Амьдралын тойрог

2026-01-23

Шанхайд өнгөрүүлсэн 4 хоног

Шанхай хотод би өмнө нь хоёр  удаа ирж байсан. 2025 оны 8 дугаар сард 3 дахь удаагаа ийнхүү ирлээ. Шанхай хотод анх ирж байх үедээ тэмдэглэл бичиж байсан.  2015 оны 6 дугаар сарын сүүлээр анх удаа Шанхайд ирж байлаа. Шанхайд аялах үеийн анхны сэтгэгдэлийн тухай эндээс унших боломжтой. Хоёр дахь удаа Шанхайд ирсэн тохиолдол нь 2025 оны 1 дүгээр сард байлаа.  Вьетнамаас Улаанбаатар руу буцахдаа Шанхайгаар дамжин явсан юм.  

Шанхай бол түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар. Тийм учраас би Шанхай хоттой бүрэн танилцаж амжаагүй ээ. Тийм ч учраас Шанхайд дахиад ирлээ. 


Шанхайд ирсэн хоёр дахь өдөр нь хотын төв орж хуучны худалдааны гудамжаар тэнэв.














Дараа нь Шанхайд "Умарын сувд цамхаг" -аас холгүй байдаг "Шанхайн аквариум" үзэв.








Өмнө нь Солонгос, Вьетнамд аквариум үзэж байсан. Энэ удаа Шанхай хотын аквариумыг үзлээ. Талбайн хувьд хамаагүй том, илүү баялаг үзмэртэй юм байна лээ. 

Дараа нь Starbucks орж хүйтэн ундаа шимж хөлөө амрааж суув. 

                                                     

Зочдын дэвтэр дээр нь With love from Mongolia. MNED гээд он сар өдөр бичив.                                           

           

 Шанхайд өнгөрүүлсэн 3 дахь өдрөө New-York University Shanghai кампус руу очиж үзэв.




Их сургуулийн хотхоноос гараад "Oriental sports center" метроны өртөө хүртэл алхав. Замдаа эль хуль гудамжаар алхав. Гэхдээ метроны өртөө хүртэл алхах замдаа тансаг зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдийн хажуугаар явж өнгөрсөн юм.


Шанхайд байх хугацаандаа Jack'd APP ашиглан танилцсан нутгийн залуутай болзоод амжсан. 👉👌

Шанхай хотын шөнийн үзэмжийг харж нүдээ баясгах зорилгоор  SHANGHAI BUND  орчим рүү явлаа.





Өмнө нь Шанхайд ирэхдээ энэ гудамжаар огт явж байгаагүй юм билээ. Шанхайд Dapuqia метроны өртөөний ойролцоох үйлчилгээний төв дотор идсэн энэ хоол их аятайхан байсан шүү.







Шанхайд өнгөрүүлсэн 4 хоног дорхноо дуусав. 4 дэх өдрийн өглөө нь Шанхайгаас Өвөрмонголын Ордос хот руу нисэв.


Шанхай хотын Hongqia нисэх онгоцны буудлын VIP Lounge орж өглөөний цай уув. 






Ордос хотод хагас өдөр өнжөөд орой нь Улаанбаатар руу нислээ.  Ийнхүү 20 хоногийн хугацаанд Казахстан, Узбекистан, БНХАУ-д хийсэн аялал дууслаа. 20 хоногийн хугацаанд Алматы, Астана, Ташкент, Сиань, Шанхай гээд таван хотоор зугаалав. 




20 хоног аялаад гэртээ ирэв. Түрийвчинд ийм мөнгө үлджээ.


2025 оны зуны аяллын тэмдэглэл ийнхүү дууслаа. 2026 онд илүү олон сайхан аялал төлөвлөсөн.

2026-01-20

Сиань хот: 5 дугаар хэсэг. Сиань хотоос Шанхай руу

 Сиань хотод байх сүүлийн өдөр. Өдөр нь гадуур явж байгаад орой нь 18:00 цагаас 7 жилийн өмнө танилцаж байсан хятад найз маань оройн хоолонд намайг урив. Анх Сиань хотод ирэхэд намайг тэр хоолонд даасан юм. Тийм учраас энэ удаа би түүнийг хоолонд даах хэрэгтэй гэж бодлоо. Миний байрлаж байгаа зочид буудлаас холгүй тун дажгүй ресторанд өнөөх маань ширээ захиалчихжээ. Энэ бол Шэньси мужид анх бодож олсон "орон нутгийн" гэж тодотгож болох хоол үйлчлүүлэгчдэд санал болгодог ресторан юм байна.


Цуунд дарсан бага зэрэг үмхий үнэртэй өндөг амьдралаа анх удаа идэж үзэв.


Веган шөл. Өндөг, дүпүтэй. 


Хоолны дараах десерт байдлаар Хятад найз маань надад зориулаад сонирхолтой зүйл захиалжээ. Үүнийг би анх чихэрлэг амттан, эсвэл жимс гэж бодсон юм.


Гэтэл миний таамаг хол зөрөв.  Энэ бол далайн гаралтай бүтээгдэхүүн байлаа. Гадуур нь ийм улаан нунтагаар бүрхэж,  өнгөц харвал жимс шиг харагдуулахаар зохиомжилжээ. 


Царайлаг хятад залуутайгаа аяллын тухай, анх 7 жилийн өмнө Туркийн Истанбул хотод хэрхэн танилцаж байснаа эргэж дурсав. Энэ найз маань эхнэртэй. Гэрлээд нэг жил ч болоогүй байгаа учраас одоохондоо хүүхэдгүй. 4 өрөө орон сууцанд эхнэртэйээ амьдарч байгаа гээд өөрийнхө амьдрал ахуйн тухай товч бас ярив. Хятадад орон сууцны үнэ ханш ямар байдаг тухай би асууж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орон сууц худалдан авах үнэ ямар байгаатай харьцуулж үзлээ. 1 м квадратын үнэ ханш Улаанбаатар болон Сиань хотуудын хувьд хол зөрүүгүй юм гэж би дүгнэсэн. Гэхдээ Сиань хотод дундаж цалин Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүний дундаж цалингаас хамаагүй илүү өндөр юм байна лээ.
Ресторанаас бидэнд ийм үнэрт уут бэлэглэв. 


Хоолны дараа бид хоёр хамтдаа селфидэв. Амьдрал гэдэг гэнэтийн үйл явдлаар дүүрэн юмаа. 7 жилийн өмнө Истанбулд танилцаж байсан Хятад залуутай түүний төрөлх хотод нь уулзна гэж төсөөлж явсангүй. Ямар ч байсан энэ залуу бид хоёр уулзах хувь тавилантай л байсан юм байлгүй дээ. Тэр  Их Британийн Бермингемд их сургууль төгссөн тул англи хэлэндээ сайн, маш боловсон, соёлтой залуу. Би түүнийг Монголд ирээрэй гэж урив. Ингээд бид дахин уулзах ерөөл тавиад энэ удаагийн уулзалтаа дуусгав. Хоолны дараа зочид буудалдаа эргэж ирээд чемондаа цэгцлэв. Ингээд метронд суугаад хотын төв рүү явлаа. Хотын төвд орой болоход хятад залуучууд гудамж талбайд дуулдаг юм байна. Нутгийн залуус дуулахыг сонсож суув. Энэ бол open mic биш. Харин дуулах дуртай залуус өөрсдөө хөгжим, микрофон, дуу өсгөгчөө авч ирээд хүмүүс зориулж дуулдаг юм байна. 




Ингээд орой болсон хойно буудал руугаа буцлаа. Маргааш сэрээд 12:00 цагаас өмнө буудлын өрөөгөө хүлээлгэж өгөв. Ингээд хагас өдөр хэртэй чемоданаа чирээд ойр зуур дэлгүүрээр явж цаг нөхцөөв. Зочид буудлаас гарахын өмнө 5 шөнө хоносон өрөөний зургийг нь дарав. "7 Days" бол тансаг биш боловч цэвэрхэн аятайхан сүлжээ зочид буудал юм гэдэг бодол маань дахин батлагдав.


Өдрийн 16:00 цагийн үед чемодан, үүргэвчээ аваад метронд сууж онгоцны буудал руу явлаа. 

Нислэгийн цагаасаа 3-4 цагийн өмнө би онгоцны буудал дээр очдог. Учир нь урд нь очиж байгаа хотын нисэх онгоцны буудал гэдгийг бодох хэрэгтэй. Зорчигчийн урсгал их тул нислэгтээ бүртгүүлж, ачаа тээшээ өгөх, дараа нь аюулгүй байдлын үзлэгээр ороход хугацаа хэрэгтэй. Эртхэн очиж нислэгтээ бүртгүүлээд "цэвэр бүс" рүү нь ороод gate -нийхээ өмнө нислэгээ хүлээж байх нь дээр. Сэтгэл ч тайван. 


Ингээд оройны 21:00 цагаас Jin Air компанийн онгоцоор Шанхай хот руу нисэв. 


Онгоц нь медиа системгүй юм. Би Монголоос гарахдаа авч явсан жижиг таблет намайг уйдаахгүй ээ. Netflix-ээс татсан киногоо үзээд нислэв. 


Би хамгийн хямдхан нислэг сонгож билетийг нь худалдаж авсан л даа. Тиймээс халуун хоолгүй байв.  Гэхдээ ам хөдөлгөх жаахан юм өгч байна.


Ингээд шөнийн 12 цаг дөхүүлээд Шанхай хотод газардлаа.


 
Шанхай хотод бид өмнө нь 2 ч удаа ирж байсан. Ингээд Шанхай хот Пудон, Хунцяо гэсэн хоёр онгоцны буудалтай. Миний суусан онгоц Хунцяо нисэх онгоцны буудалд газардсан юм. Ачаа тээшээ аваад онгоцны буудлаас гартал аль хэдийнэ шөнийн 12:30 болсон байв. Такси бариад онгоцны буудлаас 2 км алсад байдаг нэг жижиг зочид буудал руу явлаа. Шөнө Шанхайд газардахаа мэдэж байсан тул нисэх буудлаас холгүй зочид буудалд 1 хонох шаардлагатай болсон юм. Хямдхан зочид буудал байсан тул мэдээж тансаг сайхан биш. Маргааш өглөө 9 цагт  сэрээд ойролцоох метроны өртөө рүү явав. Шанхайд хотод тэнгэр цэлмэг, цаг агаар сайхан байна аа. 


Метроны өртөөнд ирээд 3 өдрийн турш хязгааргүй метрогоор зорчих тасалбар худалдаж авлаа.

Шанхай хотын төв ирээд Marriot зочид буудалд буув. Зочид буудлын өрөөгөө авч товхноод хоол идлээ. Миний сонголт бас л ламен байв. 


Ингээд энэ өдөртөө зочид буудлынхаа ойролцоох газартай танилцаж явган зугаалга хийлээ.







Өмнө нь Шанхайд ирэхдээ үзэж харж байгаагүй газруудаар явах нь миний гол зорилго байв.  Ингээд дараагийн тэмдэглэлдээ Шанхайд тохиолдсон адал явдлаа бичье.