Амьдралын тойрог

2010-04-30

Шүлэг шүүмжлэх үү?

Шүлэг бичихийн тулд асар их сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй гэж би боддог юм. Зохиолч нар онгод орлоо гэж ярьдаг даа. Зохиолч, яруу найрагчийн онгод орно гэдэг нь сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулахыг л хэлдэг юм болов уу. Гэхдээ сэтгэл хөөрлөөр бичсэн зүйл заримдаа бодит амьдралаас дэндүү хол, итгэхэд бэрх зүйлийг өгүүлсэн байх сөрөг талтай. Шүлэг, яруу найраг уншихаар утга нь олдохгүй гажиг гэмээр мөрүүд их тааралдах юмаа. Особугийн блогоос Лхагвадулам гэж хүний шүлгийг олж уншлаа.
шилний айдас
нүдэнд сонсогдож
гиюүрэл чимнэ...
гэсэн мөр байх юм. Энд бичсэнээр бол шил амьтай зүйл бөгөөд бас айдаг байх нь. Тэр айдас нь нүдэнд сонсогддог. Шүлэгчийн нүд харахаас гадна сонсдог. Иймээс чихний ч хэрэггүй болж таарлаа. Уг нь бол нүд харах эрхтэн. харин чих бол сонсголын эрхтэн шүү дээ.
Дуучин Болдын "Зөвхөн чам руу" дуунд "Чамайг би явсаны дараа хичээн ихээр хайрлав аа " гэх юм. Уг нь бол "Би чамайг явсаны дараа" л гэвэл эрүүл саруул ой ухаантай хүнд ойлгогдож мэдэхээр. Бас "Тэнэгхэн намайгаа хайрлахдаа жигүүртэй гэдгээ нуугаа юу?" Даль жигүүртэй шувуу, хүний хоорондын хайр сэтгэл, дурлалын тухай өгүүлээд байна. Ямар зоофиль дуу вэ гэж гайхлаа. "Шувуу хүнд дурлахдаа далавч, даль жигүүрээ нуусан бололтой. Даль жигүүр, далавч бол шувууны нэг эрхтэн. Шувуу өөрийнхөө эд эрхтэнг яаж нуугаа бол гэдгийг бодвол бүүр толгой гашилна.

"Чи хаана байна?" гэж дуунд нь
Хайрын тэнгэр минь чи хаана байна.
Над дээр бороо болон орооч."
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
гэсэн 4 мөрт бий. Тэнгэрт байгаа үүлнээс л өвөлдөө цас, зундаа бороо хур газарт унадаг сан. Харин тэнгэр өөрөө цас болон бударч, бороо болон газар унах нь юу л бол?

Дэнж хотойлгон төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий...
Дэнж хотойтол наадам хийлээ гэж ярьдаг. Түмэн олон наадамчид, морьдын туурай, хүчит бөхчүүдийн барилдаан бүгд нийлэхийг дэнж хотойтол гэж зүйрлэдэг. Тэгвэл энд өгүүлснээр дэнж хотойтол хүүхдээ төрүүлнэ гэхийг төсөөлөөд бодвол үлэмж том биетэй хүүхэн өндөр дэнж газрыг хотойх хэмжээтэй том биетэй хүүхэд төрж дээ.

Гэзэгний үзүүрийн томоогүй салхи минь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг дээ... гэсэн шүлгийн мөр байна. Хүний гэзэгний орчимд тусгай онцлогтой салхи үлээдэг байх нь. Тэр салхинд гэзэг нь хийсээд хамартын үзүүрт хүрэхээр гэрийнх нь үнэр ханхийгээд байна аа гэдэг бол гэрээсээ явснаас хойш толгойгоо угаагаагүй, хир буртагт баригдаж, үнэр танар нь нь болохоо байсан хүнийг дүрсэлж.
Ер нь онгод нь орж, сэтгэлийн хөдөлгөөнд автсан үедээ бичсэн шүлэг, яруу найрагаа ном сонинд хэвлэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түмний хүртээл болгохоосоо өмнө ЭРҮҮЛ УХААН-аар бодож баймаар юм.

