Өнөөдөр Христиан шашинтануудын хувьд хамгийн чухал баярын тоонд ордог зул сарын баяр. Манай тооллын 4-р зууны үед хамаарах түүхийн эх сурвалжид "Зул сарын баяр"-ыг тэмдэглэж байгаа тухай дурьдсан байжээ. Ромын католик шашны урсгал, протестант сүм хийдийнхэн Зул сарын баярыг Григорианий хуанлигаар тэмдэглэдэг. Энэ нь 12 сарын 25. Харин Оросын үнэн алдартаны шашны урсгал, Констанополь, Антихийн, Александрын, Киприйн, Болгар, Румын, Грекчүүд зул сарын баярыг Шинэ Юлианы хуанлигаар 1 сарын 7 нд тэмлэглэдэг. Хоёр өөр янзийн он тоолол дагаж мөрдөж байгаа тул ингэж нэг баярыг өөр өөр өдөр тэмдэглэх болжээ. Үүнийг зүйрлэх юм бол Цагаан сарын баярыг Монголд өөр өдөр, харин Хятад, Вьетнам гэх мэт бусад Азийн орнуудад бараг сарын зайтай тэмдэглэдэгтэй л төстэй юм шиг санагдав. Хавар болохоор Монголын зурхайчид ямар тоолол ашиглаж байгаагаасаа хамаараад Цагаан сар хэзээ болох вэ? гэж баахан маргалдаж сонин хэвлэл, зурагт радиогоор цэц булаалдаж сүртэй юм болдог доо. Харин Христийн шашны урсгалынхан бол хоорондоо баяраа хэзээ хийх вэ гэж манайхан шиг хэрүүл хийдэггүй, тогтсон өдөртэй байдаг онцлогтой. Григорийн хуанли, Шинэ Юлианы хуанлигаар зул сарын баяраа тэд 2800 он хүртэл тус тусдаа тэмдэглэх юм байна. Энэ тухай энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. Дараа нь харин 2800 оноос хойш хамтдаа нэг өдөр тэмдэглэдэг болох юм байх.
Зул сарын баяраар бэлэг сэлт бие биедээ өгдөгөөрөө Цагаан сартай бас төстэй. Гэхдээ манайхан шиг нэг айлаас ирсэн бэлгийг дахин өөр хүнд дамжуулж бартер хийдэггүй. Хүний өгсөн бэлгийг дахиад хүнд бэлэглэнэ гэх юм бол тэдний нүд орой дээрээ гарна. (Илэн далангүй ярихад одоо ч гэсэн ирсэн бэлэг сэлтийг эргээд өөр хүнд өгдөг үзэгдэл арилаагүй байх гэж таамаглаж байна.) Христийн шашин их дэлгэрсэн оронд аж төрдөг монголчууд орчины нөлөөгөөр бас энэ баярыг тэмдэглэдэг болсон сурагтай. Бас Улаанбаатарт ч бас зул сарын баярыг далимдуулж байгаа хүмүүс мэр сэр байгаа гэдэгт итгэлтэй байнэ. Угаасаа баяр тэмдэглэх чинь сайхан юм чинь болохгүй юу байхав. Ер нь Монголчууд бид чинь тэртэй тэргүй өөртөө огт хүртээлгүй шахуу баярыг тэмдэглэж дассан хүмүүс. 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялсаныг Монголчууд бараг 70 жил тэмдэглээд ирсэн. Бас олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр ( Ямар ч урт нэртэй баяр юм бэ дээ.) 5 сарын 1 тэмдэглэж хүмүүсийг хүчээр Сүхээ ахын талбай дээр сүр жавхлантайгаар инээмсэглэж, гартаа цаасан цэцэг, Ленин, Марксийн зураг бариулж алхуулдаг байж. Азаар энэ он жилүүд хар дарсан зүүд шиг ард хоцоржээ. Би ингэж жагсаж байгаагүй азтай жаал. Харин бидний аав ээж, эмээ өвөө нар 5 сарын 1 нд хүчээр алхалт хийдэг байснаа одоо ч хаяа эргэн дурсдаг юм.
За үг ихдэж, үхэр холдох нь... ЗУЛ САРЫН БАЯРЫН МЭНД. Цаг нь ирэхээр ЦАГААН САРЫН МЭНД хүргэнэ ээ.

No comments:
Post a Comment