2008-04-28
Фельетонийг шүтэхүй
*****************************************************************************************************************
Хоргvй хордлого
Зурагт асаалаа, нэг сайн хvн єєрийнхєє сайныг ярьж байна. Сувгаа солив, бас нэг сайн хvн єєр муу хvнийхээ мууг ярьж байна. Дахиад солилоо, єєр нэг сайн гурав дахь хvнийхээ мууг дєрєвдєгч хvнээр яриулж харагдана.
Сvvлчийн хvчээ шавхан шинэ суваг дээр тавилаа. Гэтэл тавдагч хvн дєрєвдєгчтэйгєє нийлээд гуравдагчдаа нэг дэх сайн хvнийг магтах бєлгєє. Сайн хvнээс зайлах газаргvй болжээ. Заримдаа ганц ч болов муу хvнийг єєрийг нь зурагтаар хальт ч болов харах юмсан гэж бодогдмоор.
Удахгvй болох сонгуулиар энэ олон олон сайн хvний зєвхєн 76-гийнх нь муу мэдэгдэж, бусад нь сайнаараа vлдэнэ. Хэзээ ч сонгогдохгvй бол vvрд сайнаараа vлдэнэ. Харин сонгогдвол муу нь мэдэгдэнэ. “Хvний сайн нь эмгэнэлийн бичиг дээрээс харагдана”. Модун Шанью бээр нэр vл мэдэгдэх цэргийн некролог дээр дурдсан гэдэг сэн. Харин одоо хvний сайн нь сонгогдоогvй байхдаа мэдэгддэг болжээ. Энэ олон сайн хvнийг сайнаар нь vлдээе гэвэл нэгийг нь сонгохгvй байвал яасийм бэ гэсэн шvv юм санаанд орох ажээ.
Манай тєр, засгийн удирдагчид гадагш айлчлахдаа мина булаад явдагт нь бид бvр дасчихжээ. Тэднийг Буян-Ухаагаас хєєрєнгvvт л улс тєрийн ямар дэлбэрэлт хаана хаана болж, хэн хэн шонд биш юмаа гэхэд шооёонд явах бол хэмээн хардаг сан. Гэтэл сая Ерєнхийлєгч, Ерєнхий сайд хоёулаа зэрэг гадаад явсан чинь энд ганц нохой ганхийсэнгvй єнгєрдєг байгаа. Хойшдоо тєрийн тєвшин амгаланг бодолцон энэ хэдийг явбал бєєнд нь явуулаад vгvй бол хамтад нь хориод сууж баймаар юм байна.
Хачин хачин юм их болж байна. Хонгор сумын иргэд хордлого авалгvйгэээр хордсон нь тодорхой болжээ. Эмгvй эмчилгээ гэж байдаг шиг хордоогvй хордлого гэж байна хэмээн анагаахынхан хэлж байна. Бас гадуур “Уул нь дээхнэ vед нам нь хvнээ хєєдєг байж, одоо харин хvн нь намаа хєєх болж” гэлцэж байна. Бас хажуугаар нь цуурхал ч их гарах болж. Тухайлбал, Хvрэлсvх, Бадамжунай, Занданшатар гурав Гvндалайн араас АН-д орох гээд єргєдлєє Элбэгээ даргаар цохуулж байхыг харлаа гэх хvн ч таарлаа. “Нээрээ vнэн” гэж ам шvд алдахын зэрэгцээгээр Ерєнхийлєгч Ардчилсан намд элсэн автоматаар Удирдах зєвлєлд орох гэж байгааг ярив. Яагаад гэхлээр ийм учиртай юм гэнэ. Ерєнхийлєгч нєгєє гурвыг “хаана ч байсан дээр нь байна” гэж андгайлсан юм байх.
Зарим нь болохоор манай улсын тєрийн тэргvvн нь Ардчилсан намд шилжин явах цом гэнээ, зvгээр л шилжин ирдэг уламжлалтай. Анх Ж.Батмєнх гуай Ардчилсан холбоог дэмжин огцорсноос эхэлсэн энэ уламжлал цаашдаа тасрахгvй. МАХН-аас Ардын их хурлын тэргvvлэгчдийн дарга болсон П.Очирбат Арчиллын хvн болсон. МАХН-аас гарсан Ерєнхийлєгч Н.Багабанди 2000-2004 онд “батлахгvй л болохоос Ардчилсан намын гишvvн” байв. Одоогийн Энхбаяр ч гэсэн энэ тvvхээс гажихгvй. Ер нь дараагийн сонгуулиар Н.Энхбаяр Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай гэж ярих хvн ч гарч байна.
