Амьдралын тойрог

2009-11-16

KALININGRAD hot

Torson odoriin mend hurgesen buh humuust bayarllaa. Oirdoo neted suuh tuhtai bolomj garsangui.Torson odoriinhoo ogloo buyu 11 sariin 11 nd bi Moscowiin Vnukovo ongotsnii buudlaas Kaliningrad hotiig zorin nislee. Moscowoos barag 2 tsag nisej baij hurlee. Shine hot. Shine orching mederlee. Bas shine humuustei taniltslaa. Delghiin 2 r dainaas omno Germanii hot baisan yum gene lee. Baltiin tengiin ereg daguu baidag 500 myangan hun amtai hoorhon hot bna. Baahan foto zurag darsan. Daraa interneted tuhtai suuh bolomj garval oruulna aa. Za ih l yaruuhan heden ug bichlee. Daraa urgeljluuleed bichnee.

2009-11-11

ӨНӨӨДӨР МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР

11 сарын 11
1050 он. Ромын эзэнт гүрний хаан 4-р Генрих
1920 он. Английн тагнуулч Жеймс Бонд
1645 он. Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэль Ортега
1962 он. Америкийн кино жүжигчин Деми Мур
1974 он. Америкийн кино жүжигчин Леонардо Ди Каприо
19... он.
ӨНӨӨДӨР "MNED" МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР

2009-11-09

ЦАС+ ПОНЧИК+ НОМ

Бараг 4 өдрийн турш тэнгэр уйлагнаж бороо орлоо. Энэ бороо одоо болиоосой гэж хүртэл бодов. Ашгүй өнөөдөр цас нэвсийтэл орж намайг баясгав. Амралтын өдөр байсан болохоор юу хийх вэ? гэсэн төлөвлөгөө зохиолоо. Юутай ч гэрээсээ гарлаа. Цас бударсан гудамжаар ганцаараа алхаж метроны буудал руу жирийлгэв. Номын сан хүрэх замд пончик зардаг мухлаг таарав. Оочерт зогсож байж хэдэн ширхэг пончик авч амандаа бувар бувар зажилсаар очих дуртай байсан номын сандаа ирлээ.

Хуучин уншигч чинь байна. Уншигчийн үнэмлэхээ гээчихсэн гэж худалаа залав. Ашгүй хөөрхөн ааштай Орос хүүхэн гялс дахиад шинэ үнэмлэх өгч байна. Носын санд хэсэг суугаад хальт ном сэтгүүл гарчиглав. Номын сангаас буцах замдаа номын дэлгүүр хэсэв. Танин мэдэхүйн чиглэлээр цуглуулдаг цуврал номоо хараад тэсэлгүй 3 боть авчихлаа. Бас миний хайртай зохиолч Оскар Уайльдын "A House of Pomegranates" романыг авлаа.

Тэгээд үдэш болсон хойно сэтгэл хангалуун гэгч нь гэртээ эргэж ирлээ.

