Амьдралын тойрог

2009-03-30

2 мөрт

Бундан зүрх минь булгилж
Бие сэтгэлийн жаргал эдлэв.

PS:Блог хэсээд явж байсан чинь гэнэт л ийм мөрүүд сэтгэлд орж ирдэг байна ш дээ. Мартагдахаас нь өмнө амжиж блог дээрээ сийрүүллээ. Үүнийг уншдаад 2-р сувгийн юм бодоод байв аа. Би сүүлийн хэдэн сар маш ариун явдалтай байгаа.

2009-03-29

Кексээс хайр дурлал хүртэл...

Сүүлийн үед сонин сайхан ихтэй шүү. Өчигдөр гэртээ кекс хийж үзлээ. Гал тогоонд гээд дан хоолны жортой нэг блог байдаг юм. Тэндээс харж байгаад кекс хийж үзье гэж бодсон юм.
Гэхдээ тэр блог дээр байсан жорыг ерөнхийд нь харж байгаад өөрийн гэсэн жор гаргаж кекс хийлээ. Уг нь дэлгүүрээс бэлэн торт, кекс хийх зориулалтын гурил худалдаж авах юм бол амар гэж бодсон юм. Тэгсэн чинь ийм гурил хайгаад олсонгүй. Тэгэхээр нь өөрөө тесто хийхээр боллоо.

4 ширхэг өндөг
05, грамм ванилин
элсэн чихэр
цөцгийн тос буюу бидний хэлж заншсанаар масло
дээд гурил
сүү
гурил исгэгч

За эхлээд өндөгөө хагалж шарыг нь нэг аяганд, цагааныг нь өөр нэг аяганд хийж тус тусад нь хутгалаа. Ингэж хутгаж байхдаа элсэн чихэр нэмж хийлээ. Дараа нь тус тусад нь хутгасан өндөгөө нийлүүлж томхон саванд хийгээд масло хийж дахиад хутгалаа. Сүүгээ печинд хийж бүлээсгээд өндөг маслотой зуурмагтаа нэмж хийв. Дээрээс нь гурил исгэгч, амт оруулагч ваниланаа нэмээд хутгалаа. Нэгэн жигд болсон хойно нь дээд гурилаа бага багаар хийж хутгаад л байлаа. За тэгээд нэгэн жигд ялимгүй өтгөн зуурмаг болмогц нь цахилгаан зуухаа 200 градус хүртэл нь халааж листэн дээр нь зуурмагаа байрлуулаад жигнэв. Ингээд 15 минутын дараа өнгө нь шаргалтаад ирэхээр нь гаргалаа. Нэлээн хэдэн минут хөргөж байгаад зүсэж үзлээ. Тэгсэн чинь кекс маань листнээсээ салдаггүй ээ. P:
Бага зэрэг түлэгдсэн байна. Хүчээр салгаж авлаа. Амт нь бол дажгүй ээ. Харин кекс маань яагаад түлэгдсэний учир нь дараа нь олдсон. Кексний зуурмагаа листэн дээрээ байруулахын өмнө хүнсний зориулалтай тусгай цаас дэвсэх ёстой байсан юм байна лээ. Дараагийн амралтын өдөр дахиад кекс хийнэ ээ. Хоёр дахь удаа хийхдээ туршлагатай болчихсон байна аа. Өчигдөр орой бэр бүсгүйтэйгээ хамтарч кекс хийсэн. Зургийг нь авах гэсэн чинь дүү зургийн аппарат аваад явчихсан байлаа. Дараагийн удаа кекс хийхээрээ зургийг нь аваад блогтоо оруулна аа.

