Амьдралын тойрог

2008-11-30

7 хоног

Долоо хоног ямар хурдан өнгөрдөг юм бэ? Нэг мэдэхэд л ням гараг болчихсон байна. Маргааш даваа гараг. Гэхдээ үнэндээ сүүлийн нэг сар надад амралтын өдөр гэсэн ойлголт байхаа болиод байна аа. За тэр ч яахав. Ер нь хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэж үг байдаг даа. Яг л ийм л байдалд орж үзлээ. Хүний захиалгаар нэг творческая работа хийж байгаа. Захиалагчийн хүсэлд нийцэхгүй юм хийчих юм бол голж шилээд түвэгтэй. Ер нь өөрийн хийё гэсэн юмаа л хийгээд явж байх шиг жаргал алга даа. Хагас сайн өдөр өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ компьютер, зурагт ширтэж суув. Сүүлдээ манай ажлын хамгаалалтын албаны ажилтан одоо үүд хаалгаа түгжмээр байна аа. Дуусаж байна уу? гэж байн байн шавдуулаад ажилд саадтай. Гурав дахь өдөрзахиалгийг нь хүлээлгэж өгнө. Энэ ажлын ард гарчих юм бол...

2008-11-27

BOYZONE -BETTER

Ирландын Boyzone хамтлаг бойз-бэндүүдийн түүхэнд анх удаа гей хосын дүрийг видео клипдээ харууллаа гэж Рinknews.co.uk сайт мэдээлжээ. Тус хамтлагийн гишүүн Стивен Гейтли (Stephen Gately) 1999 онд камин-аут хийж байсан юм. Тэгвэл BOYZONE хамтлагийн "Better" дууны видео клипд хамтлагийн Стивен Гейтлигээс бусад нь бүсгүйчүүдтэй гарчээ. Харин Стивен Гейтли нэг залуугийн хамт гардаг байна. Хойд Ирландын Пресвитериан сүмийн хувраг Дэвид Мак Калох (David McCullough) BOYZONE хамтлагийн энэ клипийг шүүмжилж, залуусын оюун санаанд маш их хор уршиг тарьж байна гэж "Dromore Leader" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Энэ дууны үг, аялгуу нь олон хүнд ( наад зах нь Ирландад) таалагдаж, хит парадад дээгүүр байр эзлэж байгаа юм байна. Энэ клипээрээ "Бурхан хүн бүрийг өөр өөрөөр бүтээсэн" гэдгийг илэрхийлэхийг оролдсон хэмээн хамтлагийнхан тайлбарлажээ.


생일 축하합니다.

Patate ах 11-р сард манай ангийнханаас олон хүний төрсөн өдөр болдог гэж бичиж байсан. Яг үнэн байна. Өнөөдөр мессеенжердэж байтал FACE "Өнөөдөр миний төрсөн өдөр" гэж хэлж байна. Хэдэн нас хүрч байгаан гасэн чинь "23" гэнэ ээ. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй.

Төрсөн өдрийн мэнд (Монголоор)

С днем рождения. (Оросоор)

З днем народження. (Украин)

Happy Birthday to you (Англи)


Sretan rođendan. (Хорват)

Všechno nejlepší k narozeninám. (Чех)

Joyeux anniversaire. (Франц)

Herzlichen Glückwunsch zum Geburtstag. (Немец)

Buon compleanno. (Итали)

Daudz laimes dzimšanas dienā. (Латви)

Wszystkiego najlepszego z okazji urodzin. (Польш)

Feliz aniversário. (Португаль)

Feliz cumpleaños. (Испани)

生日快乐。(Хятад)

誕生日おめでとう。 (Япон)

생일 축하합니다. (Солонгос)

Chúc mừng Sinh nhật. (Вьетнам)

2008-11-25

Маргааш ямар өдөр билээ?

