Амьдралын тойрог

2009-02-17

Юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна-2

Сүүлийн үед толгой тархинд олон янзийн бодол орж гараад, олон ч үйл явдал зэрэг зэрэг өрнөөд байгаа. За цааш нь үргэлжлүүлэх үү?
1. Одоогоос нэлээн хэдэн хоногийн өмнө хамт ажиллаж байсан нэг хүнтэй гудамжинд санамсаргүй таарлаа. "Сайн уу?" гэдэг жижүүрийн хэдэн үг солилцоод ойр зуурын амьдрал ахуй ярилцав. Тэгсэн чинь нөгөө хүн гэнэт "Чи одоо хэдэн настай билээ?" гэж сүрхий асуув. Би ч насаа шуудхан хэллээ. Дараагийн асуулт нь "Чи авгайтай болж байна уу?" Би "Одоохондоо үгүй л байна" гэж бэлэн хариулт өглөө. Өнөөх чинь сүрхий царайгаа төв болгож байгаад "Чи манай охин дүүтэй танилцах уу?" гэж авдагийн. "Манай тэр охин дүү нөхөрт гардаггүй ээ. Би одоо нөхөрийг нь олж өгье гэж бодоод байгаа" гэлээ. Тэр үнэхээр өөрийнхөө төрсөн дүүгээ надтай танилцуулчих гэсэн бодолтой байгаа нь царайнаас нь илхэн. "Одоо чиний үеийн залуучуудын ихэнхи нь Солонгос руу,Чех руу ажиллах гэж яваад эрэгтэйчүүд цөөдөөд байх болсон байна даа. Миний эргэн тойронд байгаа хүмүүсээс охин дүүтэйгээ танилцуулчихаар олигтой юм бараг алга. Чи харин арай боломжийн..." гэж шуудхан хэлж байна. Ингэж хэлэхдээ бас жаахан санаа нь зовоод байна уу гэмээр шинж царайнд нь тодорсон юм даг. Би сониуч юм болохоороо дүүгийнх нь талаар ойр зуурын юм асуулаа. Үүний дараа тэр улам ч өөртөө итгэлтэй болж дүүгийнхээ талаар хэдэн эерэг үг хэлэв. Танилцахад болохгүй зүйл юу байхав дээ гэж би хэлчихлээ. Гэхдээ би түүнтэй дахиж тааралдсангүй. Охин дүүтэй нь ч танилцаагүй л явна. Танилцаад ч угаасаа үр дүн багатай гэж бодож байна. Хуучин залуучууд хүүхнүүдийн араас гүйдэг байсан бол одоо байдал эсрэгээ болсон юм болов уу? Тэр тусмаа одоо ах эгч нар нь охин дүүдээ нөхөрийг нь эрж хайдаг болоо юу даа?

2. Мартсанаас 2 сарын 8-нд миний гар утас руу 996... гэсэн дугаараас "танилцая" гэж мэссэж ирдэг юм байна. MNED миний бие ямар ч хариу өгөөгүй. Хэн ч байж болно гэж бодсон. Хэн нэгэн нь дугаар андуураад ч над руу явуулсан байж болох. За тэгээд ер нь иймэрхүү мессэжэнд хууртагдаад, хөөрдөг үе өнгөрсөн бололтой. Огт ач холбогдол өгөөгүй. Тэр чигээр нь орхисон. Гэхдээ тэр мэссэжийг нь устгаагүй л явна. Хэхэ. Тэгэж байгаад нэг сайхан нартай өдөр delete хийнэ дээ.

3. Өчигдөр орой зурагтаар Камбожийн (эсвэл Кампучи гэх үү?) иргэний дайны тухай киног үзлээ. MNB телевизээр рекламгүй болохоор кино үзэхэд ч урамтай шүү. Улаан кхмерүүд ямар яргалал үйлдэж байсныг өгүүлсэн юм байна лээ. Еэ, бүү үзэгд. Их гүрнүүдийн ашиг сонирхолоос болж жижиг үндэстэнүүд тоглоом нь болдогийн нэг жишээг эндээс харж болохоор.

