За шинэ жил болох гээд байдаг. Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа
2010-12-29
Оюутны өдрийн хоол нэг иймэрхүү
За шинэ жил болох гээд байдаг. Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа
2010-12-21
Ням гариг
2010-12-19
Азийн хөг аялгуу
2010-12-17
Ойрын үед
Энд юмны үнэ тэнгэр хадчихжээ. Он гараа бүх юмны үнэ нэмэгдэх сурагтай. Монголоос явахын өмны энд байдаг "манай ангийн" нэг монгол хүүхэдтэй чатлаж байсан юм. Тэгээд ирсэн хойноо утасны дугаараа солилцоод хэд хэдэн удаа SMS бичилцэв. Уулзалдах уу гэсэн чинь өнөөх маань гэнэт завгүй болчихлоо гэдэг байгаа. Магадгүй ичээд байгаа байх гэж таамаглав. хэхэ. Ядаж байхад сая тэр хүүхэд рүү блогийнхоо хаягийг SMS-ээр явуулчихлаа. Орж унших биз хэхэ.Дүүрсэн хэрэг.
Японд По, Баябага, Амстердамд миний нэр нэгтэй агаа, АНУ-ын CA-д манай монголчуудын ангийн "ТОВЧОО" байдаг даа. Би энд ганцаардаад байсан юм. Харин ангийн хүүхэд манай хотод байна гэхээр хааяа утсаар ярьж, буу халж суух ханьтай болох нь гэж найдаж л сууна даа. Ойрдоо хөл бөмбөгийн фанатууд энэ хотоо түйвээж, цагдаа нар түргэн авч байнаа. Бүүр хотын төвөөр явах гэхээр гадаадынханд халтай шүү гэж сургуулиас анхааруулга өгсөн гэж байгаа.
2010-12-16
Дассан газар
2010-12-09
Ядам хуруу...
2010-12-03
ДОХ-ын шинжилгээ
2010-11-28
OMG
2010-11-26
Хөгширхөөсөө өмнө амжиж...
Өөд өөдөөсөө хараад ярихгүй хэрнээ нөүтбүүкний ард байхдаа бол бичээд байх сэдэв гэж байх юмаа. Магадгүй өөд өөдөөсөө эгц хараад ЭНЭ талаар ярихдаа миний нүүр ч улайх байсан биз. Ийм нэг сэдвээр дүү бид 2 чатлав. Миний тухай дүү мэднэ. Үнэндээ бол одоогоос овоо хэдэн жилийн өмнө дүү маань намайг огт өөр утгаар таниж мэдсэн юм. Гэхдээ дүү ч, би ч энэ тухай хөндөж ярьж байсангүй. Харин өнөөдөр илэн далангүй ярьлаа. Дүүгийн мэддэгээс нь эхлээд мэдэхгүй олон юмыг би чатын жижиг талбар дээр бичээд "SEND" товчлуурыг дарчихлаа. Олон ч зүйлийг ярьлаа /Чатласан болохоор ярьлаа гэхээс бичлээ гэсэн нь илүү зөв юм байна./ Ам нээвэл уушиг нээ гэдэг болохоор дотороо байгаа бүхнээ л тавиад туучихлаа. Ирээдүйн талаар харилцан бичээд л байлаа...
Шөнийн 2 цаг. Чатлаж дуусаад google reader-ээ шалгав. Их наран улсад суугаа Пататэ андын 2010/11/25-нд блогтоо оруулсан бичлэгийг уншив. Дүү бид хоёрын чатласан ярианы сэдэв, агуулга нь ялимгүй /ойролцоогоор 30 хувь нь/ яв цав таарлаа. Гайхав. Пататэ арай далдыг хардаг болсон юм биш байгаа даа гэж...хэхэ.
Хөгширхөөсөө өмнө амжиж хийх ажил надад их байна даа.
2010-11-18
Хуваарьгүй нислэг
За тэр ч яахав. Өнөөдөр Орос нэртэй Монгол киноны хоёрдугаар ангийг нь үзлээ.Тас тас инээлгэсэн хөөрхөн л кино.
2010-11-11
Нэг жил
11 сарын 11. Амьдрал энэ тоо шиг эн тэнцүүхэн байдаг бол сайхнаа. 2011 оны 11 сарын 11-нд би хаана юу хийж байх байх бол?
2010-11-06
Цас бударсан шөнө гэртээ ирлээ.
