Амьдралын тойрог
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts

2010-06-02

Mc Donald's

Түргэн хоолны Мак Дональдс сүлжээ ангийнханд зориулсан сурталчилгаа хийсэн тухай The Daily Telegraph бичжээ. Сурталчилгааг youtube-д байрлуулсаны дараа богино хугацаанд олон мянган хүн үзжээ. 1940 онд байгуулагдсан Мак Дональдс түргэн хоолны сүлжээ нь дэлхийн 120 оронд салбартай. PS: Улаанбаатар Макийн ганц салбар нээгдчихгүйн байх даа.

2009-07-03

Цэнхэр тэнгэрийн цаана


Аль эртнээс л сураг нь дуулдаад байсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд өчигдөр очлоо. Ер нь Монголд манай ангийнханы талаар сөрөг мэдээлэл, буруу ойлголт маш их байдаг. Үүнээс болоод манай ангийн олон хүн нуугдмал байж, гадуурхагдаж байгаа нь нууц биш. АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт судлаач, сэтгүүлч Брандт Миллерийн энэ гэрэл зургийн үзэсгэлэнд Монголд одоогоор нуугдмал боловч бодитой оршиж байгаа ЛГБТ олон нийтийн амьдрал, хайр дурлал, тэдэнд тохиолддог асуудлуудын талаар өгүүлжээ. Гэхдээ миний бодлоор энэ бол зүгээр ч нэг гэрэл зургийн үзэсгэлэн биш. "Больше чем выставка" гэж нэрлэх юм бол илүү тохиромжтой байлаа. Учир нь монголын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудын тухай мэдээлэл, бас манай ангийнхан Монголд хэрхэн гадуурхагдаж байсан тухай бодит баримт дурьдсан самбар гаргасан байна лээ. Гэрэл зургийн хажууд ЛГБТ хүмүүсийн шүлгийг англи монгол хэлээр байрлуулжээ. Зургаа авахуулсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн ЛГБТ хүмүүсийн нууцлагдмал байдлыг харуулах үүднээс нүүрийг нь цэнхэр хадгаар халхалжээ. Зураг бүрийн хажууд товч мэдээлэл байна лээ. Үзэсгэлэнд ойролцоогоор 20 орчим гэрэл зураг тавигдсан байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд мэдээж уран бүтээлчид нь, зураач, барималч С.Саранцацралт, дуучин С.Наран, Мишээл, Түмэн эх чуулгийн бүжигчид гээд урлагийн төлөөлөл оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч нь Монголын урлагийн зөвлөл, Хаан банк, Их Британий ЭСЯ, Le Bistrof Francais ресторан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Марк Минтон нар байлаа. Үзэсгэлэнгийн үеэр "Хөх тэнгэрийн цаана" богино хэмжээний баримтат кино үзүүлэв. Маш оновчтой дүрслэлтэй, хэн ч үзсэн ойлгохоор энгийн өгүүлэмжтэй хөөрхөн кино байлаа. Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэн 7 сарын 2-8-нд үзэгчдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгана гэж байсан.

PS: Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэнд тавигдсан нэг зургийг Энхриймаагийн блогоос копидаж авлаа. Энэ зураг бас танилцуулга дээр нь хэвлэгдсэн байна лээ.

