Амьдралын тойрог

2009-04-24

"Э" vs "Э" Аль нь вэ?

Яг нэг сарын дараа буюу 5 сарын 24-ний ням гарагт монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтанд оролцох болно. Ирэх дөрвөн жилд хэнийг төрийн тэргүүний зөөлөн буйданд суулгах вэ гэдгээ шийднэ. МАХН–аас Н.Энхбаяр, харин Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нэр дэвшиж байгаа. Хуулийн дагуу тэдний сонгуулийн сурталчилгаа аль хэдийн эхэлчихсэн. Сонгуульд тэдний хэн нь ялалт байгуулах бол? Ямар ч байсан Э үсгээр эхэлсэн нэртэй хүн л Ерөнхийлөгч болох нь гарцаагүй. Хэхэ. Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны тактикаас нь харах юм бол тэдний аль алин нь юуны түрүүнд нийгмийн дундаж бүлгийнхэний саналыг авахаар чармайж байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хулгай хийж худлаа ярьдаггүй, өөрсдийгөө болгоод, амьдрах гэж зүтгээд байгаа хүмүүсийг дундаж бүлгийнхэн гэж би нэрлэж байна. Ц.Элбэгдорж “Нарантуул” зах дээр очиж хувиараа жижиглэнгийн худалдаа наймаа хийдэг хүмүүстэй уулзаж сурталчилгааны гараагаа эхэлсэн. Харин Н.Энхбаяр оюутнуудтай уулзаж байна лээ. Хувиараа худалдаа эрхэлж байгаа хүмүүс, бас оюутнууд гэдэг бол асар том нийгмийн бүлэг.

Ер нь ямар ч сонгуулийн сурталчилгаа нь хэд хэдэн үе шаттай байдаг. Эхний үед нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ард олон, төр түмийхээ төлөө идэх хоол, унтах нойроо хасаж морь нохой нь болж зүтгэж чадах супер хүн гэж итгүүлэхийг оролдох болно. Олон сайхан зүйлийг амлах болно. Тэр бал бурам шиг сайхан амлалт нь бүтэх эсэх сурталчилгааны явцад чухал биш. Сонгуулийн сурталчилгааны дараагийн хэсэг нь өрсөлдөгчөө муулж, доромжлох үе. Санал хураалтын өдөр ойртох тусам бие биенийхээ эсрэг хар PR-ийг сэтгэл харамгүй хийнэ дээ. Эцэстээ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс юун төрийн түшээ болох нь байтугай шоронд сууж байх ёстой гэмт хэрэгтэн юм шиг сэтгэгдэл төрдөг юм.

Сонгууль дөхөөд ирэхээр Монголд олон нийтийн санал авч судалгаа хийдэг төв борооны дараах мөөг шиг олон болдог. Хамгийн гайхалтай нь судалгааны төвүүдийн гаргасан мэдээлэл, анализ нь бие биенийхээсээ тэнгэр газар, тэмээ ямаа шиг зөрүүтэй. Гайхаад байх ч юу байхав. Тэр судалгааны төвүүд чинь хэн нэгэн нэр дэвшигчийн талд үйлчилдэг юм чинь. Судалгааны бодит дүнгээ төмөр сейфэндээ хав дарчихаад хүмүүсийн толгойг эргүүлэх гэж санаатайгаар худлаа тоо хэлэхдээ ичихгүй.

Сонгуулийн сурталчилгааны үеэр арилжааны телевизүүдээр “EXPRESS NEWS”, “Шудрага мэдээ”, “Сайн мэдээ”, “Гэгээлэг мэдээ” гээд гоё нэртэй захиалгат мэдээллийн хөтөлбөр залхтал гаргана. Өөрийн талын нэр дэвшигчийг тэнгэрт тултал магтаж, харин өрсөлдөгчийг нь адгийн муу новш гэж харааж зүхсэн утгатай мэдээ дамжуулдаг. Ийм “ХУДЛАА МЭДЭЭ” үзэж цагаа барахгүй байсан нь дээр.

Зарим нэг блогчид “Энхбаяр”, “Элбэгдорж” хоёроос өөр нэр дэвших хүн байхгүй гэж үү дээ? Энэ хоёрыг эсэргүүцэж саналаа өгөхгүй байвал яасан юм бэ гэсэн санааг цухалзуулж. Үндсэн хуульд зааснаар парламентад суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. МАХН парламентад 45 суудалтай, Ардчилсан нам 27 суудалтай. ИЗН, Иргэний эвсэл тус бүр нэг суудал авсан. Хуульд зааснаар дээрх намууд дангаараа, эсвэл эвсээд нэр дэвшүүлж болно. Энэ удаа МАХН дангаараа, харин Ардчилсан намын нэр дэвшигчийг ИЗН, Иргэний эвсэл дэмжихээ илэрхийлсэн. Улс төрийн хүчнүүдийн Монголын ард түмэнд санал болгож байгаа хүн нь Элбэгдорж, Энхбаяр хоёр. Одоогоор өөр сонголтыг парламентад суудалтай намууд ард түмэнд санал болгохгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд битгий саналаа өг гэж уриалаад байх нь хаашаа ч юм бэ дээ. Сонгуулийг зохион байгуулах гэж улсын төсвөөс нэлээн их мөнгө гаргаж байгаа. Хэрвээ ирц хүрэхгүй бол дахин санал хураалт зохион байгуулах тов зарлаж, төсвөөс дахиад л зардал гарна. Тэр төсвийн мөнгө гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө. Угаасаа Монголд сайн лидер байхгүй. (Яваандаа өөр сайн лидер гарч ирэх биз.) Иймээс одоо байгаа нөхцөл байдалдаа тохируулаад парламентад суудалтай намуудын санал болгож байгаа нэр дэвшигчдийг шинжиж байгаад ард түмэн нэг шийдвэр гаргахаас өөр арга байхгүй.

Монголд ерөнхийлөгчийн албан тушаал хашсан хүний улс төрийн цаашдын карьер ерөнхийдөө дуусгавар болдог. Жишээ нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад УИХ-ын сонгуульд өрсөлдөж парламентын танхимд суух, аль нэг намын нарийн бичгийн даргаар сонгогдож ажиллах нь дэндүү “доошоо” орж жижгэрсэн хэрэг болно. Тэр төрийн тэргүүн байсан шүү дээ. Ингэж байснаас ард түмний сэтгэл зүрхэнд бэлгэдэлийн шинж чанараа хадгалаад улс төрөөс холхон, дуртатгалын ном бичиж суух нь нэр төр, стиль имижд нь ээлтэй гэж Монголын өмнөх ерөнхийлөгч нар үздэг юм билээ. 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн Хууль батлаж, улс төрийн тогтолцоогоо бий болгохдоо Ерөнхийлөгч бол бэлгэдэлийн шинж чанартай албан тушаал гээд тодорхойлчихсон. Ерөнхийлөгчийн хийдэг ажлыг маш өнгөцхөн харвал төрийн дээд одон медаль гардуулдаг, шүүхээс ял сонссон хүнд өршөөл үзүүлэх эсэхийг шийддэг, наадам, цагаан сар, шинэ жилийн баяраар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлдэг. Төрийн нэрийн өмнөөс гадаадын улс орнуудтай гэрээ байгуулахад гарын үсгээ зурдаг. Хаяа УИХ-ын баталсан хуулинд хориг тавих эрхтэй. Гэвч УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байж бас болно. Нэгэнт иймээс хойш Энхбаяр гуай улиран сонгогдох уу, Элбэгдорж гуай төрийн тэргүүн болох уу гэдэг нь чухал биш. Хэн нь ч гарсан улс оронд олигтой өөрчлөлт хийж чадахгүй. Монгол парламентын засаглалтай орон. Харин Монголд нийгмийн тогтвортой байдлыг хангаж чадах хүн л ерөнхийлөгч болох хэрэгтэй. За тэгээд Элбэгээ юу? Энхбаярын төлөө саналаа өгөх үү? Хэнийг сонгохоо өөрсдөө мэдэцгээ.

9 comments:

bayabaga said...

ooriin itgel unemshiliin esreg sanal ogno gdg denduu utgagui hereg..tegsenees sanal hayaj ooriin itgel unemshilee ilerhiilsen ni hamaagui deer..

ugaasaa manai system ni buruu..Er~ iig ard tumnees songodog nertei bolovch ner devshuuleh erh baihgui,.ali neg suudaltai namiin tov horoonoos sanal bolgoson hund hucheer ogch taarch baigaa.. Undsendee bol deer ueiin AIH iin songuuli gdg shig l hen songogdoh ni anhnaasaa todorhoi zuil bolchood baigaa,,

anh eronhiilogchiin songuli bolj baiad bie daasan ner devshigch gdg bolomj bsan..ter bolomjiig heden ond hen ugui hiisniig odoo humuus sanadag bolov uu..

Anonymous said...

Tiimee eronhiilogchiin erh medel hayzgaartai bolovch hangalttai. er ni parlamentiin zasaglal bol hamgiin songodog helber yum ldaa. erhzuin hariltsaa shine tutam hogjij bgaa bolohoor aldaa onoo ih garnaa.gehdee l arai l bna daa bidnii songoson ih hural geech chadvargui medleggui... Undsen huulind ard tumnii ashig sonirholiig bagtaasan chamgui zaaltuud bii ldee heregtei tohioldold teriigee zov ashiglaj suraasai .odoogiin tohioldol eronhiilogchiin songuulid hen garah ni hamaagui l bolood baih shig. er ni idej uuh ene ter ni duurchee. Mongol ulsaa gesen holiin haraatai ,holion bantan, hov heruulees angid l hun bgaasai l gej husej bna.oor songolt uldsengui ee gej. huulia oorsdodoo taaruulj zasaad l saihaan minii mongoliin tor.

Anonymous said...

aan tiin bas neg zuil bna.Sayhan neg site deerees gadaadad ajillaj amidarch bgaa humuus erhiin daguu sanal ogmoor bna ene ter gesen sanal garsaniig unshsaan. ene bol ali ali taldaa bolomjgui.sanal ogoh sonirholtoi bgaa bol ger buliin gishuudteigee sanalaa tohiroh heregtei.MGL-d bgaa humuus sanal hayj bolohgui ee. oor unendee ner devsheed orsoldoh chadvartai hun baihgui shuudee. zaluuchuudaa oorsdiigoo l belddee ireeduin eronhiilogch bolno gesen zorilgo taviad l za za amjilt husie

Yilu said...

Hooh yag minii thesis-n defense tei odor bn shd, E-r ehelsen nertei 3 Mongol hun yag ter odor ih l sandrangui baih ni deee

MNED said...

to Bayabaga> "ooriin itgel unemshiliin esreg sanal ogno gdg denduu utgagui hereg..tegsenees sanal hayaj ooriin itgel unemshilee ilerhiilsen ni hamaagui deer.." Баябага ах та сонгууль өгөх өдөр Монголд байна гэж үү? та саналаа өгөхгүй биз дээ.
Сонгуулийн систем буруу гэдэгтэй нь санал нэг байна. Системийн гажигийг засахын тулд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Сонгууль 30 хоногийн дараа болно. Иймд бодит нөхцөлтэйгээ эвлэрсэн нь дээр.

MNED said...

to OUR PLACE> 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгээ, Энхбаярын хэн ч ялсан нийгэмд дорвитой өөрчлөлт гарахгүй. Харин одоо энэ бухимдаад байгаа хүмүүс Элбэгдорж, Энхбаяр шиг муу улс төрч болохгүйн тулд одооноос өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй гэдэгтэй чинь санал нэг байна.

MNED said...

to Enhriimaa> Хэхэ. за тэгвэл Э үсгээр нэр нь эхэлсэн та гурав амжилт хүсэе.

Anonymous said...

Neeree mongold songuuli geed buun um bolj bgaa bh daa.Minii hubid bol yamar neg budliangui taiban songuuli bolj l bbal boloo.Odoogiin mongoliin nuhtsul bdal negent iimees uguud oroltsood l duussan ni deer.Tegeed ch Mnediin heldegeer belegdeliin shinj chanartai ugtaa barag Japanii ezen haanii erhtei oilroltsoo shahuu medeltei.Tiim bolohoor ene 2-iin neg l garah ni oilgomjtoi.Timm bolohoor nodningiin songuuli shig l bish bgaasai.

MNED said...

to Hugo> Одоо Ху нам, Ардчилсан нам гэж хоорондоо талцаад, өөр хоорондоо муудалцаад хэрэггүй л гэж би бодоод байгаа юм. Тайван сонгууль болж, сонгуулийн дараа нийгэм тогтвортой тайван амгалан байх л хэрэгтэй.