Амьдралын тойрог

2009-07-28

Тийм, үгүй, тийм, үгүй

Уржигдар өөрийгөө ямар темпераментын товарищ вэ? гэдгээ тодорхойлуулав. Зүүд над руу тест явуулсан юм. 57 асуулттай лунжгар том тест. Бүхэл бүтэн хүний темпераментыг тодорхойлох тест тийм олон асуулттай ч байхаас ч аргагүй биз тээ? Асуултыг нь уншиж байгаад тийм, үгүй, гээд л хариулаад байлаа. Зарим асуултанд нь ХААЯА гэж хариулж том элийрэв. Асуултанд зөвхөн ТИЙМ, ҮГҮЙ гэсэн хоёр л хариултын нэгийг өгөх учиртай байж:. Өчигдөр ажил дээрээ сууж байхдаа өнөө темперамент маань юу болсон бол гэж бодоостой. Эмнэлэгт шинжилгээ өгсөн хүн хариу нь яагаа бол гэж бага зэрэг дотороо догдолдог доо. Яг л тэрэн шиг. ТЕМПЕРАМЕНТАА мэдчих санаатай. Хүсэн хүлээсэн тестийн хариугаа авлаа. 100% өөртэй итгэлтэй гэдэг хариу авлаа. (Хувь хүний нууц учраас темпераментаа бичихгүй орхилоо. keke)
Сүүлийн хэдэн өдөр би нэг хар хорхойтой дайн зарлаад байгаа. Орой нээлттэй цонхоор гаднаас орж ирээд байгаан. Хэдэн давхарын ч өндөр байшингийн хана туурга дамжаад цонхоор орж ирдэг тэр хар хорхой нисдэг хэрнээ 4 хөлөөрөө алхаж явахыг илүүд үздэг юм шиг байгаан. Манай охин дүү шавьжнаас үнхэлцэгээ хагартал айна аа. Та эрэгтэйгээрээ энэ хорхойг алаач гэнэ. Хүний гараар могой бариулна гэдэг билүү. Би тэгэхээр нь цаас ч юмуу, өөр нэг юмаар аргалж байгаад эргүүлээд цонхоор гаргаад хаячидагийн. Аминдаа амьтны амь хороож нүгэл хийхгүй байхыг хичээж байгаа царай нь. Тэгээд тэр хар хорхой бас хайр даахгүй өөдгүй ээ. Яахав, яахав гээд өрөвдөөд байхаар сүүлдээ давраад өчигдөр миний хөнжил рүү дөхөж байгаан. Надтай бас нэг оронд яваад орчих санаатай. Ха ха. Тээр жил УБ-д эрвээхэйний нүүдэл, дараа нь царцааны нүүдэл болж байсан даа. Газар хөл тавихын аргагүй эрвээхэй, царцаа болж байж билээ. Дотор арзаймаар.

2009-07-27

ERIC-ийн тухай

Ямар гарчиг өгөх үү гээд бодоод байсан чинь оновчтой гарчиг санаанд ордогггүй ээ. Тэгэхээр нь ERIC-ийн тухай гээд гарчиг тавьчлаа. Гэхдээ тэр хүний тухай энэ доор ганц ч өгүүлбэр байхгүй л дээ.

За өнөөдрийн тэмдэглэлээ юунаас эхлэх үү? Ахуйн шалдир булдир юмнаас эхлэе. 6 сарын дундуур хусуулсан үс овоо ургасан. Өнөөдөр байнга очдог үсчингээрээ захлууллаа. Чи ойрд яагаад ирэхгүй байваа гэж байна. Нэг үйлчлүүлэгчээ алдчихлаа гэж бодсон байх л даа. Саравчтай малгайгаа авсан чинь хальт шоконд орж байх шиг. Нээрээ намайг үсээ хусуулсаны дараа ажлын газрын харчууд дууриасан юм уу яасийн, ээлж ээлжээрээ хусуулцгаагаад байна лээ. Зарим нь бүүр илүү гоё үстэй болохын тулд хоёр, гурван удаа дараалаад хусуулсан Өнөөдөр нэг залуу дөнгөж сая гялаан болчлоо гэсээр өрөөнд орж ирсэн.
Gym-д явахаа түр зогсоочлоо. 8 сард хөдөө гадаа явна гээд план зохиосон байгаа болохоор тууштай явж чадахгүй биз. Над мэтийн ширээний ард бөгсөө хавтгай болтол суудаг хүн gym-д явах их хэрэгтэй юм байна лээ. Төмөр туухай өргөөгүй хэд хоносон чинь ялимгүй чангарах шахаж байсан булчин буцаад унжийгаад хэрэг алга оо.


