Одоогоос хэдэн сарын өмнө хойд нутагт байхдаа "УБ-д очоод шоудна гэдгийг үзүүлээд өгөх юм шүү" гэх ухааны юм бодож байлаа. Харин УБ-д ирсэн хойно шоудах хүсэл замхараад алга болчихсон. Орой ажил тармагц гэр рүүгээ шогшоод л... Хэр баргийн хүн чадаад байдаггүй юмны ард гарч чадсан болохоор одоо өөрөө өөрийгөө хайрлах /өөрийгөө хүндэтгэх/ хандлага надад бий болчихсон бололтой. Арай жаахан муугаар хэлбэл биеэ тоож байж ч мэдэх юм. Том юмны ард гарчихсан болохоор одоо цаашид юу хийх вэ? гэдэг асуултын өмнө ч ирээд байна даа. Огт зорилгогүй болчихсон уу? гэвэл бас тийм бишээ. Дотороо бол олон л юм төлөвлөөд байна. Сансарт нисэж чадахгүй юмаа гэхэд амьдарч байгаа дэлхийгээ тойроод үз гэсэн амьдралын философи хэвээрээ байгаа.
Хэр баргийн юм миний сэтгэлд нийцэхээ больсоныг би саяханаас анзаарав. Зожиг болж байгаа нь энэ үү? Эсвэл би биеэ тоогоод байгаа юм уу? Эргэн тойронд байгаа бүх юм дэндүү бохир, болхи, нийгэм бүхэлдээ шудрага бус, хүмүүс шүд амаа ч сайн угааж чадахгүй арчаагүй байгаа юм бол уу? Зарим хүмүүсийн ичих булчирхай хүртэл өөрөөс нь ичээд явчихсан байх гэмээр хүн монголд бас байна.
PS: Өөртөө цензур тавилгүй бодсон болгоноо бичиж орхилоо.
PS: Өөртөө цензур тавилгүй бодсон болгоноо бичиж орхилоо.