2009-06-07

ШАНХАЙН СОЛОНГО


БНХАУ-ын Шанхай хотод гей фестиваль болж байна. 7 хоног үргэлжилэх энэ арга хэмжээний хүрээнд гей лесби сэдэвтэй уран сайхны болон баримтат кино үзүүлж, гэрэл зургийн болон дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлүүлэг зохион байгуулна. Бас үдэшлэг болно. Сүүлийн хэдэн жилийн турш Шанхай хотод амьдарч байгаа АНУ ын хоёр эмэгтэй гей фестиваль зохион байгуулж байна. Хятадын засаг захиргааны зүгээс хориг ирж магадгүй гэж үзсэн тул тэд гей парад хийх бодолоо орхиж, гей фестиваль зохион байгуулах болжээ. Гей фестивалийн үйл ажиллаагаанд ойролцоогоор 2000 хүн хамрагдах болно гэж зохион байгуулагчид нь урьдчилан тооцоолжээ. Олон нийтийг хамарсан цуглаан, парад хийхэд хятадын засаг захиргаа маш болгоомжтой ханддаг байна.Цуглаан жагсаалын үеэр эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөх вий гэж маш сэрэмжилдэг. Ханна Миллер Шанхайн гей фестивалийн бүх зарлал, сурталчилгааг зөвхөн англи хэлээр бичиж тараасан байна. Гей фестивальд ихэвчилэн гадаадын иргэдийг хамруулах гэж байгаа ч хятадууд ч бас сонирхох байх гэж найдаж байна. 1997 оноос өмнө Хятад улсад гомосекс бэлгийн харьцааг гэмт хэрэг гэж тооцдог байлаа. Тэгвэл 2001 оноос хойш ижил хүйсийн хүндээ татагдаж, хайр сэтгэлийн холбоотой болох нь сэтгэцийн өвчин биш гэж Хятадын эрүүл мэндийн салбарынхан зарласан байна. China Daily сонинд бичсэнээр БНХАУ-д ойролцоогоор 30 сая гей, лесби амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 3 хүрэхгүй хувь юм.

2009-05-14

3 in 1


Өнөөдөр Франц улсад 62 дахь удаагийн Канны кино наадам нээлтээ хийж байна. Хятадын кино найруулагч Лоу Йе (Lou Ye) Spring Fever” киногоороо оролцож байна. Түүний энэ бүтээлд гей хайр дурлалын тухай өгүүлдэг. Кино найруулагч Лоу Йегийн “Зуны ордон” кино 2006 онд Канны кино наадамд хятадын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр оролцож байсан юм. Зуны ордон кинонд хятадуудын сексийн амьдралын талаар өгүүлдэг. Үүний дараа “Зуны ордон” киног хятад улсад үзүүлэхийг хориглосон байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Перугийн засгийн газар гей залуусыг цагдаагийн байгуулагад ажилуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр цагдаагийн байгуулагын нэр хүндийг өргөж чадна гэж Перугийн дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Гэвч зарим хүмүүс энэ бол үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гэж зэж байна. Перугийн хэвлэлээр дотоо хэргийн сайдаа "төмөр гарт" гэж нэрлэжээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ долоо хоногийн пүрэв гарагт EUROVISION наадмын сүүлийн шатанд тунаж үлдэх хоёр дахь 10 хүн тодрох гэж байна. харин EUROVISION наадмын ялагт ирэх бямба гарагийн үдэш тодорно. EUROVISION наадмын ялагч тодрох өдөр гей парад зохион байгуулах ажилд Москвагийн эрх баригчид саад хийвэл Голландын De Toppers хамтлаг бойкот зарлах болно гэж мэдэгдсэн байна. Хэрвээ бид сүүлийн шатанд үлдэж, Москвад болох гей парадыг тасалдуулах юм бол манай хамтлагийнхан Москвагийн тайзнаа гарахгүй гэж мэдэгджээ. Над шиг гей хүмүүс ялгаварлан гадуурхагдаж байвал би хамгийн эхний онгоцоор гэр рүүгээ ниснэ гэж тэр Ройтер агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Дуучин Дима Билан өнгөрсөн жилийн EUROVISION наадамд ялалт байгуулснаар Москва “”EUROVISION 2009” зохион байгуулагдах эрх авсан юм. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо “EBU”-ны зохион байгуулж ирсэн EUROVISION наадам Оросын нийслэлдболох үеэр гей хөдөлгөөнийхөн “парад” зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохыг ОХУ-д эрүүгийн хуулиар шийтгэхээ больсон ч байнга ялгаварлан гадуурхсаар иржээ. Өмнөх жилүүдэд Москвад гей парад зохион байгуулах гэсэн хүсэлтэд хотын захиргаа үргэлж татгалзсан хариу өгдөг байлаа. Гей цугларалт болох үед хэт үндсэрхэг бүлэглэлийн залуус энэ хэмжээнд оролцож байгаа залуусыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж байсан юм.