2009-11 сарын 2

2009-11-07

Цонхоо хаагаач ээ гэнэ ээ

Гахайны ханиад газар аваад байгаа энэ үед хүний ханиад тусах хүртэл айдас дагуулж байгаа юм чинь. АРБИДОЛ гэдэг ид шидтэй эм яг 10 ширхэгийг уусаны дараа намайг дарлах гээд онгироод байсан өөдгүй муу ханиад өргөс авсан юм шиг алга болов. Ашгүй дээ гэж би баярлав. хэхэ.Соёлын ялгаа гэж сонин юм шүү. Хэд хоногийн өмнө таньдаг Тайланд жаалтай уулзав. Нээх жижигхэн биетэй хөөрхөн стрэй оюутан. Уулзаад зогсож байтал мань жаалын жинсэн өмдний цахилгаан нь доошоо буучиж. Би аминдаа цахилгаанаа дээш нв татаач гэж ойлгуулах гэж дэлгүүрээ хаагаач гэж хэлэв. Харамсалтай нь өнөөх маань намайг ойлгодоггүй ээ. Би дэлгүүрээ хаагаач ээ гэж дахиад сануулахад бас ойлгосонгүй. Тэгэхээр нь би энэ ойлгохгүй нь л дээ гээд энэ сэдвийг хаяад өөр сэдвээр ярилцаж гарав. Хэсэг ярьж байснаа өнөөх маанв гэнэт өмдний цахилгаанаа харав. Цахилгаанаа татахаар нь би "ашгүй одоо л нэг дэлгүүрээ хаалаа" гэж хэлсэн чинь өнөөх чинь инээв. Чи дэлгүүр гэж энийг хэлээд байсан юм уу? Манай Тайландад "цонхоо хаа"гэж хэлдэг юм гэв. Соёлын ялгаа гэж. Соёл гэснээс өчигдөр хажуугийн өрөөний хөрш латин америк залуу зангиа бариад ороод ирэв. Уучлаарай та үүнийг хийж чадах уу? гэнээ. Зангиа зангидаад өг гээд хэлчиж ч чадахгүй. Хэл усандаа тааруухан юм байна даа гэж хальт бодов. Би зангиа зангидахдаа тааруухан. Оролдоод үзье. Таалагдахгүй бол өөр хүнээр зангидуулаарай гэж хэлээд би зангиаг нь авлаа. Зангиаг нь зангидаж байх зуураа "Танай ерөнхийлөгч сургууль дээр ирж байгаа гэлүү" хэмээн яриа өдөв. Өнөөх чинь тийм тийм гээд баярлаад сүйд. Намайг зангидсаны дараа өнөөх чинь зүүгээд толинд нэг харсанаа за баярллаа гээд гараад явав. Зангиа гэснээс би нээрээ хэзээ зангиа зангидаж сурсан юм болоо. Нэг хэсэг өөрөө чадахгүй бас хүн царай алдаад л явдаг байсан. Хэнээр заалгалаа... Нэг мэдсэн чинь л сурчихсан байсан.

Гахайны ханиадтай найзлах шахав

Намар гэж сайхан шүү. Налайгаад. Нар ээгээд л. Модны навч бөөн бөөнөөрөө тасарч унаад зам дээр хөглөрөөд. Би гэдэг чинь хөнгөн нимгэн хувцастай сэмбэгнээд л гүйгээд байлаа. news.mn уншаад сууж байсан чинь H1N1-ийн халдвар Монголд гараад хүн болгон масктай явж байгааг олж мэдэв. За тэгээд л орой нь энд гадуур явж байсан чинь манай кампус руу түргэний машин цуваад салдаггүй ээ. Хэрэгт дуртай юм болохоороо хажуугаар явж байсан нэг гадаад оюутнаас юу болсоныг асуув. Гахайны ханиад илэрсэн гэж авдагийн. Найз минь маск олж зүүх хэрэгтэй гэж өнөөх чинь чин сэтгэлийн зөвлөгөө өгч байна. Би ч нэг их тоосонгүй. Тэгсэн чинь маргаашнааас нь эхлээд MNED миний хоолой хөндүүрлээд, хамар битүүрээд нэг л биш болоод явчихлаа. Яана нөгөө гахайны ханиад надад хайр зарлаад ирсэн юм биш байгаа даа гэж айдас төрөв. Аминдаа хайртай юм болохоороо эмийн сан руу алхаад бөөн битмийн (витамин шүү.), хоолойны эм, хоолой зайлдаг тусгай бодис авлаа. Дэлгүүр орж лимон бөөндөв. Гэртээ ирээд лимонтой халуу цай уугаад л... Эм тангаа цагаар уугаад л... Гахайны ханиад туссан хүн өндөр хэмээр халуурдаг юм байх. Хэрвээ би халуурвал яанаа гэж сүрдээд л... Ашгүй тэгсэн чинь халуурсангүй ээ. Гахай нохойны биш, жирийн ханиадыг нь туссан бололтой. Мэссенжэрт сууж байхдаа монголд байгаа эмч мэргэжилтэй хуурай эгчдээ "ханиад тусчлаа" гэж зовлонгоо тоочив. Тэгсэн чинь чи халуураагүй бол H1N1 биш гэсэн үг. Зүгээр л жаахан даарсан юм байлгүй дээ гээд ямар эм авч уухыг хэлж өгөв. Интернэтийн ач тус гэж нээрээ ийм сайхан даа. Монголд ажил дээрээ суугаа эмч вэб камераар намайг үзэж оношилоод ямар эм уухыг минь хэлж өгч байна шд. Дэлхийн бөөрөнхий биш гэдэг ёстой үнэн. Томас Фрийдманы "Дэлхий бөөрөнхий биш" номыг уншсанаас хойш "хавтгай дэлхий"гэдэг үгийг хэлэх дуртай болоод байгаа.

