Амьдралын тойрог

2010-07-28

Балтийн тэнгисийн хүүхдүүд

Өчигдөр Балтийн тэнгисийн хуурай дүү нар минь Буянт Ухаанд газардлаа. Өнөөдөр орой тэдэнтэйгээ уулзлаа. Өнгөрсөн оны 11 сарын 11-ээс эхлээд зул сарын баяр болох хүртэл төрсөн ах дүүгээс ялгаагүй хамтдаа амьдарч байсан юм. Балтийн тэнгисийн эргийн тэр хотод хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн минь одоо эргээд бодоход юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй санагдаж байна. Өвөл хамтдаа өнгөрүүлсэн тэр сайхан үеийг дурсаж ярьж суулаа. Балтийн тэнгисийн тэр хотод дахиад очих юм сан гэж би энэ цаг мөчид бодож байна. Тэд сарын дараа буцаад явна. Тэд намайг та ирэх намар ирвэл гоё оо гэж хэлж байна. Санаагаар болдог бол ирэх намар тэдний араас Балтийн тэнгисийн эрэг рүү явчих юм сан.

Хамтдаа

Хэд хоногийн өмнө хамтдаа "Хамтдаа" оров. Всё в порядке гэж байна. Хамт "Хамтдаа" дээр очих юм бол нэг бодлын их зүгээр юм байна гэж бодов.

2010-07-27

Сүүлийн хэдэн өдөр

Нэг сар гэдэг асар хурдан өнгөрөх юмаа. Эргээд харсан чинь бас сар гэдэг урт хугацаа шүү. Тиймээ? Нэг бүдэрвэл 7 бүдэрнэ гэдэг дээ. Өнөө муу хөгийн бүтэлгүйтлүүд улам даамжирлаа. Анхандаа инээд хүрээд л ийм хөгийн юм гэж байх уу? гэх ухааны юм л бодоод байлаа. Өөрийнхөө мартамхай байдлаас болж овоо томхон бүтэлгүйв ээ..Энэ чинь одоо юу болж байнаа? Хийморь лундаа яаваа гэж хүртэл бодов. Уг нь атеист болж байсан юм сан. Би цэвэр атеист биш юм байна аа. Сэтгэл санаагаа дээшлүүлэх зорилгоор Дашчойлон хийдэд очиж хийморийн сан өөртөө уншуулав. Одоо ч алзахгүй байлгүй дээ. Сониноос Их Наран улсын суугуул Пататэг явахаас нь өмнө нэг уулзав. Таньдаг болоод их олон жил болжээ цаадахыг чинь. Уулзалт сайхан болсоон. Утсаар тохиролцож байгаад гар барьж уулзаж, бокал тулгаж бийрдээд.
Өдөр солигдчихож. Өглөө сэрэх үед Балтийн тэнгисийн эрэг дээр амьдран суудаг хэдэн хүүхэд Буянт-Ухаагийн дэнж дээр бууна. Бүгд str8 жаалууд. Монгол дахь гэр орноо санасан хэдэн нөхдүүдийг ирсэн хойно нь уулзах учиртай байгаа гэж. Тэдэнтэй бол ярих юм ихтэй дээ.

Сүүлийн үеийн бичлэгүүдээ эргээд харсан чинь маш товчхон, богинохон байдаг болж. Яагаад ингээд товчхон, богинохон, бичкэн бичээд байдаг болсийн бүү мэд. Ер нь нуршсан урт юм бичих дургүй болж байгаа шинжтэй. Миний блогийн уншигч Пидачок гэж жаал "Та их богинохон бичдэг болсон байна лээ шүү" гэж хэлж байна лээ. Түүний үг лав ортой юмаа.

2010-07-23

Бодлоо. Санадаггүй ээ.

Өнгөрсөн шөнө маш чухал зүйл зүүдлээд байсан. Гэтэл сая сэрээд зүүдээ санадаггүй ээ. Юу зүүдлээд байлаа? Зарим зүүдээ сэрсэн хойноо ч санаад байдаг. Заримдаа ингээд зүүдээ ор тас мартчих юмаа.

2010-07-20

Gar utasnaas

Za gar utasnaas blogoo bicheed uzey gej genet bodov. Turshilt amjilttai yum shig ee.

2010-07-18

Бага зэргийн бүтэлгүйтэл

7 сарын 17-нд бага зэрэг бүтэлгүй өдөр байлаа. Өчигдөр час өдөр байсан юм болов уу? Үдээс хойш 2 цагаас эхлээд шөнийн 12 цаг болж өдөр солигдох хүртэлх хугацаанд 3 удаа бүтэлгүйтэв. Ийм юм гэж байхаа. Гэхдээ нээх зовлонд унаад яахаа алдчихсан юм биш. Зүгээр л хүнд хэлэхэд үнэмшихийн аргагүй, шалихгүй хэрнээ их хорон, ялимгүй бага зэргийн бүтэлгүй явдал тохиолддог гэжийн шд. За яахав, шал хөгийн тэр 3 үйл явдалыг бичиж байхаар сайхан мартая. Тэгээд одоо орондоо орж хэвтээд гоё гоё юм бодож, мөрөөдөнгөө блогоо бичиж байна. За одоо унтая даа.

2010-07-16

Бийрэн бичлэг+гүзээлзгэнээр гүзээгээ дүүргэсэн өдөр


Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур явж байхдаа Монгол Бичгээр хүмүүсийн нэр бичиж өгч байгаатай таарсан юм. Тэгээд би хэсэг харж зогсоод М Н Э Д гэж нээрээ бичүүлэхээр болов. Бийрэн бичлэг хийж байсан залууд өөрийн псевдонимоо бичүүлье. МНЭД гэж бичээд өг гэж гуйлаа. Тэгсэн нь өнөөх залуу:
-Энэ хүний нэр гэж үү? хэмээн үл итгэсэн байдалтай асуув. Би хариуд нь:
-Тиймээ гэж хариуллаа.
-Энэ чинь компаний нэр юм биш үү? гэж надад үл итгэсэн байдлаар хэлэв.
-Компаний нэр биш, биш. Миний ашигладаг псевдоним гэж дахин тайлбарллаа.
Өнөөх нь чинь МНЭД гэдэг нэр ямар нэгэн аж ахуйн нэгжийн нэр байх гэсэн хардалт, сэрдлэгэ нь арилгаагүй бололтой. Миний нэрийг бичихдээ үсэг үсгээр нь тус тусад нь бичиж өгөв. Хүний нэрийг бичихдээ нэг янзийн үнэ, компани, ямар нэг байгууллагын нэрийг бийрэн бичлэгээр бичихдээ өөр үнэ хэлдэг юм болов уу?
Гэртээ ирээд шүүгээнд хийгээд нэлээн хэд хонож. Миний хайхрамжгүй, нямбай биш зангаас болоод бага зэрэг үнгэгдэж орхиж. Зузаан номын завсар хийгээд хэд хоног хав дарчихвал эргээд гайгүй болох байх гэж найдахаас. За тэгээд муутуу цаас хэзээ л А4-ийн бичгийн цаас шиг толигор байлаа даа гэж өөрийгөө тайвшируулаад сууж байна. Өчигдөр ажлынхантайгаа амралтанд яваад өнөөдөр хотод эргэж ирлээ. Ой модоор хэсэг зугааллаа. Шоргоолжны үүрэн дээр элсэн чихэр асгалаа. Их сайн байдаг гэсэн. Шоргоолж баярлуулаад буян хийлээ. Ойд гүзээлзгэнэ жимс түүж идлээ. Гэхдээ гүзээлзгэнэ сайн боловсорч гүйцээгүй юм шиг байна лээ. Зураг авсан чинь фокс нь сайн таараагүй бололтой. Нэг ийм бүрзгэр зураг гарч.

2010-07-14

Голын эрэг дээр

Наадмын дараа хотын төвд ямар ч түгжрэлгүй сайхан байнаа. Өмнө нь 25 минут явж хүрдэг байсан газар руу өнөөдөр 5 минутын дотор сүнгэнүүлэв. Харин хотоос гарч байгаа зам пиг. Өчигдөрийг нэг ингэж өнгөрүүлэв.Нөгөө Пататэгийн бичдэгээр сакура мод харж архи уух цаг гэдэг шиг. Майхан бариад, голын усанд тоглож, оргилуун дарс буудуулж, вино шимэв. Бүтэн өдрийн юмыг хэдхэн үгэнд багтаагаад товчиллоо.



2010-07-12

НААДАМ

7 сарын 10-нд төрийн далбааны өдрийг тэмдэглэв. УБ-ын гудамжаар явж байгаа машин, нийтийн тээврийн автобус троллейбуснууд төрийн далбаа намируулаад...

Би цирк руу ороогүй 10 гаран жил болсон байна. Хамгийн сүүлд дунд ангийн пацан байхдаа "Цасан угалз" шинэ жилийн бэлэгтэй тоглолт үзэж байсан. Циркийг сумогийн бөх Аса аварга хувьчилж аваад засвар хийсэн л гэсэн. Хүүхэд байхад аав ээжтэйгээ цирк их үздэг байлаа. Наадмын баярт зориулсан "1001 шөнийн үлгэр" тоглолт болно гэсэн реклам зурагтаар хараад цирк үзэх хүсэл төрлөө. Гүйж очоод циркийн тасалбарыг нь авлаа. Тасалбар зардаг кассир нь нээх сайхан ааштай эмэгтэй. Хаалгаар нь явж ормогц "Та сайн байна уу? Манайд ийм ийм өдөр тоглолттой. Та хэдэн цагийн тоглолт үзэх үү?" гээд эелдэг, найрсагаар тайлбарлаж хэлж өгч сонголт хийхэд туслаад тун дажгүй санагдав. За тэгээд 7 сарын 11-ний өдрийн оройн тоглолтын тасалбар хоёрыг авлаа. 7 сарын 11-нд хагас ажиллав. Өдөр гэртээ ирж бууз хуушуур идэж сууж байгаад нар жаргахын өмнө мальчиктайгаа уулзаад хамтдаа цэнхэр дээвэртэй дугуй байшин руу харайлгав. Цирк руу яваад орохоор өвөрмөц гэмээр сонин үнэр ханхалдаг сан. Циркийн тэр содон үнэр хэвээрээ бол уу? Цирк ямар болсон бол? Ямар үзүүлбэр гарах бол? гээд МНЭД би бол бөөн догдлол... хэхэ. Циркт блогчин Ихэрцэцэг ажаатай санаадгүй таарлаа. За би чинь сэдвээсээ халих гээд байна шүү. Циркийн тухай яриандаа эргээд орох уу даа...
1001 шөнийн үлгэрээс сэдэвлэж зохиомжилсон дуутай, бүжигтэй, агаарын гимнастик, акробат, уран нугаралт,хүндийг өргөгч гэсэн үндсэн төрлүүдээс бүрдсэн бараг 2 цаг үргэлжилсэн сайхан тоглолт байсоон. Гэхдээ алиалагч, илбэ, сургуультай амьтадын тоглолт гарсангүй. Акробатын хэдэн шижигнэсэн залуучууд байна аа. Тэдний бие хаа, булчин шөрмөсийг хараад шүлсээ том том залгиаж суулаа шд. Тэдэн шиг биетэй болчих юм бол ч...
Акробат хийдэг жижигхэн биетэй, туранхай нэг жаал нүдэнд нэлээн өртөв. Бусдаасаа хамгийн жижиг биетэй, намхан, туранхай болохоор нь түүнийг л нөгөөдүүл нь байн байн дээш нь шиднэ ээ хөөрхий... Дүүжин дээрээс үсэрч агаарт гурав дөрөв эргэлдээд хэдэн метрийн цаана зогсож байгаа хүний яг мөрөн дээр нь онож бууна гэдэг бол мань мэтийн санаанд багтах эд бишээ. Их багаасаа циркийн акробатчин гэдэг хэцүү мэргэжил сонгосон хүү байна даа гэж бодож суулаа. Гэтэл өнөөх чинь тололтын дараа манеж дээр гүйж ирээд "Алив, аавын хүү" гээд дуудаж байна. Хэрэгт дурлаад дуудаж байгаа зүг рүү нв харсан чинь нялх хүүхэд тэвэрсэн нэг бүсгүй.... Жаахан хүүхэд гэж бодож байсан минь эндүүрэл болж таарав. Эсвэл хар 10 төгсөөд авгай авч, аав болж, юм юмыг амжуулсан залуу байх нь. За дахиад л сэдвээсээ халих нь ээ. Циркийн тухай бичиж байснаа циркчины тухай бичээд суужийна.
Монголын циркийн ур чадварыг дэлхийд дээгүүр үнэлдэг юм гэсэн. Харин манайхан л циркээ нэг их тоодоггүй юм шигээ. Өчигдөрийн тоглолтыг их цөөн хүн үзэж байна лээ. Циркийн танхимын тал суудал нь хоосон. Хэдэн гадаадын жуулчид, хүүхдээ дагуулсан аав ээж, эмээ өвөө нар, миний үеийн хэдэн залуус. Тасалбарын тоглолт нь ч хямд. Шал утгагүй хошин шогийн тоглолтын билет дунджаар 10 мянга байхад циркийн тасалбар хамаагүй хямдхан ч юм. Дараа дахиад цирк үзнээ. (-: Тасалбарын ард нь зураг авах, видео бичлэг хийх хориотой гэсэн байхаар нь зургийн аппаратаа гэртээ орхисон юм. Тэгсэн чинь бусад нөхдүүд циркийн тоглолтын зураг хөрөг дараад, ажилтнууд нь ч тоосон шинжгүй байх юм. Тэгэхээр нь зургийн аппаратаа аваад очдог байж гэж харамсав. Циркийн тоглолт дуусгаад хотоос гарч нэг буйдхан газар армаанчиглаж суусаар нэг мэдсэн чинь нар өндөрт хөөрсөн байхыг анзаарав.
За 7 сарын 12-нд төв цэнгэлдэх хүрээлэн орлоо. Энхтайвны гүүрийг чиглэсэн зам түгжрэл ихтэй.

Төв Цэнгэлдэх хүрээлэгийн гадаа нэг иймэрхүү. Хүмүүс стадион гэдэг үгийг монголчилоод стажоон гэж хэлээд байдаг тээ.

Наадам шууд дамжуулж байгаа телевизүүдийн автобусны парад
Нарантуул зах стадионы гадаа нүүгээд ирчижээ. Идэх уух юмнаас эхлээд, хувцас, гутал, цаг хүртэл зарж байна. Ингээд зах шиг болчихоор утга алга аа.

Харин ийм сувенирын бизнес бол өөр хэрэг шүү.

Яаж юмнаас хоцрох вэ гэж бодоод би бас...

Наадмыг хуушуургүйгээр төсөөлшгүй ээ.Стадионы гадаа Боди-Арт газар авч, цэцэглэн хөгжиж байна лээ.



Шинэ хуучин хоёрын хослол. Чойжин ламын музей, баригдаж дуусаагүй шилэн байшин
Энэ жилийн наадмаар хүмүүст хүлээлт үүсгэж, хүүхдүүдэд горьдлого төрүүлээд хулхидсан газар нь хүүхдийн парк байлаа. 7 сарын 8-нд ашиглалтанд орно гэж байсан ч хаалга нь түгжээтэй хэвээрээ. Уг нь хашаан дотор нь шинэ алсыг харагчаас эхлээд хэдэн шинэ тоглоом харагдаад л байгаа юм даа.

Наадмын дараа намар. Модны навч шарлаад унасаныг өнөөдөр анзаарав.

2010-07-08

БООЦОО

Германы баг хожигдох болно гэж зөнч наймаалж хэлсэн тухай мэдээ уншаад сууж байлаа. Тэгсэн чинь манай ажил дээр Герман хожих уу? Хожигдох уу? гэсэн яриа өрнөв өө. Тэгээд хүмүүс мөрий тавилаа. Би яаж дуугүй байхав. Спорт сайн мэдэхгүй ч гэсэн цээжний пангаараа ярианд нь оролцож, амаа урж идэх шахан бурлаа. Ажлынхаа газрын нэг залуутай бооцоо тавилаа. Герман хожигдоно оо гээд би зүтгэлээ. Ингээд мөрий тавилаа. Гар барьж хөндлөнгийн гэрчээс таслууллаа. Шөнө Герман хожигдоосой гэж дотороо мөрөөдөөд шөнө нойроо хугаслаад хөл бөмбөг харлаа. Герман нэг гоол алдах үед миний баярласан гэж...

2010-07-05

Явган аялалд явсан ням гараг

За блогоороо эргэлдээгүй нэлээн хэд хоножээ. Өмнөх бичлэгүүдэд нэг юм билэгдээд л бичээд байж. Амны билгээс ашдын билэг гэдэг юм болсон. Ойлгомжтой биз дээ. Юу гэх гээд байгаа нь. Ер нь нэлээн хөөрхөн хугацаа өнгөрчээ. Тэр өдрөөс хойш. Дутагдаад, үгүйлэгдээд байсан тэр нэг зүйлээ олчих шиг л боллоо. Өчигдөр ням гаригт явган зугаалга хийгээд. Эхэндээ хотын төв руу явъя гэж байснаа хуримын ордон, Чойжин ламын сүм музей, Энхтайвны гүүр, Зайсангийн наахна байдаг бурхан багшийн хөшөө гэсэн чиглэлээр... Гангар гунгар хийж алхаад байсан чинь нэлээн хол явсан байна лээ шүү. Замдаа бас зүгээр явахгүй байгаамаа. Маруужин долоож, цэвэр усаа балгаж, резинэн чихэр зажилаад...
Түүний сонсож байсан нэг ийм дуу

2010-07-03

Нислэг


Би үүлэн дээгүүр нисэж байна.
Жигүүртэй юм шиг...