Амьдралын тойрог

2020-01-23

Гей амьдралын тухай: 1. Анхны мэдрэмж

MNED гей амьдрал, гей харилцааны тухай цуврал бичвэрийн эхний хэсгийг өнөөдөр нийтэлж байна. Хэрвээ та гей хүний дотоод сэтгэл, Монгол дахь гей хүний амьдралын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал доорх бичвэрийг уншаарай. 

Анхны мэдрэмж
Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурч байхдаа би хүүхдийн тусламжийн “итгэлтэй утас” гэсэн тодотголтой дугаар руу залгасан юм. Харилцуурын цаанаас нэг эмэгтэй хүний “Байна уу? Хүүхдийн итгэлтэй утас” сонсож байна” гэсэн үгийг би сонссон. “Би нэг юм асуух гэсэн юмаа” гэж хэлээд зүрх маань хүчтэй цохилж байгааг мэдэрсэн. Зүрхний цохилт түргэсэж, амьсгал дээрдсэн тул би шууд дуржигнуулан ярих боломжгүй болов. Хэсэг амсхийж гүн амьсгал аваад “Намайг манай ангийнхан гомо” гэж хочлоод байна. Би яах вэ?” гэж арай гэж асуусан. Утасны цаанаас зөвлөгөө өгч байгаа эмэгтэй “Өсвөр насныхан бие биенээ янз бүрээр хочилж шоглодог. Гэхдээ үүнд чи санаа зовох хэрэггүй” гэсэн хариуг би сонссон юм. Тухайн үед миний харагдах байдал, биеэ авч яваа маань нийгэмд түгээмэл байдаг эрэгтэй хүүхдийн тухай хэвшмэл ойлголтоос ялгаатай, ялимгүй эмэгтэйлэг байсан юм болов уу? Тэр цагаас хойш олон арван жил өнгөрчээ. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

1 comment:

Unknown said...

👏👏👏👏