдийг ад үзэж, түвэгшөөж болохгүй. Хэрвээ чи хүүхдэд дургүй гэж хэлж,
хүүхдийг ад үзэж, түвэгшөөж байвал жинхэнэ мулгуу харагдах болно.
8. Селфи хийхдээ болгоомжил
20 гаран насны залуус өөрөө өөрийнхөө гоо сайхныг биширч гар утасны
камераар селфи хийх нь ердийн үзэгдэл. Харин 30 насны босгон дээр ирсэн хүний
хувьд алхам тутамдаа селфи хийгээд FACEBOOK-ийн хуудсаа дүүргэх нь төдий л
тохиромжтой бус. Нас, намба гэж зүйл бий.
7. Орны сонголт
20 гаран настай байхдаа хаана ч хамаагүй, юун дээр ч хамаагүй унтчихдаг
байсан уу? Тэгвэл 30 настануудын хувьд ор чухал байр суурьтай байх хэрэгтэй. Өөрийгөө
хүндэтгэж шинэ ор худалдаж ав. Бас чанар сайтай даавуугаар хийсэн ор дэрний цагаан
хэрэглэл худалдаж аваарай. Тав тухтай
орчин бүрдүүлж байж л сайхан амарна.
6. Тогтмол хэвлэл захиалж унш
Кофе уунгаа захиалж уншдаг сонин сэтгүүлийнхээ хуудсыг эргүүлээд зөөлөн
буйданд тухлаад үз.
5. Өөрийгөө бусадтай
харьцуулж боддогоо болих.
20 настай байхдаа ямар нэгэн найз чинь цоо шинэ гар утастай болсоныг мэдээд
түүнийх шиг гар утастай болохыг хүсдэг л байсан биз дээ? Харин 30 нас хүрч
байгаа хүний хувьд одоо иймэрхүү харьцуулалт утга учиргүй. Чиний үе
тэнгийнхэний зарим нь энэ амьдралд чамаас ч илүү олон амжилтанд хүрсэн байж
мэднэ. Гэтэл тэд ч бас тэд чамайг өөрөөсөө илүү амжилтанд хүрсэн гэж боддог ч
байж мэднэ. Иймээс өөрийгөө бусадтай харьцуулж бодохоо болих хэрэгтэй. Ийм
бодлоо хаяж чадахгүй бол дунд наснынханы сэтгэл зүйн хямралд (30-45 насны хүмүүст
тохиолддог сэтгэл гутралын үзэгдэл) өртөх болно. Өөрийнхөө амьдралд сэтгэл
хангалуун бай.
4. Гоо сайхны бүтээгдэхүүн
хэрэглэх
30 насны хүн өөрийгөө хорьж болохгүй 20 настантай зүйрлэхийн аргагүй.
Арьсны хөгширөлтийн талаар л энд бичээд байгаа юм. 30 нас хүрч байгаа бол
нарнаас хамгаалах тос, уруул өнгөлөгч, гарын тос тогтмол хэрэглээрэй. Боломж нь
байвал гоо сайхны салонд ороод өөртөө цаг зарцуулаарай. 40 насны босго давсан
хойноо өөрөө өөртөө БАЯРЛАЛАА гэж хэлэх болно. Овор багатай харагдах тэр мөчид,
үе тэнгийнхэн чинь чи хөгширдөггүй хүн юмаа гэж атаархал, бахархалын завсарын
өнгө аясаар хэлцгээнэ дээ.
3. Өдөр тутам тохиолддог
зүйлийн талаар гомдоллож ярихгүй байх
Замын түгжрэлээс болж ажилдаа хожимдох, эсвэл цахилгааны төлбөрөө төлөх гэж
банкны урт дараалалд зогсож бухимдсанаа яриад хэрэггүй. Энэ бүхэн хүн бүрт
тохиолддог. Харин стресээ тайлах өөр аргуудыг сонгоорой.
2. Спортоор хичээллэх
Ажлын алжаал, өдөр тутмын амьдралын бэрхшээл гээд стресст оруулах хүчин
зүйлүүд хангалттай байна. Харин энэ бүхнийг жаахан ч гэсэн мартахад чинь спорт
тус болно. Орчин үед сонголт олон болсон. Гүйх, дугуй унах, бодибилдинг, усанд
сэлэх, гольф.... жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно.
1. Нас 30 хүрчихлээ гээд гуниглах хэрэггүй. Эр хүний амьдралд 40 насандаа
оргилдоо хүрдэг.
www.gay.ru
2014-11-11
O TANJYOOBI OMEDATOO
Цаг хугацаа гэдэг ямар ч хурдан юм бэ дээ. Өнөөдөр нэг нас нэмж байна. Нэг найз минь бялуу аваад ажил дээр минь хүрээд ирлээ. Лаа үлээлээ. Би ер нь төрсөн өдрөөрөө лаа үлээсэн нь ховорхон юм байна. Бас нэг хүн FM радиогоор ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Бас нэг танил маань өдрийн хоолонд урьлаа.
Бүгдэд нь баярлалаа.
ありがとう
Subscribe to:
Posts (Atom)

