2010-05-31
Kinky Boots
Өчигдөр энэ киног үзлээ. Уг нь аль 2005 онд бүтээгдэж. Үйл явдал, өрнөл нь гоё кино юмаа. Транс залуугийн зөвлөмжөөр хийсэн гутал яах бол гээд л догдлоод л үзээд байлаа.
Энэ зураг-нэг агшин
Намайг 2-р ангид сурдаг байхад "Ардын эрх" сонинг ээж захиалдаг байлаа. Би ээжийг гэртээ орж ирмэгц цүнхнээс нь сонингоо авч лаг чанга дүнгэнэж уншина. Аминдаа радио, телевизийн нэвтрүүлэгчийг дууриаж байгаа царай нь... Хөөрхөн байжээ би. 2-р ангийн пацаан байхдаа л улс төр, эдийн засгийн мэдээ уншаад багаасаа л хэнхэг байжээ. Одоо хүүхдүүд ингэдэг болов уу? "Ардын эрх" сонинд "Энэ зураг нэг агшин" гэж гэрэл зургийн булан гардаг байлаа. Өнөөдөр төгсөлтийн баяраа хийж байгаа 11-р ангийн хүүхдүүдтэй санаандгүй таарав. Охидууд нь дээр үеийн дүрэмт хувцас өмсөж. Содон, бас их хөөрхөн харагдаж байна оо. Зургийн аппарат авч явсан болохоор ингээд дарчихлаа. Энэ зураг-Нэг агшин шүү.
Маргааш хүүхдийн баяр. Гэтэл өнөөдөр хүүхдээ дагуулсан хүмүүс гудамжаар дүүрэн. Гадаа аймшигтай халуун. Бяцхан үрдээ бэлэг авсан аав ээж, эмээ өвөө нар ч зөндөө. Гадуур тамхи зарчих л даа гэж шалсан банди нар зөндөө. Худалдагч нь өнөөдөр тамхи татахгүй байх дэлхийн өдөр. Тамхи зарах хоритой гээд халгаахгүй байна лээ. Энэ худалдагч овоо доо гэж бодлоо. 5 сарын 31 нэг иймэрхүү.

2010-05-30
EUROVISION 2010
Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг EUROVISION хөгжмийн наадамд энэ жил Германы дуучин Лена түрүүлж. Дараа жил EUROVISION ХБНГУ-д болно гэсэн үг. Өнгөрсөн шөнө УБ-ын цагаар 04 цагт сэрж зурагтаар EUROVISION үзэхээ мартаад нам унтчиж. Өглөө сэрж youtube-s хальт харлаа.
Энэ герман дуу, дуучин надад гойд таалагдсангүй. Харин энэ Францын дуучин Жесси Матадорын Allez Ola Ole гээд их цоглог дуу байна.
Хэрвээ санал хураалтанд оролцох боломж байсан бол энэ Франц дуучинг дэмжиж байгаагаа илэрхийлэх байлаа. Энэ Дани улсын дуэт бас муугүй санагдав.

2010-05-21
Инээх дургүй хэн байхав дээ.
-Энэ Нямдорж Ариунаад яасан их ном өгдөг юм бэ. Ариунаа ямар ном өгөх бол?
-Би л байсан бол Үндсэн хууль өгнө. Сайн унш гээд л өгнө
-Хн. Тэр ч дор нь засвар хийгээд эхлэх байлгүй.
-Тэгвэл хуудсуудыг нь скочдчихгүй юу.
- Наалдан пад яагаад хуурамч вэ?
- Одоо хүртэл Гүндалай, Нямдорж 2 найрамдаагүй байна
Тв чатаар нэгэн зар явж байна гэнэ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ХАВРЫН СИНДРОМ помидор, өндөгний үзэсгэлэн худалдаа ирэх даваа гаригт зам бөглөрөх цагт болно. Үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд Засгийн газрын ордны хананд болно.
Зохион байгуулагч: Их хөдөлгөөнүүд.