Дараагийн нэг дуулгах сонин гэвэл монголдоо нэлээн нэртэй, мундаг уран бүтээлч ахтай ажил хэргийн шугамаар өнгөрч байгаа долоо хоногийн баасан гарагт уулзав. Хүнээс ухаалаг үг сонсох бас гоё шүү. Тэр хүний хэлсэн ярьсан үгнээс нь ерөнхийд нь блог дээрээ дараа завтай болохороо бичнэ ээ. 3-рт, миний хувьд маш чухал нэг том сорилтонд орж шалгалт өглөө. Үр дүн нь ерөнхийдөө маш нааштай гарлаа. Би гэдэг хүн чинь баярлаад л, хөөрөөд л ... гүйгээд байна. Дараа нь бүүр тодорхой бичнэ ээ. Хавар болоод хүмүүс шинэ хайр дурлалтай учираад романтик байгаа сурагтай. Харин би тийм романтик юмыг мартаад удаж байна аа. Би хайр дурлалыг хайхгүй ээ. Цаг нь болохоор хайр дурлал өөрөө л хүрээд ирнэ гэж боддог юм.(^^
За нөгөө кекс ярьж байгаад хайр дурлал гээд өөр сэдэв рүү том халтирлаа даа.

2009-03-22

Үзэсгэлэнгийн танхимаас

Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн үүдэнд нь хөөрхөн пингвин, цагаан баавгайны хөшөө босгосон байна. Саяхан л анзаарлаа. Өмнө нь хов хоосон байсан энэ газрыг энэ хоёр хөшөө чимээд гоё л харагдуулж байна лээ. Жижигхэн усан оргилуур эсвэл усан сан хийх гэж байгаа юм шиг байна л гэж таамаглав.

Өнөөдөр бурхан ч лам Пүрэвбатын уран зургийн үзэсгэлэнг сонирхлоо. RED GER галерейд нээлтээ хийгээд удаагүй байгаа гэсэн.Хэдэн бүтээлийнх нь зургийг дарсан. Нүд хужирлаж, сэтгэл сэргээхээр өөр гоё зураг зөндөө л байна лээ. Гэхдээ фото зургийг нь авах боломж гарсангүй.

Амралтын өдөр нэг иймэрхүү. Өө нээрээ өнөөдөр олон тэмдэглэлт үйл явдал тохиож байгаа гоё өдөр юм байна. Гүррагчаа ах СОЮЗ-39 хөлгөөр Жаннибековтой хамт сансарт ниссэн өдөр. Монгол хүн анх удаа сансарт нисэж дэлхийг тойроод... Монгол улсын түүхэнд гарцаагүй үлдсэн монгол хүн бүр мэддэг заавал байх ёстой чухал үйл явдалын нэг байх. Бас өдөр шөнө тэнцдэг өдөр. Маргаашнаас эхлээд хоногийн гэгээтэй байх хугацаа нэмэгдэж, харанхуй бүрэнхий байх хугацаа богиносоно. Өнөөдөр Казахуудын НАУРЫЗ-ын баярын өдөр гэнэ ээ. Миний блогт ордог Казах хүмүүс байвал баярын мэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу. 1992 оноос хойш жил бүрийн 3 сарын 22-ний өдрийг дэлхийн усны өдөр болгож тэмдэглэх болж.
PS:Хаяа блогийнхоо "live traffic feed"-ийг харахаар Казахстанаас нэг хүн орж ирсэн байдагийн.

2009-03-21

Мөрөөдөгчид

Киноны үйл явдал 1968 оны 5 сард Парист болсон оюутны бослоготой нэгэн цаг үед Мэттью гэдэг америк залуу Изабель, Тео гэдэг үе тэнгийн хоёр залуустай таницсанаар үйл явдал цааш өрнөнө. 1968 оны Парист болсон оюутны бослого хөдөлгөөн дэлхийн түүхэнд тодорхой хэмжээний ул мөрөө үлдээсэн тухай өмнө нь олон улсын харилцааны түүхийн номоос унших байсан маань кино үзэж байхад санагдав. Энэ киног 2003 оны 9 сарын 1-нд Венецийн кино наадмын хүрээнд хамгийн анх удаа үзүүлж байжээ. Ер нь дажгүй кино санагдав. Киноны сайт нь энд.

2009-03-20

Сериал

Цэрэг эрийн түүх.

Гэрлэх үү? Эс гэрлэх үү?

