Амьдралын тойрог

2010-12-29

Оюутны өдрийн хоол нэг иймэрхүү

Сургуулийнхаа хоолны газар орж үдийн хоол идэв. Манай сургуулийн цайны газрын хоол нэг иймэрхүү. Подносоо бариад өөрөө сонгоод авдаг юм. Би энэ удаа 1-р хоолонд нь шөл, 2-р хоолонд нь төмсний нухаш+шницель соустай авчлаа. Уух юм нь сок. Гурилан бүтээгдэхүүнд дуртай юм болохооро дотороо жимсний чанамалтай, нөгөө нь аарцтай боов. Нийлээд 132 рубль. Хямдхан байгаа биз. Ядуу  оюутны өдрийн хоол нэг иймэрхүү хэхэ.  За энэ хоол унд ч яамай. Өнгөрсөн бямба гаригт өвлийн амралтаараа монгол явах гэж байгаа хоёр оюутан хүүхэд тосож гэртээ нэг хонуулав. Нөгөө хоёроо тосох гээд онгоцны буудал дээр очлоо. Техникийн шалтгаанаар онгоц нь Москвад цагаасаа хоцорч   Онгоц хүлээж байх зуураа хийх юмаа олж ядаад баахан о нисэх буудлын хүлээлгийн залаар нь холхив. Аргаа бараад хүлээлгийн заалны сандал дээр нь куртикээ тавьж байгаад хэсэг унтаж  нүдний хороо гаргалаа. Шөнө дөл болсон хойно онгоц нь газардав. Нөгөө хоёроо аваад такси барих гэж баахан юм болов. Шөнө болсон тул такси нь үнэд ороод. 1000 рубль-ээс буухгүй. Ашгүй нэг Азарбайжан жолооч нисэх буудлаас манай гэр хүртэл 800 рубльд хүргэж өгч болно гэхээр нь суучлаа. Энд нээрээ тээврийн зардал, тэр тусмаа такси мангар үнэтэй шүү. Өнөө хоёр маань ч онгоцоо хүлээгээд бас баахан өлсөж ядарсан хүмүүс. Шөнө 3 цагт гэртээ ирээд хөргөгчинд байсан бэлэн банш чанаж өгч гэдэсийг нь наашлуулаад шөнө  4 цагт унтав. Өглөө нь 11 цагт өнөө хоёроо сэрээлээ. Сэрэхээс нь өмнө бас гоймонтой шөл хийчихсэн байсан юмаа. За тэгээд орой 19.40-д Монгол руу хөөрөх онгоцонд суулгах гэж өдрийн 14.30-д өнөө хоёроо дагуулаад гарлаа. Онгоцноос нь хоцроохгүйн тулд эрт гарсан ухаантай. Явсаар байгаад Шереметьево-ийн F терминал дээр очоод харсан манай МИАТ-ын онгоц бас цагаасаа хоцорно гэнээ. Берлинээс 18.40-д ирэх онгоц байдаггүй. Берлинд цас ороод нислэг саатсан юм байх. За нөгөө хоёроо ямар ч байсан онгоцоо ирэхээр нь суучихаарай гээд би гэртээ харилаа. Ашгүй таньдаг өөр хүн бас монгол руу явж байсан болохоор өнөө хоёроо захилаа. Сураг сонсохноо 19,40-д Монгол руу хөөрөх байсан онгоц шөнийн нэг цагт Москвагаас хөөрсөн сурагтай. Нисэхээс ирээд яагаа ч үгүй эрт орондоо ороод нам унтлаа шд.
За шинэ жил болох гээд байдаг.  Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа

2010-12-21

Ням гариг

Ням гаригийн амралт. Аажуу уужуухан сэрээд өглөөний цайгаа уучихаад их угаалга хийлээ. Манай рүүммэйт маань зүүн европоос ирсэн нэг жаал байдаг юм. Би өглөө сэрчихээд л хажуугаар нь холхиод, аяга таваг харшуулаад байхад сэрэхгүй л унтаад байхын. Энэ ер нь шөнө хэдэн цагт унтсан юм бол оо? гэж дотороо бодов. Манай өрөөний хөршийн нойр нь солигдсон зовлонтой амьтан байнаа. Ноүтбүүкнийхээ хэдэн товчлуурын бүлтэрч унатал балбаад үүр цайхтай зэрэгцээд унтдаг болсон гэж надад хэлээд байсан юм.Тэр нь л үнэн бололтой.  За хөрш ч яахав. Өдрийн 11 цагт хүнсний дэлгүүр орж 7 хоног идэх хүнсээ цуглуулав. Ургамалын тос, хүнсний ногоо, шпагеттины гоймон.... Түрүүвчинд байсан хамаг мөнгөө бараад гэртээ ирлээ. Нэтэд сууж байсан чинь нэг найз маань сонгодог хөгжмийн концерт үзэх үү?  Илүү тасалбар байна гэв. Ураа... гэж хашхираад хувцасаа өмсдөг юм байгаа биз дээ. Политехникийн музейн концертын танхимд сонгодог хөгжмийн концерт үзэв ээ. Оросын алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн хийл хөгжимд зориулсан концерт юм байна. Удирдаачийн гарны хөдөлгөөнийг биширлээ. Хийл, бүрээ, бишгүүр,  цан, бөмбөр (тэр бөмбөрний яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм.), төгөлдөр хуур нийлээд яруу сайхан эгшиг танхим дүүрэн цуурайтаад л...   Ням гаригийн амралтаа иймэрхүү байдлаар л өнгөрүүллээ. Уг нь театрт тоглолт явагдаж байхад зөвшөөрөлгүй гэрэл зураг дарах хориотойгоос гадна бүдүүлэг л дээ. Гэхдээ вспышкаг нь унтрааж байгаад ганц зураг дарсан юм. Бас жаахан видео бичлэг хийв. Видео бичлэгээ блог руу оруулах гэтэл загрузка нь удаад байх юм. Болихоос. Хүүеэ, цаана чинь шинэ жил болоход 11 хоног дутуу байна ш дээ. Шинэ жилээр яаж айлгүйтэх вэ? гээд л бодоод сууж байна. хэхэ

2010-12-19

Азийн хөг аялгуу

 Өчигдөр Азийн соёлын 7 хоногийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан концерт үзэж сууваа. Чингисийн үр сад гэдэг нэртэй Монгол бүжгээр энэ концерт эхэллээ. Дараа нь бангладеш, афганистан, хятад, тайланд, вьетнам оюутнууд гарч ирж дуулж бүжиглэв. За хэдэн зураг оруулчлаа.  
Зураг 1. Тайзны ерөнхий байдал.
 Зураг 2. Хятад залуу. Их л сүрхий дуулж байна. Хөдөлгөөнтэй болохоор царай нь сонин бүрзийж. Уг нь материал сайтай залуу байна лээ. Lol..
 Зураг 3. Лаос оюутнууд үндэсний бүжгээ хийж байгаа нь
Зураг 4. Энэ Индонезийн үндэсний дуу бүжиг
Зураг 5. Монгол оюутан охин морин хуур тоглож залны жаварыг үргээв.
















За өчигдөр орой нэг иймэрхүү л өнгөрлөө.

2010-12-17

Ойрын үед

За Орос орны нийслэлд ирээд УБ-ын утаанаас холдоод сайхан байнаа. Ирсэнээсээ хойш хамаг хувцасаа угаагаад, байн байн усанд ороод л... Учир нь хамаг хувцаснаас  утаа үнэртээд болдоггүй ээ. Өчигдөрөөс эрдэм номын мөрөө хөөж сургууль соёлоороо шагайв. Багштайгаа уулзсан чинь ор сураггүй удаан хугацаагаар алга болсон гэж надад гоморхож байна. Өндөр настай хүнийг нэг бодлын өрөвдөх шиг. Би тэгэж байгаад асар танхай. оюутан хэхэ. Гэхдээ хичээлгүй, бие даалттай хүн чинь эх орондоо л байхыг бодно шд.
Энд юмны үнэ тэнгэр хадчихжээ. Он гараа бүх юмны үнэ нэмэгдэх сурагтай.  Монголоос явахын өмны энд байдаг "манай ангийн" нэг монгол хүүхэдтэй чатлаж байсан юм. Тэгээд ирсэн хойноо утасны дугаараа солилцоод хэд хэдэн удаа SMS бичилцэв. Уулзалдах уу гэсэн чинь өнөөх маань гэнэт завгүй болчихлоо гэдэг байгаа. Магадгүй ичээд байгаа байх гэж таамаглав. хэхэ. Ядаж байхад сая тэр хүүхэд рүү блогийнхоо хаягийг SMS-ээр явуулчихлаа.  Орж унших биз хэхэ.Дүүрсэн хэрэг.
Японд По, Баябага, Амстердамд миний нэр нэгтэй агаа, АНУ-ын CA-д манай монголчуудын ангийн "ТОВЧОО" байдаг даа. Би энд  ганцаардаад байсан юм. Харин ангийн хүүхэд манай хотод байна гэхээр хааяа утсаар ярьж, буу халж суух ханьтай болох нь гэж найдаж л сууна даа. Ойрдоо хөл бөмбөгийн фанатууд энэ хотоо түйвээж, цагдаа нар түргэн авч байнаа. Бүүр хотын төвөөр явах гэхээр гадаадынханд халтай шүү гэж сургуулиас анхааруулга өгсөн гэж байгаа.

