Ням гаригийн амралт. Аажуу уужуухан сэрээд өглөөний цайгаа уучихаад их угаалга хийлээ. Манай рүүммэйт маань зүүн европоос ирсэн нэг жаал байдаг юм. Би өглөө сэрчихээд л хажуугаар нь холхиод, аяга таваг харшуулаад байхад сэрэхгүй л унтаад байхын. Энэ ер нь шөнө хэдэн цагт унтсан юм бол оо? гэж дотороо бодов. Манай өрөөний хөршийн нойр нь солигдсон зовлонтой амьтан байнаа. Ноүтбүүкнийхээ хэдэн товчлуурын бүлтэрч унатал балбаад үүр цайхтай зэрэгцээд унтдаг болсон гэж надад хэлээд байсан юм.Тэр нь л үнэн бололтой. За хөрш ч яахав. Өдрийн 11 цагт хүнсний дэлгүүр орж 7 хоног идэх хүнсээ цуглуулав. Ургамалын тос, хүнсний ногоо, шпагеттины гоймон.... Түрүүвчинд байсан хамаг мөнгөө бараад гэртээ ирлээ. Нэтэд сууж байсан чинь нэг найз маань сонгодог хөгжмийн концерт үзэх үү? Илүү тасалбар байна гэв. Ураа... гэж хашхираад хувцасаа өмсдөг юм байгаа биз дээ. Политехникийн музейн концертын танхимд сонгодог хөгжмийн концерт үзэв ээ. Оросын алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн хийл хөгжимд зориулсан концерт юм байна. Удирдаачийн гарны хөдөлгөөнийг биширлээ. Хийл, бүрээ, бишгүүр, цан, бөмбөр (тэр бөмбөрний яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм.), төгөлдөр хуур нийлээд яруу сайхан эгшиг танхим дүүрэн цуурайтаад л... Ням гаригийн амралтаа иймэрхүү байдлаар л өнгөрүүллээ. Уг нь театрт тоглолт явагдаж байхад зөвшөөрөлгүй гэрэл зураг дарах хориотойгоос гадна бүдүүлэг л дээ. Гэхдээ вспышкаг нь унтрааж байгаад ганц зураг дарсан юм. Бас жаахан видео бичлэг хийв. Видео бичлэгээ блог руу оруулах гэтэл загрузка нь удаад байх юм. Болихоос. Хүүеэ, цаана чинь шинэ жил болоход 11 хоног дутуу байна ш дээ. Шинэ жилээр яаж айлгүйтэх вэ? гээд л бодоод сууж байна. хэхэ
4 comments:
he he harin tiimoo shine jil bolloo.Bodoh zul algoo oroondoo angaigaad l gantsaaraa on gargah bh daa :-)
оүтбүүкнийхээ хэдэн товчлуурын бүлтэрч унатал балбаад үүр цайхтай зэрэгцээд унтдаг болсон
hahahaha bvlterch unatal balbaad bhda yaadiin be =))) savj unah n bn
to Misha> Gantsaaraa on gargah unen mia bdag yum bna lee. Bi oyutan baihdaa neg udaa gantsaaraa on gargaj baisan kkk
to Dream>ineed muutai gedeg ni hehe
He he oo yahav yahav.uzeegvi yumaa l uzie ;-)
Post a Comment