2008-06-26
Улс төрөөр оролдохгүй бол улс төр чамайг...
Харин би "Ер нь бол улстөр жирийн иргэдээр үргэлж оролдож байдаг." гэж хэлмээр байна...
2008-06-23
2008-06-22
ХАР PR
Унасан хүн ууртай гэдэг үг байдаг. Сонгуулийн санал хураалтын маргаашнаас эхлээд л миний өрсөлдөгч булхайцсан гээд л бөөн зарга хийх эхэлнэ дээ. Томсгосон тойргоор явуулж байгаа энэ сонгуулийн ялагч нь тодрох гэж бас нэлээн будлиан болох шинжтэй. Одоо юу болохыг харж л байя.
УРАА...
2008-06-21
Дахиад мөрийцлөө.

Өнөөдөр орой Оросын шигшээ баг Голландын багтай хүчээ үзнэ. Өмнөх хоёр тоглолтод нэг хожигдож, нэг хожсон. Харин энэ удаа яах бол гэж догдлоостой. Оросын багийн дасгалжуулагч нь Гус Хиддинг гэж голланд эр бий. Түүний хувьд өнөөдрийн тоглолт хүндхэн сорилт болно доо. Түрүүчийн удаа оросын баг хожно гээд мөрий тавьсан чинь алдсан. Энэ удаа шархаа нөхнө өө. Оросын баг энэ удаа гайхалтай тоглолт үзүүлнэ байх аа. Ажлынхаа газрын нэг залуутай мөрий тавьсан. Нэг өдөр уулзаад хэн хожсон нь мөрийгөө авна даа. Оросууд хожоосой.
2008-06-19
Би угаасаа л ийм.
Гей эрчүүдийн тархиний баруун, зүүн тал бөмбөлөгийн хэмжээ нь ижилхэн байжээ. Харин лесби эмэгтэй, гетеросекс эрчүүдийн тархиний баруун тал бөмбөрцөг нь зүүнээсээ ялимгүй том хэмжээтэй байсан гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлэгдсэн байна. Судалгаа хийсэн эрдэмтэд бэлгийн чиг хандлага нь төрөлхийн байдаг гэдэг дүгнэлт хийсэн байна. Үүнээс гадна эрдэмтэд өөр нэг чухал нээлт хийжээ. Гей эрчүүд, гетеросексуал эмэгтэйчүүдийн тархиний зүүн талд нь мэдрэлийн илүү олон хэсэг байрлаж байжээ. Харин гетеросексуал эрчүүд, лесби эмэгтэйчүүдэд харин яг эсрэгээрээ байрлажээ.
Лесби, гей хүмүүс хүрээлэн байгаа орчиноо хүлээн авч байгаа нь өвөрмөц байгааг эртнээс анзаарчээ. Үүнээс үүдэн хүний тархиний бүтэц нь бэлгийн чиг баримжаанд нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлж, тархийг судалсан байна. Лондоны их сургуулийн эрдэмтэд ч бас үүнтэй санал нэг байна. Тэд хүний бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн байдаг гэж хэлж байна. Иймээс би угаасаа л ийм гэж бардам хэлж болох нь ээ.
2008-06-17
Энэ зуны эхний аялал
Зураг 1. Ухаад авчихсан юм шиг яг тойрог хэлбэртэй нүх хаданд гарчихсан байхыг харлаа...
Зураг 2. Дээр дээрээс нь өрөөд тавьчихсан юм шиг...
Зураг 3. Энэ зун их гандуухан байна аа.
Зураг 4. Энэ бол хадны орой дээр байгаа шувууны үүр.
Зураг 5. Шувууны үүр рүү өндийгөөд харсан чинь хоёр ангаахай байна. Бодвол эхийгээ хүлээгээд л сууж байгаа байхдаа гэж бодлоо...
Зураг 6. Анир чимээгүй...
Зураг 7. Энэ хад юутай адилхан байна даа?...
Зураг 8. Бас л нэг хад асга...
Зураг 9. Хөл дүүжлэх унаа минь...
2008-06-14
МОЙ РАЙ

Дуучин Максим - Мой рай
МОЙ РАЙ
Наверное, это мой рай -
Искать его отражение
В предметах черного цвета,
И слышать в голосе май.
Наверное, это мой рай
В лучах оконного света
Так близко кажется небо,
Когда глаза цвета рай.
И хорошо, что он не знает про такую как я,
И что в мечтах моих ванильные снежинки - зима,
А под шагами босоногими метели и лед.
Он больше никогда из мыслей моих не уйдет.
И мне не стыдно закричать
О том, что это любовь.
