Амьдралын тойрог

2009-03-16

Гуниг тээсэн үзэсгэлэнгийн нээлт

Даваа гариг миний хувьд сайхан эхэллээ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу жин тан бүтлээ. Өглөө X ажил. Үүргээ биелүүлээд ууж байтал хажуугаар нь бас жаахан халтуурын ажил хийгээд цалингаас гадуур орлоготой болчихдог юм байна. Дараа нь Y ажил дээрээ очиж өөрийнхөө тухай тодорхойлолт бичих хэрэг гарлаа. Өөрийгөө ийм, тийм мундаг гэж магтаж бичих түвэгтэй юм байна лээ. Үдээс хойш Z ажил дээр очлоо. Энд тэнд очиж ядаргааны туйл болтол ажиллахгүй бол болохгүй байна аа. Сониноос ажлын дараа ХААН банкны уран зургийн галерейд 17:30-д очив. Хамт ажилладаг нэг хүн ирж мэргэжлийн туслалцаа үзүүлээч гэж ням гарагийн орой мессенжэрээр гуйсан юм. Хүнд ҮГҮЙ гэж бараг хэлж чаддаггүй миний зан хөдөлөөд "ЗА" гээд хэлчихсэн. Амлалтаа биелүүлж очлоо.



Уг нь уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд уран бүтээлч нь цэцэг навчинд дарагдаад, хүмүүсээс баяр хүргэе гэсэн дуут мэссеженд дарагдаад, ойр дотны хүмүүс нь баяр хүргээд гоё уур амьсгалтай байдаг сан. Миний энэ удаа очсон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт нь харин гунигаар дүүрэн байлаа. Үзэсгэлэнгийн нээлт уран бүтээлчийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогссоноор эхэлсэн. Монголын нэртэй зураач Ядамсүрэнгийн охин зураач Туяа гэж эмэгтэй 3 сарын 4-нд уран бүтээлийн үзэсгэлэнгээ ХААН банкны галерейд нээх ёстой байжээ. Гэтэл зуурдаар нас барж 3 сарын 4-нд түүнийг ойр дотны хүмүүс нь сүүлийн замд нь үдэж салах ёс гүйцэтгэжээ. Гэсэн ч талийгаачийн хүсэлийг нь гүйцээж ар гэрийнхэн нь уран бүтээлийн үзэсгэлэнг нь зохион байгуулсан байна. -Энэ үзэсгэлэнгийн нээлт 3 сарын 4-нд арай өөр байдлаар болох байлаа. Харамсалтай гэж ХААН банкны захирал Питер Морроу онцлон тэмдэглэж байна лээ. Ардын уран зохиолч Ядамсүрэн орос эхнэртэй байжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд хамаатан садан нь бололтой оросжуу царай төрхтэй хүмүүс ч ирсэн байв. Ийм нэг уран бүтээлч та бидний дунд амьдарч, монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсаныг нь би хувьдаа анх удаа л мэдэж авлаа. Үзэсгэлэнд тавигдсан зарим бүтээлийг би зурийг аппаратандаа буулгаж авсан. Уран бүтээлч хүн өөрөө үгүй болсон ч оюун санаа, бодол сэтгэл нь шингэсэн бүтээлүүд нь эзнээ мөнхөлж үлдэх юм даа....
Үзэсгэлэнгээс гараад оройн хичээлдээ явлаа. Өдөржингөө хэдэн газрын хооронд харайлгасан болохоор өөрийн эрхгүй ядарч. Хичээл дээрээ сууж байсан чинь гэнэт нойр хүрээд, нүд анилаад байлаа. Завсарлагаанаар нь аяга lipton цай ууж жаахан сэргэлээ.
За өнөөдөр эртхэн унтахаас.

4 comments:

The Face said...

yamar ih um amjuulsan um be ah^^ saihan amraarai^^

altangay said...

mini naiz ch ih chuluu zavgyi amidardag yum bna. estoi uidah zavgyi zaluu nas gej ene baih. Naiz daa amjilt shyy.

dream said...

aaaayayayya yaamr ih yum amjuuldin be

MNED said...

to All> oo bi chini iish tiishee guideltei hun.Zugeer suuj chadahgyi ooroo oortoo ajil gargaad, hund ugui gej helj chadahgyi yum baina sh dee.