Орост оюутан байхад манай сургуулийн Монгол оюутнууд жил бүрийн 11 сарын 26 нд Монголыг сурталчилсан үзэсгэлэн гаргадаг байлаа. Намайг оюутан болоод тэр сургуульд л ороход үзэсгэлэн гаргах нь уламжлал болсон хэрэг байв. Их сургуулиа төгсөөд нутагтаа ирээд нэлээн хэдэн жил болчихлоо. Одоо ч манай сургууль дээр үзэсгэлэн гаргадаг заншил хэвээрээ байгаа гэж найдаж байна. Монголыг сурталчилсан үзэсгэлэнд гэрэл зураг, Монголоос өөрсдөө авч ирсэн бэлэг дурсгалийн зүйл үзүүлдэг байв. Бас Элчин сайдын яамнаас монгол гэр авч ирж бариад гадаадынханд гайхуулдаг байж билээ. Нэг удаа ээлжит 11 сарын 26 боллоо. Сургууль дээр нээгдэх үзэсгэлэн дээр элчин сайдын яамнаас консул, 1-р нарийн бичгийн дарга гээд хэд хэдэн хүнийг урьж залах болов. Бид урилга дээрээ "День независимости Монголии" гэж бичсэнийг элчин сайдын яамны цэргийн атташе нэг ах шүүмжилж, энэ чинь Монголын тусгаар тогтнолын өдөр биш, Улс тунхагласан өдөр ч бас биш. Харин Бүгд Найрамдах Засаглалтай болсон өдөр. Оросоор наадахыг чинь "День провозглашение республики" гэх учиртай юм гэж хэлж билээ. Дараа нь бид юун дээр эндүүрч байснаа ойлгосон юм. 1924 оны 11 сарын 26 бол Монгол Улсыг тунхагласан өдөр биш. 1911 онд Хятад, Монголыг эрхшээлдээ байлгаж ирсэн Манжийн төр нуран унасанаар Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн. Үүнээс хойш Монгол улс 13 жилийн турш Богд хаанаар удирдуулж байлаа. 1924 оны 11 сарын 26 Монгол улс хаант засаглалаас татгалзаж РЕСПУБЛИКА буюу Бүгд Найрамдах Засаглалтай болжээ. Одоо бидний "Улс тунхагласан өдөр" гэж буруу нэрлээд, нийтээрээ тэмдэглээд байгаа өдрийг зөв нэрлэж заншихгүй бол магадгүй олон зууны дараа хойч үе маань том эндүүрээд байх вий дээ.
1924 оны 11 сарын 26 нд Монгол Улсыг тунхаглаагүй. Харин Монгол улс бүгд найрамдах засаглалын хэлбэрийг сонгосон өдөр.


2008-11-19

Шинэ блогууд

Сүүлийн үед монголд блог бичдэг хүний тоо ямар их нэмэгдэж байна аа. Блогчидын бүхэл бүтэн арми аль хэдийнэ бий болж. Блогчидын холбоо гэдэг төрийн бус байгуулага хүртэл нээгдсэн тухай саяхан олж мэдлээ. Монголын блогчидын арми дотор манай ангийнхан ч гэсэн нэлээн орон зайгаа тэлээ юу даа гэж бодлоо. myleafletd.blogspot.com нэг хэсэг хаагдсан байсан. Эргээд дахин нээгдсэн байна лээ. Хамгийн сүүлд blogspot-dell.blogspot.com бас ulsaa.blogspot.com гээд хоёр ч блог шинээр нээгдсэн байна лээ.

2008-11-17

Сугалаатай сонгууль

11 сарын 30 нд нийслэлийн гурван ч дүүрэгт орон нутгийн сонгуулийг дахин зохион байгуулахаар болжээ. Өмнө нь ирц хүрээгүй болохоор энэ удаа дахиад ийм юм давтагдах вий гэж албаны хүмүүс их болгоомжилж байна. Иргэний үүргээ биелүүлж сонгуулийн саналаа өгөхгүй байгаа "дуулгаваргүй" иргэдээ төр урамшуулая гэж аргадахаар болжээ. Хэрвээ сонгуульд саналаа өгөх юм бол 200 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцох эрх өгөх сураг дуулдаж байна. Сонгуулиа өгч бас сугалаа сугалж азтан болох "алтан" боломж УБ хотын гурван ч дүүргийн иргэдэд гарч ирлээ. Харин сонгуулийн ирц нь бүрдсэн бусад дүүргийн иргэдийг АЗГҮЙ гэж нэрлэх бүрэн үндэслэл бүрдэж байна. Дахин сонгууль болох 11 сарын 30 нд нийтийн тээврийн унаа үнэ төлбөргүй үйлчилж ядуу иргэдээ ганц өдөр ч гэсэн баярлуулах нь ээ. За дахин сонгуулийг ч яахав ингээд хийгээд өнгөрүүлэе гэж бодоё. Харин 4 жилийн дараа дахиад ээлжит сонгууль товлотол нийтээрээ азтан болохын тулд монголчууд саналаа өгөхгүй байх вий дээ.


