Амьдралын тойрог

2009-04-22

FLOORED BY LOVE


FLOORED BY LOVE киног үзлээ. Аз жаргалтай 3 жил хамт амьдарч байсан хоёр лесби бүсгүйн нэг нь албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг санал болгож кино цааш өрнөх болно. Энэ сюжеттэй зэрэгцээд тэдний доод давхарт амьдардаг өсвөр насны хүү өөрийгөө гей гэдгээ мэдэрч эхэлсэнээр үйл явдал өрнөнө. Хүүгийн гэр бүлийнхэн бас асуудалтай...
Энэ кинонд өөрийгөө илчлэх буюу coming out, гей гэрлэлт гээд эмзэглүүлсэн сэдэв хөндөж. Ялангуяа гол дүрийн нэг бүсгүй ээждээ "лесби" гэдгээ ярьж каминг аут хийж байгаа хэсгийг нь үзсэн чинь дотор нэг л догдлоод. Охиноо лесби гэж огт төсөөлөөгүй бүсгүйн ээж "Чи миний цорын ганц хүүхэд шүү дээ" гэж хэлээд уйлж байгаа хэсгийг үзсэн чинь дотор нэг юм бодогдоод л явчихсан. Ердөө 50 минут үргэлжилсэн 2005 онд бүтээсэн энэ кино эцэстээ сайн сайхнаар дуусахад нь сэтгэл минь уужирсан даг. Хэхэ. (^^ Төгсгөлийн хэсэг нь их гоё романтикаа

4 comments:

WildandFancy said...

Za ter eej odoo uyv de kharin ch amar sh d, er mer oroldoj guikhgui kkk

altangay said...

za yzej ujirie. unuudr amar ch baigaag ch heleh uu. thanks.

MNED said...

to Wild and Fance> 1-рт, Хүн болгон өөр өөрийн байр сууринаас л хандах байх л даа. Энэ дэлхийн дээр хичнээн хүн байна, төчнөөн үзэл бодол байдаг аа гэж үг бий. 2-рт, энэ чинь уран сайхны кино шүү дээ. 3-рт, хэдийгээр уран сайхны кино ч гэлээ амьдралд байдаг бодит зүйлийг тусгасан л байж таараа. Иймэрхүү ээжүүд бас хаа нэгтээ байж л таараа.

MNED said...

to ALTANGAY> welcome. RELAX гэдэг энэ үг ямар ч хэлээр сайхан сонсогддог шүү тээ. (^^