Амьдралын тойрог
Showing posts with label Ном уран зохиол. Show all posts
Showing posts with label Ном уран зохиол. Show all posts

2022-05-31

Гей амьдралын тухай 14. Насны зөрүүтэй харилцаа

 Хүмүүс өөрийнхөө амьдралын ханийг сонгохдоо олон шалгуур гаргаж тавьдаг байж болох юм. Үүний нэг нь нас. Зарим хүн өөрийнхөө үе тэнгийн хүнийг амьдралын ханиа болгон сонгох нь зөв гэж үздэг. Гэтэл өөр нэг хүн өөрөөсөө ахимаг насны хүнтэй дотно харилцаа үүсгэж, үерхэх, амьдралын ханиа болгохыг илүүд үздэг. Гурав дахь хүн өөрөөсөө дүү хүнийг сонгож, үүндээ ч сэтгэл хангалуун байж болно. Энэ номын нэгдүгээр сэдэвт хүний амьдралын мөчлөг, насны тухай цухас дурдаж байсныг уншигч та санаж байгаа бизээ. Монголчуудын хувьд 12 насны зөрүүтэй бол үе мултарсан гэж нэрлэдэг. “Эхнэр нөхөр хоорондоо 7 насны зөрүүтэй байхад сайн тохирдог юм гэнэ лээ” хэмээн ахмад настан ярьж байхыг би сонсож л байлаа.   

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2022-04-12

Гей амьдралын тухай: 13. Шүүгээнээс гарах нь буюу coming out

Гей, лесби хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ойлгож ухамсарласан хойноо эхний жилүүдэд ихэвчлэн бусдад шууд хэлдэггүй. Зарим хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг бусад хүмүүст аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Өөр хэсэг хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааны тухай найзууд, гэр бүлийн гишүүд, ажлын хамт олондоо хэлэх нь бий. Маш цөөн тооны өөрийгөө бүрэн нээсэн хүмүүс хаана ч очиж, хэнтэй ч уулзсан өөрийнхөө бэлгийн чиг баримжааг огт нуулгүй шууд хэлдэг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2022-03-14

Гей амьдралын тухай: 12.Бэлгийн чиг баримжааг өөрчлөх эмчилгээ хийж болох уу?

Үр хүүхэд нь ижил хүйсийн хүнд бие сэтгэлийн хувьд татагдаж байгааг эцэг эх, асран хамгаалагч нь ямар нэгэн байдлаар олж мэдээд янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Эцэг эхчүүд уурлаж, үр хүүхдээ загнаж, зодож, гэрээсээ хөөж, эсвэл хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Зарим асран хамгаалагч үр хүүхдээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон гэж үзээд эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэх тохиолдол бий. Бэлгийн чиг баримжааг эмчилж өөрчлөх боломжтой юу гэсэн асуудал үнэхээр сонирхол татна. Анагаах ухааны салбарынхан ч энэ асуудалд анхаарлаа хандуулж янз бүрийн туршилт хийж байжээ. XIX зууны сүүлээр Европт секслогич мэргэжилтнүүд бий болж байх үед бэлгийн чиг баримжааны тухай ангилал гаргах оролдлого хийхдээ гомосексуализм бол сэтгэцийн эмгэг юм гэж үзэв. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2022-02-18

Гей амьдралын тухай: 11. Умдагны бөөс аймшигтай




Хүний бие махбодь бол өвөрмөц том ертөнц. Хүний ходоодонд, арьсан дээр үй түмэн шимэгч, ашигтай болон ашиггүй бактери, бичил биетэн амьдардаг. Бидний биед байгаа зарим бактери ашигтай үр нөлөөтэй байдаг бол зарим нь муу үр дагавар дагуулдаг. Үүнээс хамгийн таагүй шимэгчийн тухай одоо өгүүлье. Энэ бол бөөс юм. Бөөс бол хүн, мал амьтны үсэнд шигдэж амьдардаг хортой шимэгч. Хүн төрөлхтөн бөөсний тухай маш эрт дээр үеэс л мэддэг байжээ. Эртний Хятадад Пань-Гу хэмээх үлэмж биетэн үхсэний дараа түүний бие дээр амьдарч байсан шимэгч хорхойнууд хүн болж хувирсан гэдэг домог байдаг. Манай эриний өмнөх IV зуунд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан, сэтгэгч Аристотель өөрийн бүтээлдээ бөөсний тухай дурдсан байдаг. Германы хүүхдийн зохиолч ах дүү Гриммын “ВошкаБлошка хоёр” хэмээх үлгэрт бөөснөөс болж үер болж байгаа тухай үзэгдэл бий.  Манай тооллоос 500 жилийн өмнө эртний Египетэд эзэн хаад, удирдагчид толгойн үсээ хусдаг заншилтай байсан нь бөөстөхөөс сэргийлдэг оновчтой арга байжээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2021-01-02

Гей амьдралын тухай: 10. Заг хүйтэн гэж юу вэ?