Его слова на 3 минуты так прожгли мою кровь.
Я продолжаю повторять себе, что все хорошо,
Но понимаю, он мне нужен,
Нужен еще.
Наверное, это мой рай -
Бродить, срывая букеты.
Так их, спасая от ветра,
И врать, что дарят цветы
Конечно, если б не ты,
Я не встречала б рассветы
Твоей холодной планеты,
В которой делят мосты.
И хорошо, что он не знает про такую как я,
И что в мечтах моих ванильные снежинки - зима,
А под шагами босоногими метели и лед.
Он больше никогда из мыслей моих не уйдет.
И мне не стыдно закричать
О том, что это любовь.
Его слова на 3 минуты так прожгли мою кровь.
Я продолжаю повторять себе, что все хорошо,
Но понимаю, он мне нужен...
И хорошо, что он не знает про такую как я,
И что в мечтах моих ванильные снежинки - зима,
А под шагами босоногими метели и лед.
Он больше никогда из мыслей моих не уйдет.
И мне не стыдно закричать
О том, что это любовь.
Его слова на 3 минуты так прожгли мою кровь.
Я продолжаю повторять себе, что все хорошо,
Но понимаю, он мне нужен,
Нужен еще.
2008-06-12
Унтаахай
Сүүлийн хэдэн өдөр их унтаахай болж байна аа. Өглөө ажил дээрээ 9:30 гэхэд гозойдог байсан бол сүүлийн долоо хоногт 11:00 гэхэд л хээв нэг ажлынхаа газрын үүдээр алхдаг болсон. Өглөө болгон ээжийн хийдэг өглөөний хоол цайг хүлээсээр байгаад бас ажилдаа оройтож очдог болоод байна аа. За тэгээд манайх ямар цаг нарийн бүртгэх юм биш. Хийх юмаа цагт л нь амжуулж байвал хэдийд ирээд, хэзээ харих нь дарга нарт падгүй. Бас хаяа хобби хөдлөх юм бол шөнөжингөө хөлбөмбөг үзэж байгаа. Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг үзэж суухдаа хэн ямар гоол хийхийг ажиглаад бас заримдаа тамирчид руу нь нүгэлийн нүдээр хараад байгаа юм аа. за за хадуурч байна....
Өнөөдөр ажил дээрээ ирсэн чинь тог тасарчихсан байлаа. Тог нэг ирээд, тасраад, ирээд, дахиад тасраад... Ажил хийлгэхгүй ёстой бухимдуулав. Өглөө гэрээс гарах үед (өглөө ч гэж дээ, 10 цаг хагасын үед) нар ээгээд дулаан юм шиг байсан. Өдрийн хоол идэх гээд гадагшаа гарсан чинь илт сэрүүхэн. Ядаж байхад би богино ханцуйтай цагаан цамц, цагаан өмд, сандаал өмсөөд гэрээсээ гарсан. Орой бүүр сэрүүхэн болоод. Энэ цаг агаарынханд хулхидуулчлаа гэж дотороо бодов.
Сонгуулийн сурталчилгаатай сонин сэтгүүлээр гэр дүүрэх нь ээ. Энэ жилийн сонгууль аймшигтай будлиантай болох байхаа. Сонин хэвлэлээр сонгуультай холбоотой улаан хэрүүл.. дүүрэн. Хэний төлөө саналаа өгөхөө аль хэдийнэ шийдээд, дотороо товлосон болохоор эсэн бусын хүний тархи угаах гэсэн хөөсөнд баясахгүй байгаа. За нэг иймэрхүү...
2008-06-11
Даанч яав даа.
Сая хөлбөмбөгийн европийн аврага шалгаруулах тэмцээний Орос Испаний хооронд болсон тоглолтыг үзлээ. Тоглолтын эхний үед Оросууд довтолгоо сайтай, дамжуулалт сайн хийж байсан л даа. Даанч Испаничууд илүү хурд ихтэй байлаа. Оросын багийн дасгалжуулагч Гус Хиддинк энэ удаа урдаа барьдаг сайн тамирчидаа оруулсангүй. Ах дүү Березуцкий, Игнашевич нар үзэгчдийн суудлаас ажиглаж байна лээ. харин испаничууд бол Касильяс, Марчена, Пуйоль, Иньеста, Вилья, Эрнандес, Торрес, Капдевила, Серхио Рамос, Сенна, Сильв гээд хүчтэй сайн тамирчдынхаа бүрэлдэхүүнтэй орж байна лээ. Оросууд ганц гоол, харин Испаний баг 4 гоол хийдэг байна шүү. P;)
Би Оросын баг хожно гээд ажлынхаа газрын нэг залуутай мөрий тавьсан юм. Мөрийгөө алдсаан. Одоо яая гэхэв. Дараагийн хоёр тоглолтод л оросууд хожил авна байх гэж найдахаас. Оросын хөл бөмбөгийнхөн сайжирсан гэж хүн бүхэн үглээд байсан цагаан хэл ам болчоогүй байгаа даа. За тэр мухар сүсэг ч яахав. Магадгүй хамгийн эхний тоглолтод бүх хүчээ зарцуулж, стратегаа бусдад харуулахгүй гэсэн гус Хиддинкийн тактик ч юм билүү? Тийм биз дээ. Санаагаар унахгүй ээ хө. Тэр ганц удаагийн мөрий бол юу ч биш.
