Монгол гэр моодноос гарахгүй super бүтээл. Би өнөөдөр гадуур явж байгаад ууц чанана гэсэн зарлалтай монгол гэрийг олж харлаа. Цагаан сарын үеэр орон сууцны айлуудын ууцыг чанаж байгаа нь нүдээ олсон дажшүй л бизнес. Гэхдээ хотын утаа улам нэмэгдээд хэцүү талтай. Монгол гэрийг нийт хичнээн зориулалтаар ашиглаж байгааг тоолж үзлээ.
1. Монгол гэр бол айл өрх аж төрөх - сууц. Энд хүүхэд төрж өсөж, хүмүүжиж, гэр бүлээрээ хооллож ундлаж, шөнөдөө бас аав ээж нь үүлэн борооны ажлаа үйлдэнэ. Ирсэн зочин хүлээн авах хүндэтгэлийн өргөө ч гэж хэлж болохоор.
2. Монгол гэр бол улс төрийн уулзалт хэлэлцээр явагддаг гол газар. Чингис хаан ч дэлхийг эзлэх төлөвлөгөө, Д.Сүхбаатар ч хувьсгал хийх тухайгаа монгол гэрт л сууж байхдаа бодож олсон биз. Одоо ч монголт улс төрийн чухал асуудал яригдсаар л байна. Үгүй гэх нь үү? төрийн ордонд ёслол хүндэтгэлийн өргөө том монгол гэр байгаа. Гадаадаас том дарга ирэх юм бол Ерөнхийлөгч маань тэндээ хүлээн авч уулздаг. Бас цагаан сараар төрийн золголт тэнд болно.
3. Ламын гэр бол засал хийдэг бурхан номын ариун газар нь.
4. Монгол гэр бол соёлын довтолгооны үед улаан булан болж байлаа.
5. Монгол гэр бол эрдэм номын их өргөө. Хамгийн сүүлийн жишээ: Шинэ үсгийн багш киног эргэж нэг санав.
6. Ардчилсан нийгмийн энэ үед сөрөг хүчнийхэн эрх чөлөөний талбай дээр гэр бариад л өлсгөлөн зарлаж байлаа.
7. Зуны дэлгэр цагт монгол гэр жуулчины бааз болно. Зочид буудал ч болоод хувирч байна уу даа.
8. Наамдын үеэр монгол гэр хуушуур хийдэг гуанз болно.
9. Намар болохоор айраг зардаг "баар" болно.
10. Цагаан сараар ууц чанадаг үйлчилгээний газар
11. Хэд хоногийн өмнө MNB-ийн мэдээгээр Сонгино Хайрхан дүүргийн өрхийн эмнэлэг монго гэрт үйл ажиллааагаа явуулж байна гэж гарч байсан.
12. Хүн нас барахад монгол гэр морг болоод хувирчихдаг байсан түүх дээр үед байж л байсан.
13. Хөдөөний айлууд ч хажуудаа илүү гэр заавал байлгана. Өдөр тутам хэрэг болоод байдаггүй эд зүйлсээ хадгалж орхино. Зочин ирвэл илүү гэртээ ор засаад өгнө.
14. Хэрэг хийсэн хүнийг хар гэрт хорьжээ гэж үлгэрт гардаг сан. Эндээс ургуулаад үзвэл монгол гэр бас шорон ч болж хувирдаг юм байна.
15. Хилийн чанадад монгол гэр үзэсгэлэнгийн талбайн үзмэр болж олны нүдийг хужирладаг байлаа. Европт таван ханатай, чамин хээ угалзтай монгол гэр нэлээн өндөр үнэ хүрдэг гэж дуулсан юм байна. Авах хүнээ олж чадвал ашигтай бизнес байх нь ээ.
За ингээд үргэлжлүүдээд байвал бичээд л байх юм байна. Монгол гэрийг өөр яаж ашиглаж болох талаар саналаа ирүүлж болно шүү.

2 comments:
Hiin zuuhtai Mongol ger bol super bolno doo tee,
deer ni bur hed heden tasalgaatai hiij ch boloh yum shig baigaan.
Chinii naadah chini harin GOOD IDEA baina shuu.
Post a Comment