 Одоо өгүүлэх өвчнийг монголчууд “заг хүйтэн” гэж нэрлэжээ. Энэ өвчнийг англи хэлээр gonorrhea, харин орос хэлээр гоноре́я гэж нэрлэдэг. Үгийн гарал үүслийг нь мөшгөвөл, эртний грек хэлний γόνος – “үрийн шингэн”, ῥέωгоожих, урсах”  гэсэн үгнээс гаралтай аж. МЭӨ II зууны үеийн баруун Европын түүхийн сурвалж бичигт энэ өвчний тухай тэмдэглэн үлдээсэн байжээ.  Заг хүйтэн өвчин туссан хүн  шээхэд нь өвдөж, бэлэг эрхтнээс нь цайвар шаргал өнгийн ялгадас гоожиж байснаас үүдэн эртний Грекийн  домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсах явдал  гэж үзээд “гонос” буюу үрийн шингэн “рея” буюу урсах гэсэн нэрлэсэн юм. Заг хүйтэн өвчний жинхэнэ шалтгааныг 1879 онд Германы арьс эмч Альберт Нейссер нээв. Онцгой нэгэн бичил биет хүний биед нэвтрэн орсноор энэ өвчнийг үүсгэж байгааг тэрбээр тогтоосон юм. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-08-06

Гей амьдралын тухай: 9. Аальгүйгээс хамаргүй

    Их аальгүйтэх юм бол хамаргүй болно шүү гэдэг үг бий. Хамар нь унасан хүмүүс малын арьс шир, элэг, савхины өөдөс олж оёдлын бүдүүн утсаар оосор хийгээд хамартаа зүүнэ. Хүний хамар зүгээр байхад тасарч унахгүй л дээ. Тэмбүү өвчин нь нэлээн хүндэрч ийнхүү хамрын үзүүр хэсэг тасарч унадаг байна. ХХ зууны эхэн үед Монголд хамаргүй хүн тоо томшгүй олон байжээ. ХХ зууны 20-оод онд Монголын нийслэл Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотод Селезнев гэх орос эмч ажиллаж байжээ. Түүнд үзүүлсэн 100 хүн тутмын 70 нь тэмбүү өвчтэй байжээ. Тухайн үед Монголчууд хувийн ариун цэвэр сахидаггүй, усанд ордоггүй, нэг аяганаас дамжуулан айраг тараг уух, тамхины гаансыг дундаа хэрэглэх, бэлгийн замбараагүй харилцаанд ордог байсан нь тэмбүү өвчин даамжирч.... 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-07-17

Гей амьдралын тухай: 8.ХДХВ-тэй дэлхий


Номын өмнөх хэсэгт гей секс хийхдээ пассив (bottom) үүрэгтэй байдаг эрэгтэйчүүдийн шулуун гэдэсний өвчлөлийн тухай бичсэн. Харин энэ удаа хүний дархлал хомсдолын вирусийн тухай бичье.
            ХХ зууны 20-оод оны үед (бүр тодруулбал 1926 оны үед) хүний дархлааны тогтолцоог үгүй хийдэг вирус Африк тивийн баруун хэсэгт өнөөгийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-ын нутаг дэвсгэрт сармагчнаас хүнд халдсан гэж эрдэмтэд таамагласан байдаг. 1920-оод оны үед өнөөгийн БНАКУ-ын нутаг дэвсгэр нь Бельгийн колони газар байлаа. Тухайн үед Конго мөрний эрэг дээр байдаг  Леопольдвиль  (өнөөгийн Киншаса) хот африк дахь Белгийн гол түшиц газар болж, худалдаа арилжаа цэцэглэх хөгжиж байв. Конго мөрний эрэг дээр байдаг боомтод ажил хайж ирсэн эрчүүд цугларна. Леопольдвиль хот нь төмөр замын сүлжээнд холбогдсон байв. Олон эрчүүд цугларахын хэрээр биеэ үнэлэгч эмэгтэйчүүд ч идэвхтэй ажиллах болов. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-06-30

Гей амьдралын тухай: 7. Бичихгүй байхын аргагүй...



Өмнөх хэсэгт олон бэлгийн хавьтагчтай байх нь олон эрсдэл дагуулдаг гэж бичсэн. Иймд өөрийгөө хүндэтгэж, замбараагүй харилцаа үүсгэхгүй байх нь эрсдэлээс хамгаалах найдвартай арга. Ямар эрсдэл надад учирч болох вэ? гэдгийг ч мэдэж байх хэрэгтэй. Анагаах ухааны салбарынхан гей секс нэлээн эрсдэлтэй гэдгийг үргэлж анхааруулдаг. Олон эрсдэл байдаг. Энэ удаа зөвхөн хүний биеийн шулуун гэдэстэй холбоотой эрсдэлийн тухай бичье. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-05-12

Гей амьдралын тухай:6. Эмзэг бас нандин

Энэ номын өмнөх бүлэгт дурлал, хайрын тухай бичсэн. Харин энэ бүлэгт хүн бүхний амьдралын нэг хэсэг болдог “нандин бас эмзэг асуудал”-ын талаар бичье. Энэ бол гар хангалга, анхны хурьцал ба түүний дараах нь тохиолдол, бас эрүүл мэндийн асуудал. Гол төлөв хөвгүүдэд бэлгийн харилцааны сэрэл бие махбодын өсөлт дуусаж сэтгэл зүй, зан суртахуун, нийгмийн хувьд төлөвшихөөс өмнө 12-13 насанд бий болдог. Гэхдээ бэлгийн харилцааны сэрэл, бэлгийн бойжилт хүн бүрийн хувьд харилцан адилгүй насанд явагддаг. Хүн болгон өөр өөрийнхөөрөө бойждог. Харин олонх эмэгтэйчүүдэд бэлгийн харилцааны тачаал хожуу үүсдэг. Эрэгтэй хүний энэ онцлогоос хамаарч анхны хурьцалд орох нас нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрт байх хандлагатай. Мөн хөвгүүд хурьцалд орохоосоо өмнө гар хангалга (masturbation - мастурбация/ онанизм) хийж үзсэн байх тохиолдол байдаг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-04-12

Гей амьдралын тухай: 5. Гей дурлал, гей хайр гэж байдаг уу?

Өмнөх хэсэгт бид гей хүнд илэрдэг түгээмэл шинжүүдийн талаар хөндөж бичсэн. Анзаарсан бол хүн гадна талаасаа харагдах байдалтай холбоотой зүйлийг өгүүлсэн билээ. Харин энэ удаа дотоод сэтгэл рүү өнгийх гээд үзье. Гей дурлал, хайр гэж байдаг болов уу? гэдэг асуултын хариултыг хамтдаа хайя. Асуултын хариултаа олохын тулд хайр гэж юу вэ? Дурлал гэж юу вэ? гэдэг ойлголтыг тодорхой болгох ёстой. Хүмүүс хайр дурлал гэж холбоо үг үүсгэн ярьдаг. Хайр дурлал гэдэг нь нэг ойлголт уу? Эсвэл тусдаа ойлголт уу? Хариулт нэхсэн олон асуулт гарч ирж байгаа биз. 

Сүүлийн асуултаас нь эхлэн хариуг нь бичье. Хайр, дурлал гэдэг бол өөр хоорондоо ялгаатай ойлголт. Ихэнх хүн хайр, дурлал хоёрыг андуураад байдаг. Дурлал гэдэг бол өөр хүнд хүчтэй татагдаж, түүн рүү тэмүүлж байгаа мэдрэмж юм. Иймээс дурлал бол философийн категори. Гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухаанд ч дурлал, бас хайрын тухай онцгойлон авч үздэг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-03-23