2009-04-12

3 in 1

БНХАУ-ын Сужоугийн их сургуулийн харъяа Боловсролын дээд сургуулийн таван оюутан "Их дээд сургуулийн оюутнуудын бэлгийн чиг хандлага" сэдвээр судагаа хийсэн байна. Судалгаанд хятадын төвийн болон баруун бүс нутгийн 27 их дээд сургууль, коллежийн 5008 оюутан хамрагджээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 33 хувь нь бисекс гэж тодорхойлсон байна. Энэ тухай Хятадын Жэньминь Жибао сониноос иш татаж CA NEWS уламжилжээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

5-сарын 16-нд Европын орнуудын дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй EUROVISION наадам Москва хотод болох гэж байна. Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэх ажил ид явагдаж байна. Харин үзэгчид энээ жил EUROVISION наадамд аль улсын дуучин түрүүлэх бол гэж таамаглаж, зарим нь бүр өөр хоорондоо мөрий тавиж эхэлсэн байна. Энэ жил Белорусс гаралтай Норвегийн дуучин Александр Рыбак, Грекийн дуучин Сакис Рувас нарт хөгжмийн хорхойтонууд мөрий тавиад байна. EUROVISION хөгжмийн наадамд тэргүүн байр эзэлсэн дуучин эх орондоо дараа жилийн EUROVISION наадмыг зохион байгуулах эрхийг авч ирдэг юм. Өнгөрсөн жил Оросын дуучин Дима Билан EUROVISION наадамд түрүүлснээр Москва хотод 2009 оны Европыгн хөгжмийн наадам зохион байгуулагдах болсон билээ. EUROVISION наадамд оролцож байгаа дуучид гей лесби залуучуудын анхаарлыг үргэлж татдаг байна. Энэ жилийн EUROVISION -д оролцож байгаа дуучдын дотор coming out хийсэн гей дуучид ч байна. Тухайлбал EUROVISION-д Германаас оролцох дуучинОскар Лойя тун сайхан өөрийгөө гей гэдгээ ил тод зарласан байна.





---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Камбожийн түүхэнд анх удаа хоёр лесби бүсгүйн хайр сэтгэлийн тухай уран сайхны кино бүтээжээ. "Би хэн бэ?" гэдэг нэртэй 120 минут үргэлжилсэн энэ кинонКамбож гаралтай америк бүсгүй жүжигчин эмэгтэйд дурласанаар эхэлдэг байна. Khniom Chear Nak na? буюу Би хэн бэ? кино Камбож улсад энэ долоо хоногт хамгийн олон үзэгчтэй дэлгэцийн бүтээлээр шалгарсан байна. Киноны эцэст Камбож жүжигчин бүсгүйг эцэг эх нь хайр сэтгэлгүй залууд нь богтлон өгч, лесби хосууд салдаг байна. Киноны зохиолыг бичсэн Фоан Фунг Бофа "энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиол" гэж онцлон тэмдэглэсэн байна. Камбож улсад ижил хүйстнүүдийн эрхийг зөрчдөг байна. 2007 онд Камбожийн ерөнхий сайд Хун Сен өөрийн лесби охиноосоо татгалзаж байгаагаа албан ёсоор зарлаж байлаа.



2009-03-20

Гэрлэх үү? Эс гэрлэх үү?

