Амьдралын тойрог

2009-02-12

Дурлалын бурхан минь томоотой бай л даа. (-;

Явсан зүгийг чинь ширтээд би

Янагийн дуугаа аялаад

Яралзах одтой нөхөрлөөд

Явж л байна л даа хонгор минь


Зүүн горхийг мэлмэрүүлсэн

Зургаан сарын үдэшээ

Зуны нар шиг чамтайгаа

Зугаалж л явлаа хонгор минь


Зүйлийн цэцгийг сэргээсэн

Зүсэр борооны үдшээр

Зүрхний хайртай чамайгаа би

Зүүдэлж сэрлээ хонгор минь


Ирэх зүгийг чинь ширтээд би

Итгэлийн дуугаа аялаад

Энхрий зургийг чинь ширтээд би

Инээж л явна даа хонгор минь

PS: Хаа сайгүй л хүмүүс зүрхний хэлбэртэй шоколад бэлдээд, хайрын үгтэй захиа бичээд, яаж өгөх уу? Мессеж бичих үү? Өөрөө хэлэх үү гээд л толгой тархиа зовоогоод эхэлсэн сурагтай. Ингэхэд "дурлал" гэдэг ямар ч хүнийг сохор болгочихдог аюултай юм шигээ. Энэ дурлалын бурхан их сахилгагүй хүүхэд шиг санагдаад байдагийн. Өөрийн мэдэлгүй онцолж нэгэн руу нум сумаар харваж орхидог. Зүрхийг нь онож чадахгүй бол учиргүй шаналж сүйд болоод, хамаг биеийг "хөөрхөн" уймаруулаад хаячихдаг. Тэгэх болгонд л "дахиж би дурламааргүй байна" гэж хэлмээр. Байгаа оносон ч гэсэн сэтгэл догдлуудаад, хөнгөн хардалт, тунихаралт үүсгээд... Ер нь л дурлалын бурхан их дэггүй юм даа. Дурлалын бурхан минь чи томоотой бай л даа гэж гуйгаад ч нэмэргүй. Хүний үг авахгүй янзийн золиг. Яая даа чамайг... (-;

9 comments:

Anonymous said...

PS kheseg ni taalagdlaa, khuurkhun uymaa

ULSBOLD said...

very, very ............,
Good luck man!

MNED said...

to Ikher Tsetseg> (-:

MNED said...

to Ulsbold>very very geed ard ni yamar ug bichih gej baisan yum boloo gej bodood baina.

strong said...

haha bi bolohoor sumand n ortohgee l ene teruugeer n guigeed baidiishd.. suuliin ued tooj harvahgui baigaan.. neg segluuleed uzmeer l baina..

MNED said...

neg l odor chi sumand onogdoh bailgui. Esvel chinii durlaliin burhan sumaa aldaadsuid boloh vii dee. keke

Anonymous said...

Хэхэ,Хөөрхөн болжээ.Нэг л өдөр тэр суманд нь оногдох бх дээ.Гэхдээ хурдан оноосой.Хэхэ.

Anonymous said...
This comment has been removed by the author.
MNED said...

to Hugo> (-; neg l odor hen negen hunii angel-iin harvasan sumand ni onogdoh bailgui dee.