БНХАУ-д гей хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуухыг хичээдэг байна. Учир нь хятадын нийгмийн сэтгэл зүй нь бүхэлдээ ийм хүмүүсийг зөвөөр хүлээн авах хэмжээнд хараахан төлөвшөөгүй байна. Иймд хятадын ихэнхи гей залуус өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуун далдлах, нийгэмд нүд үзүүрлэгдэхгүй байхын тулд албан хүчээр гэрлэх болдог. Хятадын анагаах ухааны салбарын эрдэмтэдийн хийсэн дүгнэлтээр гей залуу бүсгүй хүнтэй гэрлэх нь ДОХ өвчний халдвар нэмэгдэх гол хүчин зүйл нь болж байна. Хятадын Циндао их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2250 гей залуугийн дунд судалгаа явуулжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 13,2 хувь нь сүүлийн 6 сард секс хийхдээ бусад мөнгө төлсөн байна. 18,6 хувь нь хэд хэдэн сексийн хамтрагчтай, 22,4 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй , 24,4 хувь нь ДОХ-ын шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 2,2 хувь нь ДОХ-ын халдвар тээгч байжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн дундаж нас нь 26 байсан гэнэ. Санал асуулганд оролцсон 2250 гей залуугийн 20,7 хувь нь эмэгтэй хүнтэй гэрлэлтээ батлуулжээ. Барууны орнуудад гей залуусийн дунд эмэгтэйчүүдтэй гэрлэх үзэгдэл маш ховор байдаг бол харин хятадын гей эрчүүд эрт орой хэзээ нэгэн цагт аав ээж, коммунист нам, үйлдвэрчний эвлэл гэх мэт төрийн байгуулагийн шахалтаар заавал эмэгтэй хүнтэй гэрлэхээс өөр аргагүй байдалд ордог гэж санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь хэлжээ. Гей эрчүүд эмэгтэйчүүдтэй гэрлэснээр ДОХ-ын халдвар улам нэмэгдэх эрсдэл дагуулж байна гэж хятадын Циндаогийн их сургуулийн эрдэмтэн Чжан Бэйчуань (Zhang Beichuan) дүгнэлт хийсэн байна. Бейчуан хятадын нийгэм гей хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөх, ингэхдээ аюулгүй секс, хамгаалалттай секс хийхийг сурталчилах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Сүүдэр ший


Манай ангийнханы амьдралыг хөндсөн хамгийн анхны киног Авсртийн кино найруулагч Ричард Освальд 1919 онд хийжээ."Anders als die Anderen" гэдэг нэртэй энэ киноны гол баатар нь Берлин даяар алдартай хөгжимчин залуу юм. Хөгжимчин залуу нэгэн удаа шөнийн клубт очсоноор бүх зүйл цааш өрнөнө....1930 аад оны үед фашист Германууд энэ киног устгажээ. Гэвч хожим энэ киноны 45 минут бичлэгтэй хальс архиваас олджээ.

RAINBOW ANIMALS

Стокольм хотын "Байгалийн түүхийн музей"-д "Rainbow animals" гэдэг үзэсгэлэн нээгдсэн байна. Амьтны ертөнцийн ижил хүйстэний харилцааны тухай энэ үзэсгэлэн зориулагджээ. Ижил хүйстэн амьтад байгааг илрүүлсэн биологичид олон арван жилийн турш цуглуулсан 1500 гаруй баримт, нотолгоог дэлгэсэн байна. Хун, дельфин, анааш, сармагчин, оцон шувуудын дотор гей хосууд байгааг илрүүлсэн юм. Хүн төдийгүй, амьтдын дотор ч бэлгийн чиг баримжааны олон янз төрөл байдаг нь ийнхүү нотлогдож байна.
Тэгвэл Хятадын Харбин хотын амьтны хүрээлэнд гей оцон шувуу хамтдаа амьдарч байна. Хоёр оцон шувуу гей гэдэгийг мэдсэн амьтаны хүрээлэнгийнхэн тэднийг салгажээ. Харин амьтны эрхийг хамгаалах сайн дурынханы шаардлагаар тэднийг хамтад нь амьдруулах шийдвэр гаргажээ. Түүгээр ч зогсохгүй эхдээ гологдсон нэг оцон шувууны өндөгийг гей хосууд "үрчилж" авч дарж байна. Хятадын амьтны хүрээлэнгийнхэн тэд бол хамгийн хариуцлагатай сайн эцэг эх гэж шалгаруулжээ. Ингээд хятадын цагаан сарын дараа гей хосуудыг гэрлүүлжээ. Ийнхүү БНХАУ-д анх удаа гей хосыг гэрлүүлжээ. Хятадад гэрлэлтээ батлуулсан анхны азтай хос бол оцон шувуу боллоо гэж Ирландын "GCN" гей сэтгүүлчд бичжээ.

