Амьдралын тойрог

2010-04-04

Хамтдаа лаг

ДАРГА гэдэг үгийг бодоод байсан чинь их муухай утга санаа гарч ирж байна аа. Энэ үгнээс ургуулаад бодсон чинь ДАРНА, ДАРАМТЛАНА, ДАРАНГУЙЛНА гэх мэтээр сөрөг утга санаатай үгнүүд толгойд орж ирж байна. ЗАХИРАЛ гэдэг үгийг бас бодоод үзлээ. ЗАХИРНА, ЗАХИРГААДНА..., За энэ ч бас их баба үг байна. Дарга, захиралын оюун санаанд ч гэсэн хөлсний ажилчдыг дарангуйлна, захиргаадна гэсэн үзэл санаа тархинд нь сууж байгаан. За тэгвэл үүнийг орлохоор аятайхан үг юу байна гээд хайлаа. Оллоо. ХАРИУЦАГЧ гэдэг үг ямар байна? ХАРИУ ӨГНӨ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ, ХАРИЛЦАГЧ гэх мэтээр эерэг утгатай үгнүүд улбаалан гарч байна. Өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн тархи толгойд ч гэсэн олон түмний өмнө хариуцлага хүлээж байгаа гэсэн сэтгэлгээ үүсэж мэднэ. Бас нэг гоё үг байна аа. ХАМТЛАГ. Хамтдаа лаг гэсэн үг. Тусдаа байхаараа бол ЛАГ биш.
За тэгээд та нарт иймэрхүү үг байвал надад коммент бичиж үлдээгээрэй.

2 comments:

Уйгаржин said...

Аан нөхөр/анд/ хэхэ мэдэхгүй юмдаа угаасаа орчин үед дарга захирал гэсэн утгаара бус бүүр үйлчилэх туслах марктай болсон юм биш үү ажилтандаа туслах нэг түвшинд за хэрэг гарвал бүүр зарим зүйл дээр түвшин буурах нь ч байх шиг байгаан гол нь тэр өндөр дээр байха болсон юм шиг байгаан

MNED said...

Уйгаржинд> Төрд ажиллаж байгаа дарга, эвэртэн туурайтангууд таны хэлж байгаа шиг үйлчилгээ үзүүлдэг нь юу л бол. Харин хувийн хэвшилийнхэн арай чих зөөлөнтэй байж болох юм гэдэг дээр санал нэг байна.