4. Өнгөрсөн долоо хоногт биеэ чилээж хөшөө болтол нэг хуралд суулаа. Зарим илтгэлүүд нь үнэн утгагүй. Шал цаг барсан балай санагдав. Харин монгол хэлний тухай нэг илтгэл нэлээн сонирхол татлаа. Сүүлийн үед блогчид монгол хэлний үгийг санаатайгаар буруу бичиж байгааг хайр найргүй зад шүүмжилсэн байна. Сонин хэвлэлээр бөөн үг үсгийн алдаа. Бас дээр нь блогчид гэж өөрөө өөртөө монгол хэлний дүрэм зохиосон хүмүүс гээд л бут авч байна аа. Жишээ нь "мэдэхгүй" гэдэг үгийг "мэдкүү", "үгүй" гэхийг "гүү" гэж санаатайгаар гуйвуулж байгаа нь буруу гээд л зад шүүмжлэл өрнүүлэв. Санаатайгаар ингэж бичсэнээс болж монгол хэлний дүрэм мэддэг хүнгүй боллоо гэж халаглаж байна. Блогчид бусдаас ялгарах гэж ингэж байгаа ч энэ нь эцэстээ нийт хүмүүсийн хэлний мэдлэг нөлөөлж байна... бла бла... Монгол хэлний дүрэмтэй холбоотой энэ илтгэлд дэвшүүлсэн үзэл санааг би л лав хувьдаа дэмжсэн. Япон улсын нэрийг "Епон" гэж нэг нөхөр бичиж байх юм. Хажуудах нь хараад чи буруу бичсэн байна гэж алдааг нь хэлж байв. Өнөөх чинь "өө тийм байна" гэж хэлээд "Е" үсгээ "Ё"-оор солиод "Ёпон" гэж өөрчилж орхив. Ха ха. Одоо ч тэгээд хэлний дүрэм мэддэг хүн алга болж дээ. Сургаал, сургааль хоёрын аль нь зөв бэ? Би бодохдоо эхнийх нь зөв гэж бодож байна. Зарим нэг хүмүүс сургааль гэж бичих нь зөв гээд тас гүрийж байна лээ.
Сүүлийн үед толгой тархинд олон янзийн бодол орж гараад, олон ч үйл явдал зэрэг зэрэг өрнөөд байгаа. Энэ бүхнийг юу гэж нэрлэмээр ч юм бэ дээ. Бүү мэд. Эцэст нь хэлэхэд амьдрал асар сонирхолтой байдлаар өрнөж л байна. (-:

12 comments:

Cаарал said...
This comment has been removed by the author.
MNED said...

to Saaral> Busad humuus yamar bodoltoig bi medehgui yum daa. Humuus oorsdoo sanalaa helne biz

Cаарал said...

oiloo

altangay said...

Hehe.manai eej namaig naizinhaa ohintoi tanilzuulj baisan shd.Bas namaig neg ohintoi zoltoi l gerluulegyi.mgl ch hezuu shyy.
Harin ter mgl helnii tyhai estoi zuv yum iltgel bna. Nad metiin yamar ch dyremgyi hymyys bna shd. Tolgoid orsnooroo bichdeg.Yag ynendee bol enesee ih icheh yum aa.Bagaasaa oros syrgyyld bsan bolhoor ygaasaa mgl helen myy.Harin sonin hevlel aldaatai gardag ni ichmeer bish emgneltei.Mongol helee sain syrzgai zaluus aaa!!!

MNED said...

to Altangay> Pee, chi chin tegvel bogtluulah gej baijee. Manai eej bas neg naiziinhaa ohintoi ni taniltsuulna geed neg heseg namaig bogtloh gej bailaa. Harin odoo bol bolison. Neeree bichihee martsan baina.
Mongol helnii duremiin tuhaid bol hun bolgon oor ooriinhoo zohiosonoor bicheed l baigaa daa.

patatepatata said...

Helnii tuhaid, bi l lav sanal buren bol niilehgui baina.

Hevlel medeelleer bolon albany zuiliig zuv bichih heregtei baih, gehdee ene humuusiin bichij bui helber maani neg bodlyn ugaasaa buruu zohioson zuv bichgiin durmiig saijruulahad todorhoi uuregtei bolov uu gej bodoj baina.

Yapon gedgiig yopon gej bichih yuu ni bolohgui gedgiig sain oilgohgui l baina. Jinhene yariany helneesee holdson bichig uuruu ustdag shuu dee.

