Амьдралын тойрог

2022-03-20

Эзэнтэй шүлэг

Чамд хайртай болсон нь миний алдаа

Чацуу биш, ах болж төрсөн нь золгүй тавилан

Өдрөөс өдөрт надаас хөндийрч байгаа чамайг

Өдөр алгасахгүй сэтгэлдээ тээж байна

Буцах замгүй энэ хайр минь

Булгын ус мэт ундарсаар байгаа

Дөл мэт дүрэлзсэн энэ хайраа

Даанч ингээд хөргөмөөргүй байна

Хонгор чи минь над руу ирвэл

Хайрын түүхээ жаргалтай үргэлжлүүлнэ ээ

Уулзахын ерөөл зөгнөж сууя

Учруулж өгөхийг бурхнаас гуйя

Утсаа чагнаад итгэж сууя

Дараа төрөлдөө ч чамд үнэнч байя

                          Хайрт ....... чамдаа зориулав. 

2022-03-14

Гей амьдралын тухай: 12.Бэлгийн чиг баримжааг өөрчлөх эмчилгээ хийж болох уу?

Үр хүүхэд нь ижил хүйсийн хүнд бие сэтгэлийн хувьд татагдаж байгааг эцэг эх, асран хамгаалагч нь ямар нэгэн байдлаар олж мэдээд янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Эцэг эхчүүд уурлаж, үр хүүхдээ загнаж, зодож, гэрээсээ хөөж, эсвэл хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Зарим асран хамгаалагч үр хүүхдээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон гэж үзээд эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэх тохиолдол бий. Бэлгийн чиг баримжааг эмчилж өөрчлөх боломжтой юу гэсэн асуудал үнэхээр сонирхол татна. Анагаах ухааны салбарынхан ч энэ асуудалд анхаарлаа хандуулж янз бүрийн туршилт хийж байжээ. XIX зууны сүүлээр Европт секслогич мэргэжилтнүүд бий болж байх үед бэлгийн чиг баримжааны тухай ангилал гаргах оролдлого хийхдээ гомосексуализм бол сэтгэцийн эмгэг юм гэж үзэв. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.