Амьдралын тойрог

2010-09-28

Салаа замын уулзвар дээр

Нэг шинэ ажлын санал надад ирэв. Энэ ажлаа орхиод шинэ ажил эхлэх үү? Эсвэл шинэ саналаас татгалзаад одоо эрхэлж байгаа ажил албаа цааш нь үргэлжлүүлэх үү? Өмнө нь их эрч хүчтэй , асуудалд зоригтой хандаж, хэнээс ч зөвлөгөө авахгүй бие дааж шийдвэр гаргадаг байлаа. Харин энэ удаа нэг шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж тээнэгэлзээд л байна. Магадгүй хашир сууж байгаа нь энэ юм бол уу? Дээр үед 4 жилийн онол гээд л сүрхий юм бичиж байлаа. Нэг ажлыг 4-ээс дээш жил хийгээд ирэхээр дадлагажиж гаршдаг сайн талтай ч шинэ зүйл санаачлахдаа тааруухан болдог энэ тэр гээд л.. бла бла гээд блог дээрээ сараажич өгсөн. Өнөөх 4 жилийн онолоо баримтлах юм бол шинэ орчин, шинэ хамт олон дунд орж үзмээр ч юм шиг... За тэгээд хүмүүсээ та нар юу гэж бодож байна аа? Ажил албаа солихдоо ямар факторыг хамгийн их харгалзаж үздэг вэ? Бодол санаа ч салаа замын уулзвар дээр ирчихээд л эргэлзэж тээнэгэлзээд л байна шүү.

2010-09-27

2010-09-21

Яармагийн дэнжийн Шангрилагийн фонтан дээр... Яагаав дээ, Хажууд нь их дэлгүүр байдаг. Махтай пицца чинь тэгээд махтай юм уу?

Ео, үүнийг үзсэн чинь элэг хөших хашлаа. Гэхдээ утсаар ингэж хамаагүй тоглох нь жинхэнээсээ ажил хийж байгаа хүмүүст саад болж мэдэх л юм. Гэхдээ хүнд хоргүйгээр наргих юм бол өөр хэрэг л дээ. Яахав, гурван залуу ч авъяастай юмаа.





2010-09-19

Дурсамж дуу хоёр

Ингээд бодсон чинь цаг хугацаа гэдэг муухай хурдан юмаа. Одоо гадуур явж байгаа 20 гаран насны залуусыг харахаар өөрийн эрхгүй атаархах сэтгэл ч төрөх шиг. Дахиад ийм гоё хорьж болохгүй 20 гаран настай болох юм сан гэж. Нэг л мэдэхэд бүгдийг өнгөрсөн цаг дээр ярих болчихдог. Гэхдээ сэтгэлгээгээрээ л залуу байж чадвал нас гэдэг бас зүгээр л цифр гэж бодох үе бас байх юм аа.
90-ээд оны эхээр Монгол Телевизээр энэ дууны клипыг их нэвтрүүлдэг байжээ. Joan Baez гэдэг бүсгүй DONNA DONNA гэж энэ дууг дуулдагийг саяхан л олж мэдэв. 60-аад оны америкийн од. Кантри стилийн дуу их дуулдаг, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний идэвхитэй гишүүн цоглог бүсгүй байж. Цоглог бүсгүй гэж байжээ гэдэг нь энэ одоо 70 настай эмээ юм байна лээ. Энэ дууг сонссон чинь 90-ээд оны хүүхэд насны дурсамж сэдэрлээ шд.


2010-09-18

Миний муу аав

Хаана ч улс төр, эдийн засгийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх үед нийгэм бүхэлдээ ганхаж, хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж үймээд нэг хэсэгтээ л юм болдог доо. Яг тийм үеийн аавуудын тухай Монголын уран сайхны шинэ киног үзлээ. Энэ киног үзээд эхэндээ инээж байгаад сүүлдээ сүүлдээ уйллаа. Инээдмийн хэрнээ эмгэнэлтэй. Марзан боловч маш их бодуулаар гоё зохиолтой юм билээ. Манайхан ч кино сайн хийж чаддаг болжээ. Үзүүштэй кино байна лээ шүү.


2010-09-14

Амьддаа бие биенээ ... хүмүүсээ

Амьдрал санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг гэж үг байдаг билүү? Өнөөдөр зүв зүгээр ажлаа хийгээд сууж байсан чинь хуучин ажлын газрын нэг товарищ мессенжерээр шүлэг явуулж байна. Уншаад үзсэн чинь үнэн аймшигаа. Утга санаа гэж авах юм алга. Тэр товарищийг ийм юм явуулна гэж бодох нь бүү хэл, зүүдэлж байсангүй.

