Эль хуль дэлгүүр...Миний сонголт: Сэтгэл рүү шагайгч Түүнд
Хэд хоногийн өмнө Улаанбаатар их дэлгүүрээр орлоо. Дотор засал нь их аятайхан юм. Гэхдээ эль хуль. Үйлчлүүлэгчгүй болохоор худалдагч нар нь хуруу хумсаа засаж, хэн нэгэн рүү мэссэж явуулж цагийг бардаг юм шиг санагдав. Цахилгаан шатаар дээд давхарт нь гарлаа. Саруул том танхим. Гэхдээ хов хоосон. Талбайгаа түрээслүүлдэг байж таараа. Түрээс нь хэт өндөр ч юм уу, эсвэл худалдан авагч цөөнтэй тул талбай түрээслээд бизнесээ явуулах сонирхолтой хүн одоогоор гараагүй юм шиг. Дээд давхарын танхим нь хоосон шахуу. Хамгийн эцсийн буланд нь номын тасаг байна. Энэ давхарт нь өөр юу ч алга. Босго давж орлоо. Миний алхах чимээнээс өөр амьд хүн байгаа шинж алга. Гэтэл хэдэн минутын дараа миний хөлийн чимээгээр худалдагч нь цаад булангаасаа гарч ирэв. Би ном үзэж лангуу, тавиур тойрч алхав. Нэг анзаарсан чинь худалдагч бүсгүй надаас нэлээн зайдуухан зогсож миний араас тасралтгүй цоо ширтэж байна. Би гайхлаа. Хүн үзээгүй юмуу хаашаа юм. Эсвэл худалдан авагчгүй тул намайг ороод ирэхээр ашгүй нэг хүний бараа харлаа хэмээн дотороо баясаад байгаа юм болов уу? За бүүр муухайгаар бодоход ном шүүрч аваад гараад гүйчихнэ гэж санаа юм болов уу? Бүү мэд. Нэг л сонин. Интерномд эсвэл бидний нэрлэж заншсанаар УИД-ийн номын тасагт ороход худалдагч нар нь ингэдэггүй л юм даа. Яруу найрагч Аюурзана ахын "Сэтгэл рүү шагайгч түүнд" номыг худалдаж авлаа. Турк, Орос, Америкт байхдаа 2005-2008 оны хооронд бичсэн шүлгүүд нь байна.
8 comments:
neg shulegnees ni 4-n mort bicheerei dee...orood garlaa kk
Ulaanbaatar ih delgur gej haana baidag bilee?
Neg uyee bodohod Mongolchuud butsaad nom ih unshdag bolson bna lee.
UIDiin nomiin sand orohod zondoo huntei baisan shuu.
gehdee heden jiliin omno l doo.
Shine uyeiin uran zohiol jaahan amidralaas tasaraad baih shig esvel tiim amidral Mongold baidag yum uu buu med. Zarim ni huuchin zohioluudaas sanaa hulgailsan baisan.
Zarim ni ter chigeeree solongos kino.
neg saihan chas hiisen nom unshih yumsan.
to WHOOPS>Za tegey. Huseltiig chini odoohon biyluuley.
to Eldev asuult> UB ih delguur ni shineer neegdsen yumaa. Baruun 4 zamaas zuun tiishee tov zam dagaad 150 orchim yavahad l bga daa. Odoo zaluu zohiolch nar zondoo bolson bna lee.
зөв сонголт :)
миний дуртай ном байна
to Soulmate> Nadad ch ene nom taalagdasan
агуу хүн ч шүлгийг бичиж чаддаггүй юм аа гэхгүй юу хэхэ надад нээх ойлгомжгүй санагдсан хүний хэлээд бичээд тавьчихсан зүйлийг ойлгохгүй байгаа даа өөртөө л гутрахаас эсүүл тэр ахуй нь надад тохирохгүй миний мэдэхгүй ахуйг хэзээ ч ойлгохгүй хананд буулгасан болхоороо тэрийм бээлгүй дээ
to REDCOURSE> Ер нь шүлэг, уран зохиолын бүтээлийг шүүж дүгнэнэ гэдэг асар хэцүү. Уран зураг шүлэг хоёрыг ойлгох хэцүү хэцүү.
Post a Comment