2009-07-25

БРУНО


Саша Барон Коэн гэж Британий эгдүүтэй инээдмийн жүжигчин байдагийн. Борат Сагдив гэдэг нэртэй Казах сэтгүүлчийн дүр бүтээж нэлээн алдартай болсон баагий. Саша Барон Коэны бүтээсэн өөр нэг алдартай дүр нь Ali G Indahouse киноны Али Жи залуугийн дүр. Оросын MTV- ээр «Ali G Шоу» гарч байсан санагдаж байна. Энэ 7-р сард нээлтээ хийсэн“БРУНО” кинонд телевизийн сэтгүүлч, гей залуугийн дүрийг бүтээж. Бруно Миланы загварын долоо хоногийг баллаж орхисоныхоо төлөө ажлаасаа хусагдаж байгаагаар кино эхэлнэ. Америкт супер од болохоор очоод бус бужигнуулж өгч байна аа.

БРУНО уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш 7 хоногийн дотор 30,4 сая долларын орлого олсон байгаан.

Сүүлд үзсэн 2 кино

Сүүлд үзсэн 2 киноны тухай хальт бичье гэж бодлоо. Эхнийх нь "Миний аймшигтай асрагч". Сэтгэл санаа сэргээсэн хөөрхөн кино байна лээ.
Харин хоёр дахь кино нь "Гуру". Америкт очиж мөрөөдлөө биелүүлэх гэсэн Энэтхэг залуугийн тухай хөгжилтэй кино.

2009-07-24

ЭРОС СПОРТ

Ер нь ямар ч юмийг хүчээр хийнэ гэдэг хамгийн бүтэшгүй зүйл. Дургүйд хүчгүй гэдэг зүйр үг байдаг даа. Маргааш өглөө уг нь эрт болох ёстой. Арай эртхэн дуг хийе гээд хэвтлээ. Цагаа харсан чинь цаг шөнийн 12 цаг. (Аминдаа эрт унтах гэж байгаа царай нь) Би бол зурагт үзээд шөнийн 2 цаг хүргэчихдэг болоод байгаа. Эртхэн амарая гэсэн чинь нойр хүрдэггүй ээ. Одоо ингээд шөнийн 3 цаг өнгөрч байхад гомпүүтэрийн ард шомбойгоод сууж байна. Саяханаас кабелийн спортын суваг хаяа хардаг болоод байгаа. Трамплинаас ус рүү үсэрдэг энэ спорт их гоё юмаа. Тамирчид нь ямар ч гоё биетэйн. Булчин чөрмөс нь хөгжчихсөн. Усанд сэлж сурая гэж бодоод байгаа. Дараагийн өөр нэг спортын төрөл нь чөлөөт бөх. Оросууд греко-римская борьба гээд байдагийн. Энэ зарим нэг байрлал нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаан. хэхэ. Надад бол шууд л секс сэдэл төрж байгаа юм даа.

