Амьдралын тойрог

2014-01-30

Миний Ардын Сэтгэл Цагаан





За найзуудаа САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

PS. Сонсоод суухад сайхан үгтэй дуу байна.

2014-01-26

Үнэн үг шүү

Хэрвээ хүнийг тания гэвэл түүний тухай бусад хүн юу гэж ярихыг нь бүү сонс 
Тэр бусдын талаар юу ярихыг нь сонс.

Өчүүхэн хүмүүст зориулах үг

Сүүлийн хэдэн өдөр ийм ном уншиж байгаа. Уг нь бол аль өнгөрсөн зун худалдаж авсан юм. Зүгээр нэг уран зохиол шиг гялс уншиж болдоггүй ном байгаа юм.  Хаяа завтай үедээ барьж аваад ганц нэг сэдвийг нь гүйлгэж хардаг.

За тэр яахав. Огт харьцахгүй байж болохгүй хэрнээ жаахан ойртоод нэг ширээний ард ганц хоёр цаг суучихаар дараа нь жон жон гээд байдаг хүмүүс мэр сэр байна. Замын ноход хуцаж л байдаг. Жингийн цуваа явж л байдаг гэж зүйр үг бий. 

Энэ орчлонгийн тоосыг хөдөлгөж байгаа хүмүүсийг хоёр ангиллаж болно гэнэ. Нэг хэсэг нь бусдад атаархаж амьдардаг. Харин нөгөө хэсэг нь бусдын атаархалыг хөдөлгөж амьдардаг. Бусдад атаархаж амьдардаг нь өчүүхэн хүмүүс. Харин бусадын атаархалыг төрүүлж чадаж байгаа нь нүнжигтэй этгээд юм даа. 

Өчүүхэн жижиг хүний  амьдралд тулгардаг проблемууд жижиг л байдаг.  Аугаа том хүний амьдралд тулгардаг асуудал нь ч гэсэн ТОМ л байдаг байхгүй юу даа. 

Улс эх орон маань "Том төрөөс ухаалаг төр рүү" харайлгаж байна.
"Жижиг хүнээс том хүн болоорой" өчүүхэн хүмүүст ЕРӨӨЛ дэвшүүлье.

2014-01-21

Бассейны жараахай болсон шүү

2013 надад их олон шинэ юмыг өгсөн. Тийм болохоор 2013 онд их талархаж байгаа. 2014 он эхлээд 3 долоо хоног болж байна. Өнгөрсөн өдрүүдэд сонирхолтой үйл явдал дүүрэн байлаа. 
Өнгөрсөн намраас хойш бассейнд сэлж сурах юм сан гээд л бодоод, төлөвлөөд л байлаа. Яг бассейнд хичээллэх гэхээр нэг л тохироо нь бүрдэж өгөхгүй байсан юм. Шинэ он гармагц л төлөвлөгөөгөө хариуцлагатай биелүүлнэ шүү гэж өөрөө өөртөө тангараглав. Ингээд 2014 оны 1-р сарын 11-ний өдрөөс эхлэн бассейнд хичээллэж эхэллээ. Ингээд би бассейны жараахай боллоо. Ер нь бол бассейнд хөвөөд явж байх чинь нэг бодлын их таашаалтай юм байна.  Дунд сургуулийн тав, зургаа дугаар ангийн бололтой хүүхдүүд бол гарамгай сэлдэг юм байна аа. Ид өсөж, хөгжиж байгаа хүүхдүүд арга ч үгүй биз. Харин дэргэд нь бол би "чулуу" л гэсэн үг.
Гэхдээ яахав. Бассейны жараахай болоод амжсан. Ямар ч байсан усны мандал дээгүүр хөвөөд, хөл гараа хөдөлгөөд А цэгээс Б цэг рүү сэлээд л байдаг боллоо. Цаана чинь миний үеийн залуучууд чинь яасан ч мундаг сэлдэг юм бэ дээ. Алтан загас шиг л сэлдэг юм байна лээ. Усанд сэлээд бие хаа булчин шөрмөс нь ч гэж яасан гоё болчихдог юм. Би бас тэднийг сэмхэн хараад байгаа юмаа. Ядаж л яаж сэлж байна? Хөдөлгөөний техник нь ямар байна гээд л ажиглана шүү дээ....
Уг нь бассейны жараахайнаас акул нь болчих юм бол хүсэл биелэх нь тэр. Том төрөөс ухаалаг төр рүү гээд яриад байхад би хүртэл жараахайнаас акул руу гээд тэмүүлэхэд болохгүй нь юу байхав дээ. 

2014-01-02

Сайн уу? 2014


 За, блогийнхоо  2014 оны анхны бичлэгээ ийм дуугаар эхлэж байна.