БНХАУ-д гей хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуухыг хичээдэг байна. Учир нь хятадын нийгмийн сэтгэл зүй нь бүхэлдээ ийм хүмүүсийг зөвөөр хүлээн авах хэмжээнд хараахан төлөвшөөгүй байна. Иймд хятадын ихэнхи гей залуус өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуун далдлах, нийгэмд нүд үзүүрлэгдэхгүй байхын тулд албан хүчээр гэрлэх болдог. Хятадын анагаах ухааны салбарын эрдэмтэдийн хийсэн дүгнэлтээр гей залуу бүсгүй хүнтэй гэрлэх нь ДОХ өвчний халдвар нэмэгдэх гол хүчин зүйл нь болж байна. Хятадын Циндао их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2250 гей залуугийн дунд судалгаа явуулжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 13,2 хувь нь сүүлийн 6 сард секс хийхдээ бусад мөнгө төлсөн байна. 18,6 хувь нь хэд хэдэн сексийн хамтрагчтай, 22,4 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй , 24,4 хувь нь ДОХ-ын шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 2,2 хувь нь ДОХ-ын халдвар тээгч байжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн дундаж нас нь 26 байсан гэнэ. Санал асуулганд оролцсон 2250 гей залуугийн 20,7 хувь нь эмэгтэй хүнтэй гэрлэлтээ батлуулжээ. Барууны орнуудад гей залуусийн дунд эмэгтэйчүүдтэй гэрлэх үзэгдэл маш ховор байдаг бол харин хятадын гей эрчүүд эрт орой хэзээ нэгэн цагт аав ээж, коммунист нам, үйлдвэрчний эвлэл гэх мэт төрийн байгуулагийн шахалтаар заавал эмэгтэй хүнтэй гэрлэхээс өөр аргагүй байдалд ордог гэж санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь хэлжээ. Гей эрчүүд эмэгтэйчүүдтэй гэрлэснээр ДОХ-ын халдвар улам нэмэгдэх эрсдэл дагуулж байна гэж хятадын Циндаогийн их сургуулийн эрдэмтэн Чжан Бэйчуань (Zhang Beichuan) дүгнэлт хийсэн байна. Бейчуан хятадын нийгэм гей хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөх, ингэхдээ аюулгүй секс, хамгаалалттай секс хийхийг сурталчилах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Сүүдэр ший


Манай ангийнханы амьдралыг хөндсөн хамгийн анхны киног Авсртийн кино найруулагч Ричард Освальд 1919 онд хийжээ."Anders als die Anderen" гэдэг нэртэй энэ киноны гол баатар нь Берлин даяар алдартай хөгжимчин залуу юм. Хөгжимчин залуу нэгэн удаа шөнийн клубт очсоноор бүх зүйл цааш өрнөнө....1930 аад оны үед фашист Германууд энэ киног устгажээ. Гэвч хожим энэ киноны 45 минут бичлэгтэй хальс архиваас олджээ.

RAINBOW ANIMALS

Стокольм хотын "Байгалийн түүхийн музей"-д "Rainbow animals" гэдэг үзэсгэлэн нээгдсэн байна. Амьтны ертөнцийн ижил хүйстэний харилцааны тухай энэ үзэсгэлэн зориулагджээ. Ижил хүйстэн амьтад байгааг илрүүлсэн биологичид олон арван жилийн турш цуглуулсан 1500 гаруй баримт, нотолгоог дэлгэсэн байна. Хун, дельфин, анааш, сармагчин, оцон шувуудын дотор гей хосууд байгааг илрүүлсэн юм. Хүн төдийгүй, амьтдын дотор ч бэлгийн чиг баримжааны олон янз төрөл байдаг нь ийнхүү нотлогдож байна.
Тэгвэл Хятадын Харбин хотын амьтны хүрээлэнд гей оцон шувуу хамтдаа амьдарч байна. Хоёр оцон шувуу гей гэдэгийг мэдсэн амьтаны хүрээлэнгийнхэн тэднийг салгажээ. Харин амьтны эрхийг хамгаалах сайн дурынханы шаардлагаар тэднийг хамтад нь амьдруулах шийдвэр гаргажээ. Түүгээр ч зогсохгүй эхдээ гологдсон нэг оцон шувууны өндөгийг гей хосууд "үрчилж" авч дарж байна. Хятадын амьтны хүрээлэнгийнхэн тэд бол хамгийн хариуцлагатай сайн эцэг эх гэж шалгаруулжээ. Ингээд хятадын цагаан сарын дараа гей хосуудыг гэрлүүлжээ. Ийнхүү БНХАУ-д анх удаа гей хосыг гэрлүүлжээ. Хятадад гэрлэлтээ батлуулсан анхны азтай хос бол оцон шувуу боллоо гэж Ирландын "GCN" гей сэтгүүлчд бичжээ.

2008-12-28

Миний нэр Гей. Жеймс Гей.