2010-12-16

Дассан газар

Дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Зорьсон газраа ирчихлээ. Галт тэргээр 4 хоног сажилав. Купенд таарсан хүмүүстэй хөзөрдөж л өдрийг барж байлаа. Ойрдоо тухтай интернэтэд суух боломжгүй миа байна аа.

2010-12-09

Ядам хуруу...

Ойрдоо амжуулах ажил ихтэй. Өдөр хоног ч яаж өнгөрсөнийг анзаарсангүй. Ямар ч байсан амжуулая гэсэн ажлаа хийж барав. 12 сарын 7. Мягмар гариг. Ядам хурууны хумсны орчимд арьс сөрчихсөн байхаар нь тэсэхгүй хуулаад хаясан.12 сарын 8. Лхагва гариг. Өглөө сэрсэн чинь нөгөө муу арьс нь сөрчихсөн байсан ядам хурууны орчимд час час хийж чимчигнэж өвдөөд хавдах янзтай. Одоогоос олон жилийн өмнө энэ ядам хуруу бас л иймэрхүү шалтгаанаар үрэвсэж "ганц хуруудах" гээч зүйл нь болж билээ. Эргээд бодож байхад 2002 эсвэл 2003 он байх. Өнөө цагийн алдарт блогчидтой чухам "ганц хуруудсан" үедээ л танилцаж байсан билээ. Тухайн үед надтай танилцаж байсан "ангийн" нөхдүүд одоогийн алдарт блогчид намайг хуруугаа бинтээр боосон байсныг минь тодхон санаж байгаа буй за. За эрт галавын үеийн дурсамжаа орхиод энэ цаг үедээ буцая. 
Ядам хурууны хумсны орчим чимчигнээд хавдах янзтай байхаар нь дахиад л "ганц хуруудах" гэдэг гайтай зүйл тохиолдох юм биш байгаа гэж санаа зовнив. Ер нь хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор нэг л хэвийн биш болох гээд байгаа хурууныхаа талаар бодохгүй байхыг хичээв.  Өдрийн цайны цагаар хуралтай гэсэн зар мессенжерээр ирэв. Цайны цагаар хурал хийнэ гэж юу байхав. Захиралын туслах намайг явах гэж байгааг хүн амьтанд зарлаад сенсаац дэгдээгээд хаячиж. Хурал гэсэн нэрийн доор хундага виски хувааж ууцгаав. Хүн амьтан харчихна гээд сэрэмжилж албан тасалгааныхаа хаалгыг дотроос нь цоожилов. Орчлон хорвоо их ёжтой юмаа. Хамт булагнасан хүмүүс маань бүгд хүүхнүүд. Тэр дунд би л ганцаараа боожгойтой нь. Ер нь бол ажил дээр хаашаа л харна хүүхнүүд, эмэгтэйчүүд олон. Миний дэргэд хэдэн мянган бүсгүй байсан ч надад...
Миний stra8 найзуудын дотор эмч мэргэжилтэй хүн хэд хэд байдаг юм. Нэг найз руугаа утасдаад ядам хуруу хавдчихлаа яах вэ? Ядаж байхад найз нь аян замд гарах гээд байдаг.