Амьдралын тойрог

2010-11-11

Нэг жил

Нэг мэдэхэд л нэг жил өнгөрчихжээ. Өнгөрсөн 365 хоногт хийсэн зүйлээ бодсон чинь чамгүй л юм амжуулж. Гэхдээ илүү их мэрийсэн бол үүнээс ч их ажил хийж бүтээж, амжуулж чадах байсан байлгүй. Жил бүрийн 11 сарын 11-ний өдөр болоход би дараа жилийн өдийд хаана юу хийгээд явж байх бол гэж өөрөөсөө асуудаг. Хариултыг нь яг нэг жилийн дараа л мэддэг. 2009 оны 11 сарын 11-нд Москвагаас Калининград руу очиж байлаа. Оросын орон нутгийн нислэгийн онгоцонд суугаад огт таниж мэдэх хүнгүй, хэн тосож авах бол гэсэн төсөөлөлгүй шахуу л явж байлаа. Очсон газраа таних хүнгүй болохоор хэн ч надад төрсөн өдрийн мэнд хүргэж байсангүй. Дөнгөж ирмэгцээ л анх уулзаж байгаа хүмүүстээ "Өнөөдөр миний төрсөн өдөр" гэж хэлэлтэй биш. Ичингүйрээд хэнд ч юу хэлэлгүй чимээгүй өнгөрч билээ. Тухайн үед би 2010 оны 11 сарын 11-нд хаана юу хийж байх бол? гэж мөнөөх л хариулт нь жилийн дараа тодорхой болдог сонин бодолд умбаж билээ. Харин яг одоо би Монголын өдөр тутмын сонины газрын нэг редакцийн өрөөнд сууж байна. Сонины газар ажилладаг юм байна гэж андуурав аа. Энд нэг жижигхэн ажлаар л ирсэн юм. Уг нь хагас цагийн дотор л энд ажлаа амжуулна даа гэж бодож байсан минь талаар болж бүүр өдөр солигдох хүртэл хүлээх хэрэг гарчихлаа. Яг одоо 11 сарын 11-ний шөнийн 01:12 минут. Миний төрсөн өдөр эхлээд 1 цаг 12 минут өнгөрчихсөн байна. Уг нь энд 11 сарын 10-ны оройн 19 цагийн үед ирсэн юм.
11 сарын 11. Амьдрал энэ тоо шиг эн тэнцүүхэн байдаг бол сайхнаа. 2011 оны 11 сарын 11-нд би хаана юу хийж байх байх бол?

9 comments:

Anonymous said...

Happy Birthday my dearest friend. A lot of Hugs and kisses. ummmaa

UA said...

tursun udriin mend, dear Mned!

WildandFancy said...

Happy Birthday , Dear

soulmate said...

Төрсөн өдрийн мэнд хүргий
блогоор чинь мэдэрдэг чиний ертөнц их таалагддаг аа

сайн сайхныг хүсий :р

patatepatata said...

Чамайг чинь миний торсон одрийг ямар сайн мэдээд бна аа гэсэн, нэг одрийн зороотэйд байсан байшд тэ? ТОМ!

Anonymous said...

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Даруухан, ухаалаг, мэдрэмжтэй, миний дуртай блогчин минь :р

MNED said...

Nadad torson odriin mend hurgesen buh humuust ih bayarllaa

dream said...

hoorhon shdee :) ongorson ch gelee torson odriin mendiig hvrgii ^^

11sariin 11nd bi ih goy too yumda geed genet ene odriin tuhai bodold avtaad bsiishd sonin =P chinii tuhai bodtson baishd bi :P

MNED said...

to DREAM> Bayarllaa