2010-06-26
Хотын гудамжинд шөнө болдоггүй
2010-06-22
Зарлаагүй шүлгийн уралдаан
Батзаяа зарлаагүй шүлгийн уралдааны шүүгч нь боллоо доо.
ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ
Их сургуулийн гудамжинд
Нэг эмгэн тамхи зарж суух нь
Инээд, бас хөгжил дэвшлийн дунд
Дусал нулимс бөртөлзөх шиг, эсвэл,
Ганц хуучин хийл гэнгэнэх шиг санагдана
Их сургуулийн гудамж
Нас ахих тусам уйтгараар дүүрээд
Эндхийн хүмүүс улам бүр залуужих шиг бодогдоод
Их сургуулийн гудамжинд цас хаялах уйтгартай
Бороо асгасан ч гунигтай
Охидын инээх нь тавлах мэт сонсогдоод
Ойрхон өнгөрөх ч дургүй болсон би.
Их сургуулийн гудамжинд тамхи зардаг
Эмгэн хүртэл ахиж үзэгдэхээ больсон...
Хэнийг ч анзаардаггүй, хэрцгий
Их сургуулийн гудамж Б.Батзаяа
Frank said...
Их сургуулийн гудамж
Ихэрхүү бас эргүүдүү хүмүүсийн гудамж
Сэхээтэн төрүүлэх бус
Сэхээрэхгүй төөрүүлэх газар...
БОРОО said...Их сургуулийн гудамжинд
Идэр нас минь өнгөрсөн
Ихэмсэг бардам
Инээмсэг ялдам охидууд
Энд тэндгүй
Эрээн мяраан, цог золбоо
Хаа сайгүй
Их сургуулийн гудамжинд
Ирж болно, явж болдоггүй
Хоргодоод байдаг
Хонгор түүнийгээ би анх харсан
Санагдаад байдаг
Сайхан түүнтэйгээ анх учирсан
Их сургуулийн гудамж
Миний дурлалын гудамж байсан
Их сургуулийн гудамжинд
Их олон удаа би алхсан
Инээд хөөр дүүрэн байдаг
Энэ л гудамжаар би дүнсийж явдаг
2010-06-21
Сэтгэл рүү шагайгч Түүнд
Манхайгч сар
Чих дөжрөм чимээн дээр
Нам гүм.
2006.11.02 New-York city Г.А
Миний л нэрийг дуудсаар
Чиний уруулын хэлбэр
Залбиралдаа нимгэрсэн...
Намайг эзгүйд цайсан үсээ
Сэмхэн түүж үлээсээр
Гэзэг чинь шингэрсэн...
Гунигтай шүлэг тэрлээд л
Жаргалтай болчихдог шигээ
Азтйа гэрлээд л
Үүр нам унтдаг сан бол
Зүрх минь даанч нойргүй
Үүд балбах мэт цохилно
Зүүдэн дотроос чи
Нэрээр минь дуудаж сэрээнэ.
2007.09.09 Cincinatti
2007.10.13 Iowa City Г.А
2010-06-19
Эль хуль дэлгүүр...Миний сонголт: Сэтгэл рүү шагайгч Түүнд
2010-06-18
Шар айраг минь баяртай

Одоо тэгээд шар айраг уумаар санагдах юм бол блог руугаа орж зургийг нь нэг харчихаад шүлсээ гүд хийтэл нь залгиж байхаас...
PS. Надад бэлэн шар айрагны зураг байсангүй. REDCOURSE-ийн блогоос авлаа.
