Амьдралын тойрог

2011-10-24

Интернэтээ санаж байна аа....

За хүндэт блогчид, блогийн уншигчид сайн сууж байна уу? Ойрдоо байнга интернэтэд холбогдож чадахгүй жаахан тиймхэн байна аа. Байнга интернэтээс дүүжлээстэй байсаар дассан байна. Амьдралын хэмнэл, хэвшил түрхэн зуур өөрчлөгдсөн. Тэгээд л интернэтэд байнга сууж чадахгүй болчихоод байна. Интернэтэд холбогдохын тулд нэг модем авчихлаа. Уг нь бол модем нэг бодлын зүгээр юм. Хаа ч явсан халааснаасаа модемоо гаргаж ирээд ноутбуук руугаа шургуулаад л интернэтд холбогдож болохоор. Гэвч....
Гэвч энэ модем байрлал голдог "их зантай" эд юмаа. Манай өрөөнд бол шөнийн цагаар л модем гайгүй ажиллаад байгаан. Харин өдрийн цагаар бол модемноосоо нэтэд орно гэж гонжийнжоо шүү дээ. Харин өдрийн цагаар сургуулийн ном сангийн уншлагийн танхимд модем арай л дөнгүүр сүлжээ барьж байна аа. Гэвч би чинь өдөржингөө номын санд суухгүй шд. Хичээл ном, багштайгаа уулзах гээд сургуулийн хэдэн корпусуудын хооронд рейс хийчихнэ шүү дээ. Тэгээд хааяа л нэг интернэтэд сууж, Facebook -аа шалгаж, блогоо эргэж байна даа.

2011-10-16

Баяртай хамартай аяга минь

шинэ хуучин аяга.  шаргал нь халаагаа өгч,  хар нь надад үйлчлэх албандаа орж байгаа нь...

Хөөрхөн бүлтгэр нүдтэй, бондгор хамартай хөөрхөн шаргал өнгийн цайны аяга байдаг юм. Миний тэр цайны аяганд хэн ч цай хийж уудаггүй. Би ч "хамартай" аягандаа л цай хийж ууна. Гэрт байгаа өөр аяга руу би нэг нүдээрээ ч тоож харахгүй шүү дээ. Гэтэл саяханы нэг өдөр хамартай аягаа санамсаргүй алдаад шалан дээр унагаав. Аяга хага үсэрч, сэтэрсэнгүй. Харин сэнж нь салаад, дундуураа хэдэн хэсэг болоод хуваагдчихлаа.  Хамартай аяга маань ингээд ашиглалтаас гарчихлаа. Ийнхүү хамартай аяга бид хоёрын хайр сэтгэл, үерхэлийн түүх дуусдаг байжээ.  Хамартай аягаа сайн бариагүй эзэн би л буруутай л даа. Гэхдээ одоо яахав. Эд нь хэврэг, эзэн нь мөнх байвал болох нь тэр. Өнөөдөр дэлгүүр орж өөртөө шинэ цайны аяга худалдаж авлаа.