Ер нь би өөртөө болон эргэн тойрондоо байгаа хүмүүст дэндүү өндөр шаардлага тавиад, хүссэн хэр хэмжээндээ хүрэхгүй байхаар нь өөрөө түүндээ зовоод байгаа ч юм шиг. Нэг шалгалт өгөх гэж байснаа эцсийн мөчид болилоо. Угаасаа олигтой амжилт үзүүлж чадахгүй гэдгээ би өөрөө мэдэж байгаа болохоор бусад хүний цагийг дэмий үрээд яахав л гэж бодлоо. Гэхдээ амьдрал чинь эцэс төгсгөлгүй шалгалт сорилт байдаг. Тиймээс би зохиомол шалгалтнаас нэг удаа өөрөө татгалзлаа.