Дэлхийн судалгааны тєвєєс саяхан АН-д ирvvлсэн зєвлємжид “цаашид Ардчилсан намаас Ерєнхийлєгчийн сонгуульд хvн дэвшvvлэхгvй байх”-ыг зєвлєсєн байна. Тэд танай оронд Ерєнхийлєгч нь тэртэй тэргvй Ардчилсан намдаа ордог уламжлалтай юм байна. Иймд аяндаа бvтчих зvйлд мєнгє зарсны хэрэг байхгvй. Хувьсгалт намаар мєнгийг даалгаж хvнийг нь гаргуулчихаад гарсан хойно нь єєрийн болгоод авчихаж бай. Тэнд хэмнэсэн мєнгєє парламентын сонгуульд зарцуулсан нь дээр гэсэн утгатай зєвлєгєє єгчээ.
2008-04-26
Цэцэрлэгийн 76
1. Өөрийгөө олон нийтэд таниулах, магтах зорилгоор "Танайд хоноё" гэх мэтийн нэвтрүүлгийг "Манайд хонооч" болгож хувиргах үе шат. Монголд яг одоо сонгуулийн сурталчилгаа энэ үедээ байна.
2. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсний дараа "Амжилтад хүрэх арга" гэх мэт гарчиг нэртэй, яаж энэ хорвоогийн хумхын тоосыг хөдөлгөж явах хэрэгтэйг сургамжилсан ном хэвлүүлж тойргийнхоо айлуудад тараана. Мөрийн хөтөлбөр нэртэй баахан эрээн мяраан хуудас тарааж, зураг хөрөгөө татуулж хуанли болгоод цацна.
3. Нэр дэвших гэж байгаа тойрогтоо очиж хурал цуглаан хийнгээ хүүхдийн тоглоомын талбай байгуулж, зүлэг мод суулгаад хот тохижуулах албаны үүргийг хэсэг зуур гүйцэтгэнэ. Ядуу зүдүү заримд түлээ мод, ойр зуурын гурил будаа ч сэмхэн тараана. Ууж согтуурдаг заримд нь "Азийн чоно" мэтийн архи атгуулж орхино. Үнэгүй юм тараах болгондоо намайг сайн хараад нүдлээд ав. Миний төлөө саналаа өгнө шүү гэж гэж өрөвдөлтэй царай алдана.
4. Өөрийн талын PR-чидыг цуглуулаад өрсөлдөгчийнхөө муу муухай бузар булайг нь дуудуулах ажилд орно. Шар бор сонингоор номер 1 дайснаа хайр найргүй муулна. Одоо сонин хэвлэл гэлтгүй телевиз ч бас шарласан болохоор агаарын долгионоор ч бас хов жив тасрахгүй төлөвтэй. Өнөө өрсөлдөгч нь бас эргүү тэнэг юм биш болохоор эргүүлээд өөрийнх нь эсрэг хор хутгаж л таарна. Ингээд сонгуулийн санал авах өдөр болоход Монголын УИХ-д нэр дэвших байгаа хүмүүс бүгд л өөдгүй хогнууд болж таарна. Юун нөгөө төрийн түшээ болох манатай. УИХ-ын танхимд биш, харин шоронд сууж байх ёстой юм байна гэмээр сэтгэгдэл төрнө.
5. Сонгуулийн маргаашнаас миний өрсөлдөгч булхайцсан гэсэн хэрүүл тэмцэл нэг хэсэгтээ үргэлжилнэ. Шартай нэг нь шүүхээр асуудлаа шийдүүлээд санаа нь амарна. Шинэ их хурал чуулганы нээлтээ хийх хүртэл шүүхийн зарга заалхай олон болно гэдэг нь баталгаатай. Энэ зуны өнгө төрх иймэрхүү л байх бололтой. Одоогоос хэд хоногийн өмнө "Цэцэрлэгийн 76" гэдэг хошин өгүүллэг олж уншив. М.Оюунбаатар гэдэг хүн бичсэн юм байна лээ.
***************************************************************************************************************
Цэцэрлэгийн 76
Манай цэцэрлэгт Улаанбаатар хот болон Монголын 21 аймгаас ирсэн 76 данхар толгойтой хүүхэд хүмүүждэг. Тэдний нэг нь болохоор би ч бас данхар толгойтой. Эрхлэгчийг маань урт шар дээлт гэдэг. Тэр бас л том толгойтой. Ямар сайндаа л МҮОНТ-ийн "АХ-А" нэвтрүүлгээр хэмжээлшгүйэрхтэй хүнийг юу гэх юэ гэхэд -Энхбаяр гэж хариулж эрхлэгчийг минь уйлайлгаж билээ. Ангийн дарга гэвэл алхан толгойтой, алх барьсан, дэлдэн чихтэй. Өвөрхангайн уугуул, Улаанбаатарын суугуул нэгэн. Манайхан их сахилагагүйтэх юм бол алхан толгойтын үгэнд орохгүй. Тэр ч бүү хэл язгуур эрхээ эдлэж байна. Яг ш дээ морио гэх нь энүүхэнд.
