Намар гэж сайхан шүү. Налайгаад. Нар ээгээд л. Модны навч бөөн бөөнөөрөө тасарч унаад зам дээр хөглөрөөд. Би гэдэг чинь хөнгөн нимгэн хувцастай сэмбэгнээд л гүйгээд байлаа. news.mn уншаад сууж байсан чинь H1N1-ийн халдвар Монголд гараад хүн болгон масктай явж байгааг олж мэдэв. За тэгээд л орой нь энд гадуур явж байсан чинь манай кампус руу түргэний машин цуваад салдаггүй ээ. Хэрэгт дуртай юм болохоороо хажуугаар явж байсан нэг гадаад оюутнаас юу болсоныг асуув. Гахайны ханиад илэрсэн гэж авдагийн. Найз минь маск олж зүүх хэрэгтэй гэж өнөөх чинь чин сэтгэлийн зөвлөгөө өгч байна. Би ч нэг их тоосонгүй. Тэгсэн чинь маргаашнааас нь эхлээд MNED миний хоолой хөндүүрлээд, хамар битүүрээд нэг л биш болоод явчихлаа. Яана нөгөө гахайны ханиад надад хайр зарлаад ирсэн юм биш байгаа даа гэж айдас төрөв. Аминдаа хайртай юм болохоороо эмийн сан руу алхаад бөөн битмийн (витамин шүү.), хоолойны эм, хоолой зайлдаг тусгай бодис авлаа. Дэлгүүр орж лимон бөөндөв. Гэртээ ирээд лимонтой халуу цай уугаад л... Эм тангаа цагаар уугаад л... Гахайны ханиад туссан хүн өндөр хэмээр халуурдаг юм байх. Хэрвээ би халуурвал яанаа гэж сүрдээд л... Ашгүй тэгсэн чинь халуурсангүй ээ. Гахай нохойны биш, жирийн ханиадыг нь туссан бололтой. Мэссенжэрт сууж байхдаа монголд байгаа эмч мэргэжилтэй хуурай эгчдээ "ханиад тусчлаа" гэж зовлонгоо тоочив. Тэгсэн чинь чи халуураагүй бол H1N1 биш гэсэн үг. Зүгээр л жаахан даарсан юм байлгүй дээ гээд ямар эм авч уухыг хэлж өгөв. Интернэтийн ач тус гэж нээрээ ийм сайхан даа. Монголд ажил дээрээ суугаа эмч вэб камераар намайг үзэж оношилоод ямар эм уухыг минь хэлж өгч байна шд. Дэлхийн бөөрөнхий биш гэдэг ёстой үнэн. Томас Фрийдманы "Дэлхий бөөрөнхий биш" номыг уншсанаас хойш "хавтгай дэлхий"гэдэг үгийг хэлэх дуртай болоод байгаа.
No comments:
Post a Comment