Амьдралын тойрог

2008-12-09

Ялихгүй юмнаас ямааны гарз

Өнөөдөр мэдээний сайт ухаад сууж байсан чинь нэг хөгжилтэй мэдээ гарч ирдэг юм байна.
Нью-Йоркт оршин суудаг тэтгэвэрийн нэгэн хөгшинийг 2006 оны зун машинаа буруу газар байрлуулсан гэж үзээд цагдаа 115 долларын торгууль оноожээ. Өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа тэтгэвэрийн өвөө шүүхэд хандаж давж заалджээ.Өвгөн торгууль төлөөгүй болохоор хүү нь нэмэгдсээр одоо 200 долларыг тушаах болоод байгаа гэнэ. Өвгөн өөртөө өмгөөлөгч хөлслөн авах, хуулийн зөвлөгөө өгдөг компаний үйлчилгээ гэх мэт зардалд 7500 доллар үржээ. Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг энэ байгаа даа. Өвгөн машинаа буруу газар байрлуулсан эсэхийг хянаж хэлэлцэх дараагийн шүүх хурал 2009 оны 2 сарын 2 нд болно. Хэрвээ мятрашгүй өвөө шүүхэд ялалт байгуулах юм бол давж заалдах үед зарцуулсан бүх мөнгөө улсын төсвөөс гаргуулж авна. Харин буруутай нь нотлогдох юм бол торгуулийн мөнгийг хүү бодож төлөх болно. Өвгөн шүүхэд ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй төсвөөс гаргуулах бүх мөнгийг сайн дурын буяны ажилд хандивлахаа амлажээ.
Мэргэжлийн хобби ч юм уу, заримдаа элдэв янзийн мэдээ уншаад суух нь зурагт үзсэнээс хамаагүй дээр санагддаг юм аа. Зурагтаар мэдээ үзэхээр Монголд болж бүтэж байгаа юм байхгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг болсон. Өвөл болохоор хулгай дээрмийн хэрэг гаарч байгаа тухай зурагтаар ч яриад, хавь ойрын хүмүүс ч хэлж байна. Нээрээ өнгөрсөн 7 хоногийн эхэнд манай ажлын хоёр ч хүн орой ажлаа тарж яваад дээрэмдүүлж, зодуулж. Нэг нь бүүр хөдөлмөрийн чадвараа алдаад хэцүүхэн байгаа гэсэн.
Манай УИХ-ын гишүүд үнэн үлгэрийн хачин хууль батлах юм аа. Одоо малын чихэнд нь электрон чип суулгах юм гэнэ ээ. Нэг малд чип суулгахад дундажаар нэг долларын зардал гарна. Электрон чипэнд энэ мал аль аймгийн аль сумын хэн гэдэг хүнийх, бас ямар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарлига хийлгэсэн тухай мэдээлэл багтсан байх гэнэ. Бас мал алга болчих юм бол олоход амархан болно гэнэ ээ. Энэ логикоор бодох юм бол малын хулгай халхын хавтгайд устах юм байна. Мал гэдэг амьтан чинь байгалийн шалгаралаар салхи шуурга, цас зуданд үхнэ. Хээрийн боохойн зоог ч болно. Нэлээн хэсэг нь аль нэгэн айлын өвлийн идэш болж, арьс үс нь Эрээн рүү ачигдаж таарна. Монгол улс 40 сая малтай. Үүний ердөө 10 сая ширхэгийг нь л чиптэй болгоно гэнээ. Цаашид хорвоод мэндлэх хурга, ишиг, ботго, унага, тугал бүрийн чихэнд нь чип зүүдэг болох уу? Чихэндээ чиптэй байсан мал үхвэл дараа нь тэр чипийг нь яах вэ? гэх мэт шийдэгдээгүй олон асуулт эндээс гарч ирж байна. Нэгэнт л бүх малаа чиптэй болгож чадахгүйгээс хойш энэ төсөлд хөрөнгө оруулалт хийгээд үр ашиг багатай баймаар юм. Монгол улс хоёр хөл, хохимой толгойтой хэдэн сая хүнтэйгээ яг таг мэдэхгүй хэрнээ хэчнээн малтайгаа яс тоолдог гайхмаар ард түмэн. Малыг чиптэй болгож байснаас Монгол улс иргэдээ чиптэй болгомоор юм. (Гэхдээ хүний биенд чип суулгах нь юу юм бэ? ) Ядаж л одоо байгаа иргэний үнэмлэхээ боловсронгуй болгомоор. Ингэх юм бол сонгууль хийх үеэр сонгогчдийн тоо зөрч будлиан үүсэхгүй. Бас иргэний бүртгэл мэдээлэл илүү эмх цэгцтэй болно биз дээ. Ямаанд дурлаж, хайрандаа мансуурсан Монголын парламентын гишүүд одоо хайртай ямаагаа алдчихгүйн тулд чихэнд нь чип зүүх гэж байна гэхээс өөр юу ч гэмээр юм бэ дээ.

2 comments:

Anonymous said...

eoo neg chip 1 dollar yum bol 10 saya chip 10 saya dollar ulsiin tusuvuus bye bye. mani hediin tsalingaasaa ugsun tatvar tend bla bla. tiim teneg ach holbogdolgui uguujgui yumand dandaa mungu urnee. 40 saya maliig chiptei bolgohod 40 saya dollar geed garaa urguud suujiij chadah l humuus shuu tend suudag heden nuhduud

MNED said...

harin tiimee. Iim l teneg sanaliig UIH-iin gishuud batlah geed bna shuu dee.