Гей амьдралын тухай: 4.Гей хүний шинж тэмдэг


Номын өмнөх хэсэгт гей байх нь юунаас хамаарч шийдэгддэг вэ? сэдвээр судалгаа хийсэн эрдэмтдийн ажлын талаар товч дурдсан. Ижил хүйстэндээ дурлаж, хурьцаж сэтгэл ханамж, таашаал авдаг хүмүүст хандах хандлага хүн төрөлхтөний түүхийн явцад байнга өөрчлөгдөж ирсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Түүхийн зарим үед гомосекс харилцааг хүлээн зөвшөөрч, энгийн зүйл гэж үзэж байсан бол өөр эрин зуунд үүнийг гаж үзэгдэл, гомосекс байх нь сэтгэцийн өөрчлөлт гэж тооцож байв. Зарим улс оронд гей хүнийг сэтгэцийн өвчтэй гэж зарлаад сэтгэцийн эмнэлэгт эмчлэх гэж оролдож байв. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-03-05

Гей амьдралын тухай: 3. Шалтгааны эрэлд

 Хүн өөрийнхөө эх орныг, эцэг эхийг сонгож төрдөггүй. Үүн дээр нэмэгдээд хүн хөршөө ч сонгодоггүй гэсэн үг ард түмний дунд тархсан байдаг. Энэ номын эхний бүлэгт хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож төрөх боломжгүй байдаг шиг өөрийнхөө бэлгийн чиг баримжааг зориудаар сонгох болон өөрчлөх боломжгүй гэдгийг бичсэн. Гэхдээ хүн эсрэг хүйстэн, эсвэл өөртэйгөө ижил хүйсийн хүнд дурлаж, хурьцах хүсэл мэдрэмж төрж, таашаал аваад байгаагийн шалтгааныг эрдэмтэд сонирхож судалсан байдаг. Хүний бэлгийн чиг баримжаа төрөлхийн байдаг гэж ЛГБТИК хөдөлгөөний баримталдаг үндсэн зарчим гэж хэлж болно. “Born This Way”  гэдэг өгүүлбэр ч байдаг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-02-09

Гей амьдралын тухай: 2. Шинжлэх ухааны өнцгөөс хүйс, хүйсийн илэрхийллийг эргэцүүлэх нь


Энэ номын анхны хэсэгт хүний бэлгийн чиг баримжааны тухай өгүүлсэн бол одоо хүний бэлгийн дур тачаал (сексуальности человека - human sexuality)-ын тухай мэдээлэл бичье. Орос хэлээр “сексуальности человеа”, англи хэлээр “human sexuality” гэсэн ойлголтыг монгол руу “хүний бэлгийн дур тачаал” гэж орчууллаа. Энэ бол зөвхөн миний санал болгож байгаа орчуулга бөгөөд мэргэжлийн хүмүүс орчуулахдаа өөр үг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй гэдгийг анхаарна уу.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.



2020-01-23

Гей амьдралын тухай: 1. Анхны мэдрэмж

MNED гей амьдрал, гей харилцааны тухай цуврал бичвэрийн эхний хэсгийг өнөөдөр нийтэлж байна. Хэрвээ та гей хүний дотоод сэтгэл, Монгол дахь гей хүний амьдралын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал доорх бичвэрийг уншаарай. 

Анхны мэдрэмж
Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурч байхдаа би хүүхдийн тусламжийн “итгэлтэй утас” гэсэн тодотголтой дугаар руу залгасан юм. Харилцуурын цаанаас нэг эмэгтэй хүний “Байна уу? Хүүхдийн итгэлтэй утас” сонсож байна” гэсэн үгийг би сонссон. “Би нэг юм асуух гэсэн юмаа” гэж хэлээд зүрх маань хүчтэй цохилж байгааг мэдэрсэн. Зүрхний цохилт түргэсэж, амьсгал дээрдсэн тул би шууд дуржигнуулан ярих боломжгүй болов. Хэсэг амсхийж гүн амьсгал аваад “Намайг манай ангийнхан гомо” гэж хочлоод байна. Би яах вэ?” гэж арай гэж асуусан. Утасны цаанаас зөвлөгөө өгч байгаа эмэгтэй “Өсвөр насныхан бие биенээ янз бүрээр хочилж шоглодог. Гэхдээ үүнд чи санаа зовох хэрэггүй” гэсэн хариуг би сонссон юм. Тухайн үед миний харагдах байдал, биеэ авч яваа маань нийгэмд түгээмэл байдаг эрэгтэй хүүхдийн тухай хэвшмэл ойлголтоос ялгаатай, ялимгүй эмэгтэйлэг байсан юм болов уу? Тэр цагаас хойш олон арван жил өнгөрчээ. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2016-04-06