Хөлбөмбөг үзэж дуусчихаад сая гялс нэт руу шагайсан чинь өнөө Киргизийн зохиолч Чингиз Айтматов бурхан болчихсон тухай мэдээ байна. Ум мани бадни хум гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ. Гэхдээ эх орныхоо оюуны өв санд зөндөө хувь нэмэр оруулсан, сайн сайхан юм хийж бүтээсэн хүн бурхан болсон ч хэзээ ч мартагдахгүй л дээ. Үеийн үед л зохиол бүтээлийг нь хүмүүс уншиж нэр нь дурсагдана. Зохиолч өөрөө нас барсан ч зохиол бүтээлээр нь түүний үзэл санаа дамжаад хүмүүст хүрсээр л байх болно доо.
Зиак, юу вэ энэ чинь одоо шөнийн 2 цаг 20 минут болж байна. Унтахаас даа. Өглөө ажилаасаа зоолттой хоцорноо.... Уг нь бичмээр юм зөндөө л байна. Нойр хүрээд байна....
2008-06-09
Шинэ сонголт хийх ЦАГ ИРЛЭЭ.
18 жилийн дотор Монголд юу өөрчлөгдөв?
-Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бичиг үсэг тайлагдсан бол хэвлэн нийтлэх эрхтэй болсон. Социалист нийгэмд ийм эрх эдлэж байсангүй.
-Гүйлгээ ухаантай бол хувийн бизнес эрхэлж, хувийн өмчтэй болох боломжтой боллоо. Социалист нийгэмд бол бүгдээрээ улсын байгуулагад ажиллаж төсвийн хэдэн төгрөгийг аваад хоёр идэхгүй, хоосон хонохгүй аж төрдөг байлаа.
-Ардчилал ялсанаар иргэд гадаад паспорт гардаж зардалын мөнгө нь байгаад, элчингээс виз даруулж чадах юм бол хилийн дээс чөлөөтэй алхдаг боллоо. Хуучин нийгмийн үед бол гадаад явахын тулд бараг л ХУ намын хурлаар хэлэлцэгдэж байгаад явдаг байлаа. Монголчуудын ихэвчилэн очдог байсан орнууд ЗХУ тэргүүтэй социалист орнууд. Харин одоо бол виз, мөнгөтэй л бол хаашаа л бол хаашаа чөлөөтэй явж байна ш дээ. Монгол хүний хөл хүрээгүй газар ч гэж бараг байхгүй болоо биз.
-90-ээд оноос өмнө социалист коммунист орнуудын соёлын нөлөөнд байсан бол одоо барууны орнуудын соёлын түрлэгт автаж байна. Буддагаас эхлээд Христ хүртэл хүссэн таалагдсан шашинаа шүтэж биширч, илтгэл үнэмшилтэй байж чадаж байна. Ардчилалын буянаар эерэг өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ бас сөрөг үзэгдэл ч нүдний өмнө илт.
Социализмийн үед тэнэмэл хүүхэд, траншейнийхан, Өвгөнтийн хөндийнхөн байсангүй. 90 оноос хойш Монголын эдийн засаг анх удаа инфляцитай тулгарч, дэлгүүрийн лангуун дээр давс, угаалгийн нунтагаас өөр тавих юмгүй байсан үетэй ч тулгарсан. 20-р тогтоол гарч мөнгөний ханш навс унаж, ТӨГРӨГ гээч юм ямар ч хүч, үнэгүй жирийн нэгэн цаас болж хувирахыг ч бас мэдэрцгээсэн. Талх тариаг, гурил будаагаа картын бараагаар авч байсан цаг ард хоцорч. Энэ бүхэн ард хоцорсон болохоор бүх юм зүгээр ч юм шиг. Гэхдээ албан тасалгааны цонхоор амьдар баргар саарал байна. Гудамжинд яваа хүмүүс нэг л баргар.