2009-11-06

Танил хот, мэддэг гудамж

Блогоо цоожилоод явсанаас хойш нэлээн хэд хоногийн дараа MNED миний бие мэддэг хотынхоо танил гудамжаараа алхаж явлаа. Нэг голын усанд хоёр удаа орох боломжгүй гэж Аристотель хэлсэн байдаг даа. Хэдийгээр энэ би энэ хотод өчнөөн удаан амьдарсан, сайн мэддэг боловч цаанаа л нэг л өөр болчихсон юм шиг санагдаад байлаа. Таксинаас буугаад танил гудамжаараа чемоданаа чирээд явж байхдаа "За ингээд энд дахиад хүрээд ирдэг юм байжээ" гэж өөрийн эрхгүй бодсон. Ирсэн өдрийнхөө оройноос нь эхлээд л сургуулийнхаа Монгол оюутнуудтай танилцлаа. 89-93 оны хөөрхөн жоохон охидууд хөвгүүд. Ахаа та... гээд л надаас баахан юм асуугаа л. Сургуулиараа орж багш нартайгаа уулзав. Монголын уран сайхны "Аман хуур" киноны гол баатар Соном өвгөний авгай нь "Хүрээд ирж хөөрхий минь" гээд л сүйд болдог доо. Багш нар маань бас л нэг тиймэрхүү өнгө аястай намайг угтав. Дассан газрын даавуу зөөлөн гэж... Гялс өөрийн гэсэн орон гэртэй болж аваад амьдралаа төвхнүүллээ. Ус шүүгчнээс эхлээд тогоо шанага гээд хүнд ямар их юм хэрэг болдог билээ дээ.