Түүнчлэн нэгнийгээ маш их гадуурхана. Хэнтийгээс ирсэн Бат-Эрдэнийг гацаа, Хүрэлсүхийг гамшигаа, Арвин эгчийг аймшигаа гэж дууддаг. Манай ангийн атаман бол данхаруудын дундах ганц хохимой толгойтой, дөчин мянгатын ямаа Жаргалсайхан. Түүнээс айдаггүй ганц хүүхэд бол Хөвсгөлийн салбадай Гүнбалай... бишээ Гүндалай. Сүүлийн үед тэр хоёр бие биенийгээ цагаан хэрэм давуулж шиднэ гэж давшлах болсон. Манай ангийнхан тэр хоёрыг шизофриний архагшил гээд ер тоохоо больсон. Манай ангид шизофрин, солио, хэрүүл, хэнхэг өвчин газар авч цэцэрлэг биш, шархадны эмнэлэг үү гэлтэй болсон. Гэвч сурсан юмыг сураар боож болдоггүй юм билээ.
Манай цэцэрлэгийн давуу тал бол хангамж өндөр. Бусад цэцэрлэгийнхэн эксел, элентра машинаар тоглодог бол бид Ланд, Бенц унаж, үнэг хөөж вертолет унагааж тоглодог. Бусад цэцэрлэгт хүүхдүүд хоол иддэг бол бид мөнгө иддэг. Манай ангийнханд эрхлэгч "хоолоо сайн идэж байгаарай. Та нар төгсөх боллоо" гэж чин сэтгэлээсээ захидаг. Манай цэцэрлэгийнхэн асуудал хэлэлцэхээрээ манан татуулаад өнгөрдөг. Үүнийг мэдсэн өөр цэцэрлэгийн Баасан эгч, Батзандан гэж хүүхдүүд ирээд цэцэрлэгийн цонх хагалж, бидэн рүү "Мөнгө идэхийн оронд үүнийг ид" гээд өндөг, помидор шиддэг ч бид тоодоггүй. 76 хүмүүжигчтэй цэцэрлэгийн амьдрал ийм байна. Бид удахгүй төгсөж, оронд нь шинэ хүүхдүүд ирнэ. Гэхдээ цэцэрлэгээ орхихгүй гэж зүтгэх эрхийн тэнэгүүд олон бий.
2008-04-25
Сайн үйлсийн аян

Оросын сэтгэл судлаач, зохиолч Лии Киргетовая "Тэнцээ" гэдэг романаараа ихэд алдаршсан хүн юм. Түүний энэ романд гей, лесби залуусын амьдрал, тэдэнд тохиолддог бэрхшээлийг хэрхэн шийдэх хэрэгтэй талаар өгүүлдэг юм. Саяхан зохиолч эмэгтэйн санаачлагаар Москвагийн гей, лесби залуус асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан тоглоом, хичээлийн хэрэгсэл цуглуулсан байна. Тэдний цуглуулсан тоглоом, хичээлийн хэрэгсэлийг асрамжийн газар зөөхөд дөрвөн ачааны машин шаардагджээ. Зохиолч эмэгтэйн санаачлага залуусын дэмжлэгийг хүлээсэнд тэр баяртай байна. Сайн үйлсийн аян дахин үргэлжилнэ гэж гей лесби залуус амлаж байна.
liveinternet.ru
2008-04-23
"Taking Woodstock”

Үзэгчидийн сэтгэлд хамгийн их хүрсэн киноны нэг бол найруулагч Энг Лигийн найруулсан “Бөгтөр уул” байсан юм. Найруулагч Энг Ли гей залуусын амьдралыг харуулсан өөр нэг шинэ кино бүтээх гэж байна. Шинэ киноны үйл явдал байгалийн үзэсгэлэнт газар ихтэй Вайоминг мужид зохиогддог Вудсток рок хөгжмийн наадмын үеэр өрнөх болно гэж Ройтерс агентлаг уламжилжээ. Энэ киног 2007 онд Эллиот Тайбер, Том Монте нарын хамтран бичсэн "Taking Woodstock: A True Story of a Riot, a Concert, and a Life" гэдэг нэртэй дурсамжын номноос сэдэвлэн бүтээх гэж байна. Киноны гол баатар нь Нью Йорк мужийн Бефел хотод жижигхэн зочид буудал ажиллуулахын зэрэгцээ барилгийн интерьер дизайн зохион бүтээдэг байна. Киног “Focus Features” студид бүтээнэ. Жирийн нэгэн дурсамж номыг өөрчилж кино зохиол болгох хүндхэн ажлыг Жеймс Шамус эхэлжээ. Найруулагч Энг Ли, зохиолч Жеймс Шамус нар 1993 онд “Хурим найр” гэдэг инди-хит кино хийж байжээ. Найруулагч Энг Ли хэдхэн жилийн өмнө “Бөгтөр уул” киног бүтээж, энэ уран бүтээл нь Оскарын 3 шагнал хүртсэн юм.