2009-07-17

2009-07-16

ТЭРЭЛЖ


Наадмын үеэр хэсэж тэнэхийн дон тусаад байлаа. Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг билүү. Тэрэлж яваад ирлээ. Гэр, байшинтай амралтын газрууд шиг элбэг юм алга. Гэхдээ өөр хоорондоо нэг км ч хүрэхгүй зайтай ийм олон амралтын газар бие биендээ бас шавар хаагаад өрсөлдөөн ихтэй л юм шиг байгаан. Манайхан нэг амралтын газар захиалчихсан байсан. Биднийг ирэх сургаар байсан амрагчилдаа явуулаад,гэр байшингаа суллачихсан байсан. Статистикийн мэдээ: Тэрэлжид хоёр өдөр нэг шөнө болох хугацаанд 20 орчим шил архи, мөн тооны ундаа ус, хоёр хонь, нэг ямаа цааш нь харуулсан. Цагаан архинаас нь бол би дөлөөд л яваад байлаа. Харин хорхог, боодогноос бол татгалзаагүй. За муу хүн идсэн ууснаа гэж... Үзсэн харсанаа бичье. Дээр үед лам нарын бослого гараад,хэдэн лам агуйд хоргодож байгаа тухай кино байдаг даа. (Киноны нэр нь орж ирдэггүй ээ.) 100 ламын агуй гэдэг нэртэй юм байна лээ. Яг машин замын дагуу тэр агуйд нь орж үзлээ. Цаашлаад голын эрэг дээр очиж өвдөгөөр татсан усанд оров. Трусиктэй голын үсэнд зогсож байх үед хамт явсан нөхдүүд зураг дарчихсан байсан. Дараа нь зургаа блог дээр оруулна аа. Гол дээр баахан тоглож байгаад амралтын газартаа эргэж ирсэн. Орой нь түүдэг асааж галын наадам хийж дуулж хуурдаж шөнийн 3 цаг хүргэж байж унтсан. Харин 2 дахь өдөр нь мэлхий хад руу очсон. Мэлхий хадны ойролцоо ирэнгүүт л морь унах уу, тэмээ унах уу гэсэн нутгийн индиан жаалууд угтав. Үнэ ханшийг нь сонирхсон чинь нэг цаг морь унахад 2000, тэмээ унахад 3000 гэдэг юм байна лээ. Ямар ч зарлага гаргахгүй, ашиг олж байгаа цорын ганц бизнес л энэ бололтой. Цаашлаад дүүжин гүүрээр гарч, Гүнжийн сүмээр орж үзлээ. Ганц хоног ч гэсэн сайхан л амарлаа. Ирэх 8 сард Дархан, Хөвсгөл явах болсон. (-;

2009-07-13

Маргааш

Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?
Мартсаныг санах vлдсэнийг бvтээх
Маргааш гэдэг яруу єдєр
Мандтугай!
Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ!

Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!

Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.

Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж
Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн

Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан

Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй
Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.

Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн
Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг
Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ

Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.

Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн
Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.

Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!

Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч
Зvрх судсанд чинь ядуу ардын цус
Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!

Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!

Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй
Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй
Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!

Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.

Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд
Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж
Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой


Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ
Усан болор жvнзэнд алтан сархад залгил!

Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!

Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.

Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй
Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас
Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.

Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт
Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!

Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг
Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!

Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе
Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.

Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж
Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний
Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.

Аав чинь энэ vедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа
Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.

Иргэн Хулан та миний маргааш мєн
Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн
Их хаалгыг нь татах миний гар минь мєн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бvхэн
Мандтугай! гэж би бичье.

яруу найрагч Чойном.

2009-07-10

Төрийн далбааны өдөр

Энэ жилээс 7 сарын 10-нийг төрийн далбааны баяр болгож байгаа юм байна. Гадуур төрийн далбааг хаа сайгүй зарж байна. Төрийн далбаа мандуулсан нөхдүүд энд тэндгүй. Сүхээ ахын талбай дээр парад болсон цэргийн парад нэг иймэрхүү. MNB-ийн эфирээс авсан юм. Хөдөлгөөнтэй дүрс фото болгохоор ингээд чанар нь жаахан тааруухан болсон.






2009-07-03

Цэнхэр тэнгэрийн цаана


Аль эртнээс л сураг нь дуулдаад байсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд өчигдөр очлоо. Ер нь Монголд манай ангийнханы талаар сөрөг мэдээлэл, буруу ойлголт маш их байдаг. Үүнээс болоод манай ангийн олон хүн нуугдмал байж, гадуурхагдаж байгаа нь нууц биш. АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт судлаач, сэтгүүлч Брандт Миллерийн энэ гэрэл зургийн үзэсгэлэнд Монголд одоогоор нуугдмал боловч бодитой оршиж байгаа ЛГБТ олон нийтийн амьдрал, хайр дурлал, тэдэнд тохиолддог асуудлуудын талаар өгүүлжээ. Гэхдээ миний бодлоор энэ бол зүгээр ч нэг гэрэл зургийн үзэсгэлэн биш. "Больше чем выставка" гэж нэрлэх юм бол илүү тохиромжтой байлаа. Учир нь монголын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудын тухай мэдээлэл, бас манай ангийнхан Монголд хэрхэн гадуурхагдаж байсан тухай бодит баримт дурьдсан самбар гаргасан байна лээ. Гэрэл зургийн хажууд ЛГБТ хүмүүсийн шүлгийг англи монгол хэлээр байрлуулжээ. Зургаа авахуулсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн ЛГБТ хүмүүсийн нууцлагдмал байдлыг харуулах үүднээс нүүрийг нь цэнхэр хадгаар халхалжээ. Зураг бүрийн хажууд товч мэдээлэл байна лээ. Үзэсгэлэнд ойролцоогоор 20 орчим гэрэл зураг тавигдсан байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд мэдээж уран бүтээлчид нь, зураач, барималч С.Саранцацралт, дуучин С.Наран, Мишээл, Түмэн эх чуулгийн бүжигчид гээд урлагийн төлөөлөл оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч нь Монголын урлагийн зөвлөл, Хаан банк, Их Британий ЭСЯ, Le Bistrof Francais ресторан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Марк Минтон нар байлаа. Үзэсгэлэнгийн үеэр "Хөх тэнгэрийн цаана" богино хэмжээний баримтат кино үзүүлэв. Маш оновчтой дүрслэлтэй, хэн ч үзсэн ойлгохоор энгийн өгүүлэмжтэй хөөрхөн кино байлаа. Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэн 7 сарын 2-8-нд үзэгчдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгана гэж байсан.