Амьддаа бие биедээ угла, хvмvvсээ
Алив сайхан биеэ бусдаас бvv харамла!
Хэрэггvй хиймэл эрхтэнээр нєгєєдєхєє бvv шархлуул
Хэн нэгнийгээ хагсарлийн vvд рvv битгий тvлх
Арчаагvй сулралтай нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа,чи єєрєє ч байж мэднэ шvv
Амжиж чи єєрєє чалхны оргилд тулсан бол
Аз жаргалын таашаалыг бусдадаа нээж єг
Ачыг чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан сексээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнээр нь хангаж өг.

Энэ шүлгийг уншиж дуусаад зарим нэг хүмүүс рүү дамжуулсан чинь янз бүрийн реакц үзүүлж байна шд.
"Чи ямар завхай хүүр вэ?" гэж их сургуульд хамт сурч байсан нэг танил маань хариу бичиж байна. Хүний бичсэн шүлгийг тараасан биш, би гэдэг хүн завхай зайданаараа дуудуулдаг юм байна. Намайг зохиосон гэж бодсон бололтой. Би юу гэж ийм юм зохиогоод сууж байхав. Шүлэг бичих авъяасгүй шд. Хамгийн гайгүй хэлбэрээр реакц үзүүлсэн нь "нэлээн гаж нөхөр ийм юм бичнээ дээ" гэж өөр нэг хүн надаас асуув. Тэхээр нь би "хэлээд юу гэхэв" гэж дэмжив. Дахиж л садар самуун шүлэг ирвэл бусдад тараахгүй байя. хэхэ
Харин өөр дууны үг мушгиж гуйвуулсан өөр нэг шүлэг байна.

Шар үстэй чаатчин охин байсан

Шал дэмий бүтэн жил чааталсан

Анх эхлээд тэр намайг add хийсэн

Арван хурууны бичээч шиг чааталсан

Дахилт: Нэг л удаа камердсан

Тэр намайг нэтэд хүлээжий гэсэн..

Тэр тэр охин чаатчин охин байсан

Тэр тэгээд нэтгүй охин болсон

Тэр надтай чаатлана гэдэг байсан

Тэр тэгээд камердаад намайг мартсан

Нэг жилийн дараа мэйл ирсэн

Нэг хүнтэй чааталсан гэдгээ хэлсэн

Тэр тэгээд түүнд камаа өгсөн гэсэн

Тэр одоо надтай чааталку гэсэн.



2010-09-07

Намрын синдром


Өнөөдөр намрын синдромд нэгдэв. Манай ангийнханы амьдралыг хөндөж. Аргагүй байдалд хүрсэн хоёр оюутны хөгжилтэй түүх. Манай ангийнханы амьдралд тохиолддог бэрхшээл, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, эцэг эх, найзууддаа өөрийгөө илчлэх [ coming out ] гээд танил сэдвүүд... Бас гей гэрлэлт, гей хурим. Манай ангийн зарим хүүхдүүд бол хайртай залуутайгаа хуримаа хийнэ гэж мөрөөддөг л байх. Миний хувьд ингэж мөрөөдөж үзээгүй ч киноны кадрыг хараад нээх гоё санагдав. Ямар ч байсан энэ киногоор дамжуулаад монгол "тийм хүмүүс" [ кинонд хэрэглэсэн нэр томъёогоор бичив ] байдаг юм шүү. Тэднийг зөвөөр хүлээж аваарай гэсэн мессеж өгч байна даа гэж бодлоо. "Намрын синдром" киноны дуу "Дурлахаараа би..."