Сонгууль болох үеэр улс төрийн намынхан сайн сайханыг амлаад л... Шинээр гэр бүл болох юм бол 500 мянга, хүүхэд бүрт улиралд 25 мянга, сард 3000 төгрөг цацаад л... Сонгуулиар амалсан мөнгөө олохын тулд уул уурхай эрхлэгчидээс ГЭНЭТИЙН АШИГИЙН ТАТВАР гээчийг "бодож олж" аваад л... Гадаадын хөрөнгө оруулагчдийг зайгаа барихад хүргэв.
-Социалист нийгмийн үед Монгол улс улаан буудай, хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад илүү гарсаныг нь гадаадад зараад чамлахааргүй хэмжээний мөнгө төсөвтөө нэмэрлэдэг байлаа. 90 оноос хойш Монголд хүнсий хомсдол үүсч бид чинь идэх хоол, өмсөх хувцасаа хятадуудад даатгасан гэж хэлж болно. Газар тариалангийн салбар уналтад орж хуучин нийгмийн үед байгуулсан үйлдвэрүүд нь бүгд дампуураад үүд хаалгаа хаасан. Ажилчид нь бүгд ганзагын наймаачид болсон. Монголын засгийн газар харин одоо л идэх хоолоо бид өөрсдөө бэлтгэдэг байя гэж ухаарч Атарын 3-р аяныг зарлаж байна. Уг нь бол аль хэдийнэ эхлэх ёстой байсан юм.
-90-ээд оноос хойш Монголчууд бүгд дээд боловсролын дипломтой болсон. Өнөөдөр Монголд 200 гаруй их дээд сургууль байна. Улс орны гол тулгуур чадварлаг мэргэжилтэнүүд. Гэтэл энэ олон хувийн сургуульд болсон болоогүй хичээл заасан болоод залуусыг оюуны хоосролд оруулаад байхын. Их дээд сургуулийн тоог хүн амынхаа тоотой харьцуулах юм бол Монгол улс дэлхийд дээгүүр байр эзлэнэ. Орон тооны ч багшгүй шахуу хувийн их дээд сургуульд сурсан нэр зүүж амьдралынхаа хайран дөрөв таван жилийн алдаад эрээн мяраан гоё хавтастай диплом тэврээд ажил хийх чадваргүй гудамж метрлээд явж байгаа залуус дүүрэн байна. Ийм чанаргүй олон сургууль байсанаас час хийсэн чанартай боловсрол олгодог, дэлхийн стандартад нийцэх цөөхөн хэдэн их дээд сургууль Монголд байхад л хангалттай. Гадаадын орнууд руу аль болох олон залуусыг боловсрол эзэмшүүлээд эх орондоо эргэж ирэхэд нь өндөр цалин авах нөхцөлийг нь бүрдүүлэе л дээ.
-Манай улсад хүнийхээ тооноос их хувийн эмнэлэг байна. Нэг хүнд ноогдох эмнэлэгийн тоогоор манай улс Геннесийн номонд орж мэднэ. Хувийн эмнэлэгүүд нь эмчилгээ илүү яавал ахиухан мөнгө салгаад авах уу гэдэгт анхаарна. Улсын эмнэлэгч ялагаагүй дээ. Түрийвчний зузаан нимгэнээр багцаалж байгаад л эмчилгээ хийж байна. Хүмүүс өвчин зовлон тусахаараа монгол эмч нартаа итгэхээ болиод, хятад солонгос руу эмчилгээ хийлгэхээ явж байна. Эмчилгээний зардалд зориулагдан гадаад руу урсаж байгаа тэр их мөнгөний урсгалыг зогсооё. Ингэхийн тулд сайн мэдлэг боловсролтой эмч нартай болохын тулд гадаадад анагаахын чиглэлээр оюутныг олноор сургая л даа. Тэднийг эргээд ирэхэд нь хамгийн орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж төхөөрөмжөөр тоноглосон төвлөрсөн том эмнэлэг байгуулая. Улсын зарим эмнэлэгт япон солонгост үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж суурилуулсан ч зөв ажилуулаад, шинжилгээний дүнг нь зөв тайлж уншаад оношлох чадвартай эмч алга. Шинээр суурилуулсан орчин үеийн төхөөрөмжний дисплей дээр нь англи үг гараад ирэхээр л энэ юу болов гээд нүдээ амаа бүлтэлзүүлээд зогсож байгаатай би таарсан.