Барууны орнуудад хамгийн түгээмэл овогийн нэг нь ГЕЙ юм. (Гэхдээ энд ургийн овог). Ихэнхи англи хэлтэй орнуудад "GAY" гэдэг үгийн цаана "ангийн хүүхдүүдийг" илэрхийлдэг. Тэгвэл GAY гэдэг үгийг "Good As You" гэсэн үгийн товчлол гэж бас үздэг хүмүүс байдаг. ГЕЙ гэдэг нэр томъёоны тухай маргаан одоо ч тасрахгүй байна. Энэ үгийн хамгийн эхний шууд утга нь хөгжилтэй гэсэн үг. Иймд GAY гэдэг овогтой хүмүүст эрт дээр үед ямар нэгэн хүндрэлтэй асуудал тулгарч байсангүй. Орост ч бас ВЕСЕЛОВСКИЙ буюу "Хөгжилтэй" гэсэн утгатай овог бий. GAY овогтоны гарал үүслийн асуудал нэлээн сонирхол татдаг. Ер нь ургийн овгийн нэрийн үүсэл гарал нь тухайн удмын хүмүүсийн хийдэг байсан ажил төрөлтэй нь холбоотой. (Жишээ нь Монголын сансрын нисэгч Гүррагчаа САНСАР гэдэг овог авсан гэуж дуулсан юм байна.) Бас оршин сууж байгаа газар нутгийнхаа нэрийг ургийн овог болгон авдаг. 3-рт, эцэг эхийнхээ нэрийг ургийн овгийн нэр болгож авах тохиолдол байдаг.(Монголд ургийн овог сэргээх үед жинхэнэ овогоо мэдэхгүй хүмүүс шинээр овог үүсгэхдээ энэ аргийг хэрэглэсэн туршлага мэр сэр байдаг.) 4-рт, тухайн удамын хүмүүсийн нийтлэг тал, онцлог шинж овогийн нэрээ сонгоход нь нөлөөлжээ. Жишээ нь Шульгин гэдэг овогийн хүмүүсийн өвөг дээдэс нь солгой байсан гэх үндэслэлтэй. Славян угсааныхан солгой гартануудыг шульга гэж нэрлэж иржээ. Дээр нэр дурьдсан 4 үндэслэлийг GAY гэдэг овогийн үүсэл гаралтай амархан холбож тайлбарлаж болно. GAY гэдэг ургийн овогтой хүмүүсийн элэнц хуланц нь маш хөгжилтэй зантай, наргианч хүмүүс байсан байж мэдэх юм. Зарим судлаачид GAY гэдэг овогийн хүмүүс анх Нормандын GAYE гэдэг газар амьдарч байжээ гэдэг таамаглал дэвшүүлжээ. Тиймээс заримдаа GAY гэдэг овогийг GAYE гэж бичээд яг ижилхэн дуудлагаар хэлдэг. GAY гэдэг овогтой хүмүүсийн дотор түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс цөөнгүй. Геральдийн номонд GAY угсааны хүмүүс төрийн эрх барьж байсан тухай өгүүлсэн байдаг. 17-р зууны үед GAY овогтонууд анх удаа жаахан эвгүй байдалд орж эхэлжээ. Учир нь хөнгөн явдалтай хүмүүсийг 17-р зууны үед Европт gay буюу хөгжилтэй хүмүүс гэж нэрлэх болжээ. Биеэ үнэлэгч эмэгтэйг хөгжилтэй бүсгүй (gay woman), харин олон эхнэр сольсон, эхнэрээ араар нь тавьдаг залууг " хөгжилтэй залуу буюу gay man гэх болжээ. Тэгвэл GAY HOUSE буюу хөгжилтэй байши гэдэг үгээр хошин урлагийнхан театр, алиалагчдийн ажилын байрыг бус харин буурчийн газрыг хар ярианд илэрхийлдэг болжээ. Харин 20-р зуунаас эхлээд "манай ангийнханыг" GAY гэж нэрлэж иржээ. Одоо орчин үеийн англи хэлэнд gay гэдэг үгийг хөгжилтэй гэдэг үндсэн утгаар нь бараг хэрэглэхээ больжээ. Харин үүний оронд хүмүүс ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярихдаа "funny" эсвэл "cheerful" гэж ярьж бичдэг болжээ. Оросын "Труд" сонинд Москвад амьдардаг ГЕЙ овогтой хэд хэдэн гэр бүлийг олж энэ тухай бичжээ. Тэтгэвэрийн хөгшин Георгий Гей сурвалжлагчид "Манай овогийн нэр нь Украин үгнэс үүсэлтэй. Манай өвөг дээдэс Украиний Запорож мужийн казакчууд байсан. Гей