2010-09-05

Хүүхдийн парк

Өнөөдөр хүүхдийн паркт очлоо. Өнгөрсөн 6 сарын 1-нд, бас 7 сарын 8-нд нээгдэх байх гээд л олон хүүхэд хүлээсэн дээ. Хүүхдийн паркын шинэчлэлтийн ажил дэндүү удааширч байна гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. Олны гомдол,шүүмжлэлийг намжаах гэж энэ намар ажилуулж байгаа юм болов уу.
Хүүхдийн парк 35 га талбайтай. Хотын даргаар М.Энхболд ажиллаж байх үед 3 га газрыг нь хувийн компаниудад заржээ. Уг нь Японы Иточу корпораци хөрөнгө оруулалт хийж бүх тоглоомыг нь шинэчлээд өгье гэж амласан. Манай хүүхдийн парк 35 га талбайтай гэж япончуудад хэлж. Японы нөхдүүд хэлсэн хэмжээнд нь тохируулаад хүүхдийн паркыг шинэчлэх төсөл боловсруулжээ. Бүтээн байгуулалтын ажлаа хийх гээд газраа хэмжээд үзтэл 3 га талбай совх дутав. Хэлсэн үг, бодит байдал зөрсөнд дургүйцсэн Япончууд "Бид 35 га талбайд л төслөө хэрэгжүүлнэ" гээд гээдийжээ. Ийнхүү гоё парктай болох монгол хүүхдүүдийн аз дутав. Хүүхдийн паркыг шинэчлэх өөр багийг сонгохоор тендер зарлаж, монголын компани энэ төслийг авчээ. Гүйцэтгэгч компани 3 жил өнгөрсөн ч юу хийсэн нь тодорхойгүй байлаа. Энэ хугацаанд хүүхдийн паркын газрыг хувийн компанид зарсан байж магадгүй гэсэн хардлага улам их нэмэгдэв. Удтал дуншсаны эцэст хүүхдийн парк хагас дутуу гэсэн нээгдэв. 32 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт нь тоглоом суурилуулж, тохижилт хийсэн байна лээ. Шинээр суурилуулсан алсыг харагч нь хараахан ажиллах болоогүй гэсэн. Өмнөх алсыг харагч нь 30 метр байсан бол шинэ алсыг харагч 40 метрийн өндөр.

Агаарын дугуйн зам нь өмнөхөөсөө богино болчихсон юм шиг санагдав. Хуучин замыг нь будаад угсарсан юм биш байгаа даа? Бас галзуу хулгана тоглоомын зам нь яг хэвээрээ. Зам нь урт болсон байлгүй дээ найдаж байсан миний сэтгэлийг гонсойлгов. Бараг л хуучин тоглоомоо будаад ажилуулсан юм биш байгаа даа гэсэн хардлага гаргав. Мөргөлддөг машин ч бас яг хэвээрээ. Харин өмнө нь огт байгаагүй шинэ тоглоом нь энэ эргэдэг динозавр. Бас пингвин гэдэг карусель.
Далайн дээрэмчний завь гэдэг энэ тоглоомон дээр суусан хүмүүс орилж чарлаад сүйд болоод байна лээ. Нээрээ уушиг зүрх амаар гаргачихмаар юм шиг бололтой.
За, сансрын нислэг гэдэг энэ тоглоом бас зориг зүрх муутай над шиг хүн суумааргүй эд байна лээ
За энэ морин тойруулга нь.
Оргүйгээс охинтой нь дээр гэдэг билүү. 13 төрлийн тоглоом ажиллаж байна лээ.Огт хүүхдийн паркгүй байснаас... Дараа жилээс бүрэн ашиглалтанд орчих юм бол аятайхан л болох биз. Одоо туршилтын журмаар ажиллаж байгаа тул тасалбарын үнийг 50 хувиар бууруулж нэг удаа тоглоход дундажаар 2000-3000 төгрөг гэж байсан. Харин хямдралгүй бол нэг тоглоом дээр суухад л 5000-6500 төгрөг байх төлөвтэй. Тасалбарын үнэ нь арай л биш юмаа. 5000 төгрөгөөр 3 минут нэг аттракцион тоглоомд суух хүн байх болов уу даа.

2010-09-01

Цай уух уу?

Энэ Япончууд чинь нээх урт наслаж удаан жаргаад байдаг эрүүл саруул бие хаатай мундаг хүмүүс гээд л зурагт радио, сонин хэвлэлээр их бичдэг юм билээ. Үүний нэг нууц нь эрүүл мэнддээ анхаардаг бас ууж байгаа цайндаа байдаг гэнэ та минь ээ. Энэ зунжингаа энэ цайг уулаа. Та нар ч гэсэн нэг уугаад үзээрэй. Японы Токиод үйлдвэрлэсэн будаатай, ногоон цай. Буцалгах хэрэггүй. Халуун усанд хийгээд л хэдэн минут хандлаад л уухад бэлэн. Халуун усанд будаа нь зөөлрөөд ирнэ. Амт үнэр нь бол янзтай. Энэ цай 200 граммаар савлагдсан юм билээ.

Цайг задлаад үзэхэд нэг иймэрхүү. Цайны ургамал, будаа, бас эрдэнэ шишийн үйрмэг мэр сэр бий.За нэг иймэрхүү цай ууж л энэ зуныг өнгөрүүлэв. Хаанаас ийм цай олоод уучив гэж гайхаж байна уу? MNED рүүгээ мэйл бичээд, чатлаарай. Хаанаас олж авсанаа хэлж өгч болно шүү.

Алтан навчис хийслээ дээ.


