2010-08-28
2010-08-27
Намрын халуун өдөр
2010-08-21
Дархан хотоор аялал хийсэн нь.
Амьдралдаа анх удаа Дарханд очиж үзсэн юм. Улаанбаатарыг бодох юм бол цэвэрхэн, тохижилт сайтай, хотын гудамжны зохион байгуулалт нь маш сайтар бодсоны эцэст хийгдсэн сайхан хот юмаа. Ер нь Дархан хотыг магтах юм бол миний мэддэг магтаалын үг хүрэхгүй нь ээ. Энд гудамжинд замын түгжрэл гэж алга. Нус цэрээ нийж, гудамжинд хог хаяж байгаа бүдүүлэг этгээд алга. Урбанизация сайн явагдсан гоё хот юмаа.
Морин хуур цогцолбор
2010-08-13
PARTY
Хамгийн гол нь цэнхэр, эсвэл цагаан өнгийн хувцастай ирээрэй.
2010-08-10
WATER BOYS

Японы WATERBOYS уран сайхны киног үзэж дахин кайфдав. Дахин кайфдав гэж байгаа маань цаанаа учиртай. Энэ киног 2003 онд Москвад зохиогдсон Японы кино өдрүүдээр театрт анх үзэж байсан юм. 7 жил өнгөрсөний дараа торрентоос татаж үзлээ. 1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр болсон бодит үйл явдлаас сэдэвлэж 2001 онд Фужи телевизийн хийсэн хөөрхөн кино. Синхронное плавание гэж байдаг даа. Хөвгүүдийн сургуулийн хөөрхөн жаалууд цөхрөлтгүй хичээл зүтгэлийн тухай. Транс агаа/аниа, бас анхны хайртайгаа учирч байгаа гей жаал... Энэ бүхэнд waterboys-д бий.




2010-08-01
НЭЭЛТ... хихи
Энэ нээлтийг би аль дээр үед хийсэн юмаа. Гэхдээ тухайн үедээ өөрөө өөртөө гайхаж байлаа.
Хэд хоногийн өмнө энэ бол яалт ч үгүй нээлт мөн гэж бат итгэлээ. ЭВРИКА гэж хашгирлаа. ( Энэ бол дэгсдүүлсэн хэрэг. Ингэж хэлэх нь ч юм бэ?) Өөрөө өөрийгөө танин мэдсэн хэрэг. Эхнээс нь өгүүлэхэд ийм байна. (Эртний ном зохиолд ингэж бичээд байдаг билүү?)
Өгүүлрүүн: Нэг нартай сайхан өдөр гудамжинд MНЭД алхаж явлаа. Гэтэл өөдөөс алхаж яваа бүсгүй нэрээр минь дуудаж мэндчилээд сүйд болж байна. Харсан чинь нээх гоё бүсгүй. Харц нь танил ч юм шиг. Гэхдээ би хэн хэдгийг нь олдоггүй. Бантсандаа болоод хариу мэндлэв. Тэгээд би энэ бүсгүйг хаана үзлээ? гэж бодлоо. (Манай ажлын газрын стрэйт эрчүүд "энэ хүүхнийг хаана үзлээ?" гэвэл 2-р сувгийн юм ярьж байна гэсэн үг.) Нээрээ хэн бүсгүй би хаана үзлээ? гэж өөрөөсөө асуулаа. Гэхдээ би ХААНА ҮЗЛЭЭ гэдгийг 1-р сувгаар нь өөрөө өөрсөө асууж байгаа юм шүү. Яриад байсан чинь ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан охин байдаг байгаа. Хүмүүсийн хэлдэгээр арван жилийн хүүхдээ танихгүй онигоо боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд өчнөөн жил болсон байхад танихгүй байх нь аргагүй шд. За дээр үед болоод өнгөрсөн юм энэ ч яахав. Гэтэл өчигдөр өдрийн цайны цагаар нэгэн хоолны газар орлоо. Захиалгаа сууж байсан чинь зэргэлдээх ширээнд сууж байсан нэг бүсгүй учиргүй инээмсэглээд, ханд хаяж байна. За, энэ бүсгүйг хаана үзлээ? гэж бас бодлоо. Гэтэл өнөөх бүсгүй гараараа даллаад дуудаж байна. Би яваад очлоо. Очоод ярьсан чинь их сургуульд хамт сурч байсан нэг стрэйт найзын маань төрсөн эгч нь. Намайг хараад л дуудсан юм байх. Бид хамгийн сүүлд 3 жилийн өмнө уулзаж байсан санагдана. 10 жилийн ангийнхаа охиныг танихгүй байхад 3 жилийн өмнө ганц, хоёр удаа хальт уулзаж байсан бүсгүйн царайг яаж ч санах юм бэ дээ. Тийм биз дээ. Гэхдээ энд нэг "НО" байнаа. Ер нь би эмэгтэй хүний зүс царай, нэр усыг бараг тогтоодоггүй юм байна. Харин эрэгтэй хүний нэр, нас, царай зүсийг бол ямар ч асуудалгүй тогтоочихдог. Тэгээд аятайхан царайлаг залууг бол бүүр мартахгүй шд. Миний толгойны шуурхай санах ой-RAM маань хоногийн хэдийдч католог дотроосоо нэг харсан залуугаа хайгаад олчихно шүү дээ. Энэ л миний НЭЭЛТ. Хэхэ.
За өөр сонин сайхан гэвэл, төмөр өргөөд гурав дахь сар нь эхлэж байна. Боксоор бол 3-р раунд нь эхэлчихсэн. 5 сарын 25-нд төмөртэй найзлах гэрээ хийсэн юм. Анх дан гол өргөж байснаа бодоход одоо бол овоо хэдэн кг-ын гантел хийж өргөөд байгаа. (Ичих нүүрээ элгэндээ наагаад бичиж өгч байна аа.) Гэхдээ байнга яваад байхаар амьдралын маань нэг салшгүй хэсэг болж байх шиг байнаа. Очиж дасгалаа хийхгүй бол хамаг бие чилээд ч байгаа юм шиг санагдаад байдаг болсон байна лээ. Gym-д явдаг бусад хүмүүс ингэдэг болов уу?
Мальчиктай болоод нэг сар аль хэдийнэ өнгөрчээ. 2-р раунд нь аль хэдийнэ эхэлсэн. Яг одоогоор малыш маань хөдөө явчихсан байгаа. Гар утаснаасаа зурвас бичилцээд. Ядаж байхад би тэр болгон мэссэж бичээд байдаггүй. Хэрэг гарвал шуудхан л залгаад ярьчихдаг. Өнөөх маань мэссэж бичихдээ гаргуун. Тэр хуруунууд нь ямар ч хурдан хөдөлдөгийн. хэхэ. Би хэрэндээ л хурдан бичээд байхад гүйцэхгүй л байгаа юм даа. За нэг иймэрхүү.