Huuchin angli he'll, sanskrit he'll, latin he'll geed. Huuchin mongol bichig ch gesen ene utgaaraa humuus heregledeggui bichig bolj baigaa bolov uu gej bodoj baina. Hyatad helnii hanz ch gesen, humuusiin hereglehed/bichihed amar helber luu ni huvirch irsen geh met.

Blogchid nuguu utgaaraa, humuusiin hereglehee bolison ugnuudiig dahin sergeeh, nariin nuance-iig aguulsan ug heregleh tal deeree harin ch nemertei baigaa humuus bolov uu gej bodoj baina.

Just some of my radical ideas

MNED said...

to Patate> Nippon, Нихон, Japan, Япон, "Ёпон"
Уг нь бол бүгд л нэг утга санаа илэрхийлж байгаа юм. Ёпон гэж бичиж болно гэсэн үндэслэл гаргаад ирэх юм бол би үргэлж Ёпон гэж бичиж байхад бэлэн байна. Хэхэ Блогчид зарим үгийг тэс хөндлөнгөөр бичихээр эргээд нийгэмдээ нөлөөлж байгаа. Одоо блоггеруудын тоо нэмэгдэж байна. Зарим хүмүүс бол блог унших, блогоо бичих гэж л нэт орж байна шүү дээ.

Anonymous said...

Hahaha.Ter ohin duudee nuhur haij yavdag hun...Neeree mongold 20-30 garan nasnii zaluus haobor bolson bh shuu.Baigaa hed ni arhi shownaas uur yum bodohgui nuhur olddoggui geed l manai naiz yariad bsan .Unene sonirholtoi ...

MNED said...

to Hugo> Харин Монголд одоо яг ийм бол байдалтаөй байх шиг байгаан. Ихэнхи нь гадаадад хар болр ажил хийх гээд явчихсан. Эх оронд маань эр хүн ховордож байгаа янзтай шүү.

dream said...

whaaahaha bi odoo hed hvrtlee gantsaaraa yavj hezee neg aav eej dvv ntr namaig hvntei suulgana gj dairah boloo haha bodhoos ineed hvrjiinaa ;)

ter dvrem bol yag tiim shdee. er n meddeg hvn ch bhaa bolih bhoo.
bi ug n mgl helendee neleen sn bj bilee. blogoo goe mgl-eer n bichjiinaa yashig :D

MNED said...

to Dream> Би одоо "ангийн" хүүхэд учраас угаасаа л...
Харин ээж аав нар бол эхлээд хүнтэй эрт суугаад хэрэггүй гэдэг байлаа. харин сүүлдээ нас нь жаахан 25 хэтэрээд ирэхээр одоо хүн хартай бол гээд байж мэднэ. Манайхан л лав ингээд намайг нуман тулгууртай мэхэнд оруулах гээд тал бүрээс барьж авах гээд байгаан. Монгол хэлний дүрэм мэддэг хүн цөөрч байгаад би харамсаж байгаа.

patatepatata said...

Undeslel.

1. Mongol helend Ya useg O usegtei hamt hereglegddeggui.

Iimees ch gadaad helnii ugnuud mongolchlogdohdoo ene durmee alddaggui.

Jishee ni " yabloka" -g mongol helend orchuulalguiger hereglehed yaavlag bolood, o useg ni a bolj huvirdag.

Mun, amny hellegeer yapon gedgiig sonsohod "yamar" "yamaa, "yandan", "yanjuur" gedegt ordog "ya" useg sonsogddoggui buguud harin ch "yooton, yondon, yos" gedeg yo toi tustei sonsogddog baih.

Ugaasaa mongol helend a o 2 hamt hereglegddeg bil uu??

o useg baisan ch o ni u bolj huvirdag sanagddag yum.

Ene tailbaryn talaar yuu gej bodoj baina???

Bichgiin he'll zaaval aman heltei adil baih yosgui, gehdee tuhain helniihee undsen zui togtolyg aguulsan baih yostoi bolov uu gej bi boddog yum.

Yapon gedeg ug oros garaltai ug bolohoor yapon gej bichigddeg baih, gehdee negent odoo mongoljson ug uchir, zaaval ter chigt ni bailgah hereggui bolov uu geh met.