Транс Сибир ба Монголчууд


Өнөөдөр блогныхоо цоож цуургаа авч, үүд хаалгаа нээлээ. Бүтэн сарын дотор юу болоод өнгөрсөнийг яруу тодоор бичнэ гэж амласан даа. Бүтэн нэг сар гэдэг бас урт хугацаа юмаа. Ямар олон үйл явдал болж өнгөрөө вэ? За алинаас нь эхлэх үү? Юутай ч дараалалаар нь бичсэн нь зөв юм байна. ТРАНС СИБИРИЙН ТӨМӨР ЗАМТранс сибирийн төмөр замаар би нэлээн олон удаа явж байсан. Яг хэдэн удаа явсан тоогоо ч алдчиж. Паспортоо харж байж л тоог нь гаргах байх. Хойд хөршийн нийслэл хүрдэг монголын галт тэргээр ганзагийн наймаачид явдаг хэвээрээ. Монгол Оросын хил дөхөх үед вагоны коридороор янз бүрийн бараа барьсан хүмүүс хөлхөлдөнө. Барьж яваа барааг нь харах юм бол голдуу л эрээний хог. Чангахан угзарчих юм бол сэмэрээд урагдчихаар ноосон цамц, оёдолоороо утас нь сэмэрсэн жинсэн өмд, одеяло, лакан цүнхнүүд. Намайг купендээ байж байтал "миний дүү энийг хилээр гаргаад өг" гэсээр нэг наймаа эгч ороод ирлээ. Таван цамц, таван ширхэг жинсэн өмд. Хүнд туслах гэсэн биш сүүлд нь надад гай чирэх юм гэж яаж мэдэхэв. Монголын хилийн байцаагч нар нэг ч хүнийг шалгасангүй. Орос руу азаа үзээд явж байгаа хүмүүсийг би юуг нь шалгахав дээ гэсээр гаалийн деклараци бөглүүлчихээд л яваад өгөв. Харин Оросын хил дээр л монголын наймаачидыг жинхэнэ чангалдаг аж. НАУШКИ өртөөн дээр ирэхэд оросын хилийн байцаагч хүн болгоны ачаа тээшийг нэг бүрчлэн онгойлгуулж харна. Гаалийн байцаагч зэргэлдээх купег л шалгаж байгаа бололтой. "Чи оюутан юм бол яах гэж ийм олон цүнх, жинстэй байгаа юм бэ?" гэж оросын гаалийн байцаагч асуух нь дуулдав. "Бэлгэнд авсан юм" гэж монгол оюутан охин хариулж байна. Бид нар нар зөвхөн хувийн эд зүйлийг л хилээр нэвтрүүлдэг. Декандаа, багшдаа авсан бэлэги сэлт хилээр нэвтрүүлэхгүй гэж өнөөх орос эр сүржигнэв. Тэгсэнээ тэр охины ачаа нь их байна. Жинлэж үзнэ. Зөвшөөрсөнөөс илүү ачаа байх юм бол тээшний мөнгө төлүүлнэ. Вагоноос буулгана гэх нь сонсогдов. Ингээд миний ээлж ирлээ. Хилийн өмнөхөн наймаачин хүүхний авч ирж өгсөн өнөөх жинсэн өмд, цамцыг хараад гаалийн байцаагч дахиад л түрүүний үгээ давтав. Тэгсэнээ дараагийн купе рүү алхав. Би нэг их тоосон ч үгүй. Угаасаа эднүүс ингэж л байдаг юм чинь гэсэн шүү юм бодов. Харин хажуугийн купений оюутан охин намайг вагоноос буулгах гээд байна. Яанаа гээд барайчихсан сандраад байхаар нь би тайвшируулав. Хэддүгээр курсийн хаана сурдаг оюутан бэ гэж асуусан чинь өнгөрсөн хавар 11-р ангиа төгссөн. Анх удаа л Орос руу сурахаар явж байгаа юм гэнэ. Оросуудын аашыг мэдэхгүй. Нас нь ч бас жаахан юм. болохоор айж л дээ. Баахан сүржигнэж байсан оросын гаалийн байцаагч эцэстээ залхсан бололтой. Галт тэрэг НАУШКА өртөөнөөс хөдлөхийн өмнөхөн "За за та нар ингээд явцгаа даа гээд вагоноос буусан даг. Хоёр улсын хил өнгөрсөний дараа бараагаа нааш цааш нь солилцсон наймаачид буцаад цуглуулах гэж нэг хэсэгтээ л юм болно. За ингээд Москва хүртэл 5 хоногийн дотор замын хот суурингуудаар галт тэрэг зогсох үед манай наймаачид Эрээнээс авч ирсэн нөгөө бараагаа зарна даа. Угаасаа Монголын галт тэрэг ирэх үед хямдхан хувцас хунар, ахуйн бараа ( хятад халуун савнаас эхлээд ханын цаг хүртэл) авч болно гэдгийг ч оросууд мэднэ. Монголын галт тэрэг ирэхийг бүүр тосоод хүлээгээд зогсож байна.