Монголд байгаа хамгийн балиар юм нь намын харъяалал. Аль нэг намын гишүүний батлах өвөртөлсөнөөсөө болж идэх хоол, өмсөх хувцас, ажил төрөл албан тушаалтай байх эсэх нь хамаарч байна. Аль нэг нам нь улс оронд хэрэгтэй томоохон төсөл санаачлахаар нь муулсаар байгаад бүтэлгүй болгож орхидог. Анх "Мянганы зам" төслийг хэрэгжүүлж эхлэх үед сөрөг хүчнийхэн нь "Наадах чинь шал дэмий бүтэхгүй. Мянгуужингийн зам" гээд байсан. Зам бариад Монголд л хэрэгтэй биз дээ. Одоо "Атарын 3-р аян" эхлүүлнэ гэхээр наадах чинь бүтэхгүй мөрөөдөл гээд хар PR зарим хүмүүс хийгээд байх юм. Аль нам сонгуульд ялсанаас хамаарч дунд доод шатны албан хаагчид орвонгоороо албан тушаалаа сольдог гаж тогтолцоо бүрдээд Монголд 18 жил боллоо. Үүний хамгийн сүүлчийн тод жишээ бол УБ хотын захирагч Батбаяр байв. Ху намын удирдлагын үзэмж байдлаас хамаараад л тэр хүн албан тушаалаасаа хусагдсан. Уг нь бол хотын дарга гэдэг албан тушаал бол улстөрд огт хамаагүй. Энэ хотыг л аятайхан болгоод аваад явчих сүүхээтэй, аж ахуйн ажил сайн мэддэг хүн л томилогдох ёстой. Гэтэл намдаа өгсөн хандивынхаа хэмжээгээр төрийн алба горилно гэдэг бол балиар заваан л байгаа юм даа.
Алт хөтөлбөр гээч юм анх батлагдсанаас хойш гар аргаар алт олборлодог нинжануудын арми бий болов. Алт гэдэг энэ баялаг байгалийн хамгийн үзэмжтэй сайхан газрын хөрсөнд хэвтэж байдаг гэнэ. Гар аргаар алт олбордогчид түмпэн бариад мөнгөн усаар ухсан шороогоо угаагаад л... Өөрсдөө ухсан нүхэндээ дарагдаж, мөнгөн усандаа хордоод. Солонгос, Чех руу хар ажил хийхийн тулд уралдаж элчин сайдын яамны гадаа нь оочер дугаараа булаалдаж зодолдож нүдэлдэж байсан түүх саяханыг. Төрийн толгойд байгаа 76 данхар толгойтой юмнууд олигтой, өөдтэй байсан бол ард түмэн яалаа гэж ингэж шалдаа орох юм бэ? Гадаад руу хар ажил хийлгэхээр ид хөдөлмөрийн насын залуучуудаа гаргаад оронд нь тосгоны мэдлэг боловсролгүй, бичиг үсэг тайлагдаагүй хятадуудыг оруулж ирээд зам, барилга бариулаад байхын. Тэр ч бүү хэл сайхан нэг өдөр таксины жолоочтой буу халж байсан чинь санаанд оромгүй сонин юм олж дуулав. Одоо хөдөөгүүр мянга байтугай тав зургаан мянган малтай айлууд зөндөө. Хүн бүл муутай, үр хүүхдээ хот руу сургууүльд явуулсан хөдөөний олон мянгат малтай айлууд хятадуудаар малаа хариулуулдаг болсон гэнэ. Малчин хятад эр цалингаа болгож тодорхой хэмжээний хонь мал авдаг гэнэ. Ингээд хэдхэн жилийн дараа бид нөгөө мах сүүгээ хятадуудаас өндөр үнээр авдаг болж мэдэх нь ээ. Энэ улсад юу болж байна аа цаана чинь.
Ингээд бодохоор энэ Монгол улс нэг л бишээ. 2 сая 700 мянган хүнтэй, 1,56 сая км квадрат газар нутагтай, хөрсөн дороо асар их байгалийн баялагтай, хүн амын нь тэн хагас нь 35 хүртэлх насны залуус байдаг Монгол улс өөдлөж дэвжихэд амархан л баймаар юм. Уг нь 2 сая 700 мянган хүн гэдэг бол Москва, эсвэл Бээжин хотын ганц дүүрэгт л амьдардаг хүнтэй тэнцэхээр тоо. Гагцүү шудрага, эх оронч, намчирхадаггүй хүнийг төрийн түшээ УИХ-ын гишүүнээр сонгоё л доо. Бие дааж нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөрэй. УИХ-ын хуучин гишүүдийг дахиж сонгоод хэрэг байна уу? Бид тэдэнд саналаа өгсөн, боломж олгосон. Гэтэл тэд амлалтаа хэр биелүүлэв? Одоо Монголын улс төрд шинэ хүмүүс л хэрэгтэй.