2010-06-17
ТӨВ АЙМАГ
2010-06-15
ӨӨРИЙГӨӨ МЭДЭРСЭН НЬ
Би хэр барагийн юмыг өөртөө хүндээр тусгаж авахаа ч больж. Романтик сэтгэлгээ ч надаас чимээгүйхэн яваад өгчихсөн юм шиг санагдлаа. Нэлээн хэдэн жилийн өмнө би маш "эмзэг цэцгийн дэлбээ" байжээ. Харин одоо бол хэр баргийн асуудлыг тоохоо больсоноо мэдэрлээ. Саяхан нэг блогчинтой хамт Стрингс орлоо. Сүүлийн 1 жил тэр газрын хаалгаар огт ороогүй юм. Чанга хөгжмийн нүргэлээн... Дотороо халаасан залуус, хүүхнүүд, хэдэн гадаадынхан бүжиглээд, хөгжилдөөд. Шөнийн 00.00 цаг дөхөх үед цагдаа нар ирж хөгжмийг нь унтраалгаад... Тэгээд цагдаа нар явмагц дахиад л хөгжим нүргэлж, залуус бүжиглээд... Амьдралын тойрог гэдэг үг юутай үнэн бэ? Нийгмийн амьдрал бол тойрог ороомог (сприраль) хэлбэрээр явагддаг гэсэн философийн нэг үзэл баримтлал байдаг даа. Л.Түдэв гуай ч энэ тухай "Эргүүлэгийн тухай эргэцүүлэл" гэсэн гарчигтай эссе бичсэн байдаг. Миний эртний ЭКС, нэгэн танилтай маань найзлаж байгааг мэдэв. Үүнд би огтхон ч эмзэглэсэнгүй. Харин ч энэ надад угаасаа хамаагүй гэсэн бодол төрсөн. Аль эртний явдал болохоор одоо ямар ч ач холбогдолгүй мэт санагдав. Харин ч эртний экс, нөгөө танилынхаа аль алинтай нь зүгээр л найзуудын хэмжээнд үлдсэн нь дээр гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед Энхриймаагийн блогийг нэлээн анхааралтай уншив. "Энхриймаагаас өөр юу ч үгүй үлдсэн минь" гэсэн гарчигтай бичлэгийг уншлаа. Гей ертөнцөд мөнгөтэй хүн бурхан, мөнгөгүй бол хэн ч биш...Ихэнхдээ зугаа цэнгэлээр л амьдрал нь хэмжигддэг болсон учир түүнтэйгээ уялдаад мөнгөтэйгээ долоож, мөнгөгүйгээ нулмиад сурцан... Ингэж энэ бүхнийг, хүсэн хүлээж, догдолж, тэмүүлэн байж хаалгаар нь орсон амьдралынхаа, ертөнцийнхөө олон өнгийг бодитоор нь олж харсан би. Ийм хүмүүстэй дахин харилцаад яахуу дээ. Зүгээр л бүх зүйл утгагүй. Архидаж өнгөрүүлсэн өдрүүд, сарууд. Одоо надад юу байна гээд харлаа, бодлоо. Юу ч алга. Ажилгүй, халаас хоосон, дээр нь ядаж хувь хүнийхээ нэр төрийг ч бусдын уланд гишгүүлцэн...
гэж бичсэн нь миний анхаарлыг татав. Дараа нь доор нь хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлийг гүйлгэж харлаа. Надад олон юм бодогдлоо. "Та хариулахгүй ч байж болно" гэдэг ярилцлагийн нэвтрүүлэг байдаг даа. Үүнтэй адил "Би бодлоо бичихгүй ч байж болно" гэж шийдлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүний амьдралын хэмнэл хийж байгаа ажлаас нь их хамаарах юмаа. Уг нь ажил ихтэй, бужигнасан үймсэн олны дунд цаг хугацаатай уралдаж ажиллах гоё. Гэтэл миний одоо энэ хийж байгаа ажил нэг л алгуур юмаа. Эрхэлж байгаа ажлын хэмнэл удаан бол сэтгэл зүй хүртэл залхуу болчихдог юм шиг. Цаг товлосон ажилд бол юун алгуурлаж, хойш тавих. Одоогоос хэдхэн жилийн өмнө үүнийг би тэдэн цагаас өмнө хийж дуусгахгүй бол болохгүй гээд л ажлыг машиндаж өгдөг байлаа. Гэтэл одоо "за энэ ч яахав, тэгэж байгаад болно шд" гэх байдлаар ханддаг болчиж. Хэдэн жилийн өмнөх өнөө гялс ажлаа амжуулая гэсэн сэтгэлгээ маань алга болжээ гэдгийг сүүлийн үед улам их мэдэрч байна аа.