Галт тэрэг нэг өртөөн дээр дээд тал нь 20 минут, зарим газар бүр 5 минут зогсоод л цааш явна. Энэ хооронд л наймаачид ажлаа хийнэ. Заримдаа зарж байгаа барааг нь оросын "сайн эрчүүд" хулгайлна. Гэгээн цагаан цагаан өдөр шүүрээд зугатаана. Булаалгасан барааныхаа араас хөөцөлдөөд галт тэрэгнээсээ хоцролтой биш. Наймаачид алдсан бараа гарах ёстой гарз нь юм байлгүй гэж л өөрсдийгөө тайвшруулна. Ингэхэд вагоноор явж наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнхи нь 35-50 орчим насны эмэгтэйчүүд. Эр нөхөр нь монголд үр хүүхдээ хараад суудаг юм байлгүй дээ гэж би хальт боддог юм. Манай наймаачид галт тэрэгнээсээ бууж бараагаа зарж байгаад вагоноосоо хоцрох тохиолдол ч гарна. Энэ удаа Свердловск хотын гал тэрэгний буудал дээр хоёр наймаачин вагондоо сууж амжилгүй хоцорсон. Вагоноосоо хоцорсон тохиолдолд такси хөлөглөөд, галт тэрэг зогсох дараагийн хот руу давхидаг гэдгийг ямар ч наймаачин андахгүй сайн мэднэ. Зун, намрын улиралд УБ-Москвагийн галт тэрэгээр үүргэвчтэй аялал хийж байгаа европын жуулчинд мэр сэр явна. 5 хоногийн урт замд жуулчинд манай наймаачдын бизнесийг ажсан шигээ явна. Наймаа хийж байгаа Монголчууд, бараа авч байгаа Оросуудын зургийг авч баримтжуулна. Монголд анх удаа ирж байгаа транс сибирийн төмөр замаар аялаж байгаа европчуудын хувьд энэ нь монголчуудын тухай анхны сэтгэгдэл нь болж үлдэх нь гарцаагүй. Орос Монголын хооронд гал тэргэнд ингэж наймаа хийгээд 20 гаран жил болж байгаа хүнтэй ч таарч л байлаа. Бас Оросын хотууд дамжаад наймаа хийгээд яваад байдаг хүмүүс ч олон. Тэд сүүлийн дөрөв таван жил Монголд очоогүй гэх. Үргэлж вагоноор хоног төөрүүлж, хүнд "гахай" үүрч, өргөж чирж явна гэдэг "хатуу самар" шүү.УБ-Москвагийн галт тэрэгний билет нь одоогоос 5 жилийн өмнө 100 мянган төгрөг байлаа. Харин одоо 267 мянга болж суга нэмэгдсэн байна. Иймээс вагоноор байнга явж байнга наймаа хийдэг хүмүүс касснаас билет авахаа болиод уджээ. Улаанбаатараас гарахдаа Улан-Үд, Иркутск, эсвэл Новосибирск хүртэл билет бичүүлдэг болсон байна лээ. Дараа нь вагоны даргад нь паспортоо барьцаанд үлдээнэ. Москвад буухаасаа өмнө вагон дарга дээр очиж дундажаар 2500-3000 рубль бэлнээр нь өгөөд тооцоо хийчихнэ. Барьцаанд үлдээсэн гадаад паспортоо ч гардаж авна. Тасалбар касснаас авсанаас энэ нь зорчигч, вагоны дарга нарын аль алиндаа ашигтай тусдаг юм гэнэ. үүнийг наймаачдын хэлээр бол "өгсөн авсандаа өлзийтэй сайн" гэж нэрлэдэгийг мэдэж авлаа. Одоогоос таван зургаан жилийн өмнө ийм зүйл мэр сэр байдаг ч одоо бүүр нэг ёсны хэвшил болж хувирчээ. Наймаачидын хувьд нэг зогсоолоос нөгөө зогсоол хүрэх цаг хугацаа л өдрийн хэмнэлийг нь тодорхйолно. Тав хоногийн урт замд бор дарс балгаж вагон хурдлуулна. Хэтрүүлж уусан зарим нь өөр хоорондоо шөргөөлдөж вагон дотороо нудрага зөрүүлэх нь ч энүүхэнд. Ганзагийн наймааны алтан үе гэгддэг 90-ээд оны эхээр согтуу монголчууд вагон дотор зодолдоод хутга шөвөг дайлцаж цусаа гоожуулж байсан түүх ч байдаг юм гэнэ лээ. Вагоны проводникууд нь ажлын байрны местаа ашиглаад бас хөөрхөн бизнестэй. Нэг тогоо хоолыг 300 рублиэр зарна. (Өмнө нь 200 рубь байсан санагдаж байна. Инфляц гэж энэ дээ. хэхэ) Хоолны цэс нь цуйван, гурилтай шөл, будаатай хуурга мэтээр хязгаарлагдана. Ингэж вагоноор явж наймаа хийгээд учиргүй овой ж оцойтлоо баяжсан хүн байна гэж би дуулж байгаагүй. Хавар, намрын цагт энэ вагоны гол зорчигчид нь оюутнууд. Онгоц хөлөглөж их зардал гаргахыг хүсэхгүй байгаа оюутнууд вагоноо л сонгоно. Би ч гэсэн энэ ногоон вагоноор л явлаа. "Нарлаг монгол" гэсэн гоё нэртэй ногоон вагоны доторх амьдралын зах зухаас дуулгахад иймэрхүү.