Шинэ сонголт хийх ЦАГ ИРЛЭЭ.
2008-06-04
Хэрвээ газар шилгээвэл...
Сүүлийн хэдэн өдөр Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болох гэж байна. Та минь ээ, амиа бодоорой. Хотын захад зуслангийн байшинтай бол тэндээ оч. Болж өгвөл бүүр холхон яв. Шөнө орондоо хувцастайгаа унт. Газар хөдлөх юм бол гараад л гүйхэд бэлэн бай гэх зэрэг явган яриа амнаас ам дамжин олон хүнийг хямраажээ. Монголд газар хөдлөлт болж магадгүй тухай мэдээлэл Оросын "Комсомольская правда" сонинд нийтлэгдсэн байна. "КП" сонинд Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцсон таджик авгай ярилцлага өгчээ. Ярилцлагын эхэнд Турсун Закирова гэж энэ авгай хэрхэн тэр нэвтрүүлэгт оролцох болсоноо ярьжээ. Дараа нь Оросын олны танил хүмүүсийн ирээдүйн хувь заяаны талаар сэтгүүлч сонирхсон байна лээ. Далдыг харагч авгай Ташкент хот, Монгол, АНУ-ын Калифорни мужид 6-р сард хүчтэй газар хөдлөх болно гэж хэлжээ. Бас Оросын шинэ ерөнхийлөгчийн ажлын талаар хэдэн үг унагаажээ. Ярилцлага бүрэн эхээрээ энд байна. Монголтой холбоотой хэдэн өгүүлбэрийг нь аваад "Монголын нэг өдөр" сонин 5 сарын 28-ний дугаартаа хэвлэжээ. Энэ жижигхэн мэдээг шар бор хэвлэлийнх гэж ялгадаггүй дахин нийтлэдэг www.sonin.mn сайтад оруулжээ. Хүмүүсийн реакци ч тэр дороо илэрч энэ мэдээнд сэтгэгдэлээ үлдээсэн хүний тоо 200 хол давжээ. Тэр ч бүү хэл энэ сайтын долоо хоногийн хамгийн шуугиан тарьсан мэдээлэл гэдэг ангилалын 1-рт оржээ. Эхэндээ зөвхөн интернэтээр л хэлэлцэгдэж байсан энэ мэдээлэл хүрээгээ тэлж, амнаас ам дамжин гэрлийн хурдаар тархжээ. Цуурхалын хамгийн сөрөг тал нь аман хэлбэрээр дамжин тархдаг тул нэг хүнээс нөгөөд хүрэхдээ утга агуулага нь өөрчлөгдсөөр байдаг. /Биологийн шинжлэх ухааны хэлээр бол мутацид орно гэдэг/. "6 сард Монголд газар хөдлөлт болно гэж нэг далдыг хардаг авгай хэлж гэнэ" гэсэн яриа нь ам дамжин яригдахаа "Улаанбаатарт газар хөдлөлт болох гэж байна" гэж хувирчээ. Дараагийн хүнд энэ цуурхал хүрэхдээ "яг 6 сарын эхээр УБ-д газар хөдлөлт болно" гэсэн утгатай болж. Тэгсэн чинь хэн нэгэн хүн 6 сарын 4, эсвэл 5-нд орой 20.00 цагт газар хөдлөлт болно гэж цуурхалыг улам дэврээжээ. Ямар логикоор бодохоороо цаг хугацааг нь нарийн бодож олсон юм бол доо. Өнөөх зөгнөлт өдөр ч ирлээ. Зарим хүмүүс газар хөдлөлтийг хүлээж байрныхаа гадаа өнжсөн сурагтай. EAGLE TV -ийн мэдээлснээр бол газар хөдлөлт болно гэсэн цуурхал Налайх, Багануурт хүмүүсийг паникт оруулжээ. Налайхчууд энэ өдөр нийтээрээ ажлаа хийлгүй гамшиг болохыг хүлээсэн гэнэ. Гэтэл газар шилгээдэггүй ээ. Цуурхал дэндүү хүчтэй байсан болохоор албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийж учраа олохгүй байгаа хүмүүсийг жаахан тайвшруулав.
Далдыг харагчид итгэх үү? Шинжлэх ухаанд найдах уу?
Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын хувьд мэдээлэл олж авах үндсэн хэлбэр нь аман яриа. Хонь малаа бэлчээж яваа хоёр малчин уулзаад хол ойрын үйл явдлыг өөр өөрийнхөө ойлгож байгаагаар л ярилцаад сална. Олны үг ортой гэдэг үг эндээс л урган гарсан байх. Орчин үед ч бас монголчууд аман яриа, цуурхалд ач холбогдол өгдөг хэвээр байгаа бололтой. Дээрээс нь бас монголчууд дэндүү мухар сүсэг бишрэлтэй хүмүүс. Цагаан сараа хэзээ хийхээ ч мэдэхгүй хоёр тал болж маргалдана. Үсээ засуулахдаа хүртэл "зурхайн зурлагатай цаг тооны бичиг" эргүүлж харна. Хэзээ үсээ засуулахаа ч мэдэхгүй хэн нэгэн өөрийгөө өргөмжилсөн этгээдийн хэвлүүлсэн номыг эргүүлж суух нь инээдтэй, бас эмгэнэлтэй ч юм шиг. Дэлхий даяараа шинжлэх ухаанд найдаж, судалгаа шинжилгээ хийж, тоног төхөөрөмж зохион бүтээж, шинэ нээлт хийж суухад Монголчууд далдыг хардаг, мэргэч төлөгч нарт итгэсэн хэвээр байх уу? Монголчууд бид нийтээрээ тийм гэнэн итгэмтгий улсууд уу? 90-ээд оны эхээр Ромбо гаригтай холбоо тогтоосон үзмэрч Д гэдэг ах, өөрөөсөө гэнэт гал гаргадаг Ө гэдэг хүүхэн гэнэт тодорч эцэст нь тэд тараа таниулаад л дууссан. Яг үүн шиг тэр хол суугаа тажик хүүхэн санааны зоргоор хэдэн үг хэлсэний дараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бид энд хий бужигнаж байдаг.
Хэрвээ гамшиг болсон бол...?
Байгалийн гамшиг, өвчин зовлон, үхэл хагацал хэлж ирдэггүй. Тийм болохоор ямар ч юманд сэтгэл санааны бэлтгэлтэй байхад илүүдэх юу байхав. Социалист дэглэмтэй байхад Монголд иргэний хамгаалалтын бэлтгэл тогтмол хийдэг байжээ. Улс оронд байгалийн гэнэтийн гамшиг гал түймэр болох юм бол хүн амыг хэрхэн аврах, гашмигийн дараа аврах ажиллааг хэрхэн зохион байгуулах талаар ойлголт өгдөг байж л дээ. Харин одоо Монголд иймэрхүү бэлтгэл сургуулилт хийхээ болисон. Гамшиг л тохиолдох юм бол ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР данстай хэдэн аврагч нар ажиллах ёстой гэсэн ойлголттой. Хэдхэн хоногийн өмнө газар шорооны ажил хийж байгаад хөрсний нуралт болох үеэр шороонд дарагдсан хориодхон настай нэг залууг Монголын онцгой байдлын газрын аврагч нар аварч чадаагүй, харсаар байгаад амийг нь алдчихсан. Хэрвээ Хятадын Сычуань мужид болсон шиг хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт болох юм бол өнөө хэдэн аврагчид маань юу ч хийж чадахгүй байх гэж би бодоод байгаа юм. Ер нь газар хөдлөлттэй холбоотой энэ цуурхалаас сургамж авч ямар нэгэн байгалийн гамшиг болох үеэр жирийн иргэд хэрхэн өөрсдийгөө болоод ойр дотны хүмүүстээ туслах талаар анхан шатны ойлголт өгөх сургалт зохион байгуулах шаардлагатай байхаа. Японд бол газар хөдлөлтийн үеэр хэрхэн өөрийн амиа аврах, гамшигийн дараа бусдад туслах тухай сургалт тогтмол хийдэг гэж дуулсан юм байна. (Японд ажиллаж амьдарч байгаа хүмүүс энэ талаар надаас илүү мэдэж байгаа байлгүй дээ.) Хэрвээ гамшиг болсон бол... Мэдээж хүсэх зүйл биш. Гэхдээ байгалийн энэ үзэгдэл УБ-д тохиолдох юм бол шинээр баригдсан, одоо баригдаж байгаа чанар муутай байшингуудын аль нь тэсэж үлдэх бол? Бид чанаргүй байшин бариж өөрсдийнхөө бетон авсыг бэлдээд байгаа юм биш биз гэсэн санааг хаяа нэг сонин хэвлэл дээр бичсэн л байдаг.
Цуурхалын тухай дахиад хэдэн үг...