Эршүүгийн бичсэн I love you mom бичлэгийг уншлаа. Бас л олон юм бодлоо. Би муу хүү биш л дээ. Гэхдээ байгуулсан гавъяа одоохондоо алга байна. Аав, ээжийн бүүр сайн хүү нь болно оо гэж дотороо шивнэлээ.
PS: Баахан л эрээвэр хураавар юм биччих шиг боллоо.
2010-06-06
Манай клубын залуус
Би нэг хар юмтай үерхэж байгаа. Үерхэлээ эхлүүлэх гэж байгаа гэдгээ блогоороо дамжуулж зарлаж байсан даа. Төмөртэй найзлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүзүү, нуруу гөшөөд байсан нь оргүй ариллаа. Ажиллагаагүй байсан булчин шөрмөс хөдөлгөөнд ороод аятайхан л байна. Өчигдөр клубынхээ бүртгэлийн хуудсыг шортны халаасанд хийгээд гаргахаа мартаж. Шортоо угаалгын машинд хийгээд эргүүлээд, зад мушгиад хатаасан. Угаалын машин дотор жижигхэн цаасны үйрмэг гарч ирэхээр нь гайхаад. Сүүлд нь л учрыг нь оллоо шд. Би бас тэгэж ер нь бүтэлгүйтэхээрээ том том фактлах балай этгээд шүү. хэхэ. Өнөөдөр gym-ийнхээ багшид үнэнээ хэлж бүртгэлийн хуудас шинээр авсан. P :)
Манай клубынхэн гэж янзтай бие хаатай нөхдүүд байгаа. Булчин нь ойвойж товойгоод саак. Би дэргэд нь бол шинэков оо. Бариу майк өмссөн хүдэр залуучууд эргэн тойронд үү... аа... гэж дуу авай гаргаад том том гантел өргөөд л... Клубт миний очдог цаг хугацаатай яг давхцаад хэдэн нөхдүүд ирдэгийн. Эхний залууг Э гэдгийн. Э бол жаахан биетэй ч зааны хүчтэй, булчин шөрмөс нь зангирсан хүдэр бор залуу. Уураг ууж алдагдсан эрч хүчээ олж авдаг гэж байгаа. Намайг бас уураг уу гэж зөвлөөд байгаамаа. Э нэг өдөр ирэхдээ адууны засаа хөдөөнөөс захиж авчируулаад уулаа. Цул уураг гэж авч байна. Яриаг нь сонсож байсан Т гэдэг нөхөр засаа гэж юу вэ? гэж байна. Засаа гэж юу болохыг Э тайлбарласаны дараа Т: мэдэхгүй үгээр ярьж байгаар адууны үрийн шингэн л гэнэ биз гээд нүдээ онийлгоод инээж байна. Т гэж нөхөр барилдахаасаа таахалзах нь ихээ. Энд тэнд очиж хүмүүсийн хийж байгаа дасгалыг шинжээд л... Хүний хийж байгаа дасгалыг хийж үзнэ. Ер нь бол хүн болгонтой танилцаад хэд гурван үг солиод л... Хаа газар нэг тийм сэргэлэн, бужигнуулдаг гар байдаг даа. Тэр бол яг тиймээ. Намайг хүртэл байцаагаад амжсан гэж байгаа. Яаж зүгээр байхав, тэр бас өөрийнхөө амьдралыг надад хүүрнэн өгүүлнэ. Би түүнийг цоо ширтэж байгаад л яриаг нь сонсоно. хэхэ. Хичээллэх хуваарь нь манийхтай нь давхцдаг өөр хэдэн нөхдүүд бий. Тэд бол ерөнхийдөө дуу шуу муутай. Илүүдэл жингээ хасахын хүсэл болсон хэдэн бүсгүйчүүд гүйлтийн замтай найзлана шүү дээ. Клубын хэдэн банди нар энэ хүүхний бие нь ийм тийм. Хүүе, чи битгий хүүхнүүд байгаа газар руу ойртоод бай гэж нэг нэгийгээ цаашлуулна. Надад бол энэ нь сонин биш. Хэхэ. GYM-д явдаг хэдэн залуугийн бие хаа, булчин л сэмхэн сэмхэн сканердаж хараад л...