2010-05-20
2010-05-18
Худлаа хэлсэн болчихлоо.
Өнөөдөр өглөө эртлэн босоод шүдний эмнэлэг рүү сүр жавхлантайгаар явлаа. Тийшээ зүглэх болсон шалтгаан нь өчигдөр орой нэг шүдний ломбо эмтэрч унасантай холбоотой. Улсдаа ганц урдаа барьдаг шүдний эмнэлэгт л очиж үйлчлүүлсэн нь дээр гэж боддог юм. "Эрүү нүүрний эмгэг судлалын төв" гээд их сүртэй нэр хаягтай газар даа. Улсын эмнэлэг болохоор багаж, хэрэгсэлээ яг ном журмынх нь дагуу ариутгаж цэвэрлэдэг, бас хувийн эмнэлэг шиг худлаа онош тавиад мөнгө саагаад байдаггүй сайн талтай гэж хувьдаа найддаг. Манай монголчууд мухар сүсэг болоод ч тэр үү, мягмар, бямба гаригт эмч домчид үзүүлэх, арилжаа наймаа хийх, холын аян замд гарах дургүй байдаг бололтой. Үндэсний сэтгэлгээний онцлог гэмээр юм уу даа. Өглөө шүдний төв дээр очсон чинь 10 хүрэхгүй хүн л байна. Энэ нь өнөөдөр мягмар гариг гэдэгтэй холбоотой байх гэж бодлоо. Долоо хоногийн даваа гариг, эсвэл ажлын сүүлийн өдөр үйлчлүүлэгч шаваастай, дугаарлаж зогссон, өвчиндөө баргар царайлсан хүний царай, эмчээс айсан жаахан хүүхдүүдийн уйлаан майлаан холилдож байдаг юм билээ. Харин өнөөдөр дугаарлаж зогсох хүний тоо цөөхөн байна. Эмч шүд үзээд тэр дор нь ломбо хийв. Олон удаа ир гэж хэлээгүйд нь баярлав.
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бий юу?
Ер нь бол бий. Гэхдээ гар дээр биш, манай ажлын газрын санхүүгийн албан дээр хадгалаастай байдагийн.
-Тэгвэл би өдрийн 1 цагаас өмнө аваад ирээрэй.
-За
Ажил дээр очоод санхүүгийн өрөөгөөр шагайж эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэг болоод байна гэвэл "Даатгалын газар баталгаажуулахаар явуулсан. Чи өөрөө Даатгалын газар очоод хэлээд авчих" гэж байна. Тэр даатгалын газар руу нь явахаас залхуу хүрэв. Бас ажлаа хийх хэрэгтэй байдаг. Нөгөө эмчид худлаа хэлсэн болчихлоо. Уг нь 1 цагаас өмнө даатгалын дэвтэрээ аваад ирнэ гэж тэд найдаж, надад итгэл үзүүлсэн байсан юм сан...

