Амьдралын тойрог

2011-06-23

Идеализмаас матерлизм руу

Ойрдоо энэ блог руугаа шагайсангүй. Ер ажиглаад байхад би энэ блог руу ордог давтаж улам багасаад байгаа юм байна. Блог бичих сонирхол буураад байна уу? Эсвэл ажил их байгаагаас болж би энэ блогт анхаарал тавих цаг зав гарахгүй болж байна уу? Ажил гэхээр хийж барагдахааргүй их юм бас алга. Тэгсэн хэрнээ л өдөр хоног гялс өнгөрчихсөн байх юм. Сүүлийн үед идеалист үзлээ гээгээд матерлист болоод байх шиг санагдах юм.  Энэ одоо сайн уу? Муу юу? Бас бүү мэд. Энэ ангийнхантайгаа бол бүүр ч холбоо тасарч байх шигээ.

2011-06-08

Хааны ордонд орсон нь

Ажил дээрээ арзайгаад сууж байсан чинь хэсэг бүлэг хүмүүс хамт музей үзье. Бүүр ҮНЭГҮЙ үзье гэж байна.Үнэгүй юманд нугасгүй гэдэг дээ. UNITEL -ийн ач буянаар музей үнэгүй үзэв. Монголын топ-5 музейг үнэгүй үзээрэй гээд л зурагт радиогоор сурталчилаад байсан даа. Огт үзэж байгаагүй Богд хааны ордон музейд очлоо. Хашааны гадаа нь, хүн машин багширч байна. Тэртээ он жилүүдэд Богд хаанд мөргөх гэж Нийслэл хүрээг зорьсон хүмүүс, морь мал бас л ингээд багширч байсан байх даа гэж бодогдлоо. Бараг ерэн жилийн өмнө энэ ордонд  шашин төрийг хослон баригч Монголын сүүлчийн эзэн хаан амьдарч байсан гэж бодохоор сэтгэл жаахан догдов. Хааны ордоны хашаанд яваад ормогц л өвөрмөц сонин орчин эрхгүй мэдрэгдэв. Богд хааны ордоны хэд хэдэн лаврингаар орлоо. Хамгийн их таалагдсан хэсэг нь Богд хааны өвлийн ордон. Хоёр давхар цагаан байшинг гаднаас нь харахад жижигхэн мэт боловч дотороо нэлээн багтаамж сайтай өрөө тасалгаатай юм байна лээ. Богд хаан, эх дагина Дондогдулам нарын эдлэж хэрэглэж байсан дээл хувцас, ор дэр, сав суулга, шүүгээ сандал, олбог түшлэг гээд чамин хийцтэй эд зүйлсийг харж нүдээ мэлмийгээ баясгав. За ингээд хааны ордонд орж үздэг юм байжээ.