гэдэг нь Украин хэлээр урагшаа гэсэн утгатай. Зөвлөлт засгийн үед хүмүүс бидэнд зүгээр ханддаг байсан. Харин сүүлийн үед Григорий Гей гэж овог нэрийг минь дуулаад инээд алдах хүмүүс тааралдах болсон" гэж ярьжээ. Нэг удаа тэдий гэрийн утасыг мэдсэн нэг этгээд баахан харааж доромжилжээ. Тэтгэвэрийн өвгөн яаж ч тайлбарлаад цаадах нь ойлнохгүй байсан тул хариуд ч бас хамаг мэддэг хараадын муу муухай үгээ урсгаж "цохилт" өгчээ. Түүнээс хойш утасны террорист дахин амгалан тайван байдлыг нь алдагдуулаагүй байна. Америк, Англид амьдадаг GAY овогтонууд бусад хүмүүсийн зүгээс үзүүлж байгаа реакцид янз бүрээр ханддаг. Манай өвөг дээдэс үнэхээр хөгжилтэй зантай хүн байсан гэж тайлбарлах нэгэн байхад Москвагийн тэтгэвэрийн өвгөн шиг хараал урсгах GAY-ууд ч таарна. Интернэтийн сүлжээнд GAY овогтонууд форум нээсэн тохиолдол ч байдаг гэнэ. Тэгвэл зарим GAY овогтон эвгүй байдалд орохгүйн тулд овогийн нэрээ сольж байсан үзэгдэл ч бий. GAY гэдэг үгтэй холбоотой адал явдал интернэтэд ч бас тохиолдож байжээ. Facebook сүлжээ нэг сайхан нартай өдөр бүртгүүлсэн хэрэглэгчид gay гэж үгтэй ямар нэгэн бичлэг оруулахыг хориглосон байна. Гэтэл GAY овогоороо бүртгүүлсэн хэрэглэгчид FACEBOOK сүлжээнд нэвтэрч чадахгүй хүндхэн байдалд оржээ. LGBT хөдөлгөөний идэвхитэнүүд ч бас эсэргүүцэж байгаа тухай мэдэгдэл гаргажээ. Нэг их удалгүй FACEBOOK сүлжээнийхэн gay гэдэг үгийг хэрэглэхийг зөвшөөрчээ. 90-ээд оны эхэн үед АНУ-д хамгийн түгээмэл овогийн жагсаалтын 774-рт GAY багтжээ. АНУ-д хамгийн түгээмэл тархсан овог нь Смит, Жонсон гэнэ. Хамгийн ховор овогтонгууд бол Цукенберг. Ямар ч байсан GAY гэдэг овог Америкт Цукенбургуудээс хавьгүй олон. GAY гэдэг үгтой холбоотой өөр нэг асуудал интернэтэд гарч байлаа. Ижил хүйстэнүүдийн гэрлэлтийн эсрэг тэмцдэг "АНУ ын гэр бүлийн холбоо" гэдэг сайн дурын байгуулага"homosexual" гэж үгийг хэрэглэж байхыг шаарджээ. Консерватистууд энэ асуудлыг компьютерийн программын тусламжтай шийдэх гэж оролджээ. Интернэтэд gay гэж бичих л юм бол автоматаар "homosexual" гэдэг үгээр солих программ зохиожээ. Гэтэл нэг удаа өнөөх ид шидтэй программыг ашигладаг нэгэн сайтад спортын амжилтын тухай мэдээ нийтлэгдэх хүртэл бүх зүйл сайхан байлаа. Уг спортын мэдээнд " Тайсон гомосексуалист Олимпийн наадмын өмнөх урьдчилсан 100 метрийн гүйлтийн болзолыг амархан биелүүлжээ" гэсэн өгүүлбэр оржээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ мэдээнд Тайсон Гей гэдэг овог нэртэй хөнгөн атлетикийн тамирчиний амжилтын тухай өгүүлсэн байлаа. Өнөөх ухаантай программ гей гэдэг үгийг шууд автоматаар "homosexual" гэж сольжээ. Гей гэдэг овогтой алдар цуутай хүмүүс нэлээн байдаг гэнэ. Тухайлбал сагсан бөмбөгийн ""Мемфис" клубын тамирчин Руди Гей, "Macromedia Flash" программыг зохион бүтээсэн Жонатан Гей, английн гэрэл зурагчин Жон Гей дуучин, ая зохиогч Марвин Гей нарыг дурьдаж болно. Тэгвэл одоо "GAY" овогтонуудын дотор "гей залуу" байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж байж л таарна.
www.gay.ru-аас