2009-03-19

Le Clan

Хамгийн сүүлд энэ киног үзлээ. Гэхдээ надад тийм ч их таалагдсангүй.

2009-03-17

Төрсөн өдрийн мэнд хүргэе OSOBU


3 сарын 18-нд OSOBU андын маань төрсөн өдөр. Түүнийг танидаг, мэддэг болоод нэлээн хэдэн жил өнгөрсөн байна шүү. Ер нь ямар ч хүнтэй анх уулзахад төрсөн анхны сэтгэгдэл их чухал юм шиг байгаан. OSOBU-ийн талаарх миний анхны сэтгэгдэлийг тооны хэлээр илэрхийлэх юм бол тоолж баршгүй олон "+" тэмдэг гэх үү дээ. Журамын найз OSOBU чамд төрсөн өдрийн мэнд хүргэе.
Хүндэтгэсэн MNED

Пирошкидсон өдөр

Өнөөдөр ажилаасаа эртхэн гараад гэртээ шууд харилаа. Ирсэн чинь ээж пирошки хийчихсэн байна. Пирошки гэснээс оросууд нээрээ пирошки гоё хийдэг дээ. Гэхдээ манай ээжийн хийсэн пирошки хамгийн амттай нь. Пирошкиг төмстэй, байцаатай, будаатай, махтай, мөөгтэй, загасны мах, тахианы махтай гээд олон янзаар хийдэг сэн.
Хааяа пирошки идэх ч гоё шүү. Оюутан байхдаа сургуулийн кампус орчимд байдаг хэдэн хоолны газруудаар эргэлдэж авч иддэг байж билээ. Монголд ч ялгаагүй оюутнууд одоо ч гэсэн "пирошкидож яваа байх даа.

2009-03-16

Гуниг тээсэн үзэсгэлэнгийн нээлт

Даваа гариг миний хувьд сайхан эхэллээ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу жин тан бүтлээ. Өглөө X ажил. Үүргээ биелүүлээд ууж байтал хажуугаар нь бас жаахан халтуурын ажил хийгээд цалингаас гадуур орлоготой болчихдог юм байна. Дараа нь Y ажил дээрээ очиж өөрийнхөө тухай тодорхойлолт бичих хэрэг гарлаа. Өөрийгөө ийм, тийм мундаг гэж магтаж бичих түвэгтэй юм байна лээ. Үдээс хойш Z ажил дээр очлоо. Энд тэнд очиж ядаргааны туйл болтол ажиллахгүй бол болохгүй байна аа. Сониноос ажлын дараа ХААН банкны уран зургийн галерейд 17:30-д очив. Хамт ажилладаг нэг хүн ирж мэргэжлийн туслалцаа үзүүлээч гэж ням гарагийн орой мессенжэрээр гуйсан юм. Хүнд ҮГҮЙ гэж бараг хэлж чаддаггүй миний зан хөдөлөөд "ЗА" гээд хэлчихсэн. Амлалтаа биелүүлж очлоо.