Нийгэмд цуурхал сөрөг муу нөлөөтэй. Зарим нэг цуурхал хүмүүсийн ам дамжин яригдсан дэмий чалчаа ярианаас аяндаа үүсдэг. Харин зарим нэг цуурхалыг аль нэгэн ашиг сонирхолын бүлэглэл зориудаар системтэйгээр нийгэмд тарааж байсан жишээ түүхэнд олон байдаг. Далдыг хардаг гээд байгаа тэр таджик авгай яагаад заавал 6 сард Монголд газар хөдөлж байшин нурна гэж хэлсэн юм бол гэдэг асуудал сонирхол татаж байна. 6 сарын турш Монголд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийгдэнэ. Сонгуулийн санал хураалт болно. Аль ч улс орны хувьд хамгийн чухал, хариуцлагатай үйл явдал бол сонгууль байдаг. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед Монголчууд нэлэнхүйдээ улс төржөөд байгаа. Магадгүй улс төр, сонгуулиар амьсгалж байгаа нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлж, хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого ч байж болох талтай. Газар хөдлөх гэж байна. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр ирж магадгүй гэхэд ямар ч хүн улс төр, сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигч, сонгуулийн хар PR, өрсөлдөгчийн маань хийсэн луйвар гээд учир зүггүй гүйгээд байхгүй нь ойлгомжтой. Газар хөдлөлттэй холбоотой цуурхал анх гарсан эх сурвалж нь манай хойд хөршөөс гарч байна. Монголын улстөрийн зарим нэг нам сонгуулийн сурталчилгаа хийх тактик, стратеги, PR хэрхэн хийх талаар гадаадын орнуудын мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө заавар авч байсан тохиолдол байсаныг эргэж нэг санахад илүүдэхгүй.
Тэгээд байгалийн гамшиг, цас зуд үер усны аюул тохиолдохоо хүрвэл хэдийд болж магадгүй. Газар хөдлөхийг лам хувраг, мэргэч төлөгч нар ч таагаад байдаг юм биш...
2008-06-02
Хүүхдийн баяраа сайхан тэмдэглэсэн үү?
Өглөө ажилдаа очсон чинь хоёр гурван хүн "Хүүхдийн баяр" сайхан болсон уу гэж мэндчилдэг юм байна. Эхлээд цочив. Юу билээ гэж хальт бодов. Хэ хэ...
Тэгснээ дажгүй гэж хариуллаа. Угаасаа амны билэгээс ашдын билэг гэж... 6 сарын 1-нд хүүхдийн баяраар Сүхээ агаагийн талбай дээр хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохиогоод, дуу хуур хангинаад, телевизээр шууд нэвтрүүлэг хийдэг сэн. Харин энэ жил муухай өвчинөөс бол ингэсэнгүй. Хүүхдүүд гэр бүлийн хүрээнд л өнгөрүүлсэн биз. Энэ жилийн хүүхдийн баяраар ХУ намаас сонгуульд нэр дэвшигчид л хөл нь газар хүрэхгүй шахам хүүхэд шиг баярласан байх. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгааг зурагтаар гаргаж байна. Монголд хүүхдийн төлөө дорвитой ажил хийдэг газар ч байхгүй юм байна. Хүүхдийн паркийн хэдэн тоглоомууд нь тэтгэвэртээ гараад хүн тоглож наадуулах биш, алах хэмжээнд хүрчихсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэн 35 га газартай. Япончууд нь хүүхдийн паркийг чинь тохижуулаад өгье гэж амлаж. Гэтэл манай муусайн хурган дарга нар хүүхдийн паркын газрыг нь хумсалж хувийн компанид зарсан. Одоо 32 га газар хүүхдийн паркын мэдэлд байгаа. Газраас нь хумсалаад зарчихсан хэн нэгэн түшмэлд дургүйцсэн Японы тал тоглоомыг нь шинэчилж, тохижилт хийж өгөх ажлаа хойшлуулчихсан. Тэд анх гэрээнд заасан 35 га газарт л тохижилт хийнэ гэж албан ёсоор монголын талд мэдэгджээ. Монгол улс ДИСНЕЙЛЭНД -ийн дайтай амралт чөлөөт цагийн хүрээлэнтэй болох үлгэр ингээд амар сайхан даа жаргаж байгаа янзтай. Угаасаа хүүхдийн паркад шинэ тоглоом угсаруулж, тохижилт хийлгэж хэвийн үйл ажиллагааг нь явуулахгүй байх сонирхол хэн нэгэн албан тушаалтанд байгаа ч юм билүү? Хотын төвийн байрлалтай энэ газар зочид буудал, баар, саунаа бариад авах хүсэлтэй хүмүүс байгааг ч үгүйсгэх аргагүй. Саарал хашаагаар хүрээлүүлсэн хүүхдийн паркад хэзээ шинэчлэл хийгдэж, дахин үүд хаалгаа нээх бол?
