Амьдралын тойрог

2011-10-16

Баяртай хамартай аяга минь

шинэ хуучин аяга.  шаргал нь халаагаа өгч,  хар нь надад үйлчлэх албандаа орж байгаа нь...

Хөөрхөн бүлтгэр нүдтэй, бондгор хамартай хөөрхөн шаргал өнгийн цайны аяга байдаг юм. Миний тэр цайны аяганд хэн ч цай хийж уудаггүй. Би ч "хамартай" аягандаа л цай хийж ууна. Гэрт байгаа өөр аяга руу би нэг нүдээрээ ч тоож харахгүй шүү дээ. Гэтэл саяханы нэг өдөр хамартай аягаа санамсаргүй алдаад шалан дээр унагаав. Аяга хага үсэрч, сэтэрсэнгүй. Харин сэнж нь салаад, дундуураа хэдэн хэсэг болоод хуваагдчихлаа.  Хамартай аяга маань ингээд ашиглалтаас гарчихлаа. Ийнхүү хамартай аяга бид хоёрын хайр сэтгэл, үерхэлийн түүх дуусдаг байжээ.  Хамартай аягаа сайн бариагүй эзэн би л буруутай л даа. Гэхдээ одоо яахав. Эд нь хэврэг, эзэн нь мөнх байвал болох нь тэр. Өнөөдөр дэлгүүр орж өөртөө шинэ цайны аяга худалдаж авлаа.

4 comments:

Ganaa said...

Шар аяга хар аяганд дурласан мэт харагдаж байна шд, хэ хэ

LW said...

Udaaaan hereglesen yum uu hamartaig?

MNED said...

to Ganaa>Tiim baina uu? Bi shariig haraar ni solij bgaa shd

MNED said...

LW>shariig udaan heregleseen.Lav 3 jil