Амьдралын тойрог

2008-12-28

Миний нэр Гей. Жеймс Гей.


Барууны орнуудад хамгийн түгээмэл овогийн нэг нь ГЕЙ юм. (Гэхдээ энд ургийн овог). Ихэнхи англи хэлтэй орнуудад "GAY" гэдэг үгийн цаана "ангийн хүүхдүүдийг" илэрхийлдэг. Тэгвэл GAY гэдэг үгийг "Good As You" гэсэн үгийн товчлол гэж бас үздэг хүмүүс байдаг. ГЕЙ гэдэг нэр томъёоны тухай маргаан одоо ч тасрахгүй байна. Энэ үгийн хамгийн эхний шууд утга нь хөгжилтэй гэсэн үг. Иймд GAY гэдэг овогтой хүмүүст эрт дээр үед ямар нэгэн хүндрэлтэй асуудал тулгарч байсангүй. Орост ч бас ВЕСЕЛОВСКИЙ буюу "Хөгжилтэй" гэсэн утгатай овог бий. GAY овогтоны гарал үүслийн асуудал нэлээн сонирхол татдаг. Ер нь ургийн овгийн нэрийн үүсэл гарал нь тухайн удмын хүмүүсийн хийдэг байсан ажил төрөлтэй нь холбоотой. (Жишээ нь Монголын сансрын нисэгч Гүррагчаа САНСАР гэдэг овог авсан гэуж дуулсан юм байна.) Бас оршин сууж байгаа газар нутгийнхаа нэрийг ургийн овог болгон авдаг. 3-рт, эцэг эхийнхээ нэрийг ургийн овгийн нэр болгож авах тохиолдол байдаг.(Монголд ургийн овог сэргээх үед жинхэнэ овогоо мэдэхгүй хүмүүс шинээр овог үүсгэхдээ энэ аргийг хэрэглэсэн туршлага мэр сэр байдаг.) 4-рт, тухайн удамын хүмүүсийн нийтлэг тал, онцлог шинж овогийн нэрээ сонгоход нь нөлөөлжээ. Жишээ нь Шульгин гэдэг овогийн хүмүүсийн өвөг дээдэс нь солгой байсан гэх үндэслэлтэй. Славян угсааныхан солгой гартануудыг шульга гэж нэрлэж иржээ. Дээр нэр дурьдсан 4 үндэслэлийг GAY гэдэг овогийн үүсэл гаралтай амархан холбож тайлбарлаж болно. GAY гэдэг ургийн овогтой хүмүүсийн элэнц хуланц нь маш хөгжилтэй зантай, наргианч хүмүүс байсан байж мэдэх юм. Зарим судлаачид GAY гэдэг овогийн хүмүүс анх Нормандын GAYE гэдэг газар амьдарч байжээ гэдэг таамаглал дэвшүүлжээ. Тиймээс заримдаа GAY гэдэг овогийг GAYE гэж бичээд яг ижилхэн дуудлагаар хэлдэг. GAY гэдэг овогтой хүмүүсийн дотор түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс цөөнгүй. Геральдийн номонд GAY угсааны хүмүүс төрийн эрх барьж байсан тухай өгүүлсэн байдаг. 17-р зууны үед GAY овогтонууд анх удаа жаахан эвгүй байдалд орж эхэлжээ. Учир нь хөнгөн явдалтай хүмүүсийг 17-р зууны үед Европт gay буюу хөгжилтэй хүмүүс гэж нэрлэх болжээ. Биеэ үнэлэгч эмэгтэйг хөгжилтэй бүсгүй (gay woman), харин олон эхнэр сольсон, эхнэрээ араар нь тавьдаг залууг " хөгжилтэй залуу буюу gay man гэх болжээ. Тэгвэл GAY HOUSE буюу хөгжилтэй байши гэдэг үгээр хошин урлагийнхан театр, алиалагчдийн ажилын байрыг бус харин буурчийн газрыг хар ярианд илэрхийлдэг болжээ. Харин 20-р зуунаас эхлээд "манай ангийнханыг" GAY гэж нэрлэж иржээ. Одоо орчин үеийн англи хэлэнд gay гэдэг үгийг хөгжилтэй гэдэг үндсэн утгаар нь бараг хэрэглэхээ больжээ. Харин үүний оронд хүмүүс ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярихдаа "funny" эсвэл "cheerful" гэж ярьж бичдэг болжээ. Оросын "Труд" сонинд Москвад амьдардаг ГЕЙ овогтой хэд хэдэн гэр бүлийг олж энэ тухай бичжээ. Тэтгэвэрийн хөгшин Георгий Гей сурвалжлагчид "Манай овогийн нэр нь Украин үгнэс үүсэлтэй. Манай өвөг дээдэс Украиний Запорож мужийн