Засвараас засварын хооронд

2008 оны сүүлийн 6 сард нь би ер нь "засвар"хийж байгаа орчинд л байж таарлаа шүү. 7 сараас эхлээд л хуучин ажил дээр засвар хийж эхэлсэн. 8 сард шинэ ажил дээр бас л засвар. Тэгсэн чинь 10 сарын сүүлээс эхлээд манай гэрийнхэн засвар хийгээд эхэлсэн. Бараг 20 гаруй хоног үргэлжилсэн их засвар дуусаж өнөөдөр л дуусаж байна. Орой ажлаасаа ирээд л гэртээ цэвэрлэгээ хийх "хөдөлмөр" эрхэлдэг болсон. 11 сарын 11 нд төрсөн өдөрөө даруухан тэмдэглээд. 11-ний өглөө ажил дээрээ ирсэн чинь манай өрөөнд хамт ажилладаг нэг товарищ "төрсөн өдрийн мэнд" хүргэлээ. Энэ миний төрсөн өдрийг яаж мэддэг юм бол гэж гайхав. Ажлын дараа нэг өрөөнд тохой нийлүүлэн сууж ажилладаг хэлстэсийнхээ хүмүүстэй (надтай нийлээд 6 хүн) хоолонд ороод дараа нь караокед сууж баахан дуулав. Миний дуулах ч гэж юу байхав. Нөгөө хэд маань надад зориулж дуулж өгсөн. Тэгэж байтал манай 10 жилийн ангийн нэг сайн найз утасдаж байна. 11 сарын 10-нд бид хоёр санаандгүй гудамжинд тааралдсан юм. 10 жилд химийн хичээл дээр нэг ширээнд суудаг, хичээлийн дараа сургуулийн гадаа хамт тоглодог байсан Н гэдэг найзтайгаа нэг газар орж жаал шар айраг уунгаа буу халж суусан юм байна. 10 жилийн сургуулийн найз гэдэг нээрээ цаанаа л өөр шүү. Надад хөөрхөн зураг бэлэглэсэн. Жаазанд хийгээд хадгалаарай гэж бэлэглэхдээ надад захиж байсан. Найзынхаа захисанаар тэр зургийг жаазанд хийгээд гэртээ бичгийн ширээний ойролцоо хананд өлгөнө өө.
Хэд хоногийн өмнө над руу манай экс найз утасдаж байна. Уулзая, манай гэрт хүрээд ирээч гэж байна. Тэр өдөр би аав ээжтэй хамт "Мишээл экспо" худалдааны төв орж шинэ тавилга үзэж байсан болохороо "Өө, найз нь яг одоо завгүй байна" гэдгээ хэлсэн дээ. Гэрт засвар хийсэн чинь өвлийн зарим хувцасаа одоо эргээд олдоггүй. Гадаа хүйтэн болж байдаг. Хоёр дэлдэн чихээ хөлдөөлтэй биш. Өнөөдөр дүүгээ дэлгүүр хэсэхэд нь өвлийн малгай өөртөө захиад авахууллаа.
За одоо унтая даа. Маргааш нэг дэх өдөр. Өглөө ажилтай болохоор унтая даа. /Өвлийн малгай авсанаа хүртэл илэн далангүй бичлээ шүү./

2008-11-11

11.11
Бүх найзууддаа баярллаа.


2008-11-10

Margaash minii torson odor.

Suuliin heden doloo honogiin tursh blogooroo orsongui. Ugaasaa oroh ch bololtsoo baisangui ee. Oird ajil ihtei baina aa. Neg zereg hed heden ajil amjuulahiin tuld heden alban baiguulagiin hoorond guigeestei. Margaash neeree minii torson odor bolno. Jil jilin torson odorooroo bi daraaa jil yamarhuu yavj baih boloo gej boddog. Bas ongorson neg jild hiisen buteesen, amjuulsa, sain mu saihan muuhai buhnee ch gesen ergeed neg boddog. Margaash minii torson odor.