2008-06-19

Би угаасаа л ийм.

Хүний бэлгийн чиг баримжаа юунаас хамаардагийг тодруулсан байна. Шведийн Каролинск их сургуулийн эрдэмтэд гей эрчүүдийн тархи нь гетеросексуал эмэгтэй тархитай, харин лесби бүсгүйчүүдийн тархи нь гетеросексуал эрчүүдийнхтэй ижил зарчим, бүтэцтэй байдгийг тогтоосон байна. Тэд судалгаандаа янз бүрийн бэлгийн чиг хандлагатай насанд хүрсэн 90 хүний тархиний бөмбөлөгийн хэмжээг харьцуулсан байна.
Гей эрчүүдийн тархиний баруун, зүүн тал бөмбөлөгийн хэмжээ нь ижилхэн байжээ. Харин лесби эмэгтэй, гетеросекс эрчүүдийн тархиний баруун тал бөмбөрцөг нь зүүнээсээ ялимгүй том хэмжээтэй байсан гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлэгдсэн байна. Судалгаа хийсэн эрдэмтэд бэлгийн чиг хандлага нь төрөлхийн байдаг гэдэг дүгнэлт хийсэн байна. Үүнээс гадна эрдэмтэд өөр нэг чухал нээлт хийжээ. Гей эрчүүд, гетеросексуал эмэгтэйчүүдийн тархиний зүүн талд нь мэдрэлийн илүү олон хэсэг байрлаж байжээ. Харин гетеросексуал эрчүүд, лесби эмэгтэйчүүдэд харин яг эсрэгээрээ байрлажээ.
Лесби, гей хүмүүс хүрээлэн байгаа орчиноо хүлээн авч байгаа нь өвөрмөц байгааг эртнээс анзаарчээ. Үүнээс үүдэн хүний тархиний бүтэц нь бэлгийн чиг баримжаанд нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлж, тархийг судалсан байна. Лондоны их сургуулийн эрдэмтэд ч бас үүнтэй санал нэг байна. Тэд хүний бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн байдаг гэж хэлж байна. Иймээс би угаасаа л ийм гэж бардам хэлж болох нь ээ.

2008-04-25

Сайн үйлсийн аян


Оросын сэтгэл судлаач, зохиолч Лии Киргетовая "Тэнцээ" гэдэг романаараа ихэд алдаршсан хүн юм. Түүний энэ романд гей, лесби залуусын амьдрал, тэдэнд тохиолддог бэрхшээлийг хэрхэн шийдэх хэрэгтэй талаар өгүүлдэг юм. Саяхан зохиолч эмэгтэйн санаачлагаар Москвагийн гей, лесби залуус асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан тоглоом, хичээлийн хэрэгсэл цуглуулсан байна. Тэдний цуглуулсан тоглоом, хичээлийн хэрэгсэлийг асрамжийн газар зөөхөд дөрвөн ачааны машин шаардагджээ. Зохиолч эмэгтэйн санаачлага залуусын дэмжлэгийг хүлээсэнд тэр баяртай байна. Сайн үйлсийн аян дахин үргэлжилнэ гэж гей лесби залуус амлаж байна.
liveinternet.ru