2010-05-17
Намайг уучлаарай
Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр юу юу ч болоод өнгөрчив өө. Тодорхой хүрээний хүмүүс мэддэг нэг "арга хэмжээ"-нд очлоо. Тэр "арга хэмжээ"-нээс гараад гэртээ харихаар завдаж байтал гэнэт манай ажлын газрын нэг эгчмэд бүсгүй "Хүрээд ир. Чиний хэрэг болоод байна. Сэтгэлээ нээж ярьмаар байна" гээд утасдаад, байн байн мэссэж над руу илгээгээд салдаггүй ээ. Яасан юм бол? эргэлзэж байгаа гэрт нь очлоо. Гэртээ ганцаараа байна. Ор дэвсгэрээ засчихаж... Нэг шил водка задлаж байна. Би ёсийг бодож сэржим өргөлөө. Гэхдээ уусангүй. Угаасаа би архинд дургүй. Ууж ч чадахгүй. Ганц ууж сураагүй зүйл архи байгаан. Би их ганцаардаад байна. Хэн нэгэнд сэтгэлээ онгойтол ярьмаар байна. Манай нөхөр америк яваад 4 жил болж байгаа юмаа. Бид нэг хүүтэй. Хүү маань одоо 12 нас хүрэх гэж байгаа. Саяхан нөхөр маань утасдаад өөр хүнтэй болсон тул намайг амьдралынхаа зам мөрийг бод гэж хэллээ. Эгч нь бүүр шоконд орчихлоо. Би тэр хүнийг одоо үзэн ядаж байна. Миний амьдралаар ингэж тоглодог ямар муухай хүн бэ? гэж надад сэтгэлийн шаналалаа тоочлоо. Би тайвшруулахыг хичээж, үүгээр бүх зүйл дуусахгүй шүү дээ... гэж сэтгэлийг нь засах хэдэн хэллээ. Ярианы төгсгөлд өнөөх маань намайг үүр цайж, наран ургатал гэрт нь үлдээч гэсэн санааг хэлж байна. Түүнтэй хамт үүр цайлгах хүсэл надад огт байхгүй болохоор би найз охинтой гэж хэлээд учлалт гуйгаад би тэднийхээс гарлаа. Өөрийнхөө хүсэл зориг, үзэл бодол, үнэлэмжийн эсрэг үйлдэл би хийхийг хүсээгүй ээ. Цагаа харсан чинь шөнийн 2 цаг өнгөрч байлаа. Гадаа намуухан, дулаанхан байсан болохоор би шууд таксинд суучилгүй хэсэг алхав. Утсанд мэссэж ирлээ. "Надад эвгүй байна. Уучлаарай" гэсэн мессэж нөгөө эгч явуулж байна. Та нар миний оронд байсан бол энэ тохиолдолд яаж хандах байсан бэ? Уучлаарай гээд би тэр эгчийг орхиод гарсан нь зөв үү? Буруу юу?
Амьдрал гэж үнэхээр сонин юмаа.
Амьдрал гэж үнэхээр сонин юмаа.
2010-05-14
президент.рф
Интернэтэд крилл үсгээр сайтын нэрийг өгөх боломжтой боллоо. Бид чинь латин үсэг ашиглаад англи хэлээр сайтаа нэрлээд, эсвэл латин үсгээр галиглаад монгол үгээр сайтаа нэрлээд байгаа. (news.mn эсвэл shuud.mn гэх мэт.) Тэгвэл саяхан Оросууд крилл үсгээр домен үүсгэх болж. Интернэтийн домен нэр хариуцсан олон улсын байгууллагаас тусгай зөвшөөрлөө ном журмаар нь Оросууд авсан байна. http://президент.рф гэсэн хаягаар ороод үзээрэй. Дэлхий дээр 600 сая хүн крилл үсэг ашиглаж байгаа. Болгар, Серб, Монгол, Орос, Казахстан, Украин, Белоруссь гээд тоочоод байвал нэлээн хэдэн оронд крилл үсэг хэрэглэж байнаа. Монголчууд ч гэсэн сайтынхаа нэрийг крилл үсгээр өгөх боломжтой боллоо гэсэн үг. Сайтын нэрийг крилл үсгээр өгөхөд одоохондоо техникийн гэж нэрлэж болохоор хэд хэдэн жижиг асуудал байна. Жишээ нь хайлтын системүүд крилл үсгээр нэрлэсэн сайтыг олохгүй байх магадлалтай гэнэ. Бас зарим браузерууд криллээр өгөгдсөн нэртэй сайт руу холбогдох боломжгүй байгаа. Эцэст нь крилл үсгийг дэлхийн улс орнууд авч ашиглахдаа янз бүрийн нэмэлт үсэг зохиосон. Монголчууд Ө, Ү гэх мэт үсэг хэрэглэдэг бол Оросуудад ингэх хэрэггүй. Казахууд хэдийгээр крилл үсгээр бичдэг ч бас хэлнийхээ онцлогт тохируулсан нэмэлт үсэгтэй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт монгол-криллээр бичигдсэн сайтууд төрөн гарах нь тодорхой.