казакчууд байсан. Гей гэдэг нь Украин хэлээр урагшаа гэсэн утгатай. Зөвлөлт засгийн үед хүмүүс бидэнд зүгээр ханддаг байсан. Харин сүүлийн үед Григорий Гей гэж овог нэрийг минь дуулаад инээд алдах хүмүүс тааралдах болсон" гэж ярьжээ. Нэг удаа тэдий гэрийн утасыг мэдсэн нэг этгээд баахан харааж доромжилжээ. Тэтгэвэрийн өвгөн яаж ч тайлбарлаад цаадах нь ойлнохгүй байсан тул хариуд ч бас хамаг мэддэг хараадын муу муухай үгээ урсгаж "цохилт" өгчээ. Түүнээс хойш утасны террорист дахин амгалан тайван байдлыг нь алдагдуулаагүй байна. Америк, Англид амьдадаг GAY овогтонууд бусад хүмүүсийн зүгээс үзүүлж байгаа реакцид янз бүрээр ханддаг. Манай өвөг дээдэс үнэхээр хөгжилтэй зантай хүн байсан гэж тайлбарлах нэгэн байхад Москвагийн тэтгэвэрийн өвгөн шиг хараал урсгах GAY-ууд ч таарна. Интернэтийн сүлжээнд GAY овогтонууд форум нээсэн тохиолдол ч байдаг гэнэ. Тэгвэл зарим GAY овогтон эвгүй байдалд орохгүйн тулд овогийн нэрээ сольж байсан үзэгдэл ч бий. GAY гэдэг үгтэй холбоотой адал явдал интернэтэд ч бас тохиолдож байжээ. Facebook сүлжээ нэг сайхан нартай өдөр бүртгүүлсэн хэрэглэгчид gay гэж үгтэй ямар нэгэн бичлэг оруулахыг хориглосон байна. Гэтэл GAY овогоороо бүртгүүлсэн хэрэглэгчид FACEBOOK сүлжээнд нэвтэрч чадахгүй хүндхэн байдалд оржээ. LGBT хөдөлгөөний идэвхитэнүүд ч бас эсэргүүцэж байгаа тухай мэдэгдэл гаргажээ. Нэг их удалгүй FACEBOOK сүлжээнийхэн gay гэдэг үгийг хэрэглэхийг зөвшөөрчээ. 90-ээд оны эхэн үед АНУ-д хамгийн түгээмэл овогийн жагсаалтын 774-рт GAY багтжээ. АНУ-д хамгийн түгээмэл тархсан овог нь Смит, Жонсон гэнэ. Хамгийн ховор овогтонгууд бол Цукенберг. Ямар ч байсан GAY гэдэг овог Америкт Цукенбургуудээс хавьгүй олон. GAY гэдэг үгтой холбоотой өөр нэг асуудал интернэтэд гарч байлаа. Ижил хүйстэнүүдийн гэрлэлтийн эсрэг тэмцдэг "АНУ ын гэр бүлийн холбоо" гэдэг сайн дурын байгуулага"homosexual" гэж үгийг хэрэглэж байхыг шаарджээ. Консерватистууд энэ асуудлыг компьютерийн программын тусламжтай шийдэх гэж оролджээ. Интернэтэд gay гэж бичих л юм бол автоматаар "homosexual" гэдэг үгээр солих программ зохиожээ. Гэтэл нэг удаа өнөөх ид шидтэй программыг ашигладаг нэгэн сайтад спортын амжилтын тухай мэдээ нийтлэгдэх хүртэл бүх зүйл сайхан байлаа. Уг спортын мэдээнд " Тайсон гомосексуалист Олимпийн наадмын өмнөх урьдчилсан 100 метрийн гүйлтийн болзолыг амархан биелүүлжээ" гэсэн өгүүлбэр оржээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ мэдээнд Тайсон Гей гэдэг овог нэртэй хөнгөн атлетикийн тамирчиний амжилтын тухай өгүүлсэн байлаа. Өнөөх ухаантай программ гей гэдэг үгийг шууд автоматаар "homosexual" гэж сольжээ. Гей гэдэг овогтой алдар цуутай хүмүүс нэлээн байдаг гэнэ. Тухайлбал сагсан бөмбөгийн ""Мемфис" клубын тамирчин Руди Гей, "Macromedia Flash" программыг зохион бүтээсэн Жонатан Гей, английн гэрэл зурагчин Жон Гей дуучин, ая зохиогч Марвин Гей нарыг дурьдаж болно. Тэгвэл одоо "GAY" овогтонуудын дотор "гей залуу" байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж байж л таарна.
www.gay.ru-аас

No comments: