
1940-өөд оны сүүл, 60-аад оны эхэн үед оросын коммунистууд нийгмийн амьдралд дэг журам тогтоохдоо бүгдийг нэгэн хэвийн болгож байлаа. Харин тухайн үеийн орос залуус барууны соёлыг шүтэж, дууриадаг байв. Дэндүү дэгжин -"стиляги" залуус хурц тод өнгийн хувцас өмсөж олны дундаас ялгарч байв. Тэд өөрсдийн гэсэн сленг хэрэглэж, барууны дуу хөгжим, амьдралын хэв маягийг хэрэндээ л дууриадаг байж. Албан ёсоор бол коммунист орос оронд барууны дуу хөгжим, соёл урлаг хориотой байсан цаг. Дээхнэ үед Улаанбаатарын сэхээтэнүүдийн голдуу амьдардаг байсан дөчин мянгатынхан ч бас "стиляги"-ууд байсан гэхэд нэг их буруудахааргүй байх. Манай ерөнхий сайд "Би 40 мянгатынх хүүхэд байсан" гэж ярьж байхыг сонссон юм байна. Монголын "стиляги"-уудын зарим нэг төлөөлөл "Битлз"-ийн хөшөөг их дэлгүүрийн өмнө хүртэл бариулсан даг. Азийн орнуудаас "Битзл"-ийн хөшөөтэй нь зөвхөн манай Монгол гээд байгаа биз.
Ер нь "стиляги" гэдэг үг нь жаз хөгжимчдийн дунд хэрэглэдэг байсан нэр томъёо. Жаз хөгжмийг өөр стилиэр тоглохыг тэд "стилять" гэдэг байж. Стилягуудын сонсох дуртай хөгжим нь Гленн Миллерийн оркестр, Бенни Гудман, Дюк Элингтон, Эдди Рознер, бас рок-н ролл (Элвис Пресли, Чак Берри, Бадди Холли) байж. Стилягуудын тухай хэд хэдэн кино байдаг. Хамгийн сүүлд 2008 оны 12 сарын 25-нд Оросын найруулагч Валерий Тодоровский "СТИЛЯГИ" гэдэг мюзикл кино бүтээсэн юм. Энэ кинод 1950-аад оны үеийн Москвагийн залуусын тухай гарна. үйл явдал нь 1955-1956 оны хооронд. Дарангуйлагч Сталин үхээд удаагүй. Түүнийг тахин шүтэх үзэл дөнгөж арилж эхэлнэ. Комсомолийн гишүүн Мэлс Бриков дэгжин бүсгүй Полинатай танилцна. Хайрын бурхан нь нум сумаа харваж орхиод хэсэг баларна. Түүнийг өөрийн болгохын төлөө улаан коммунист комсомолийн үлгэр жишээ ч залуу өөрчлөгдөж байгаа юм даа. Тухайн үеийн Москвагийн "золотой молодежь"-ийн амьдралын хэв маягийг эндээс харж болно. Москвагийн метроний станц, танил гудамж гээд л сэтгэлд нэг л дотно кино санагдав. (^^
Стиляги гэдэг үгийг монголоор "дэгжин шаавай" гэж орчуулсан байна лээ.