Хонхны баярын талаар...
Өнөөдөр ШУТИС, МУБИС гээд хэд хэдэн сургуулийн төгсөх ангийнхан хонхны баяраа тэмдэглэж байна. Хотын төвд машин замаар түгжрээ ихтэй, цэцэг навч барьсан ганган охид залуус зөндөө. Хонхны баяраа тэмдэглэж байгаа охидыг хэдэн зүйл бодогдлоо. 1-рт, эмэгтэй хүний монгол дээлний хэв загвар хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж болмоор. Гоёл наадмын загвар өмсөгчид гудамж гараад ирчихээ юу? гэлтэй. Сүхээ ахын талбай дээр бөөнөөр явж байгаа оюутнуудын зураг хөргийг гадаадын үүргэвчтэй жуулчид дараастай.
Зураг 1. Монгол дээлний загвар нэг иймэрхүү
Зураг 1. Монгол дээлний загвар нэг иймэрхүү2-рт, баглаа цэцгийн бизнес газар авч байнаа. Гэхдээ манайхан амьд цэцэг зарахдаа баглаа, боодолд нь дэндүү их ач холбогдол өгөөд байх шиг. Өнгө өнгийн гялгар цаасанд л ганц, гурван ширхэг цэцэг баглаад зарах нь надад зохимжгүй юм шиг санагдаад байгаан. Холоос харах юм бол учиргүй гоё нугалж эвхсэн өнгийн цаас л бариад явж байгаа юм шиг харагдаад байгаа юм даа. Уг нь европын орнуудад цэцэг зарахдаа улаан эрээн өнгийн цаасаар боож баглаад сүйд болдоггүй л юм. Цэцгийн баглаа боох уламжлалыг монголчууд хаанаас өвлөж авсан юм бол? Дорно зүгийн орнуудад цэцэг бэлэглэхдээ ингэж өнгийн цаасаар боодог юм болов уу? Тэгээд цэцэг худалдан авахад баглаа боодол нь ямар байхаас хамаарч үнэ нь өсөхийг яана.
3-рт, Монгол их дээд сургуулийнхан шалгалт шүүлгээ өгөөгүй, диплом, ромбоо гардаж аваагүй хэрнээ хонхны баяр хийдэг юм байна. Энэ нь жаахан утга учир муутай санагдав. Их дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж байгаад л хонхны баярын гол утга учир нь баймаар. Гэтэл монголд эсрэгээрээ шүү. Би л лав их сургууль төгсөхдөө бүх шалгалт шүүлгээ өгөөд дипломоо гардаж авсан өдрөө л хонхны баяраа хийж байлаа. Сургуулиа хараахан төгсөж амжаагүй байгаа хонхны баярын эзэд өнөөдөр 12 цаг болоогүй байхад л гадаа оргилуун дарс задлаад эхлэх юм. Зарим нь бүүр улаан зээрд болоод амжиж. Орой болохоор тэд бүр тас үсэрсэн байх биз.
зураг 2. Хонхны баяр дуусах яагаа ч үгүй байна. Өдрийн 12 цаг. Төв талбайд
За тэгээд оюутан байж үзээгүй биш. Хонхны баяр хийж байгаа залууст баяр хүргэе даа.
3-рт, Монгол их дээд сургуулийнхан шалгалт шүүлгээ өгөөгүй, диплом, ромбоо гардаж аваагүй хэрнээ хонхны баяр хийдэг юм байна. Энэ нь жаахан утга учир муутай санагдав. Их дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж байгаад л хонхны баярын гол утга учир нь баймаар. Гэтэл монголд эсрэгээрээ шүү. Би л лав их сургууль төгсөхдөө бүх шалгалт шүүлгээ өгөөд дипломоо гардаж авсан өдрөө л хонхны баяраа хийж байлаа. Сургуулиа хараахан төгсөж амжаагүй байгаа хонхны баярын эзэд өнөөдөр 12 цаг болоогүй байхад л гадаа оргилуун дарс задлаад эхлэх юм. Зарим нь бүүр улаан зээрд болоод амжиж. Орой болохоор тэд бүр тас үсэрсэн байх биз.