Уг нь уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд уран бүтээлч нь цэцэг навчинд дарагдаад, хүмүүсээс баяр хүргэе гэсэн дуут мэссеженд дарагдаад, ойр дотны хүмүүс нь баяр хүргээд гоё уур амьсгалтай байдаг сан. Миний энэ удаа очсон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт нь харин гунигаар дүүрэн байлаа. Үзэсгэлэнгийн нээлт уран бүтээлчийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогссоноор эхэлсэн. Монголын нэртэй зураач Ядамсүрэнгийн охин зураач Туяа гэж эмэгтэй 3 сарын 4-нд уран бүтээлийн үзэсгэлэнгээ ХААН банкны галерейд нээх ёстой байжээ. Гэтэл зуурдаар нас барж 3 сарын 4-нд түүнийг ойр дотны хүмүүс нь сүүлийн замд нь үдэж салах ёс гүйцэтгэжээ. Гэсэн ч талийгаачийн хүсэлийг нь гүйцээж ар гэрийнхэн нь уран бүтээлийн үзэсгэлэнг нь зохион байгуулсан байна. -Энэ үзэсгэлэнгийн нээлт 3 сарын 4-нд арай өөр байдлаар болох байлаа. Харамсалтай гэж ХААН банкны захирал Питер Морроу онцлон тэмдэглэж байна лээ. Ардын уран зохиолч Ядамсүрэн орос эхнэртэй байжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд хамаатан садан нь бололтой оросжуу царай төрхтэй хүмүүс ч ирсэн байв. Ийм нэг уран бүтээлч та бидний дунд амьдарч, монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсаныг нь би хувьдаа анх удаа л мэдэж авлаа. Үзэсгэлэнд тавигдсан зарим бүтээлийг би зурийг аппаратандаа буулгаж авсан. Уран бүтээлч хүн өөрөө үгүй болсон ч оюун санаа, бодол сэтгэл нь шингэсэн бүтээлүүд нь эзнээ мөнхөлж үлдэх юм даа....
Үзэсгэлэнгээс гараад оройн хичээлдээ явлаа. Өдөржингөө хэдэн газрын хооронд харайлгасан болохоор өөрийн эрхгүй ядарч. Хичээл дээрээ сууж байсан чинь гэнэт нойр хүрээд, нүд анилаад байлаа. Завсарлагаанаар нь аяга lipton цай ууж жаахан сэргэлээ.
За өнөөдөр эртхэн унтахаас.

ХАНАДУ АРТ -д байгаа Үнэн



Өнгөрсөн амралтын өдөр ХАНАДУ АРТ ороод гарлаа. 3 сарын 6-нд нээлтээ хийсэн зураач Батзоригийн үзэсгэлэнг үзэв. Хамгийн таалагдсан бүтээл нь ҮНЭН гэдэг энэ зохиомж. Ингэхэд ямар нэгэн ҮНЭН зүйл 3 шат дамжлагатай байдаг гэж Бен Вейдерийн "Наполеоны үхлийн нууц" номонд бичсэн байдаг юм. Эхлээд ҮНЭН зүйлийг хэлсэн хүнийг бусад нь шоолдог. Дараа нь ҮНЭН үг хэлсэн хүн рүү дайрч эхэлдэг. Эцэст нь түүнийг үнэхээр ҮНЭН үг хэлжээ гэж хүлээн зөвшөөрдөг.

2009-03-15

Улаанбаатарын хамгийн том балгас

"АСА" циркийн хажууд байдаг энэ барилга манай хотын хамгийн том балгас гэвэл маргах хүн байхгүй байх. photo by MNED

BLUE GATE CROSSING





Өчигдөр орой унтахын өмнө BLUE GATE уран сайхны киног үзлээ. Бүрэг ичимтгий охин сургуулийнхаа хамгийн царайлаг залууд дурласнаа хамгийн сайн эмэгтэй найздаа ярьж байгаагаар кино эхэлнэ. 2002 онд бүтээгдсэн энэ киноны найруулагч нь Chin-yen Yee. Англи subtitle (субтитр)-тэй кино нээрээ их хэрэг болж байна аа.

2009-03-14

PHOTO REPORT

Бямба гарагийн амралтын өдөр УБ-ын хаа сайгүй л явлаа. Сүүлд нь хэсэг нөхөдийн хамт зайсан гарлаа. Ойрд тийшээ зүглээгүй. Зайсан орчимд орон сууцны шинэ хороолол сүндэрлэсэн байна лээ.






"ULAANBAATAR CITY - Spring" photo by MNED