Амьдралын тойрог
Showing posts with label Кино. Show all posts
Showing posts with label Кино. Show all posts

2018-07-16

Намайг өөрийнхөө нэрээр дууд

Би ер нь олон юмнаас хөндийрчээ. Өөрийнхөө амьдралын, эсвэл гэр бүлд сүүлийн нэг жил найман сарын турш тохиолдсон эрээн бараан үйл явдлуудыг эргэцүүлэхэд ингэхээс ч өөр арга байсангүй. 2017 онд бүтээгдсэн энэ киног MNED ах нь одоо л олж үзлээ шд. 
"Call me by your name" (Зови меня своим именем / Намайг өөрийнхөө нэрээр дууд) хүний сэтгэлийн гүн рүү өндийсөн сайхан бүтээл болжээ. 2007 онд зохиолч Андре Асиман "Намайг өөрийнхөө нэрээр дууд" хэмээх роман бичиж хэвлүүлжээ. Энэ романыг дэлгэцийн бүтээл болгосон нь энэ. Киноны нээлт 2017 оны нэгдүгээр сарын 22-нд Сандэнс кино наадмын хүрээнд болсон.  Энэ кино 2018 оны хавар Оскарын "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй дүр", "Шилдэг хялбаршуулсан зохиол", "Шилдэг дуу хөгжим" гэх мэт шагналд нэр дэвшсэн аж. Гэхдээ "Шилдэг хялбаршуулсан зохиол" шагналыг уран бүтээлчдэдээ авч иржээ.  Зохиолын үйл явдал: Итали эрдэмтэн 1983 онд АНУ-ын нэгэн залуу судлаачийг гэртээ урьж судалгааны ажилдаа туслуулна. Энэ үед эрдэмтэний хүү 17 настай Элио Перлман Америкийн залуу эрдэмтэн Оливертой танилцаж дотно харилцаа үүсгэнэ. 17 настай хүүгийн хувьд сэтгэлийг нь догдлуулсан анхны гей дурлал нь. Элио, Оливер нарын хайрын түүх, хамтдаа байхдаа мэдэрч байгаа аз жаргалтай мөчүүд, анхны үнэсэлт, бие бие рүүгээ тэмүүлэн уусах тэр мөчүүдийг уран сайхны аргаар тун чадмаг гаргаж. Киноны үйл явдал тэртээх ХХ зууны 80-аад он гэдгийг мартаж болохгүй. 1983 оны үед хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, машин, хувцсы загвар гээд өнөөгийн өнцгөөс харахад содон зүйлс энэ кинонд олон. 
Миний үзэж байсан гей сэдэвтэй киноны дийлэнх нь амиа хорлолт, аллага, зодооноор дуусдаг байсан. "Call me by your name" өөр байлаа. Бас хүүгийнхээ хувийн амьдралд хандаж байгаа эцэг эхийнх нь хандлага ч их таалагдсан. Хайр сэтгэлийн асуудлаар аав нь хүүдээ хэлж байгаа үгийг дахин дахин сонсоод баймаар...

2016-03-20

Дани охин

Дани охин (The Danish girl) уран сайхны киног өнөөдөр үзлээ. Уг нь 2015 оны 9-р сарын 5-нд Венецийн кино наадмын үед нээлтээ хийсэн аж. Миний блогын уншигчидын ихэнх нь энэ киног гарсан даруйд нь л олж үзсэн байлгүй дээ. Энэ киног үзээд төрсөн сэтгэгдэл:
1.Хүний төрөлхийн байдлыг юу ч өөрчилж чадахгүй гэдэг үнэн үг гэсэн бодлыг миний бодлыг энэ кино давхар нотлож өгөв.
2.Киноны зураглал нь үнэхээр гоё. 1926 оны үеийн үзэсгэлэнт Копенаген хот. Төгвэл XXI зууны Копенгаген хотод очиж үзэх хүслийг надад бадраалаа.
3. Киноны хамгийн их таалагдсан хэсэг  Гердагийн хүзүүний ороолт салхинд хийсээд нисдэг хэсэг. Лилигийн хүсэл тэр хийсэж байгаа хүзүүний ороолт шиг л дэвэн дүүлсэн. 
Энэ бол Дани охин киног үзээд надад төрсөн сэтгэгдэл. 

Харин одоо бодит түүхийг нь сийрүүлэе.

1882 оны 12-р сарын 28-нд  Дант улсын Вайле хотод Айнер Могенс Андреяс (Einar Mogens Andreas) төржээ. Тэр багаасаа л эмэгтэйлэг шинжтэй хүү байв. Даний хатан хааны нэрэмжит академийн дүрслэх урлагын сургуульд Айнер сурч байхдаа эхнэр Вердатай танилцжээ. 1904 онд Айнер 22 настай, Герда 18 настайдаа гэрлэлтээ батлуулсан байна. 

Айнер байгалийн зураг зурдаг бол эхнэр Герда нь загварын сэтгүүлд зориулсан чимэглэл зураг зурдаг байжээ.  Айнерын уран бүтээлийг мэргэжилтнүүд өндөр үнэлж байлаа. Тухайлбал, 1907 онд Нейхаузены шагналыг Айнер хүртэж, Даний уран зургийн галерейд үзэсгэлэнг нь гаргаж байжээ. Үүний дараа гэр бүлийн хосууд Итали, Францаар аялажээ. Эцэст нь 1912 онд Парис хотод амьдрах болсон байна. 

Парис хотод амьдарч байх үеэс л Айнер эмэгтэй хүний хувцас өмсдөг болжээ. Герда бүжгэн жүжгийн жүжигчин бүсгүйн зургийг зурж байв. Гэтэл хүндэтгэх шалтгааны улмаас жүжигчин бүсгүй ирж чадахаа болив. Герда өөрийнхөө зургийг гүйцээх ёстой байсан тул нөхрөөсөө тусламж хүсч, эмэгтэй хүний шилэн оймс, эмэгтэй хүний гутал өмсөхийг хүсэв. Эмэгтэй хүний хувцас  өмсөх нь Айнерт их таалагджээ. Энэ цагаас хойш Герда нөхөртөө эмэгтэй хувцас өмсгөөд зургийг нь зурдаг болов. 

1913 онд Герда хөрөг зургуудынх нь бодит дүр бол нөхөр нь гэж олон нийтэд зарлаж байв.1920-1930 онуудад Айнер олон нийтийн газраар эмэгтэй дүртэй очих болжээ. Мөн өөрийгөө Лили Эльба гэж хүмүүст танилцуулдаг болов. Эмэгтэй дүр бүтээж байгаа нөхрийгөө Герда гадны хүмүүст танилцуулахдаа "Минй нөхрийн хамаатан" гэж хэлдэг байлаа. 

1930 онд Айнер хүйсээ солиулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Хоёр жилийн хугацаанд 4 удаа хагалгаанд оржээ. Тухайн үед хүйсээ солиулах хагалгаа хийх нь их эрсдэл дагуулсан хэрэг байв. Хамгийн эхний хагалгаан нь түүний эр бэлэг эрхтэнг нь авах байлаа. Хамгийн анхны хагалгааг доктор М.Хиршфельд Берлин хотод хийжээ. Харин бусад 3 хагалгааг Дрезден хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч доктор К.Варнекрос хийжээ. Хүйсээ солиулах мэс засал хийлгээд тэрээр уран зураг зурахаа болив. 

1930 оны аравдугаар сард Дани улсын шүүх Айнер, Герда нарын гэрлэлтийг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ. Гэрлэлт нь цуцлагдмагц Айнер нэрээ албан ёсоор солиж Лили Ильзе Эльвенес гэж өөрчилжээ. Мөн шинэ нэрээрээ паспорт авсан байна. 

Эхнэр Герда нь гэрлэлтээ цуцлуулаад Италийн дипломатч, Фернандо Порта гэдэг эртэй гэрлэжээ. Дараа нь Марокка улсад амьдрах болсон байна. Гэрлэлтээ цуцлуулаад 1931 онд Лили Герман улсын Дрезден хотод ирж сүүлийн хагалгаандаа орж эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй болов. Дөрөв дэхь хагалгаанаас хойш 3 сарын дараа Лили нас баржээ. 

Мароккад амьдарч байсан Герда Лилиг нас барсны мэдээд "Хөөрхий  бяцхан Лили минь" гэж гашуудан хэлж байжээ. Хэдэн жилийн дараа Герда дипломатч нөхрөөсөө салж Дани улсдаа эргэн ирсэн байна. 1940 онд Герда таалал төгсжээ.

2014-09-16

SEX TAPE

Өнгөрсөн 7 хоногт Тэнгис кино театрт нэг стрейт залуутай хамт SEX TAPE  үзлээ.  Сонирхолтой кино. Далимд нь бас youporn сайтын серверийг киноноос хараад авсан. 

2012-07-31

Сүүлд үзсэн кино ший

Түрүүчийн 7 хоногт өнөө найз охиндоо хаягдсан найз маань хамт кино үзье гэж санал гарлаа. Ямар кино үзэх үү? гэсэн чинь SPIDER-MAN 3.  Өргөө-2 орж үзлээ.
Монголд 3D кино үзэхээр их кайфгүй юмаа.  Өнөө муу нүдний шилийг нь зүүсэн ч зүүгээгүй ч бараг ялгаа алга. Москвад  байхдаа "Аватар"-ыг үзсэн шиг байж чадахгүй л байгаа юм даа. Монголд лав 3 D кино гаргахдаа тохиргоо энэ тэр юмыг нь сайн хийж чаддаггүй байж болох юм.
Саяхан Тэнгис орж "ТЕД" уран сайхны киног үзлээ. Киноны зарлал дээр нь бүх насныханд гээд бичсэн байхаар нь их аятайхан кино байх нь ухааны юм  гэж бодсон юм. Гэтэл муу золиг чинь том хүний кино байж таардаг юм даа.
Хөөрхий муу баавгайг бүүр банзал болгоод хаясан байна лээ шд.

2012-04-14

Orange days

Сүүлийн үед би ер нь олон ангит киног тоож үзэхээ болиод удаж байгаа юм. Ялангуяа телевизээр үзүүлдэг Солонгосын олон ангит киног бол нэг нүдээрээ ч тоож харахгүй шүү дээ. Монголын телевизүүдийн хийсэн олон ангит кино болохоор зохиол муутай, продакт плейсмэнт сурталчилгааг улайм цайм дэндүү их хэрэглэнэ. Тэгээд дундуур нь гардаг рекламны роликнуудыг оруулах юм бол кино рекламны алийг нь үзээд байгаагаа бүүр ойлгохоо болиж байгаа юм даа. Ядаж байхад MNB-ийн хийдэг олон ангит кинонууд бүүр суртал ухуулагын шинж нь хэтэрхий давамгайлсан юм шиг санагддаг. MNB-ийн хийсэн эмч нарын тухай 60 ангитай кино сүүлдээ Ламбаа гуайн ажлын тайлан лекц шиг болж билээ. Уг нь бол би энэ удаа Монгол, Солонгос сериалыг муулах гээгүй. Харин Японы олон ангит киноны талаар бичих гэсэн юм байгаан. Сүүлийн 7 хоногийн турш ORANGE DAYS гээд Японы TBS телевизийн олон ангит киног шимтэн үзэж байнаа. Сонсгол муу, ярьж чаддаггүй хөгжимчин бүсгүй, өрөвч сэтгэлтэй царайлаг залуугийн дурлалын түүх. 
Гэнэн хонгор жаал байхдаа Японд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байж билээ. Тэр ч бүү хэл япон хэлний өөрөө сурах бичгийг багшийн дээдийн хажууд байдаг хуучин номын худалдаанаас авч хэдэн үсэг, ханз цээжилж байлаа. Олигтой сайн заагаад өгчих хүнгүй байсан болохоор тэгэс ингэс гээд тэр номыг орхисон. Гэхдээ одоо хэдэн япон үг толгойд үлдсэн байна аа. 

2011-09-06

"Гэр" олон ангит кино

SBN-телевизийн хийсэн "Гэр" олон ангит кинонд орчихлоо. Өнөө MNB-ийн "Амьдралд тавтай морил" киног бодвол хамаагүй амьдралтай юмаа. Аль насандаа хийсэн үйлийн юм байгаан зуслан дээр хөрш болж таарсан дөрвөн бүсгүйн амьдрал... 


Киноны зохиол нь их гоё юмаа. Топ модель Одгэрэл олон хүүхэдтэй ээжийн дүрийг чадварлаг бүтээжээ. Харин Пүрэвсүрэнгийн дүр өөрт нь яг тохирчээ. Бараг жүжиглэх хэрэг байгаагүй, байгаагаараа л тоглосон байхаа. Бүлтгэр нүд нь эргэлдээд  нэг юм эрж хайсан янзтай гэнэн хонгор охины дүрийг Пүрэвсүрэн гоё бүтээсэн байна лээ.

2011-07-14

Амьдралд тавтай морил

Наадмаас өмнө Үндэсний Олон Нийтийн Телевизээр "Амьдралд тавтай морил" олон ангит киног орой болгон үздэг байлаа. "Квадратын" гэгддэг жанраар хийгдсэн телевизийн бүтээл. Киноны эхний хэдэн анги нь сонирхолтой байсан тул орой болгон зурагтын өмнө намайг уядаг байлаа. Гэвч энэ киноны сүүлийн хэдэн анги нь сэтгэлд огт хүрээгүй  ээ.  Гэсэн ч нэгэнт үзсэн болохоор дуусгая гэж тэвчээр заасан даа. Киногоо бүрэн хийж дуусгалгүй телевизээр үзүүлж эхэлсэн тул сүүлийн ангиудыг нь жаахан халтуурдах шиг болсон. Дэлгэцийн дээд үзүүрт нь микрофоны үзүүр цухайна. Сүүлийн хэдэн ангийнх нь үйл явдал нь утга учраа алдаад, зураг авалт, эвлүүлэг нь бүүр халтуурын наасан. 

2011-07-06

Шарталт

Амралт эхлэв. Сүүлийн хэдэн өдөр гэрийн мухар сахиж байна гэвэл хилсдэхгүй. Харин өчигдөр орой "Тэнгис" орж "Hangover-2" киног үзэж элэгээ хөштөл инээв. Шарталтын дараа юу болоод өнгөрсөнийг эргэн санах гэж ядаж байгаа гурван найзын паянг харж хэсэг баясав Бангконг хотод киноны үйл явдал өрнөж байгаа болохоор мэдээж трансжендер бүсгүйн талаар үзүүлэхгүй бол алдас болно биз дээ.

2011-03-13

Тусгай салаа-2 Trailler

Тусгай салаа-2

Блогийн төрсөн өдрөөр гоё байсоон.
Зиак, тун удахгүй тусгай салаа киноны үргэлжлэл бүрэн хэмжээний уран сайхны кино 5 өдрийн дараа нээлтээ хийх гэж байна. Киноны дууг youtube-д саяхан оруулсан байна.

2011-02-28

Хөөрхөн хүүхэлдэйн кино

Ойрдоо кино ший үзсэн шигээ л сууж байна. Happy Feet гэж эр зоригт оцон шувууны тухай. Ер нь аль ч нийгэмд олонхоо дагаж чадаагүй бол доромжлуулдаг  жишиг байпаг. Тэгвэл бусдаасаа жаахан "далий" төрчихсөн оцон шувууны амьдрал энэ кинонд гарч байна.Дуу хөгжим сонирхдог хүмүүс үзвэл кайфтай л юм билээ.
Дараагийн үзсэн кино нь "He just not that into you " Хавар болж хүмүүсийн хаврын синдром эхлэж байгаа үед үзэхэд яг тохиромжтой кино.
Гурав дахь кино нь (500) Days Of Summer. Хар нялхаасаа бие биенээ мэддэг байсан хоёрын нууцлаг хайр дурлалын түүх.




2010-11-18

Хуваарьгүй нислэг

Өнөөдөр ажлын дараа гэнэтхэн хуваарьгүй нислэг хийгээд. Суудлынхаа бүсийг хийгээрэй. Онгоцны бүхээгт хүчилтөрөгч дутагдах юм бол таны суудлын дээрээс автоматаар унаж ирэх... бла бла... Онгоцны цонхоор харсан чинь номин хөх тэнгэр, тэртээ доор хөвөн цагаан үүлс хөвхөлзөөд л...
За тэр ч яахав. Өнөөдөр Орос нэртэй Монгол киноны хоёрдугаар ангийг нь үзлээ.Тас тас инээлгэсэн хөөрхөн л кино.






2010-10-05

ТУСГАЙ САЛАА

Өнгөрөсөн жил "Хэцүү анги" гэдэг дориун сериал Үндэсний Олон Нийтийн Телевизээр гарч байсан даа. Харин энэ намрын гол сенсаац нь "ТУСГАЙ САЛАА" болж байна. Юун тэр солонгосын тэнэг сериал вэ? Манайхан чинь асар сонирхолтой гоё зураглалтай сериал хийж байна шд. Монголын теле зах зээлээс солонгос савангийн дуурийг зайлуулах цаг болсон байлгүй дээ. (Ямар сүрхий үг бичиж байна аа би...) За ингээд үдэш болгон MNB -ээр шимтэн үзэж байгаа кино маань энэ боллоо.
ТУСГАЙ САЛАА ЖАГСАНА
ТУГИЙН ДООР ЗОГСОНО....






2010-09-18

Миний муу аав

Хаана ч улс төр, эдийн засгийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх үед нийгэм бүхэлдээ ганхаж, хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж үймээд нэг хэсэгтээ л юм болдог доо. Яг тийм үеийн аавуудын тухай Монголын уран сайхны шинэ киног үзлээ. Энэ киног үзээд эхэндээ инээж байгаад сүүлдээ сүүлдээ уйллаа. Инээдмийн хэрнээ эмгэнэлтэй. Марзан боловч маш их бодуулаар гоё зохиолтой юм билээ. Манайхан ч кино сайн хийж чаддаг болжээ. Үзүүштэй кино байна лээ шүү.


2010-09-07

Намрын синдром


Өнөөдөр намрын синдромд нэгдэв. Манай ангийнханы амьдралыг хөндөж. Аргагүй байдалд хүрсэн хоёр оюутны хөгжилтэй түүх. Манай ангийнханы амьдралд тохиолддог бэрхшээл, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, эцэг эх, найзууддаа өөрийгөө илчлэх [ coming out ] гээд танил сэдвүүд... Бас гей гэрлэлт, гей хурим. Манай ангийн зарим хүүхдүүд бол хайртай залуутайгаа хуримаа хийнэ гэж мөрөөддөг л байх. Миний хувьд ингэж мөрөөдөж үзээгүй ч киноны кадрыг хараад нээх гоё санагдав. Ямар ч байсан энэ киногоор дамжуулаад монгол "тийм хүмүүс" [ кинонд хэрэглэсэн нэр томъёогоор бичив ] байдаг юм шүү. Тэднийг зөвөөр хүлээж аваарай гэсэн мессеж өгч байна даа гэж бодлоо. "Намрын синдром" киноны дуу "Дурлахаараа би..."

2010-08-10

WATER BOYS


Японы WATERBOYS уран сайхны киног үзэж дахин кайфдав. Дахин кайфдав гэж байгаа маань цаанаа учиртай. Энэ киног 2003 онд Москвад зохиогдсон Японы кино өдрүүдээр театрт анх үзэж байсан юм. 7 жил өнгөрсөний дараа торрентоос татаж үзлээ. 1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр болсон бодит үйл явдлаас сэдэвлэж 2001 онд Фужи телевизийн хийсэн хөөрхөн кино. Синхронное плавание гэж байдаг даа. Хөвгүүдийн сургуулийн хөөрхөн жаалууд цөхрөлтгүй хичээл зүтгэлийн тухай. Транс агаа/аниа, бас анхны хайртайгаа учирч байгаа гей жаал... Энэ бүхэнд waterboys-д бий.






2010-05-31

Kinky Boots


Өчигдөр энэ киног үзлээ. Уг нь аль 2005 онд бүтээгдэж. Үйл явдал, өрнөл нь гоё кино юмаа. Транс залуугийн зөвлөмжөөр хийсэн гутал яах бол гээд л догдлоод л үзээд байлаа.

2010-05-21

2010-05-20

The Lies of Liberty - LGBT Centre documentary






4 хүүхэд...


Францын кино найруулагчийн хийсэн их өвөрмөц бүтээлийн тухай BBC-RUSSIA сувгаас үзлээ.