Итгэл

Хэд хоногийн өмнө надад нэг залуу яруу найрагч номоо бэлэглэв. Номон дээрээ гарын үсгээ зураад надад бэлэглэсэн нь  бүүр ч сайхан. Ном гэдэг эрхэм сайхан бэлэг. Бас ном бэлгэнд авах бүүр сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би яруу найраг, шүлэг байнга уншдаггүй л дээ. Гэхдээ сайхан үгтэй шүлэг уншихаар сэтгэл сайхан болдог. Залуу яруу найрагчийн шүлэгнээс нь уншлаа. Хамгийн таалагдсан нэг шүлгийг нь би блогтоо хуулж бичихээр шийдлээ. Эдийн засгийн ашиг хонжоо олох зорилго агуулаагүй. Харин шүлгийг нь хүссэн үедээ уншиж байхын тулд блогтоо шүлгийг нь хуулж орууллаа.
                          
                         ИТГЭЛ
Бодол минь хаана гээгдэж үлдчихээд
Бороотой өглөөг шүлэггүй цээж угтав
Манан дундаас намайг олж харсан учралуудыг
Маргаашийн зүг нисгэсээр нэгэн намрыг үдэв

Эргэж ирэхгүй зүүд мэт тэмтрэгдээд
Энэ бороо хэний маань сэтгэлийг угаачихав
Зуурдхан боловч охидын сайхнаас уйдаагүй
Залуу насны минь алдааг чи хэдэнтээ уучлав

Борооны урлан цонх чимсэн намрын
Бүүдгэр өглөөг яагаад шүлэггүй цээж угтав
Зовлонгоо зузаалж, дахин шинийг эхлэхээр
Зориуд чамаасаа хагацах тухай санаашрав

Уучлах, хайрлах хоёроор зүрх чинь дүүрэн байдаг ч
Угтаа бол тэнгэр олон өнгөтэйг чин мэднэ
Манангаар чимсэн ой модод шиг гоо үзэсгэлэнтэй
Маргааш учирна гэж би үргэлж итгэдэг.
                                                               Б.Алтанхуяг

Яагаад ч юм бэ? Энэ шүлэг миний амьдралыг өгүүлсэн юм шиг санагдаж, үг бүр нь үнэ цэнэтэй, сэтгэлд минь дотно санагдлаа. Монголын ард түмний оюун санааны охь нь болох сайхан бүтээл ихийг туурвих авъяастай залуу яруу найрагч гэж би найдаж байна.

2012-08-26

Миний ажлын ноу-хау

Амралтын сүүлийн өдрүүдэд Ц.Оюунгэрэлийн бичсэн "Миний ажлын ноу-хау" номыг уншсан юм байна. Ц.Оюунгэрэлийн эгчийн энэ номыг "ИНТЕРНОМ" номын дэлгүүрийн тавиур дээр байхыг нь хараад төдий л ойшоож байсангүй. Харин амралтын газар хамт амарсан нэг охин тэр номыг уншихаар авч ирэхэд нь би гуйж аваад гялс уншаад дуусгасан юм. Бариад авахаар амархан уншигддаг ном байдаг даа. Гэтэл зарим номыг хүчлээд байхад удаан уншигддаг ядаргаатай санагдах үе бас бий. Тэгвэл "Миний ажлын ноу-хау" номыг би лав эхний ангилалд оруулна. 
Ажлын гараагаа хэрхэн эхэлсэн тухайгаа тэмдэглэл байдлаар бичих нь үнэхээр сонирхолтой юм байна. Хөдөө орон нутагт ажиллаж байхад учирч байсан бэрхшээл, хариуцлагагүй байдал зэргийг нүдэнд харагдтал бичжээ. Бас олон улсын зах зээлд "Ногоон нүдэн лам" номыг хэрхэн гаргах гэж зүтгэсэн тухай хэсэг нь үзэг цаас, /одоо бол компьютерын товчлуур арван хуруугаа нийлүүлдэг хүмүүс гэвэл илүү тохиромжтой юм./ нийлүүлдэг хүмүүст их хэрэг болохоор мэдээлэл ихтэй юм. Ингэж сайхан туршлагаа хуваалцсан Ц.Оюунгэрэл танд их баярллаа. Ашигтай мэдээлэл дүүрэн сайхан ном байна.