Тэгээд одоогоор нэг их ноцтой юм болоогүй тул харъяа дүүргийнхээ, эсвэл аль нэгэн хувийн эмнэлэгт очилтой биш. Чи эмч хүн байна даа. Туслаарай гэж гуйх, шаардахын завсараар хэллээ. Өнөөх маань утасны цаанаас: Би бага зэрэг ханиад тусаад ажилдаа яваагүй гэж байна. Эмч хүн ханиад тусах шалтгаанаар ажилдаа очоогүй гэх үгийг сонсох бас сонин л юм байна лээ. Гэхдээ хүн юм чинь өвдөх үед гарч л таарна. Эмч байлаа гээд ямар тусгай дархлаатай байх биш гэж дотороо бодож суулаа. Эмч найз маань Анагаах Ухааны Их Сургуулийн мастерт сурдаг юм. Би үдээс хойш 15 цагт сургууль дээрээ очно. Тэр үед чи хүрээд ир. Наад дээр чинь тос түрхээд зүгээр болгочихно. Надаас тос авчих гэж байна. Ok гэсэн хариуг би өгөв. Ингээд 15 цагт Анагаах дээр очлоо. Үүдээр нь яваад орсон чинь дүүрэн цагаан халат өмссөн охид залуус. Сургуулийн коридороор явж байтал цонхны тавцан бараадаад анатомын ном дэлгээд сууж байгаа оюутан охин, хэсэг бүлгээрээ тойрч зогсоод химийн томъёо бие биенээсээ асуусан цагаан халаттай хөөрхөн банди нар дүүрэн. Ер нь л анагаахын хичээл хүнд, хэцүү гэдэг үнэн бололтой. Хичээлээ сайн давтахгүй л бол хэд дүгээр ч курсээсээ хасаад, сургуулиас нь хөөчихдөг юм гэнэ лээ. Ер нь энэ цагаан халат өмссөн хүмүүс секси харагддаг юм шиг санагдаад явчлаа.  Миний хоёр нүд өөрийн эрхгүй л сканерийн ажлаа хийгээд унасан. Хажуугаар зөрж байгаа ирээдүйн эмч залуусыг хэсэг ажив. Харин өнөө уулзах найз маань цагаа баримтлаагүй тул бага зэрэг бухимдав.Би:
-Чи хаана байна? Би танай сургууль дээр ирчихлээ гэхэд тэр:
-Зам түгжирээд... Нэлээн хол байна. 
-Чи сургууль дээрээ ирэх юм уу?
-Заавал сургууль дээрээ очих ажилтай. Чи хүлээж бай.
-Өө? Чамайг хүлээж чадахгүй нь ээ. Манай гэрт орой хүрээд ир. Би эртхэн харихгүй бол болохгүй.  Маргааш явах тул чемоданаа баглахаас эхлээд хийх ажил байнаа.
-За тэгвэл би орой гэрт чинь очноо
Орой гэртээ сууж байтал хаалга тогшив. Эмч найз маань гэрт хүрээд ирэв. Ээж хоол аягалж өгөөд л... Угаасаа энэ str8 найзыг маань манайхан сайн мэднэ. Манай аав, ээж, тэдний эцэг эхийг ч мэднэ.  Хууч хөөрч сууж байгаад өнөө найз маань авгай авсан тухайгаа хэлэв. Манай аав, ээж хоёр:
-Одоо ч гэрлэж, авгай хүүхэд авах цаг чинь аль хэдийнээ болсоон. Одоо л гэрлэхгүй бол оройтох нь. Манай энэ байхгүй ээ. Хэзээ авгай авах гээд байгаан. Бүү мэд гэж миний талаар хэлж байна. Бла бла.
За тэгээд эмч найзтай байх сайхан юмаа. Хавдсан хуруугаа би харуулав. Өнөөх чинь цүнхээ ухаж байгаад нэг тос гаргаж миний хуруун дээр түрхээд дараа нь бинтээр боож өгөөд явлаа. Хаа холоос надад тус болох гээд хүрээд ирсэн сэтгэл нь сайхан юм даа. 
12 сарын 9. Ашгүй хавдаад байсан ядам хуруу ядах юмгүй эдгэрчээ. За ингээд чемоданаа үүрээд замд гарлаа. Нөгөө л нэг очдог газраа очно. Гэхдээ дассан газрын даавуу зөөлөн гэдэг үг бий.

