Амьдралын тойрог
Showing posts with label Сонжоо. Show all posts
Showing posts with label Сонжоо. Show all posts

2009-04-30

Сонжоо

Заримдаа элдэв янзийн сонжоо бөглөх сонирхолтой байдаг юм. Ийм нэг сонжоо олж бөглаж үзлээ.


Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.

1.Төрөлхийн манлайлагч ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч, бусдын санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг үнэнч шудрага өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.


2. Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж заваарлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.


3.Их нийтэч,санаанд оромгүй юм сэддэг. Бусадтай хялбар танилцдаг, гэвч төрлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий гэнэн, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.


4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.


5.Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон Жуан” –ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.


6.Түүнийг “Алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.


7.Дуу цөөнтэй бодлгошронгүй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж судлах нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.


8.Эрс хүчтэй хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхолоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.


9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий харахад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж үгэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.


2009-01-30

Гайхалтай юм аа.

Хэд хоногийн өмнө сэтгэл зүйн тест бөглөж үзлээ. Хариуг нь харсан чинь яах аргагүй л үнэн гарлаа. Гайхалтай юмаа. Та нар ч гэсэн бөглөөд үзээрэй.

Дараах 4 асуултанд удаан бодолгүй шууд хариулаарай.

Асуултанд хариулахаас өмнө хамгийн чухал хүсэлээ бодоорой

Цаас харандаа аваад хариултаа бичиж аваад дараа нь тайлалтай нь тулгаж үзнэ үү.

Энэ сорилд үнэн зөв хариу өгөөрөй, тэгвэл чи өөрийгөө таних болно.

Асуулт болгонд СЭТГЭЛЭЭСЭЭ хариулна уу!!!

Асуулт 1
Дараах таван амьтныг өөрт чинь хамгийн их таалагддагаас бага таалагддаг амьтан руу дарааллуулан бичнэ үү

Бар

Морь

Хонь

Гахай

Тахиа

Асуулт 2
2.) Доор бичсэн таван үгэнд таарах тайлбар бичнэ үү (хамгийн анх толгойд орсноо):
(жишээ нь: морь - хурдан)
a.) Нохой

b.) Муур

c.) Харх

d.) Кофе

e.) Далай

Асуулт 3

Өөрт чинь сайн танил хүнийг дараах өнгөөр дүрсэлбэл?

a.) шар

b.) улбаршар

c.) улаан

d.) цагаан

e.) ногоон

Асуулт 4
4.) Сүүлчийн асуулт. Өөрийнхөө дуртай тоо болон гаригаа бичнэ үү

Одоо асуултынхаа хариултуудыг шалгана уу.

Гэхдээ эхлээд:

Хүслээ дахин бодно уу!!!

Хариулт 1
Эхний асуулт таны амьдралд ханддаг дэс дараалал юм:
Бар бол АМЖИЛТ, НЭР ХҮНД

Морь бол ГЭР БҮЛ

Хонь бол ХАЙР ДУРЛАЛ

Гахай бол МӨНГӨ

Тахиа бол АЖИЛ

Хариулт 2

Нохой бол:

Чамайг илэрхийлнэ

Муур бол :

Чиний найз нөхдийг чинь илэрхийлнэ

Харх бол :

Чиний дайсныг илэрхийлнэ

Кофе бол :

Чамтай секс хийхэд ямар байхыг илэрхийлнэ

Далай бол :

Чиний амьдралыг чинь илэрхийлнэ

Хариулт 3

Шар: Энэ хүн чамайг хэзээ ч мартахгүй

Улбар шар: Энэ хүн чиний жинхэнэ дайсан

Улаан: Энэ хүнд чи үнэхээр их хайртай

Цагаан: Энэ хүн – чиний хүн чанар.

Ногоон: Энэ хүнийг чи хэзээ ч мартахгүй.

Хариулт 4

Дуртай гэж бичсэн тоогоороо энэ захиаг таньдаг хүн рүүгээ явуулна уу. Тэгвэл таны хүсэл дуртай гарагт чинь биелнэ.

Энэ тестыг Далай Ламын хүсэлтээр түгээв.