зураг 2. Хонхны баяр дуусах яагаа ч үгүй байна. Өдрийн 12 цаг. Төв талбайдЗа тэгээд оюутан байж үзээгүй биш. Хонхны баяр хийж байгаа залууст баяр хүргэе даа.
2010-05-12
Халимаг дуу сурах уу?
Оросын бүрэлдэхүүнд байдаг монгол угсаатнуудаас халимагууд хамгийн алсдагдсан хүмүүс. Тува,буриадуудыг бодвол халимагууд Монголчуудад их элэгсэг, найрсаг ханддаг юм. Ер нь халимагт нэг очоод үзэх юм сан гэдэг мөрөөдөл бий. Чин сэтгэлээсээ хүсээд, мөрөөдөөд, дотороо бодоод яваад байхаар нэг л өдөр биелдэг . Иймээс хүн үргэлж сайхан юм мөрөдөж, ттом зорилт тавих хэрэгтэй гэж "SECRET" гэж номонд бичсэн байдаг даа. Youtube-ээс санаандгүй халимаг дууны караоке олж үзлээ.
Энд бас манай зохиолын дууны од Жавхлангийн дуулдаг нэг дуу байна. Халимагууд Жавхлангийн дууг өөрийн болгочив уу? Эсвэл мань Жавхлан халимаг дууны үгийг хальт өөрчилсөн юм болов уу? Улаан залаатай моннголчууд гэхийн оронд Улаан залаатай халимагууд гэж үг нь гарч байхын.
2010-05-11
Бэр цэцэг
Өнөөдөр ажилдаа явахаар гэрээсээ гартал манай орцонд хоёр жаахан охин тамхи баагиулаад сууж байлаа. 10 эсвэл 11-р ангийн сурагчид бололтой. Орцоор дүүрэн тамхиний өтгөн утаа манан суунаглажээ. Чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг. Учраа олохгүй яваа годгор охин тамхи татаж, утаа сорж, уушигаа хордуулж байгаа нь хайран санагдав. Уг нь өнөөдөр уншсан номынхоо тухай бичих гэж бодолтой байснаа гэнэт хадуурчихсан явж байна.
Одоогоос нэлээн хэдэн хоногийн өмнө "Интерном" дэлгүүр орж Монголын суут эрдэмтэн, зохиолч, орчуулагч Бямбын Ренчин гуайн "Бэр цэцэг", Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын "Цайран харагдах хөлөг онгоц" гэсэн хоёр номыг худалдан авсан юм. Одоо "Бэр цэцэг" номтой нь найзлаж байна. Ренчин гуайн өөрийнх нь бичсэн шүлэг, Унгарын зохиолчдын яруу найраг бас Монголын түүхийн сэдвээр бичсэн Ану хатан, Нууцыг задруулсан захиа, Богд таалал болсон нь,Мангаа Доогийн эцсийн зүүд гээд өгүүллэг, туужыг шимтэн уншлаа. Номыг хэтэрхий жижиг үсэгээр хэвлэсэн нь жаахан тиймхэн. Цаас хэмнэж, бас хэвлэлтийн зардалаа багасгах зорилгоор ингэсэн бололтой. Ойрын хараа муу хүн уншихад хэцүү л юм байна лээ. Уг нь нүд ядраахааргүй аятайхан шрифтээр хэвлэсэн байсан бол бүр ч их "кайф" авах байлаа.
2010-05-09
2010-05-08
Ам цангав.
Хоёр хоногийн өмнөөс уруул ам омголтож хатаад нэг л биш ээ. Уг нь цай унд гайгүй уугаад байгаан. Ямар витамин дутагдахаар уруул хагардаг билээ?
Өчигдөр их сургуулийн найзуудтайгаа уулзав. Ам цангаад байсныг ч хэлэх үү. Хотын төвийн нэг пабд гүйгээд очлоо. Бидний ярианий сэдэв бол угаасаа тодорхой. Оюутан байх үеийн дурсамжууд... Маргааш Ялалтын баярын өдөр дахин уулзаж аль нэг сургуулийн зал авч сагс, волейбол тоглохоор тохиролцоод шөнө дөл болсон хойно гэр гэрийн зүг тарцгаалаа.

2010-05-06
Орос нэртэй монгол кино
Өнөөдөр орой Өргөө кино театр орж "ПОМОГИТЕ НАМ" уран сайхны инээдмийн киног үзлээ.
Москва-Улаанбаатар чиглэлийн ""Нарлаг Монгол" галт тэрэгний байнгийн үйлчлүүлэгч, ганзагийн наймаачидын тухай гэдэг нь сурталчилгаанаасаа шууд ойлгомжтой байсан. Энэ киног хийхдээ галт тэрэгний макет хийж, декораци зассан юм билээ.Тэр гэрлийн инженерүүд нь сайн ажиллажээ. Гэрэл сүүдэр нь янзтай гоё тохирсон гэж хувьдаа дүгнэв. Ингэж гэрлийн тохиргоо сайн хийсэн монгол киног сүүлийн хэдэн жил үзээгүй юм байна. Зураг авалтын бараг 80 хувь нь вагон дотор..Гэхдээ хүн уйдахааргүй ээ. Киноны үйл явдал нь их хөөрхөн. За одоо яах бол гэж сэтгэл хөдлөөд л суулаа. Зохиолоо бичихдээ дүрүүдийн судалгаа сайн хийж гэж бодлоо. Нээрээ л нэг иймэрхүү наймаачид байдаг даа гэж кино үзэнгээ бодож суулаа. Би өмнө нь "Нарлаг Монгол" галт тэрэгний тухай бичиж байсан даа. Энд байна. За киноны тухай яриандаа эргэж орцгооё. Яагаад ч юм бэ, өвлийн хүйтэнд нүүрс түлээд вагоноо халаах гэж мэрийж байгаа үйлчлэгч эгчийн дүр хамгийн их таалагдав. Вагоны үйлчлэгчээр ажиллана гэдэг амар юм биш үү. Монголын вагонд үйлчлэгч нар нь дандаа эмэгтэйчүүд байх нь яана. Түмэн хүний завааруулсан вагон цэвэрлэнэ. Өвлийн хүйтэнд вагоны доор тогтсон мөсийг жоотуудаж унагаана. Нүүрс түлж вагоноо галлана. Дээр нь нөгөө хэдэн наймаачид нь дээрэлхэх гэнэ. Ар гэр, үр хүүхдээ орхиод 10 гаран хоног вагонд амьдарна...
"Помогите нам" гэж оросоор нэрлэдэг нь зохимжгүй юм даа гэж энэ киног үзэхээсээ өмнө шүүмжилж байлаа. Үндсэрхэг үзэл өрвөлзөөд, монгол кино юм бол монголоор л нэрлэнэ биз гэх ухааны юм бодож байсныг минь яана. Гэхдээ энэ киног үзэж дуусаад "За яахав. Дүүрсэн хэрэг" гэж бодлоо. Англи, Хятад, Солонгос нэртэй дуу шүлэг, ресторан баар Улаанбаатараар дүүрэн байхад ганц монгол киног оросоор нэрлэхэд яав л гэж... хэмээн, миний үзэл бодол 180 хэмээр эргэж өөр болсон доо. kkk

Дотуур байрныхан

Сүүлийн үед баримтат нэвтрүүлэг, баримтат кинонд учиргүй дуртай болоод байна аа. www.medeelel.com-д "Дотуур байрныхан" гэдэг баримтат киног байхаар нь үзлээ. Говь нутгийнханы амьдрал, сумын төвийн сургуулийн дотуур байранд амьдардаг бяцхан жаалуудын тухай энэ кинонд гарч байна. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам баримтат киноны үнэ цэнэ нэмэглэж байдаг даа. Гэхдээ уран сайхны киног доогуур үнэлэж байгаа юм биш шүү. Он цаг улиран өнгөрөх тусам бодит байдлыг элдэв гоёл чимэглэлгүй байгаа хэвээр нь үзүүлдэг болохоор баримтат кино түүхийн үүднээс ач холбогдолтой юм даа. Гуч, дөчин жилийн дараа энэ кинонд гарч байгаа сумын сургуулийн дотуур байрны орчин өөрчлөгдсөн байх нь гарцаагүй ээ. Тэр цагт энэ баримтат кино ямар ч баялагаас илүү гэж үнэлэгдэх бизээ.