2012-04-14

Амай

Өнгөрсөн долоо хоногт Монгол бадарчин Амайгийн бичсэн хоёр боть номыг "Интерном" дэлгүүрээс худалдан авлаа. Уг нь бол 9 боть ном гарах юм билээ. Эхний хоёр боть нь худалдаанд гарчээ. Гурав, дөрөвдүгээр боть нь хэвлэгдэж байгаа сураг байна лээ. Амайтай хамт аялаж байгаа юм шиг л бичсэн номыг нь амтархан уншлаа. 
Хүн сансарт нисэж чадахгүй юмаа гэхэд амьдарч байгаа дэлхийгээ нэг тойроод үзчих хэрэгтэй гэж би боддог юм. /Мэдээж их мөнгөтэй бол сансрын жуулчин болж дэлхийн тойрог замд гарах боломж бас байна аа. Гэхдээ сансарт нисэж зардал мөнгө надад алга байна./ Иймд боломжийнхоо хэрээр өмнө нь очиж байгаагүй газруудаараа явж үзэж байх нь зөв гэж боддог юм. Далай лам хүртэл аливаа хүн жилд нэг удаа аялалд явж очиж байгаагүй газраа үзэх хэрэгтэй гэсэн утгатай үг хэлсэн байдаг юм билээ. 
Амайн бичсэн номыг уншаад төрсөн сэтгэгдэл:
-Амай үнэхээр зоригтой, хөдөлмөрч, зорьсондоо хүрэхийн төлөө тэмцдэг залуу
-Амайн бичсэн номыг уншихад үйл явдлын дараалал нь энд тэндээ болохоор жаахан түвэгтэй санагдав. 


2012-04-08

Атаархах зүйл үгүй.

Блог ертөнцөө эргэж тойрохгүй уджээ. Энэ MNED яачив ийчив гээд зарим нэг хүмүүс эрэл сурал болсон байна. Арай өнөөх чинь үхсэн юм биш биз дээ? гэх хүмүүс ч байна. Зарим нь чи яагаад party-нд очихгүй байгаан ч гэж утасдаж байх шиг. Нэг хэсэг нам жим байсан шалтгаан нь их энгийн. Ажил алба, үүрэг хариуцлага нэмэгдээд байхаар хувийн амьдрал, зугаа цэнгэл жаахан золиослогдоод байх юмаа. Хамгийн сүүлд уншсан номныхоо тухай бичье. Их дэлгүүрийн 6-р давхарт байдаг номын дэлгүүрээр санаандгүй шахуу яваад орчихлоо. Номын хоббитой юм болохоороо дотор нь баахан удлаа. Хэрэгтэй хэрэггүй түмэн жорын ном өрөөстэй. Нэг үеэ бодоход Монголд номын дэлгүүр дажгүй болсон шүү. Хүмүүс ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг даа. Миний насны залуус харин ч  ном уншдаг гэж би хэлмээр байна. Итгэхгүй бол номн дэлгүүрээр ороод үзээрэй. Ном сонирхож байгаа болоод л номын дэлгүүр үйлчлүүлэгч ихтэй, лангуу дүүрэн ном өрөөстэй байна. 

АНУ-ын Лос Анжелос Таймс сонины Бээжин дэхь товчооны даргаар ажиллаж байсан сэтгүүлч Барбара Дэмик хэмээх сэтгүүлч бүсгүйн туурвисан "Атаархах зүйл үгүй" номыг худалдаж авлаа. Дэлхийн хамгийн хаагдмал гэгддэг Хойт Солонгосын ард түмний бодит амьдралын тухай өгүүлсэн сонирхолтой ном байна. 352 хуудастай зузаан ном. Ш.Энхжаргал гэж хүн орчуулж, өнөө цаг үеийн шилдэг зохиолчдын нэг Л.Өлзийтөгс хариуцлагатай редактороор нь ажилласан юм байна. Номын эхний хуудсыг нээгээд уншаад үзлээ. Сэтгүүл зүй-баримтат уран зохиолын дундаас төрж гарсан Non-fiction жанраар бичигдсэн энэ номын үйл явдалд нь хөтлөгдөөд улам бүр шимтэн уншсаар байлаа.  Ням гарагийн орой уншиж эхлээд даваа гарагийн орой гэхэд хамгийн арын хуудсыг нь эргүүлсэн дээ. Даваа гарагт 08-17 цагийн хооронд ажил албаа хийсэн. Тарчиг амьдралаас дайчиж эх орноосоо хууль бус замаар дүрвэж Хятад, Монгол Улсын нутгаар дамжин Өмнөт Солонгост очсон хүмүүсийн ярианаас сэдэвлэн бичсэн энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. Хойт Солонгосын залуусын хайр дурлал, дундаж амьдралтай иргэдийнх нь ахуй амьдрал, хөдөлмөрийн лагерьт насаараа тамлагдах ялд унасан хүмүүс, өлсөхийн эрхээр модны навч, өвсөөр гол зогоож байгаа хүмүүс... 
Дэргэд нь Монголд аж төрж байгаа бид чинь залхуурахгүй л бол хэнд ч атаархахгүй харин ч харийнханд атаархал төрүүлж амьдрах боломж байна аа. 