Өнөөдөр 9 сарын 1. Өглөө унтаж байтал хаалга пин пан гээд цохих чимээнээр сэрлээ. Яав, юу болов энэ чинь гээд ухас хийн босож хаалга нээв. Хаалганы цаана манай холын хамаатан эгч. Хонх хэрэгтэй байна. Танайх хонхоо өгчих гэж байна. Манай гэрт нэг хөөрхөн сувенир хонх байдагийн. Түүнийг шүүгээнээс авч өгвөл за би явлаа гээд шур хийгээд явчихлаа. Цаг харсан чинь 06.50 болж байна. Дунд сургуульд ажилладаг юм. Хичээлийн шинэ жилийн нээлтэнд хэрэг болох хонх хайж манайд ирсэн нь ийм учиртай. Хотын зам түгжирээд хэцүү өдөр байлаа. Дүрэмт хувцасаар ижилсэж, цүнх саваа барьсан хүүхдүүд, оюутан залуус хотын гудамжыг эзэгнэжээ. Зурагтын мэдээгээр 9 сарын 1, сургуулийн нээлтийн тухай сурвалжлага гарч байна. Хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн тухай үзүүллээ. Аав ээж нь муриад алга болсоныг мэдсэн жаахан хүүхдүүд бие биенээ дагаж уйлаад... Дунд сургуулийн хажуугаар явсан чинь зунжингаа уулзаагүй бололтой хэдэн охидууд хоорондоо тэврэлэдэд сүйд болж байхыг харав. Их сургуулийн гадуур алхсан чинь хичээлийн хэд дүгээр байр нь хаана байдагийн бол, оюутны холбоо орж автобусны билет-виза захиалая гэсэн хөөрхөн хүүхдүүд шаагилдаж байхын. 9 сарын 1, сургуулийн амьдралыг монгол киноны нэртэй холбоод үзэхэд нэг иймэрхүү.

9-р сарын 1- Намар нахиалсан мод

Сургууль - Мөнх тэнгэрийн хүчин дор
Анги- Алтан өргөө
Багш – Дайсны цэргүүдээ сонсоцгоо
Хөвгүүд- Эр хүн
Охид- Энэ хүүхнүүд үү
Ангийн дарга- Хоньчин Найдан
Лекц- Манай аялгуу
Завсарлагаа- Хонины найр
Асуугдах- Морьтой ч болоосой
Цонхтой цаг- Зарлаагүй дайны уршиг
Улирлын шалгалт- Ламба гуaйн нулимс
Дүн А- Алтан шонхор
B- Ацаг шүдний зөрөө
C- Сэрэлт
D- Би чамд хайртай
F- Ингэх гээд байсан юм
Шалгалтанд унах- Дусал нулимс юу гэж хэлсэн бол
1-р курс- Анхны алхам
2- р курс- Давааны цаана даваа
3-р курс- Зэрэг нэмэхийн өмнө
4- р курс- Би эмээ болохгүй
Гэрийн даалгавар- Еэ бондгорын гэлэн
Сургалтын төлбөр- Аргамжаа
Оюутны зөвлөл- Гарьд магнай
Жижүүр хийх- Бушхүүгийн үлгэр
Хуулах- Азтай дамшиг
Цайны газарт- Найрын ширээний ууц
Шоудах-Пепсиг шинэ үе сонгож байна
Жижүүр- Өндөр ээж


НУ ПОГОДИ ПИН КОД

Өнгөрсөн зуны турш банкны картныхаа пин кодыг мартжээ. Ер нь элдэв пин код мартахдаа гарамгай. Гар утасныхаа пин кодыг мартаад 3 удаа буруу оруулаад блоклож байлаа. Харин энэ удаа банкны пин кодоо санадаггүй ээ. Өнгөрсөн зуны турш картаа хэрэглээгүй болохоор аргагүй юм даа. Өчигдөр орой ATM-д картаа шургуулаад гурван удаа пин кодоо буруу хийгээд залгиулчив. Өнөөдөр банкны картын төв дээр очсон чинь өчигдөр залгиулсан карт өнөөдөр арай л ирээгүй байна. Та маргааш ир гэсэн хариу сонсов. За тэгээд 3 хоног мөнгөгүй шахуу явах нь. Картаа залгиулсаны дараа мөнгө зээлүүл. Би хүнтэй уулзах гэж байна. Хурдан мөнгө аваад ир гэж дүүрүү утасдав. Тэхгүй бол дараагийн төлөвлөгөө будаа болчих гээд. Өчигдөр хол газар очиж эрдэм ном сурах гэж байгаа хэдэн хүүхдүүдтэй уулзаж шар айрагдав. ((-