Gym-д танил хэдэн найзууд явах юм бол бас нэг бодлыг их зүгээр юм шиг байгаан. Гурван найз хичээллэдэгийн. Бие биенээ дэмжээд, тэрүүхэн тэндээ хоорондоо мар мар хийж арзагнаад, дасгалаа хийхдээ хоорондоо өрсөлдөөд... зугаатай л байдаг бололтой дог. 9 сар хүртэл тасралтгүй төмөртэй найзлах юм бол ямархуу үр дүн гарахын бол.
2010-06-05
Тог
Хэл шинжлэлийн асуудал ч яамай. 6 сарын 4-нд миний хувьд бол тогны гачигдалд орсон өдөр байлаа. Өглөө ажил дээр ирсэн чинь ганцхан манай өрөөнд тог байдаггүй ээ. Тог байхгүй ч гэж дээ. Өрөөний чийдэн бол асаж байгаан. Харин арзээтигэнд тог байдаггүй. Уг нь өмнөх өдрийн орой нь зүв зүгээр л байсан юм. Өөрөө оролдох гэснээ болив. Намайг оролдож байтал хаа нэгтээ асуудалтай болсон цахилгааны утас нь салж нийлээд богино холболт үүсэж би тогонд цохиулж хамаг бие арзайх ч юм билүү гэж бодов. Аминдаа хайртай шүү хэхэ. Цахилгаанчин дуудаад ирдэггүй ээ. Хүнд бөгстэй шүү энэ хүмүүс.
Орой гэрт ирсэн чинь байрны тог тасардагийн. Тэгсэнээ тог ирлээ. Буцаад тасарлаа. Шөнө дунд болсон хойно тог ирлээ.
2010-06-03
"яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа"
Ижил хүйстнээ сонирхогдог хүмүүсийг зарим хүмүүс хүн бишээр үздэг. Ялангуяа монголчууд маань ийм хүмүүсийг бараг хүний ад мэтээр үздэг. Үнэхээр монголд гомо, лэсби нар амьдрахад их хэцүү байх гэж боддогийн. Одоохондоо Монголд нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөх цаг нь арай болоогүй ч байж болохын. Ямар сайндаа монголоос Европ руу цагаачлах гэсэн хүмүүс гомо гэж хэлж байж зөвшөөрөл авдаг гэж сонссон юм байна.
Дээр үед рестранд ажилдаг байх үед нэг удаа гаднаас наранд гоё борлосон биетэй, халзан толгойтой, биерхэг байрын, бас ч үгүй нилээн хичээллэдэг байрын булчинлаг залуу орж ирсийн. Манай хэдэн үйлчлэгч хүүхнүүд бүгдээрээ бие биенээ нудралцан "хардаа, хачин гоё залуу байна. Хаана суух нь вэ " энэ тэр хэмээн хоорондоо шивэр авир гэж байтал нөгөө залуу явсаар миний үйлчилдэг хэсэгт очиж суусан. Манай нэг Бразил хүүхэн над дээр ирээд "чи захиалгыг нь авчих найз нь захиалгыг нь хүргэж өгье. Чи тэртэй тэргүй нөхөртэй юм чинь" хэмээн бараг өвдөг сөгдөх нь ээ. Би тэгье л гэсэн мэдээж.
Нөгөө залуу дээр очсон уух юмаа захиалаад хүн хүлээж байгаа удахгүй ирнэ гэв. Би нөгөө хүүхэн дээр ирээд "хөөе хүн хүлээж байгаа гэнээ. Мэдээж найз хүүхэн нь биз." гэсэн манай хэдэн хүүхнүүд "ямар азтай хүүхэн байдаг бол харъя" болцгоов.