2010 оны 11 сарын 5. Өчигдөр би шагнуулав. Хүмүүс надад баяр хүргэж гар бариад л... Төдөлгүй утас тачигнаж дуудлага тасарсангүй. Орчин үед мэдээлэл дамжуулах арга технологи боловсронгуй болсон юм болохоор тэд ч бас үүний үр шимээр мэдэж. Тэгээд хүрээд ирээч гэлээ. Харамсалтай нь ажлынхантайгаа хамт найрлаж суусан болохоор орхиод явалтай биш. Дараа заавал уулзая гэж аргалав.
Аливаа семинар нь өглөө нойр, орой сэм найр, шөнө нь сэм хайр болж дуусдаг гэдэг дээ. Би сэм нойронд нь суулаа. Сэм найранд нь орлоо. Харин хамгийн сүүлчийн сэм хайранд нь хүрсэнгүй. Угаасаа ч хэнтэйгээ сэм хайр болох юм билээ. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам байдаг гэдэг үгийг миний нэг мэргэжил нэгт эрхэм залуу мэссенжертээ бичсэн байсан нь санаанд оров. За ингээд ажлынхантайгаа шоудаж дуусаад гэртээ харив. Гадаа гартал цас бударч байлаа. Утаа униар ч алга. Сэтгэлд ч бас утаа униаргүй байгаа болохоор энэ үдэш нэг л гоё. Ганцхан надад л зориулж цас орж байгаа юм шиг. Цас бударсан шөнө таксинд суугаад салхи татуулан энх тайвны өргөн чөлөөгөөр давхисаар гэртээ ирлээ. ^^
2010-10-29
Уур савсаж байгаад арилав ^^
Баримт №1
Дандаа яахараа хамгийн чухал мөчид техник хэрэгсэл гэнэт саатдаг байна аа.
Баримт №2
Өөр өдөр. Нэг хүнтэй ажил төрлийн холбоо тогтоов. Түүний мэдлийн нэг заал түрээслэж авахаар авах юм болов. Өнөөх маань ч "За. Ok" л гэлээ. Тэгээд яг цагаа тулсан чинь өнөөх чинь " Би чамд юу ч амлаагүй ээ" гэдэг байгаа. Хэлсэн амандаа хүрдэггүй балай юмнаас болж ганц миний ажил биш, миний ард байгаа 300 хүний ажил, цаг зав, сэтгэл санааны байдлыг будаа болгож байгаа юм даа. Хийх ёстой байсан ажил ганц зал түрээслэхээс болж 7 хоног=168 цаг хойшлогдов. Дарга над руу зэмлэнгүй хараад л...
Баримт №3
За нэг чухал ажлыг нэлээн настай /тэтгэвэрийн нас нь дөхсөн эмэгтэй/ Э гуайтай хамтран хийх даалгавар авсан юм. Уг нь хамт хийх ёстой байсан ч нөгөөх Э гуай маань хөдөлсөнгүй. Тэхээр нь нойр хоолоо хасаж, ажлын цаг дууссаныг ч үл тоож ганцаараа офис дээрээ үлдэж чадах ядахаараа гүйцэтгэлээ. Тэр ажлын төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөөгүй Э гуай харин хөлсөө дуслуулан байж хйисэн ажлыг минь муулж бөөн шүүмжлэл өрнүүлээд донгосч өгч байнаа. Ямар их уур хүрэв ээ. Настай хүн юм болохоор нь өөдөөс нь юм хэлсэнгүй. Хэлмээр байсан ч хэлээ тас хазаад л дуугүй өнгөрлөө. Ингэж хүнд гүтгүүлж үзлээ.
Баримт №4
Энэ хүмүүс чинь ер нь хоосон нэр төр, алдар нэр хөөцөлдөхдөө ямар гаргуун юм бэ? Өнөө Э гуай Н гуайн гэж өөр хүний хийсэн ажлыг газарт ортол нь доош хийх юм. Уг нь тэр эмэгтэйн хийх ёстой, бас хийж чадаагүй зүйлийг нь Н гуай зориглоод барьж аваад хийсэн л байхгүй. Гэтэл Н гуайн хийсэн бүтээлийг Э гуай миний гараар баллуурдуулах гэж баахан үзлээ.
За ингээд хэдхэн хоногийн дотор ийм олон юм үзсэн хүн бухимдалгүй яахийн. Одоо л нэг уур савсаж байгаад замхарч арилж байна шд. За тэгээд ирэх 7 хоногт энэ бүх стрессийг авч хаяхын тулд зад шоудна аа. ^^
2010-10-22
2010-10-19
Анхааралтай уншаарай.
2010-10-14
Үлгэр дуусах цаг
Галт тэрэг хөдөлчихсөн.
Ингээд нэг үлгэр дууслаа
ГЭВЧ
Маргааш дахиад нар мандана.
Хөдөлсөн галт тэрэгний араас гүйгээд хэрэггүй ээ. Харин онгоцоор нис.
Урьдийн юм домог болж шинэ үлгэр зохиож болно шд.
2010-10-12
“Тусгай салаа”-ны марш
Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд
Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа
Жирийн бид эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ бид тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Оломгүй холд хөл эцэхгүй
Онцгой даалгавар биелүүлнэ бид
Салаа шагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна2010-10-07
2010-10-05
ТУСГАЙ САЛАА
ТУСГАЙ САЛАА ЖАГСАНА
ТУГИЙН ДООР ЗОГСОНО....
2010-10-02
2010-10-01
Намар...
2010-09-28
Салаа замын уулзвар дээр
2010-09-27
2010-09-21
Яармагийн дэнжийн Шангрилагийн фонтан дээр... Яагаав дээ, Хажууд нь их дэлгүүр байдаг. Махтай пицца чинь тэгээд махтай юм уу?
2010-09-19
Дурсамж дуу хоёр
90-ээд оны эхээр Монгол Телевизээр энэ дууны клипыг их нэвтрүүлдэг байжээ. Joan Baez гэдэг бүсгүй DONNA DONNA гэж энэ дууг дуулдагийг саяхан л олж мэдэв. 60-аад оны америкийн од. Кантри стилийн дуу их дуулдаг, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний идэвхитэй гишүүн цоглог бүсгүй байж. Цоглог бүсгүй гэж байжээ гэдэг нь энэ одоо 70 настай эмээ юм байна лээ. Энэ дууг сонссон чинь 90-ээд оны хүүхэд насны дурсамж сэдэрлээ шд.
2010-09-18
Миний муу аав
2010-09-14
Амьддаа бие биенээ ... хүмүүсээ
Амьддаа бие биедээ угла, хvмvvсээ
Алив сайхан биеэ бусдаас бvv харамла!
Хэрэггvй хиймэл эрхтэнээр нєгєєдєхєє бvv шархлуул
Хэн нэгнийгээ хагсарлийн vvд рvv битгий тvлх
Арчаагvй сулралтай нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа,чи єєрєє ч байж мэднэ шvv
Амжиж чи єєрєє чалхны оргилд тулсан бол
Аз жаргалын таашаалыг бусдадаа нээж єг
Ачыг чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан сексээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнээр нь хангаж өг.
Энэ шүлгийг уншиж дуусаад зарим нэг хүмүүс рүү дамжуулсан чинь янз бүрийн реакц үзүүлж байна шд.
"Чи ямар завхай хүүр вэ?" гэж их сургуульд хамт сурч байсан нэг танил маань хариу бичиж байна. Хүний бичсэн шүлгийг тараасан биш, би гэдэг хүн завхай зайданаараа дуудуулдаг юм байна. Намайг зохиосон гэж бодсон бололтой. Би юу гэж ийм юм зохиогоод сууж байхав. Шүлэг бичих авъяасгүй шд. Хамгийн гайгүй хэлбэрээр реакц үзүүлсэн нь "нэлээн гаж нөхөр ийм юм бичнээ дээ" гэж өөр нэг хүн надаас асуув. Тэхээр нь би "хэлээд юу гэхэв" гэж дэмжив. Дахиж л садар самуун шүлэг ирвэл бусдад тараахгүй байя. хэхэ
Харин өөр дууны үг мушгиж гуйвуулсан өөр нэг шүлэг байна.
Шар үстэй чаатчин охин байсан
Шал дэмий бүтэн жил чааталсан
Анх эхлээд тэр намайг add хийсэн
Арван хурууны бичээч шиг чааталсан
Дахилт: Нэг л удаа камердсан
Тэр намайг нэтэд хүлээжий гэсэн..
Тэр тэр охин чаатчин охин байсан
Тэр тэгээд нэтгүй охин болсон
Тэр надтай чаатлана гэдэг байсан
Тэр тэгээд камердаад намайг мартсан
Нэг жилийн дараа мэйл ирсэн
Нэг хүнтэй чааталсан гэдгээ хэлсэн
Тэр тэгээд түүнд камаа өгсөн гэсэн
Тэр одоо надтай чааталку гэсэн.
2010-09-07
Намрын синдром

Өнөөдөр намрын синдромд нэгдэв. Манай ангийнханы амьдралыг хөндөж. Аргагүй байдалд хүрсэн хоёр оюутны хөгжилтэй түүх. Манай ангийнханы амьдралд тохиолддог бэрхшээл, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, эцэг эх, найзууддаа өөрийгөө илчлэх [ coming out ] гээд танил сэдвүүд... Бас гей гэрлэлт, гей хурим. Манай ангийн зарим хүүхдүүд бол хайртай залуутайгаа хуримаа хийнэ гэж мөрөөддөг л байх. Миний хувьд ингэж мөрөөдөж үзээгүй ч киноны кадрыг хараад нээх гоё санагдав. Ямар ч байсан энэ киногоор дамжуулаад монгол "тийм хүмүүс" [ кинонд хэрэглэсэн нэр томъёогоор бичив ] байдаг юм шүү. Тэднийг зөвөөр хүлээж аваарай гэсэн мессеж өгч байна даа гэж бодлоо. "Намрын синдром" киноны дуу "Дурлахаараа би..."
2010-09-05
Хүүхдийн парк
2010-09-01
Цай уух уу?
Цайг задлаад үзэхэд нэг иймэрхүү. Цайны ургамал, будаа, бас эрдэнэ шишийн үйрмэг мэр сэр бий.За нэг иймэрхүү цай ууж л энэ зуныг өнгөрүүлэв. Хаанаас ийм цай олоод уучив гэж гайхаж байна уу? MNED рүүгээ мэйл бичээд, чатлаарай. Хаанаас олж авсанаа хэлж өгч болно шүү.
Алтан навчис хийслээ дээ.

9-р сарын 1- Намар нахиалсан мод
Сургууль - Мөнх тэнгэрийн хүчин дор
Анги- Алтан өргөө
Багш – Дайсны цэргүүдээ сонсоцгоо
Хөвгүүд- Эр хүн
Охид- Энэ хүүхнүүд үү
Ангийн дарга- Хоньчин Найдан
Лекц- Манай аялгуу
Завсарлагаа- Хонины найр
Асуугдах- Морьтой ч болоосой
Цонхтой цаг- Зарлаагүй дайны уршиг
Улирлын шалгалт- Ламба гуaйн нулимс
Дүн А- Алтан шонхор
B- Ацаг шүдний зөрөө
C- Сэрэлт
D- Би чамд хайртай
F- Ингэх гээд байсан юм
Шалгалтанд унах- Дусал нулимс юу гэж хэлсэн бол
1-р курс- Анхны алхам
2- р курс- Давааны цаана даваа
3-р курс- Зэрэг нэмэхийн өмнө
4- р курс- Би эмээ болохгүй
Гэрийн даалгавар- Еэ бондгорын гэлэн
Сургалтын төлбөр- Аргамжаа
Оюутны зөвлөл- Гарьд магнай
Жижүүр хийх- Бушхүүгийн үлгэр
Хуулах- Азтай дамшиг
Цайны газарт- Найрын ширээний ууц
Шоудах-Пепсиг шинэ үе сонгож байна
Жижүүр- Өндөр ээж
НУ ПОГОДИ ПИН КОД
2010-08-28
2010-08-27
Намрын халуун өдөр
2010-08-21
Дархан хотоор аялал хийсэн нь.
Амьдралдаа анх удаа Дарханд очиж үзсэн юм. Улаанбаатарыг бодох юм бол цэвэрхэн, тохижилт сайтай, хотын гудамжны зохион байгуулалт нь маш сайтар бодсоны эцэст хийгдсэн сайхан хот юмаа. Ер нь Дархан хотыг магтах юм бол миний мэддэг магтаалын үг хүрэхгүй нь ээ. Энд гудамжинд замын түгжрэл гэж алга. Нус цэрээ нийж, гудамжинд хог хаяж байгаа бүдүүлэг этгээд алга. Урбанизация сайн явагдсан гоё хот юмаа.
Морин хуур цогцолбор