2011-03-06

Уруул чинь
Миний хэзээ ч хүршгүй
Эгшиг
"Зүрх зүсэгдэх чимээ" номоос С.Н.

2010-06-22

Зарлаагүй шүлгийн уралдаан

Хайр сэтгэл хаалга тогшив гэж блогоо нэрлэсэн яруу найрагч Б.Батзаяа "Их сургуулийн гудамж" гэдэг шүлэг бичсэн байна. Хүмүүс сэтгэгдэл үлдээхийн оронд өөрсдийн зохиосон 4 мөртөө бичиж үлдээсэн байна лээ. Би ч гэсэн яаж дутах вэ? Хэхэ. Миний бичсэн 4 мөрт энд доор нь байгаа шүү.
Батзаяа зарлаагүй шүлгийн уралдааны шүүгч нь боллоо доо.

ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ

Их сургуулийн гудамжинд
Нэг эмгэн тамхи зарж суух нь
Инээд, бас хөгжил дэвшлийн дунд
Дусал нулимс бөртөлзөх шиг, эсвэл,
Ганц хуучин хийл гэнгэнэх шиг санагдана
Их сургуулийн гудамж
Нас ахих тусам уйтгараар дүүрээд
Эндхийн хүмүүс улам бүр залуужих шиг бодогдоод
Их сургуулийн гудамжинд цас хаялах уйтгартай
Бороо асгасан ч гунигтай
Охидын инээх нь тавлах мэт сонсогдоод
Ойрхон өнгөрөх ч дургүй болсон би.
Их сургуулийн гудамжинд тамхи зардаг
Эмгэн хүртэл ахиж үзэгдэхээ больсон...
Хэнийг ч анзаардаггүй, хэрцгий
Их сургуулийн гудамж Б.Батзаяа


Frank said...

Их сургуулийн гудамж
Ихэрхүү бас эргүүдүү хүмүүсийн гудамж
Сэхээтэн төрүүлэх бус
Сэхээрэхгүй төөрүүлэх газар...


БОРОО said...Их сургуулийн гудамжинд
Идэр нас минь өнгөрсөн
Ихэмсэг бардам
Инээмсэг ялдам охидууд
Энд тэндгүй
Эрээн мяраан, цог золбоо
Хаа сайгүй

Их сургуулийн гудамжинд
Ирж болно, явж болдоггүй
Хоргодоод байдаг
Хонгор түүнийгээ би анх харсан
Санагдаад байдаг
Сайхан түүнтэйгээ анх учирсан
Их сургуулийн гудамж
Миний дурлалын гудамж байсан


yes yes Boroo

June 22, 2010

Blogger Идо said...

Их сургуулийн гудамжинд
Инээд баяр гуниг хөглөрсөн
Замаар нэг хуучин дурсамжууд
Залуу насны гэрэлт өдрүүд
Эргээд бодно алхаж байсан хамт
Энд одоо ч түүний шаахай товших шиг
Хаа нэг ганц шар навч
Хаачихаа мэдэхгүй надшиг эргэлдээд
Харин тэр улиас мод одоо ч залуу хэвээрээ
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, цэнхэр мухлаг бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...

MNED said...

Их сургуулийн гудамжинд
Их олон удаа би алхсан
Инээд хөөр дүүрэн байдаг
Энэ л гудамжаар би дүнсийж явдаг