2010-04-26

Бариач+тайлбарлагч+хар юм

Түрүүчийн долоо хоногоос эхлээд толгой өвдөж намайг зовоолоо. Яаж ийгээд гүрийж байгаад нам унтчих юм бол өглөө сэрэхэд толгойны өвчин алга болчих юм. Хоёр хонохгүй дахиад өнөөх чинь өвдөнө өө. Эм уугаад хэвтэхээр өвдөлт хэсэг нам дарагдаж байгаан. Аргаа бараад бариач илээч дээр очив оо. Бариа засал хийдэг нэг сүрхий эгч дээр очлоо. Толгой барьж үзээд тархи чинь хөдөлсөн байна гэж онош тавилаа. Элдэв янзийн юм мөргөж унаагүй, үсэрч цовхорч намбагүйтээгүй. Яагаад тархи хөдөлдөг байна аа гэж гайхаж суув. Чиний тархи хөдлөөд их удсан юм байна оо. Чи мэдэхгүй яваад байж гэж байна. Ингээд насанд хүрсэнээсээ хойш анх удаа толгойдоо иллэг бариа хийлгэж үзлээ. (Бүүр нялх байхад тархи хөдлөөд бас иллэг бариа хийлгэж л байсан гэнэ лээ.Би бол өөрөө санахгүй байгаан) Хоёр хоног толгойгоо бариулаад сайхан боллоо. Зовоогоод байсан толгойны өвдөлт алга боллоо. Ачтай буянтай сайхан эгчид баярллаа.
Өнгөрсөн 7 хоногт нэг үзэсгэлэн дээр ажиллах даалгавар авлаа. Ирсэн хүмүүст асар идэвхитэй тайлбарлаж яриад л байлаа. Нэг юмаа олон дахин яриад байхаар залхаж эхэлдэг юм байгаа биз дээ. Ямар бичлэгтэй CD байгаа биш. Тоть шиг давтаж яриад сүүлдээ амаа нээхээс ч залхүү хүрдэг юм байна лээ. Сониноос ирэх долоо хоногоос нэг хар юмтай үерхэх гэж байгаа. Нэрийг нь ТӨМӨР гэдэгийн. Үерхэлдээ үнэнч байна гээд ам өчиг өгч, гэрээ хэлцэл хийгээд мөнгө төгрөгийн нь тушаагаад гарын үсгээ зурна. Үр дүн нь ядаж 2 сарын дараанаас л гарах биз. Өмнө нь бас үерхэж байгаад би хөдөө гадаа яваад тэр хар юмнаас холбоо хэлхээгээ тасалсан юм. Үерхэлээ үргэлжлүүлэхгүй бол хөдөлгөөн дутагдаад, хамаг бие хөшиж байргашаад хэрэг алга. Ширээний цаана сууж гомпүүтэр ширтсээр байгаад... энүүхэн эндээ гүзээ суух янзтай. хихи. Уг нь Төмөр-тэй найзлахаар бяр чадал амтагдаад улсын наадамд зодоглож барилдмаар ч юм шиг санагддаад учиргүй ЭРШҮҮ болчих гээд байдаг юм билээ.

Дэмийрэл...

Азарган тахиа өндөг гаргасан тухай мэдээ ТВ-ээр гарч байна аа. Юм гэж сонин юмаа. Бухын сүүгээр элгэн тараг бүрж ууна гэж монгол ардын үлгэрт гардаг байхаа. Тэгвэл азарган тахианы өндөг шарж иднэ гэвэл гайхаад байх хэрэггүй болох нь. Нэлээн дээхнэ Пататэгийн блогоос эрэгтэй хүний хромсом цөөрч багасаж байгаа тухай уншсан юм даг. Австралийн эрдэмтэн Женнифер Грэйвз "The Decline and Fall of the Y Chromosome and the Future of Men'" сэдвээр судалгаа хийж, үр дүнгээ танилцуулсан нь олны анхаарлыг татсан гэж байгаа. Түүний судалгаанд өгүүлснээр бол эр хүйсийг тодорхойлдог Ү хромосомйн тоо аажимаар багасаж устах магадлалтай. Байдал хэвээрээ үргэлжилэх юм бол хэдэн зууны жилийн дараа энэ дэлхий дээр нэг ч эр хүн үлдэхгүй нь. Эрчүүд улаан номонд бичигдэх нь ээ. Хэрвээ нэг ч эр хүн байхгүй болсон үед анатомийн хичээл дээр нүцгэн эр хүний зураг самбарын өмнө гаргаж тавиад "Энэ бол хэдэн зууны өмнө устгаж үгүй болсон хүний нэг төрөл зүйл" гэж багш нар хүүхдүүдэд заадаг болох нь ээ. Эр хүн , динозавр хоёр яг ижилхэн болох нь ээ хөөрхий... Одооны эрчүүд гэж хөгийн юмнууд. Эр хүн гэхийн аргагүй гэж ирээд л хоёр хүүхэнд биднийг муулж байхыг санаандгүй сонссон юм байна. Нээрээ ЭР хүйс тодорхойлдог хромсом, ген нь багасаад байгаа нь үнэн бол эмэгтэйлэг шинж чанар агуулсан эрчүүд олон болох нь зүйн хэрэг шүү дээ. Чарльз Дарвины байгалийн шалгаралын онол энд үйлчилээд байна аа. Ер нь эрэгтэй ген багасаад байгааг зөнгөөрөө мэдэрсэн зарим нэг амьтад эсрэг хүйсийн амьтныхаа тусламжгүйгээр өөрөө үр төл гаргаад, үржээд байдаг гэж биологичид нотлоод байгаа. Азарган тахиа хүртэл юмыг яаж мэдэх вэ? гээд өндөглөдөг болж л дээ. Эсвэл тэр азарган тахиа лав хос эрхтэнтэй байсан юм болов уу? Ер нь эр хүйстэн устаж алга болох юм бол эм хүйстнүүд үржилийн ямар нэг арга чарга олох нь гарцаагүй. Байгалийн шалгарал гэж байгаа л бол байгаль өөрөө ямар нэг мухардалаас гарах арга замыг нь зохицуулаа байлгүй. Ирээдүйд бүх хүн хос эрхтэнтэй болчихвол яах уу?

