Амьдралын тойрог

2008-12-27

Хоёр дүү минь замдаа сайн яваарай.

Аав ээжээсээ хол өчнөөн олон жил болсон манай хамаатны хоёр дүү маань өнөөдөр өглөө ээжтэйгээ уулзахаар алсын замд гарлаа. Ээж, ааваасаа хол өдий олон жил манай гэрт амьдарч ирсэн юм. Онгоцны буудал дээр үдэж өгөхдөө бид нар тэсэлгүй нулимс унагаалаа. Хөгшин эмээ маань эргээд ач нартайгаа уулзаж чадах болов уу гэж асуух, бувтнахын хооронд хэлж байна. Энэ жил дөнгөж эгч нь дөнгөж 16, дүү нь 11 настай юм. Ийм тийшээ нэг их явж байгаагүй хүүхдүүд. Замдаа бас нэг газраар транзит хийж байж зорисон газраа хүрнэ. Их холын хол явж байгаа болохоор эргээд хэзээ Монголдоо эргэж ирэхийг ч хэлж мэдэхгүй. Ээжтэй уулзаад та нар хэчнээн их баярлах бол... Хамгийн гол нь хоёр дүү минь замдаа сайн яваарай гэж одоо ч би дотороо залбирч байна. Очих газраа хүрчихлээ гэж сураг чимээ сонсох юм бол ганц би ч биш, манай гэр бүлийнхэний санаа амарна. Замдаа л саадгүй сайн яваасай.

No comments: