Амьдралын тойрог

2009-02-02

Исландын шинэ ерөнхий сайд.


Дэлхийн эдийн засгийн хямралын хар толбо Исланд улсад сүүдрээ унагаажээ Саяханыг хүтэл Исланд европын хамгийн баян чинээлэг, хүн аж төрөхөд хамгийн таатай орон гэж тооцогдож байлаа. Эдийн засгийн хямрал Исланд улсыг маш хүнд байдалд оруулжээ. Хямралын үед зөв алхам хийж чадаагүй гэж Исландын ард түмэн жагсаал хийж байлаа. Ерөнхий сайдынхаа машин руу хүртэл өндөг шидэж байлаа. Ард түмнийхээ дэмжлэгийг хүлээхгүй байгаа гэдгээ ойлгосон ГЕЙР Хордын тэргүүлсэн Исландын засгийн газар 1-р сарын сүүлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Тэгвэл Исландад шинэ засгийн газар эмхлэн байгуулагджээ. Улс төрийн намуудын дарга нарын зөвшилцөлийн дараа Йохана Сигурдардоттир гэдэг эмэгтэй Исландын эвслийн засгийн газрыг 2009 оны 3 сар хүртэл тэргүүлэх болжээ. Ирэх 3 сард Исланд улсад парламентын ээлжит бус сонгууль хийх юм. Сонгууль хүртэл хатагтай Йохана Сигурдардоттир улс орныхоо эдийн засгийн байдлыг дээшлүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэж мэдэгджээ. Эвслийн түр засгийн газрыг тэргүүлэх болсон энэ жил 66 настай хатагтай Йохан Сигурдардоттирид Исландын ард түмэн ихээхэн итгэл найдвар тавьж байна. Тэрээр Социал-Демократ намын гишүүн, нийгмийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байлаа. Исландын шинэ ерөнхий сайд лесби гэдгээ ч нуудаггүй юм. Түүний бэлгийн чиг баримжаа нь улс төрийн албан тушаал хашихад нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Бид ямар ч асуудалд либерал ханддаг гэж Исландын социал-демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга Скули Хелгенсон BBC -д ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.

No comments: