Амьдралын тойрог

2011-09-06

"Гэр" олон ангит кино

SBN-телевизийн хийсэн "Гэр" олон ангит кинонд орчихлоо. Өнөө MNB-ийн "Амьдралд тавтай морил" киног бодвол хамаагүй амьдралтай юмаа. Аль насандаа хийсэн үйлийн юм байгаан зуслан дээр хөрш болж таарсан дөрвөн бүсгүйн амьдрал... 


Киноны зохиол нь их гоё юмаа. Топ модель Одгэрэл олон хүүхэдтэй ээжийн дүрийг чадварлаг бүтээжээ. Харин Пүрэвсүрэнгийн дүр өөрт нь яг тохирчээ. Бараг жүжиглэх хэрэг байгаагүй, байгаагаараа л тоглосон байхаа. Бүлтгэр нүд нь эргэлдээд  нэг юм эрж хайсан янзтай гэнэн хонгор охины дүрийг Пүрэвсүрэн гоё бүтээсэн байна лээ.

2 comments:

Keeper said...

Ммм, энэ олон ангит кино бсымуу? Нэг ангит гэж ойсышт. Аль сувгаар гаржийна?

MNED said...

SBN