2008-04-21
Сүүлчийн найз

4-р сарын эхээр Японд “Сүүлчийн найзууд” (Last Friends) гэдэг нэртэй залуусын хайр дурлалын тухай олон ангит кино гарч эхэлжээ. Энэ киноны гол баатар нь хамгийн дотны найздаа дурласан лесби бүсгүй байжээ. Бүсгүй тайрмал үстэй, нэлээн эршүүд, заримдаа эмэгтэй хүнд баймааргүй догшин зан авир гаргадаг байна. Энэ киноны үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ “оргил цаг”-аар ижил хүйстэн үнэсэлцэж байгааг харуулсан нь Японы телевизийн хувьд маш зоримог алхам гэж AfterEllen.com сайтын тоймч бичсэн байна. Энэ сайтын хэлэлцүүлэгт байнга оролцдог Эмис гэдэг лесби бүсгүйн тайлбар анхаарал татаж байна. Эмис Токиод амьдардаг. Японд лесби эмэгтэйчүүд гей залуусаас ч олон. Гэхдээ тэд аль болох нам жим амьдрахыг хичээдэг гэж тэр бичсэн байна. Сүүлчийн найз олон ангит кинонд ихэвчилэн залуу жүжигчид тогложээ.
Мэдээг www.gay.ru- сайтаас....
2008-04-19
Энэ хаврын анхны бороо... Баахан өөр өөр сэдэв.

Өглөө тэнгэр дуугарах чимээ намайг сэрээлээ. Утасныхаа сэрүүлэгийг хартал 06:35. Сүүлийн үед цаад МНЭД чинь эртэч болоод байгаа. Сүүлийн сар гаран блог дээрээ элдэв янзын юм бичилгүй удсан байна ш дээ. "Асуултын тэмдэг"-ээ дуусгалаа. Ер нь нэг нууц задлахад "Асуултын тэмдэг" бол миний уран зохиолын салбарт бичсэн анхны бүтээл биш. Хаана ч хэвлүүлж, нийтлүүлээгүй өөр хоёр "юм" байдагийн. Цаг нь ирлээ гэж үзэхээрээ ил гаргаад ном болгоод хэвлүүлнэ ээ. Арын хуудас дээр нь өөрийнхөө зургийг хэвлээд....
За одоо сэдэвээ огцом өөрчилнө өө. 3 сард амьдралд нэлээн томхон өөрчлөлт гарсаан. Өмнө нь ганц л газар ажилдаг байсан бол одоо хоёр гурван байгуулагад зэрэг данстай болоод амжсан. Долоо хоногийн ажлын өдрүүд бол нүд ирмэхийн зуур л өнгөрч байна даа. Энэ өдөр хоног гэдэг чинь ямар богинохон юм бэ? Цаг хугацаа ямар хурдан юм бэ? гэж дуу алдаж байна даа.
Дараагийн сэдэв. 4 сарын эхээр оюутан цагийн найзуудтайгаа уулзсан юм байна. Байшин барьж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа, банкинд ажиллаж байгаа, авилагатай тэмцэж байна гээд л мэргэжил мэргэжилээрээ карьер хөөсөн хүмүүс...
Дахиад сэдэвээ өөрчилнө өө. Би бас тэгэж байгаад хүнд гар шүү. Жаахан халамцуу байхдаа хүмүүс руу утасдаж намайг ирж ав гэж утасдаад...
Өөр нэг сэдэв. Энэ монголд хоол хүнс нь баталгаагүй байсан бол одоо ус агаар нь ч мөнгөн усаар хордоод байгаа гээд л хэвлэлийнхэн ам уралдан мэдээлж байна аа. Дээр нь юмны үнэ нэмэгдсэн гэж хавь ойрын хүмүүс бухимдаад. Монголын говиос салхиар туугдсан элс хятад, солонгос, бүүр цаашлаад Японы арлууд хүрдэг байсан бол одоо Улаанбаатар шороонд дарагдаад... Яаж нэг юм өглөө тэнгэрээс жаахан ус гоожиж хүмүүсийг баярлуулав аа. Дахиад бороо ороосой.