2010-05-05
2010-05-02
ZEITGEIST

Саяхан Zeitgeist баримтат киног youtube-ээс олж үзлээ. Уг нь 2007 онд хийсэн кино. Питер Жозеф зохиолыг нь бичиж, өөрөө найруулсан юм билээ. 118 минут үргэлжилдэг киноны эхний хэсэгт Библийн мөн чанарын тухай өгүүлнэ. Кинонд шашныг бүхэлд үгүйсгэжээ. Христийн тухай өгүүлсэн библийн сударыг эртний Египетийн домогт сэдэвлэн бичсэн гэж Питер Фозеф тунхаглаад үүнийгээ хангалттай олон баримтаар нотолжээ. Эцсийн эцэст Ромын эзэнт гүрэн европт өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд христос шашинг ашиглан "загалмайтны аян дайн" хийсэн гэж дүгнэсэн байх юм. Киноны 2-р хэсэгт 2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн худалдааны төвийн байшинг онгоц мөргөсөн тухай дэлгэрэнгүй гарч байна. Түүхэнд "9 сарын 11-ний хэрэг явдал" гэж бичигдэж үлдсэн энэ үйл явдлыг АНУ-ын засгийн газар санаатайгаар зохион байгуулсан гэж Питер Жозеф итгэлтэй хэлж байна. "Олон улсын алан хядлагатай хийх тэмцэл" нэрийн доор Ирак, Афганистаныг эзлэж, дэлхий дахинд хүний эрхийг хязгаарлах зорилгод хүрэхийн тулд л энэ бүхэн хийгдсэн гэдэг хувилбарыг зохиогч дэвшүүлжээ. Киноны 3-р хэсэгт банкны үйл ажиллагааны мөн чанарыг уудлан илчилж, зад шүүмжилсэн байна лээ. Биометрийн мэдээлэлтэй электрон чиптэй пасспорт нэвтрүүлэх нь бүх хүнийг хянах, эцэстээ дуулгавартай боол болгож хувиргана гэж энэ кинонд гарч байна. Амьдралыг өөр өнцөгөөс харж, өвөрмөц байдлаар хийсэн сонирхолтой л кино юм.
118 минутын энэ киног youtube-д байрлуулахдаа 13 хуваасан байна лээ.
118 минутын энэ киног youtube-д байрлуулахдаа 13 хуваасан байна лээ.