PS: Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэнд тавигдсан нэг зургийг Энхриймаагийн блогоос копидаж авлаа. Энэ зураг бас танилцуулга дээр нь хэвлэгдсэн байна лээ.

2009-07-01

БУДДИЗМ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД

Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн Монгол дахь салбарын номын багш Гэлэн лам Түвдэн Жамц гэж австрали хүний бичсэн "БУДДИЗМ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД" гэдэг номыг өнгөрсөн 2 сард гэртээ авч ирж байлаа. Эхэндээ идэвхитэй уншиж байснаа сүүлдээ дутуу орхичихсон. Хурдан уншаад өнгөрөхдөө гол нь биш, харин ойлгож унших нь чухал юм шиг байгаан. Ямар нэгэн зүйл болохоо байхаар сүм хийдийн газар очиж хэдэн төгрөг төлөөд ном уншуулаад сэтгэлээ амраачихдаг нийтлэг байдал Монголд нэлээн түгээмэл гэж боддог юм. Харин буддын философи, сургаалын утга учирыг нь үнэн мөнөөр ойлгоход тус болж чадах сайн ном. Надад хамгийн их таалагдсан зарим хэсгүүдээс сийрүүлэх юм бол:

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ

Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгүй сэтгэлтэй боловч, голдуу жигд бус бөгөөд хүчгүй байдаг. Сайн санаагаар үйлдсэн үйлүүд сайхан зүйл тохиолдох чадамжийг үүсгэдэг. Муу сэтгэлээр үйлдсэн үйлүүд зовлон, гунигийг л даллаж байдаг. Энэ бол үйлийн үр билээ. Бурхны сургаалд буяны үйлийн үр нь бурхны орон хийгээд хүн төрлийг олоход хүргэдэг. Нүглийн үйл нь адгуус, тамын амьтан мэт муу заяанд төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд нь түр зуурын байдаг учраас удалгүй үхэж, үйлийн үрээсээ хамаарч өөр өөр төрөлд төрцгөөдөг.

УУР ХИЛЭН

Уурлах нь хураасан хамаг буяныг устгаснаар ирээдүйн жаргаланг хаах бөгөөд уураар үйлдсэн үйлийн үрээр төрөл төрөлдө зовлонд унадаг.Хэрхэн уурлахыг хэн ч хэнд ч заадаггүй. Уур уцаарын үр хүн бүрийн сэтгэлд оршиж байдаг. Уур уцаарын нэг дэхь ерөндөг бол тэвчээр бөгөөд өдөөн хатгалагад тайван сууж, хариу муугаар харьцахгүй байх гайхамшигт чадвар юм. Уураас зайлсхийх өөр нэг арга бол уурлуулж байгаа хүн уурандаа аймшигтай шаналж байдгийг ойлгох, үүнд бид шууд бус замаар буруутай бөгөөд, өс хонзонгоор хариу муугаар хандвал улам их ууртай болгоно. Маргааныг хамгийн ухаалгаар зохицуулах арга бол уучилж чадах, уучлал гуйх, анд нөхөр бололцох явдал юм.

(Буддизм бидний амьдралын хэмнэлд Түвдэн Жамц)


Амьдрал ахуйд тохиолддог бүх зүйлийг энгийн үгээр буддизмийн үүднээс тайлбарласан энэ ном таалагдсан.