Нилээн хэдэн минутын дараа гаднаас туранхайвтар өндөр цагаан залуу орж ирэн нөгөө залуугийн дэргэд очиж үнсэлцээд зэрэгцэн суув. Манай хэдэн хүүхнүүд "яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа" гэцгээн баахан л шүлсээ гоожуулаад хоцорсон доо. Мэдээж тэр 2 залуу хоол идсэний дараа их л халуун дотно гараа гараа барин юм ярьж сууж байгаад гарсан. Ямар ч байсан их эелдэг залуучууд байсан. Нэг архитэктч, нөгөөх нь элетроникийн мэрэгжилтэй гэж байсан.
Бас баярын өдрүүдээр манай рестран парти зохиодог байсан юм. Түүгээр 2 гомо залуу ирдэг ба тэр 2-ын ажил нь Drag Queen юм. Нэг нь цагаан нөгөөх нь хар залуучууд бөгөөд хамт амьдардаг хосууд гэсэн. Анх орж ирж байгааг нь харахад туранхай 2 залуу орж ирж байсан. Дараа нь хувцасаа өмсөөд гараад ирсэн ямар ч хүүхэн атаархмаар 2 хүүхэн болсон шүү.Би хүртэл харчихаад дуу алдсан гэж байгаан. Мини юбка, гэдэсээ гарсан топ өмссөн ба хөл гэж савх шиг тэгшхэн, бөгс энэ тэр гэж нээрээ байнаа. ккк
Өө тийм бас манай нэг сайн танидаг хүүхний ээж нь лэсби юм. Тэрээр 3 хүүхдийн эх бөгөөд хүүхдүүд нь бүгдээрээ авгай, нөхөртэй болоод үр хүүхэдтэй. Нэг ёсоор эмээ гэсэн үг. Үр хүүхэдтэй байхыг бодоход мэдээж урд нь эрэгтэй хүнтэй хамт амьдарч байсан юм шиг байгаа ийн. Хамгийн гайхалтай нь яагаад лэсби болсон юм бол гэж боддог. Эсвэл олон эрчүүдэд хууртаад тэгсэн юм бол уу ... за бүү мэд. Одоо Бианка гэдэг хүүхэнтэй хамт амьдардаг. Урд нь Андреа гэдэг хүүхэнтэй байсан ба тэрэнтэйгээ бүр хуримаа хийсэн юм. Тэгсэн Андреа нь аймаар хартай, зодож барьдаг байсан юм байх аа.
Нэг удаа манай танил хүүхэн манайд нөхөртэйгээ байж байгаад ээждээ юм хэлэх гээд манайхаас утасдсан юм. Нилээн хэдэн хоногийн дараа манай утас дугарсийн. Авсан " Би Андреа байна. Өөрөө хэн бэ" гэнэ. Эхлээд нөгөө Андреа гэж санаанд орохгүй яагаад гэхээр би түүнийг танидаггүй байсын. Гайхлаа. Нэрээ хэллээ. Чи манайх руу утасдсан байна гэхгүй юу би гайхад би утасдаагүй гэлээ. Тэр хооронд чинь олон юм бодож байгаа юм чинь. Нөхрөө юм бол уу гэж бодоод нөхрийнхөө нэрийг хэллээ тэгсэн бас танихгүй гэж байна. Дараа нь бодож олж байгаа байхгүй юу. Тэгээд танил хүүхэндээ хэлсэн чинь. Харин тиймээ аймаар хартай гээд инээж байсан. Удалгүй салсан гэсэн.
Ингээд харахад хүн л юм болохоор бусад шиг жаргал зовлон, хэрүүл маргаан, зөрчилдөөн, хайр дурлал гээд бүх л юм байдаг байгаа биз.
Мэдээллийн эх сурвалж http://spass.blog.banjig.net/

yes yes Boroo
June 22, 2010
Их сургуулийн гудамжинд
Инээд баяр гуниг хөглөрсөн
Замаар нэг хуучин дурсамжууд
Залуу насны гэрэлт өдрүүд
Эргээд бодно алхаж байсан хамт
Энд одоо ч түүний шаахай товших шиг
Хаа нэг ганц шар навч
Хаачихаа мэдэхгүй надшиг эргэлдээд
Харин тэр улиас мод одоо ч залуу хэвээрээ
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, цэнхэр мухлаг бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...