2010-04-16

i Pad


Юм хөгжинө гэдэг сайхан юм оо. Америкаас манай гэрт iPad хүрээд ирлээ. Дэлхийн бөмбөлөгийн нөгөө талдын Америкт зарагдаад удаагүй байгаа гэлүү. i Pad миний гар дээр хүрээд ирдэгийн байна. Хурууны үзүүр хүрэхийн төдий л хүсэл биелүүлээд сайхан эд юмаа. Ирэх 5 сарын сүүлээр л дэлхий бусад орнуудад зарагдаж эхлэх юм байна лээ Эдийн шуналтахй юм болохоор одоо i Pad-тай нэг хэсэгтээ л тэврэлдээстэй. Сайхан гэж магтахын хажуугаар бас I Pad гуайд сул талууд байна аа. Жишээ нь, өргөн хэрэглээний программууд алга. Миний байнгийн найз оффисийн программууд одоогоор байхгүй. Хамгийн наад зах нь крилл үсэгээр текст шивээд байх боломж алга. Тэгэхээр ажлаа хийхэд одоохондоо арай л биш юмаа. Дээр нь USB портгүй. Харин миний хувьд бол flash-хэн байхгүй бол бас ажил зогсоод байх талтай. WI-FI-аар л нэтэд холбогдож байна. Цаашдаа тэгээд улам сайжираад гого болох байлгүй дээ.

2010-04-15

Ене Бадер гуай

Сэтгүүлч Г.Золжаргал ахын бүтээсэн "Амарбатын нэг өдөр" баримтат киног 2 жилийн өмнө үзээд биширч байлаа. Харин өнөөдөр түүний хийсэн "Хувь тавилан" баримтат киног үзээд бас л сэтгэл догдоллоо. Хүний хувь заяа гэдэг таахын аргагүй гэдэг үнэн юмаа. Киноны гол баатар маань Ене Бадер гэдэг унгар хүн. Монголд төрж, өсөж, ажиллаж, амьдарсан болохоор түүнийг Монгол хүн ч гэж нэрлэхэд буруудахгүй л юм байна. Эцэг нь МУИС, 1-р сургуулийг барихад гар бие оролцож явсан барилгачин. Харин Ене Бадер УБ-т анагаахын сургууль төгсөж эмч болжээ. Монголд анх удаа зүрхний мэс засал хийж, хөдөө орон нутагт эмнэлэг байгуулахад ч оролцож явж. Бүх л амьдралаа монголчуудын эрүүл мэндийн төлөө зорилсан энэ хүний амьдралын тухай богинохон кинонд их түүхийг өгүүлж байна аа.

2010-04-12

Ээ, мангараа

Ео, ямар орон гаран болчив оо. Өнөөдөр сим картныхаа пин кодыг санадаггүй ээ. Хэд байлаа? Би тоотой найзладаггүй л дээ. Гэхдээ л арай дэндүү юм болж байнаа. Таамаглаж оролдож байгаа пин кодлоо блоклоод хаячлаа.

2010-04-06

ГЕТЕРО ЗҮҮД

Пээ, ямар гетеро зүүд вэ? kk. Сонин юм даа. Ийм юм бас байхаа.

2010-04-04

Хамтдаа лаг

ДАРГА гэдэг үгийг бодоод байсан чинь их муухай утга санаа гарч ирж байна аа. Энэ үгнээс ургуулаад бодсон чинь ДАРНА, ДАРАМТЛАНА, ДАРАНГУЙЛНА гэх мэтээр сөрөг утга санаатай үгнүүд толгойд орж ирж байна. ЗАХИРАЛ гэдэг үгийг бас бодоод үзлээ. ЗАХИРНА, ЗАХИРГААДНА..., За энэ ч бас их баба үг байна. Дарга, захиралын оюун санаанд ч гэсэн хөлсний ажилчдыг дарангуйлна, захиргаадна гэсэн үзэл санаа тархинд нь сууж байгаан. За тэгвэл үүнийг орлохоор аятайхан үг юу байна гээд хайлаа. Оллоо. ХАРИУЦАГЧ гэдэг үг ямар байна? ХАРИУ ӨГНӨ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ, ХАРИЛЦАГЧ гэх мэтээр эерэг утгатай үгнүүд улбаалан гарч байна. Өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн тархи толгойд ч гэсэн олон түмний өмнө хариуцлага хүлээж байгаа гэсэн сэтгэлгээ үүсэж мэднэ. Бас нэг гоё үг байна аа. ХАМТЛАГ. Хамтдаа лаг гэсэн үг. Тусдаа байхаараа бол ЛАГ биш.
За тэгээд та нарт иймэрхүү үг байвал надад коммент бичиж үлдээгээрэй.