2010-12-03

ДОХ-ын шинжилгээ

12 сарын 1-нд дэлхий нийтээрээ ДОХ -той тэмцэх өдрийг тохиолдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд очиж ДОХ-ын шинжилгээ хийлгэв. kkk
Гэхдээ энэ өдрийг тохиолдуулан зориуд ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн гэвэл арай л өрөөсгөл болно л доо. MNED миний бие 2 дахь эх орон руугаа явах болж визний анкет бөглөв. Бүрдүүлэх материал дотор нь 3 сараас дээш хугацаатай явах хүн ДОХ-ын шинжилгээ хийлгэж хариуг нь авч ир гэсэн зүйл байна. ДОХ-ын вирусийн халдвартай гадаадын хүн бол энэ улсын хилийн дээс алхахгүй бололтой гэсэн дүгнэлтийг хувьдаа гаргав. 12 сарын 1-нд өглөө ХӨСҮТ-д очлоо. Сайн дураараа шинжилгээ өгч байгаа хүмүүст  үнэ төлбөргүй . Харин гадаад явах, сургуульд орох, гэрлэлтээ батлуулах гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинжилгээ хийлгэж байгаамаа. За үүнийг ч нуршаад яахав. ДОХ-ын шинжилгээ өгч байсан хүмүүс  бол наад захын иймэрхүү зүйлийг мэдэх биз.
Кассанд нь очиж мөнгөө төлөөд, эмчээс шинжилгээ хийлгэх жижигхэн хуудас аваад  сувилагчийн өрөөнд орж цусаа өгөв. Маргааш өдрийн 2 цагаас хойш ирж хариугаа сонсоорой гэв. 
12 сарын 2. Ажлынхаа завсар зайгаар нь эмнэлэг рүү харайлгаж шинжилгээний хариугаа авлаа. Чи "эрүүл" гэж эмч хэллээ. Бичгийг нь аваад үзлээ. "НЭГАТИВ" гэсэн тод улаан тамга алгын чинээ цаасан дээр дурайж байна. Бичгээ өвөртөө хийгээд эргээд ажил руугаа гүйх гэснээ гэнэт зам хазайж ангийнханы төлөө үйл ажиллагаа явуулдаг нэг төрийн бус байгууллагаар шагайв.  Ер нь манай ангийнханы талаар анхаарал тавьдаг төрийн бус байгууллага гурав байдаг гэж сонсож байсан юм. "ХАМТДАА" төвийн босго давав.
Очсон чинь ганцхан залуу сууж байна. Компьютерийн ард юм бичээд ухаан алга. Танилын нүүр халуун гэж. Хүүе, ингээд хүрээд ирдэг нь юун сайн юм бэ? гээсээр тэр ажлаасаа хөндийрч бид хууч хөөрөлдөв. Хамтарч ном хум гаргах мэтээр ажил хэрэгч яриа өрнүүлээд би явах боллоо. Хүүе чи бэлгэвч авах уу? Манайд японоос тослог ихтэй бэлгэвч, бас гельтэйгээ ирсэн гэв. Хүн юм өгч байхад авахгүй байлтай биш. Үнэгүй юманд нугасгүй гэдэг үг байдаг даа. Анх удаа л иймэрхүү байгууллагад ирж байгаа болохоор сандарсаных уу? юу болсон?  Миний гарт өгсөн бэлгэвчнүүдийг газар унагааж орхив. Хоёулаа өнөөхөө түүж авав. Энд бас ДОХ-йн түргэвчилсэн тест байдаг юм билээ. Хурууны өндөгнөөс дусал цус авч түргэн оношлуур дээр дусаагаад л 15 минутын дараа хариу нь гараад ирэх юм. Хэдхэн минутын өмнө Халдвартын эмнэлэгээс өгсөн хариутай яв цав таарч ижилхэн хариу гарав. "Чи зүгээр байна оо" гэх.  Юм хөгжих сайхан юмоо. ;) Хариу нь ингэж хурдан гардагийг нь мэдсэн бол шууд л энд ирдэг байж гэж бодов.  За 12 сарын эхний 2 өдрийг иймэрхүү байдлаар л өнгөрүүллээ. Одоо 12 сарын 3-нд визний анкетаа бөглөнө доо.