2010-05-01
5 сарын 1.Төрийн дуулалын өдөр
5 сарын 1 бол ажилчидын эрх ашгийг хамгаалах эв санааны өдөр. Социалист тогтолцоотой улс орнуудад хамгийн чухал баярын тоонд гарцаагүй ордог байжээ. Бидний аав ээж, эмээ өвөө нар энэ өдрийг тод санаж байгаа даа. Үйлдвэрийн ажилчид, сэхээтэнүүд ч туг далбаа, уриа лоозон, Маркс, Энгельс, Лениний хөрөг бариад Сүхээ ахын талбай дээр цог жавхлантай жагсдаг байсан нь миний хувьд эртний домог шиг л санагдаад байгаа юм. Гэхдээ 5 сарын нэгэнтэй холбоотой өөр нэг дурсамж надад бий. Манай сургуулийн гадаад оюутнууд дээр жил бүрийн энэ өдөр эх орноо сурталчилсан үзэсгэлэн гаргадаг байлаа. Монголчууд ч гэсэн мөн адил. Бид элчин сайдын яамнаас монгол гэр авч ирж, сургуулийн төв байрны өмнөх талбайд барьж, тэрүүхэн тэндээ хөөрхөн үзэсгэлэн гаргадаг сан. Дэлхийн 130 гаруй улс, Оросын бүрэлдэхүүнд байдаг үй олон жижиг угсаатан, ястаны түүх, соёл, зан заншилаас нь хормын төдий л мэдрэх сайхан боломж тохиодог байсан. Дөнгөж саяхан хойно байгаа сургуулийнхаа охинтой чатлав. Өнөөдөр манай сургуулийн төв байрны өмнө монгол гэрээ бариад дууссан гэнэ ээ. Бидний үед эхлүүлсэн уламжлал хэвээрээ байгаа гэнэ шүү. Эргээд оюутан насандаа очих юм сан гэж бүтэшгүй мөрөөдөлд умбав...
5 сарын 1 Монгол Улсын түүхэнд ч чухал өдөр. Одоогоос 60 жилийн өмнө, энэ өдөр Монгол Улсын төрийн дуулалыг анх удаа нийслэлийн төв талбайд эгшиглүүлж байсан гэнэ. Тусгаар тогтносон улсын хамгийн чухал бэлгэдэлийн нэг нь төрийн дуулал. 1950 оноос өмнө Монгол Улс төрийн дуулалын оронд Сталин,Ленин, Сүхбаатар, Чойбалсан нарын нэрийг оролцуулсан шүлэгт 3-р интернационалийн аялгуунд дуулдаг байж. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар төрийн дуулалд зориулан тус тусдаа аяз зохиожээ. Гэвч тэдний тус тусдаа зохиосон аяыг нийлүүлж, холиод өнөөгийн та бидний сэтгэлд хоногшсон ая төрсөн түүхтэй. Төрийн дуулалын үгийг зохиолч Ц.Дамдинсүрэн анх бичжээ.1950 онд зохиогдсон Монгол Улсын төрийн дуулалын үгийг нийгэм улс төрийн өөрчлөлтөнд уялдуулан гурван ч удаа өөрчилсөн. Хамгийн сүүлд 2007 онд төрийн дуулалын үгэнд өөрчлөлт хийсэн билээ.

Говийн охид

Өнөөдөр Золоо ахын хамгийн сүүлийн бүтээл "Говийн охид" баримтат кинго үзлээ. 4 сарын 5,6,7 гээд гурван өдрийн дотор л зураг авалтыг нь амжуулжээ. Элсэн далайн гүнд байгаа алт зэсийг ухаж аваад баяжих хүсэлд хүн болгон хөтлөгдөөд байгаа. Хүн бүр Оюутолгой, Таван толгой хэмээн ам уралдан цэц булаалдаж суугаа. Харин говь нутгийнханы ахуй, тэд юу бодож, юуг хүсэж мөрөөдөж явааг сонирхож байгаа хүн өдрийн од мэт цөөхөн байгаа даа. Хүмүүсийн ор тас мартчихсан байгаа энэ сэдвийг "Говийн охид" баримтат кинонд хөнджээ. Энэ дэлгэцийн бүтээлийн гол баатар нь сумын сургуулийн дотуур байранд амьдардаг өсвөр насны гурван охин. "Арван жилийн дараах амьдралаа та нар хэрхэн төсөөлж байна вэ?" гэсэн асуултыг тэднээс асууж байна. Их баялагийг ашиглахын өмнөх үеийн говийн охидийн амьдралын зах зухаас олж мэдлээ. Харин арван жилийн дараа говийн охид яажшуухан амьдарч байх бол?
Subscribe to:
Posts (Atom)