Амьдралын тойрог

2010-01-29

Музейд өнгөрүүлсэн өдрүүд

Амралтын хэдэн өдөр бараг л өнжөөд нэг музей хэслээ. Эхнийх нь "Оросын түүхийн музей", дараа нь "Дүрслэх урлагийн музей", "Политехникийн музей"
Оросын түүхийн музей надад нэг их таалагдсангүй ээ. "Татаро-Монгольское иго" гэх хэсэгт нь Монголын эзэнт гүрний газрын зураг, Монголчуудын эвдэж сүйтгэсэн сүм дуганаас үлдсэн эрэг шураг мэтийн хөгийн хэдэн үзмэр харагдав. Харин асар их таашаалтайгаар үзсэн нь "Дүрслэх урлагийн музей" байлаа. Оросын төдийгүй дэлхийн дүрслэх урлагийн өв сангаас харуулах гэж нэлээн мэрийж. Энэ музейд тавигдсан ихэнхи уран зураг нь ориг юм байна. Яаж ийгээд оросууд энд тэндээс үнэ цэнэтэй уран зурагнууд их цуглуулжээ. Харин музейд тавигдсан ихэнхи баримал нь дууриамал юм байна лээ. Хэхэ. Музейд ороод үзвэрийн тасалбараасаа гадна фото зураг дарах нэмэлт билет аваад баахан л зураг хөрөг авлаа.
Эртний Грек, Ромын соёлыг харуулсан хэсгийг нь ихэд таашаал, лаг кайфтай үзэнгээ зургийн дараад л байлаа.











Хэдэн зураг

Москва. Внуково нисэх онгоцны буудал 2009-11-11

Калин руу хүргэж өгсөн онгоц маань
Үүл тэнгэр ширтсэн шигээ...
Калининград хотын төв талбай


Хотын мэрийн өргөө

Байшин барилга нь Герман стилийнх...

Калининградын гол сүм нь

Шөнийн Калининград

Калининград" зочид буудал.

Эртний Калининград нэг иймэрхүү байсан гэнэ лээ.
Модоор хийсэн жижиг макет

Элс
Балтийн тэнгисийн эрэг дээр
Цахлай шувуу
Наран цаг
Тэнгисийн эрэг дагуух зочид буудлууд
Блог дээрээ бүх зургаа оруулсангүй ээ. Өөр зурагнуудыг эндээс үзээрэй.

2010-01-28

БЛОГТОО ЭРГЭЖ ИРЛЭЭ.

За сайн уу? Блогчидоо. Удаан завсарлага авсаны эцэст өнөөдөр л нэг блогоо бичих сөхөө авлаа. Хамгийн сүүлд Калининградад байхдаа хэдэн үг хальт бичээд таг болсон доо.
Өнгөрсөн оны 11 сард Оросын Калининград хот руу явах завшаан тохиолоо. Бүтэн нэг сарын турш энэ хотод амьдарлаа. Хэсэж тэнэх, аялаж зугаалах шанс гарах юм бол хэзээ ч "ҮГҮЙ" гэж хэлэхгүй шд. За очсон газрын сонин сайхнаас...

Калининград
Үүх түүхийг нь сөхөөд үзэх юм бол анхнаасаа Зүүн Прусс, дараа нь Германы мэдэлд байж байгаад дэлхийн 2-р дайнаас хойш Оросын эзэмшилд шилжиж ирсэн. Энэ хотын Герман нэр нь "Кенинсберг". Оросууд харин Калининград гэж нэрлэсэн байна билээ. Газар нутгийн байршилын хувьд их өвөрмөц. Балтийн тэнгисийн эрэг дагуух энэ хот 90-ээд оны эхээр ЗХУ задрах үед энэ хот Оросын эх газраасаа таслагдчихсан. Дунд нь Латви, Белорусс гээд бүхэл бүтэн хоёр улс оршиж байгаа. Хэрвээ Москва, Санкт гэх мэт аль нэг хотоос Калининград руу галт тэргээр явахаар бол Белоруссь, Латвийн транзит виз зайлшгүй авах хэрэгтэй болно. Харин онгоцоор бол виз гээд байх хэрэггүй юм байна лээ. Москвагаас Калининград хүртэл галт тэргээр хоёр өдөр, харин онгоцоор бол 90 минут нисээд л хүрчихнэ дээ. Калининград 500 мянган хүнтэй жижигхэн хот. Хүмүүсийнх нь харьцаа Москватай харьцуулахад илүү найрсаг санагдав. Шоппинг хийгээд дэлгүүр хоршоогоор нь орлоо. Үнэ ханш нь бол Москвагаас дутах юм алгаа. Жижиг хот юм чинь юмны үнэ нь гайгүй л байх учиртай даа гэж таамаглаж байсан минь талаар болов. Зарим барааны үнэ Москвагийнхаас ч илүү үнэтэй байх шиг. Хамгийн өртөг ихтэй хот бол Москва гэж бодож байлаа. Эндүүрэл бололтой. Балтийн тэнгис чинь хуваараа алдартай юм гэнээ. Калининградад хуваар хийсэн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл элбэг дэлбэг юм байна лээ. Тэнгисийн түрлэг болсоны дараа эрэг дээр хув байгалийн ориг хэлбэрээрээ зөндөө олддог гэж тэнд танилцсан нэг орос эмэгтэй надад ярьж байлаа. Балтийн тэнгис нь хотын төвөөсөө 40 км зайтай. Электричка эсвэл автобусаар очиж болно. Тэнгисийн эрэг дээр нэг өдөр өнжлөө. Зун ирсэн бол бүүр ч гоё байх юм байна лээ. Калининградын тухай анхны сэтгэгдэл нэг иймэрхүү. Газрын мухар болсон энэ хотод надаас өөр монгол хүн байна уу? гээд сураглаж үзлээ. Монгол хүний хөл хүрээгүй газар гэж алгаа. Энэ хотод Монголоос 10 залуу сурдаг юм байна. Тэдэнтэй танилцлаа. Насаар бол надаас бүгдээрээ дүү юмаа. Калининградаас буцах үед өнөө хэд маань MNED ахаа, дахиад бидэн дээр ирээрэй гэсээр намайг үдсэн. Зуны дэлгэр цагт дахиад заавал Калининградад ирнээ гэсэн бодол тээсээр Москва руу буцлаа.