Хүмүүс өөрийнхөө амьдралын ханийг сонгохдоо олон шалгуур гаргаж тавьдаг байж болох юм. Үүний нэг нь нас. Зарим хүн өөрийнхөө үе тэнгийн хүнийг амьдралын ханиа болгон сонгох нь зөв гэж үздэг. Гэтэл өөр нэг хүн өөрөөсөө ахимаг насны хүнтэй дотно харилцаа үүсгэж, үерхэх, амьдралын ханиа болгохыг илүүд үздэг. Гурав дахь хүн өөрөөсөө дүү хүнийг сонгож, үүндээ ч сэтгэл хангалуун байж болно. Энэ номын нэгдүгээр сэдэвт хүний амьдралын мөчлөг, насны тухай цухас дурдаж байсныг уншигч та санаж байгаа бизээ. Монголчуудын хувьд 12 насны зөрүүтэй бол үе мултарсан гэж нэрлэдэг. “Эхнэр нөхөр хоорондоо 7 насны зөрүүтэй байхад сайн тохирдог юм гэнэ лээ” хэмээн ахмад настан ярьж байхыг би сонсож л байлаа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