Амьдралын тойрог

2012-02-21

Сайхан битүүрч байна уу?


Блогчин Пататэ графикийнхаа дагуу Монголд хүрээд ирж. Бид жилдээ цөөхөн уулздаг хүмүүс байгаа юм. HANZO-д уулзахаар боллоо. Яваад очлоо. Хорь гаруй хүн цугларчээ. Таньж мэддэг нэлээн хэдэн хүн ирчихсэн байна. За ашгүй дээ гэж бодлоо. Баахан танихгүй хүмүүсийн дунд явж орсоноос таньдаг хүмүүстэйгээ байх сэтгэлд хамаагүй амар санагддаг юм. Пататэг олж уулзав. Пататэгийн гэрийн бүлийнхэнтэй танилцлаа. Аав, ээж нь их сайхан хүмүүс байна лээ. Тэнд байхдаа япон кимоно өмсөж хэсэг аальгүйтсэн шд. Зураг дарсан хүмүүс зурагаа e-mail -дэж явуулна уу гэж хүсэе. Амьдралдаа анх удаа Япон хувцас өмсөж үзсэн нь тэр шүү. 
Мартсанаас Пататэ нэг гого өндөг бэлэглэсэн. Тэнд байсан хүмүүс бол учрыг нь гадарлаж байгаа байх. Тэр хол Японоос өндөг авч ирж бэлэглэсэн Patate-д баярллаа.
HANZO-ийн талаар Facebook дээр хүмүүс янз бүрийн юм бичээд байсан. Өмнө нь очиж байгаагүй болохоор ямар ч төсөөлөлгүй байсан юм. Харин өөрөө очиж үзлээ. Тохижилт, засалт чимэглэл нь тав тухтай сууж болохоор сайхан орчин бүрдүүлж чадсан байна лээ. Төрсөн өдөр, болзоо, ажлынхантайгаа өдрийн хоол унд идэхээр бол HANZO руу очоорой. Товчхондоо бол тэнд дажгүй шүү.

Саяхан л шинэ жил гэж байсан чинь одоо Цагаан сар болж байх гэж... Бууз, банш бэлэг сэлт бэлдсэн хүмүүсийн цуваа хаа сайгүй байна. Ашгүй гадаа ч дулаарч байна.Улаанбаатарын утаа ч шингэрэх биз. Цагаан сар чинь угаасаа Монгол тооллоор хавар болж байгаа гэсэн утгатай баяр биз дээ? Сайхан шинэлээрэй. 

2012-02-14

Дурлал бол өвчин

Хайр дурлал бол олон зовиур авч ирдэг хэцүү өвчин. Хурц хэлбэрээр өвдөх юм бол их тарчилж зовно. Хэнд ч энэ өвчний эсрэг дархлаагүй байдаггүй тул бүгд хайр дурлалаар өвчилдөг.